BookKing

BookKing Та манай номын цахим дэлгүүрээр үйлчлүүлэн, хүссэн номоо хүссэн газартаа хүргүүлэн аваарай.
(4)

📚 Та "АЛХАЛТ, АМЬСГАЛ" багц номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб сайт: https://a...
08/04/2026

📚 Та "АЛХАЛТ, АМЬСГАЛ" багц номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

Бие сэтгэлийн өвчний хамгийн үр дүнтэй эмчилгээ Номонд алхах нь бие, сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн эерэг нөлөө үзүүлдэгийг судалсан бөгөөд алхахгүй, бага алхдаг хүмүүсийн дунд олон төрлийн өвчин, сэтгэл зовнил, стресс их байдаг гэдгийг харуулдаг. Алхах нь биеийн эсийг исэлдлээс хамгаалж, антиоксидант нэмэгдүүлж, дааврыг тэнцвэржүүлж, теломерийг уртасгаж, тестостероны түвшинг сайжруулдаг зэрэг олон шинжлэх ухаанд суурилсан ач холбогдолтой. Мөн гэдэсний үйл ажиллагаа сайжирч, урт наслахад хувь нэмэр оруулдаг. Ном нь уншигчдад алхахыг өдөр тутмын дадал болгох, хөдөлгөөнгүй амьдралын сөрөг нөлөөг ойлгох, өвчний эрсдлийг бууруулах арга замыг харуулдаг. Зохиогчийн үзэж байгаагаар, алхах нь бие, сэтгэлийн өвчний хамгийн үр дүнтэй эмчилгээ бөгөөд эрүүл, урт наслах нийгмийг бүтээх үндэс юм.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚 Та Мүраками Харүки зохиолчийн багц номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069...
04/04/2026

📚 Та Мүраками Харүки зохиолчийн багц номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

Хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруунтаа
Үнэндээ энэ ном тэр чигтээ л хэн нэгэн чимээгүйхэн орж ирээд, нуруун дээр гараа тавихыг нь мэдэрсэн ч эгээ л амгалан, юунд ч адгалгүй, төсөөлөлдөө тэнгисийн гүн рүү эргэлт буцалтгүй уусан алдуурах шиг нам гүмхэн суусаар, дотогшоо чимээлсэн мэдрэмжид хөвсөлзүүлэх увдист хүүрнэл билээ. Японы зохиолч Харүки Мүраками энэ романаа 1992 онд бичжээ. Хүүхэд насандаа үерхэж нөхөрлөж байсан хүү, охин хоёр амьдрал тогтсон хойно, 25 жилийн дараа эргэн уулзана. Хэн хэндээ татагдаад байсан нь хайр гэхээсээ илүү хүсэл тачаал гэлтэй. Хүүхдүүд өсөж торнин, амьдралын эрхээр салж, өөр өөрийн хүсэл сонирхлыг хөөдөг боловч хүүхэд насандаа хайрлаж явсан гэхээсээ илүүтэй үерхэж нөхөрлөж байсан хүнээ олны дунд эрж хайх бултаж болохгүй хувь тавилан болов уу. Энэ учрал элсэн эрэг өөд давлагаалах далайн ус мэт, хэн хэнийгээ уусган үгүй болгох хүчтэй билээ...

Гүйлтийн талаар хөөрөлдөхөд миний хэлэх үг
“Жинхэнэ жентелменүүд салсан хүүхэн саалгасан татварынхаа талаар гоншигнодоггүй гэх алтан үг бий” хэмээлцэх нь угтаа улайхдаа тулсан хуурмаг үг. Би дөнгөж саяхан л тааваараа зохиолоо шүү дээ. Уучлаарай. Гэвч, хэрэв ийм үг үнэхээр байдаг сан бол “эрүүл амьдрах арга ухааны тухайд яриад ч нэмэргүй байх” гэх боловсон хүний нөхцөл байдалд хувилж ч магад. Мэдээж шүү дээ, ямар л жинхэнэ эр эрүүл мэндийнхээ талаар олны өмнө дуржигнатал ярих вэ дээ, ёстой ч нэг үгүй юм байх аа. Надад ингэж л санагдаад байна. Мэдээж намайг жинхэнэ жентелмен биш гэдгийг хэнбугай ч сэхээрэхтэйгээ, энэ талаар нэг бүрчлэн анзаарах хэрэггүй, гэлээ ч яахин ийм номыг бичихтэйгээ суугаадаа багахан зовниж л байна. Гэхдээ учирлал ч шиг, бишүүрхэл ч шиг энэ ном гүйлтийн тухай мөн атлаа, эрүүл амьдрахуйн арга ухааны ном ч бас биш юм аа. Би энд “за бүгдээрээ өдөр бүр гүйж, эрүүл амьдарцгаая аа” гэх мэт уриалаад байхын учир үгүй. Ерөөсөө л би гэдэг хүний тухайд гүйсээр ирсэн гэдэг нь чухам ямархуу зүйл болохыг, тэр талаараа бодож эргэцүүлж, эсвэл ерөөс өөрөөсөө асууж түүндээ өөрөө л хариулсан төдий.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚 Та ӨВС НОГОО АНИРГҮЙ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб сайт:...
04/04/2026

📚 Та ӨВС НОГОО АНИРГҮЙ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд бол Монголын утга зохиолын үргэлжилсэн үгийн өнөө цагийн түүчээ төлөөлөгчдийн нэг билээ. Тэр утга зохиолын амьдралд дуулиан шуугиантайхан орж ирсэн. Тэрээр 'Буйлс дахин цэцэглэнэ' анхны номоороо МЗЭ-ийн шагнал хүртэж, 'Паанан' туужаараа уншигчдаа байлдан дагуулж байв. Сүүлийн жилүүдэд тэрбээр АНУ-ын ажиллаж амьдарч байгаа хэдий ч 'XIII зуун' роман, 'Гурван тэсээс-Чикаго хүртэл' намтар тууж, олон арван өгүүллэгүүд бичжээ. Тэрчлэн 'Казиног номхотгосон нь' роман нь хэдэн жилийн өмнө хэвлэгдэж, уншигч, судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татсан төдийгүй, бестселлер номын жагсаалтыг хэдэнтээ түүчээлэн, эл бүтээлээрээ Д.Нацагдоржийн шагнал хүртсэн. Энэ удаа зохиогч маань уншигч та бүхэндээ өгүүллэгүүдээ дээжлэн барьж байна. Дараа нь туужсынхаа тайланг тавина, тэгээд романуудаа илгээнэ.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚 Та ҮЛ МЭДЭХ цуврал номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб сайт: h...
04/04/2026

📚 Та ҮЛ МЭДЭХ цуврал номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚 Та САЙН УУ, АЙДАС МИНЬ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб сай...
04/04/2026

📚 Та САЙН УУ, АЙДАС МИНЬ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

Тухтай бүс дээ шигдэх дуртай хулчгар охиноос, бүтэлгүйтэл, үл тоомсорлон, саад бэрхшээлээс халгах айдсаа ялж, шүүмжлэл болон бусдын хүлээлтийг өөр өнцгөөс харж, өсөн дэвжиж чадах эрэмгий зоригтой эмэгтэй болж өөрчлөгдсөн нэгэн түүхийг танд хүргэж буйдаа баяртай байна. Та ч бас айдгаа авдартаа хийх гээд нэг зориглоод үзэх үү? Бусдын чихэнд тааламжтай сонсогддог гэж итгэсэн зүйлсээр өөрийгөө төөрөгдүүлэхгүй байж чадаж хэмээнэ бид өөрсдийн жинхэнэ төрхийг нээн илрүүлж чадах билээ. Үүнийг ухварлан ойлгож, өөрийнхөө шидээвэр хувилбар болоход тань энэхүү ном тус дэм болох нь дамжиггүй. Амьд явахын нэгээхэн утга учир энэ биш гэж үү? Тухтай бүс дээ шигдэж, урсгал даган хөвөх тусам л амьдрал алавхийх төдийд урсаад өнгөрнө. Учир нь эмэгтэй хүн байна гэдэг нь тухтай бүс дээ шигдэж үлдэх шалтаг биш, тэндээсээ гарч ирэх шалтгаан юм. Мишель Полерын өөрийнхөө айдсыг үлдэн хөөж, хүсэн мөрөөдсөн амьдралынхаа төлөө тэмцсэн энэхүү түүх нь танд амжилтын жинхэнэ дайсан нь бүтэлгүйтэл бус, тав тух юм аа гэдгийг ой тоондоо ортол ойлгуулах болно. “Сайн уу, айдас минь: тухтай бүсээ сэтлэн давж, өөрийнхөө шилдэг хувилбарыг бүтээ” ном уншигч таны гарт очиж байна.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚 Та ХЭЗЭЭ ХЭРХЭН ХИЙХ НЬ БУС ХЭЗЭЭ ХИЙХ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү...
04/04/2026

📚 Та ХЭЗЭЭ ХЭРХЭН ХИЙХ НЬ БУС ХЭЗЭЭ ХИЙХ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

Та ямар ч номын дэлгүүрт ороод үзвэл аливаа зүйлсийг хэрхэн хийх талаар дэндүү олон ном бий. Хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ, хэрхэн мөнгө хийх вэ,
сарын дотор хэрхэн гадаад хэлээр ярьж сурах вэ гэх мэт. Эдгээр номыг “хэрхэн хийх” гэдэг нэг төрөлд хамааруулж болно. Тэгвэл таны гартаа
атган буй энэ ном маань “хэзээ хийх” гэдэг огт өөр төрлийн ном юм.
Энэ ном танд зөв цагийг сонгох тухай өгүүлнэ.
Зөв цагийг сонгох нь амжилтын амин сүнс гэдгийг бид ойлгодог хэр нь, харамсалтай нь туйлын мөчидхөн гадарладаг. Амьдрал маань “хэзээ”
гэдэгтэй холбоотой эцэс төгсгөлгүй шийдвэрүүдээс бүрддэг билээ. Жишээлбэл чухал уулзалтыг хэзээ төлөвлөх, ажлаа хэзээ солих, хэзээ гэрлэх, хэзээ гүйх, шалгалтаа хэзээ өгөх гэх мэт. Гэтэл бид энэ шийдвэрүүдийг гаргахдаа зүгээр л таамаглаж зөнгөөрөө хийдэг. Завшаантай нь эдүгээ, хүний
бие махбодын талаарх шинэ эриний, өндөр түвшний судалгаануудаас бид энэ олон “хэзээ” гэсэн асуултуудад хариулт олж, амьдралдаа цагийг нь олсон, үр дүнтэй шийдвэр гаргах боломж бүрджээ. Угтаа цагийг зөв сонгох нь өөрөө урлаг болой.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚 Та АЛХИМИЧ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб сайт: https://a...
04/04/2026

📚 Та АЛХИМИЧ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

Аугаа их Бүтээлд хүрэх зам нь цөөхөн хэдэн сэхээтний гарт бус дэлхий дээрх хүн бүрд хүртээмжтэй гэдгийг би олж илрүүлсэн. Аугаа их Бүтээл нь өндөг эсвэл ямар нэг шингэний хэлбэртэй байдаггүй, харин бид бүгд Ертөнцийн сэтгэл рүү өнгийснөөр зайлшгүй олж чадах зүйл гэдгийг ойлгосон. Тийм ч учраас Алхимич ном нь дүрслэлд тулгуурлан бичсэн “Мөргөлийн аян”-тай харьцуулахад илүү бэлгэдлийн туурвил юм.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚 Та АМЬДРАЛ АМАРХАН БАЙХ ТУХАЙД, БОДРОЛУУД номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.🔖 BookKing...
03/04/2026

📚 Та АМЬДРАЛ АМАРХАН БАЙХ ТУХАЙД, БОДРОЛУУД номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

АМЬДРАЛ АМАРХАН БАЙХ ТУХАЙД
"Луций Анней Сенека нь МЭ 4-65 онд амьдарч байсан эртний Ромын философич, төрийн зүтгэлтэн, жүжгийн зохиолч юм. Тэрбээр Испанид төрж, Ромд өсөж торнисон бөгөөд залуугаасаа эсээ, жүжгийн зохиол бичиж туурвих болжээ. 41 онд эзэн хаан Клодийн зарлигаар Корсика арал руу цөллөгдөж, 49 онд Нерогийн багш болсноор Ромд эргэж ирсэн. 62 он хүртэл эзэн хаан Нерод шадар зөвлөхөөр хүчин зүтгэж, 65 онд Нерогийн тушаалаар амиа хорложээ.

Тэр Бээр ёс жудагтай байх, амар амгалан амьдрах, хүнд хэцүү цагт тэсвэр хатуужил заахыг сургадаг философийн нэгэн үзэл санаа болох стоицизмд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, Марк Аврелий, Эрасмус, Паскаль, Монтэнь зэрэг нэрт сэтгэгч нар томоохон нөлөө үзүүлсэн. “Амьдрал ахархан байх тухайд” тэргүүтэй эсээ, захидлууд нь хүний мөн чанарыг таних, утга учиртай амьдрах ухааныг өнөөг хүртэл дэлхий даяарх уншигчдад зааж сургасаар буй.

БОДРОЛУУД
Түүхийн хуудаснаа хамгийн ухаалаг, үлгэр жишээч хаан хэмээн дурсагддаг Марк Аврелий нь (МЭ 121-180) ромын нэр хүндтэй сэхээтэн гэр бүлд төрж өсжээ. Багадаа эцгээ алдсан түүнийг 138 онд эзэн хаан болсон Антонин Пий өргөж авч, өв залгамжлагчаараа сонгосон. 161 онд Антонинийг таалал төгссөний дараа тэрбээр дүү Луций Вертэйгээ Ромын эзэнт гүрнийг хамтран захирах болсон ч дүү нь 169 онд өвчнөөр өөд болсон байна. Марк эзэнт гүрнийхээ хил гааль, тогтвортой байдлыг чандлан сахиж, дорно зүгт парфичууд, умард зүгт германчуудаас ирж буй ноцтой аюул заналхийлэлтэй удаа дараа тулгарч байжээ. 168-180 оны ихэнх хугацааг Дунай мөрний ойролцоо германчуудын эсрэг голдуу амжилттай аян дайн хийж өнгөрөөн, 180 онд өвчнөөр таалал төгсжээ. Уран илтгэл, утга зохиолд багаасаа суралцсан Марк гүн ухааныг ихэд шимтэн судлах болсноос стоик философи түүнд онцгой нөлөө үзүүлсэн юм. Хожуу насандаа аян дайн хийж явахдаа бичсэн Бодролууд” хэмээх тэмдэглэлүүд нь өнөө цагийн хамгийн чухал, нэр нөлөөтэй бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Айсуй үхлийг тайван тогтуун угтан авах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, сэтгэл хөдлөлөө захирч сурах зэрэг хүн бүрд тохиодог сорилтуудтай хэрхэн нүүр тулах тухай эргэцүүлэн тунгааж, стоик ёс зүйд тулгуурлан, дагаж мөрддөг зарчмуудаа нэгтгэн бичсэн энэхүү тэмдэглэл нь олон зуун жилийн турш тоо томшгүй манлайлагч, сэтгэгч, уншигч нарын ширээний ном болсоор байгаа билээ.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚Та "АМЖИЛТ ӨӨД" номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб сайт: https://andpublishin...
03/04/2026

📚Та "АМЖИЛТ ӨӨД" номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

🧨 Амжилтыг мөнгө, эрх мэдэл төдийхнөөр л хэмждэг ойлголт нийгэмд идээ бээр мэт буглажээ. Иймэрхүү амжилтын нас нь богино. Мөнгө эрх мэдэл хэмээх хоёр хөлтэй хэврэгхэн сандалтай адил учраас та хэсэгхэн хугацаанд дэнжигнэн тогтоод байж болох авч аажимдаа ойчиж унахаас өөр замгүй.
Өөрийн хүсэн мөрөөддөг, тэнүүн сайхан амьдралаар амьдаръя гэвэл бидэнд мөнгө, эрх мэдэл гэгч хоёр хэмжүүрээс илүү, амжилтыг хэмжих гуравдагч хэмжүүр хэрэгтэй болно. Бие сэтгэлээрээ эрүүл, саруул ухаантай, аливаа сайхныг гайхан биширч мэдэрч чаддаг, бусдад өгдөг хүмүүсийг л амжилттай яваа гэж хэлж болох мэт. Тиймээс сандлын гурав дахь хөл буюу жинхэнэ амжилтын үүтгэл болох "Гуравдагч хэмжүүр" төрөн гарсан билээ. Та бид өөрийн амьдралын хэв маяг, эн тэргүүнд тавьдаг зүйлсийнхээ эрэмбэ дарааллыг өөрчлөх хэрэгтэй шинэ эринд хөл тавьж байна. Амжилтыг тодорхойлох хуучны хэмжүүр өөрчлөгдөж байна

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚Та "АННА" номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб сайт: https://andpublishing.mn/🧨...
03/04/2026

📚Та "АННА" номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

🧨 Хоёр сайн найзынхаа цогцсын дэргэд гүн нойронд автсан байдалтай олдож, хоёр хүний амь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж эхэлсэн тэр шөнөөс хойш доктор Бенедикт Принсийн хувьд Анна О-г сэрээх үйл хэрэг карьерыг нь тодорхойлно. Энэ нь түүхийн дөнгөж эхлэл байлаа..

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚Та "ӨӨРИЙГӨӨ УДИРДАХУЙ" номыг та захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб ...
01/04/2026

📚Та "ӨӨРИЙГӨӨ УДИРДАХУЙ" номыг та захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/
HARVARD BUSINESS REVIEW СЭТГҮҮЛИЙН ЗААВАЛ УНШИХ ШИЛДЭГ 10 НИЙТЛЭЛ

Ажил хэргийн амжилт өөрийгөө шинжихээс эхэлнэ. Өөрийгөө удирдах чиглэлээр менежер бүр уншвал зохих, бүх цаг үеийн шилдэг 10 нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Эрдэмтэн судлаачид Harvard Business Review сэтгүүлийн арвин сан хөмрөгөөс шүүж, нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглахад тань туслах шилдэг агуулгыг сорчлон бэлтгэжээ.
Та энэхүү номоос:
> 50 гаруй жил үргэлжлэх ажил мэргэжлийн амьдралдаа идэвхтэй, сэтгэл хангалуун байх
> чин сэтгэлийн үнэт зүйлстэйгээ холбогдох
> бусдаас үнэн үгтэй санал шүүмж сонсох
> биеийн болон оюуны эрч хүчээ сэлбэх
> ажил, гэр бүл, олон нийт, хувийн хэрэгцээгээ тэнцвэртэй авч явах
> байгууллагадаа эерэг энергийг түгээх
> хүнд хэцүү нөхцөлөөс хөл дээрээ эргэн босох
> анхаарал сарнисан, бухимдаж тэвдсэн байдлыг багасгах
> ажилтнуудаа санаачилгатай болгож, эрх үүргийг тэдэнд хэрхэн шилжүүлэх тухай уншаарай.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

📚 Та "ШИНЭ МЕНЕЖЕР" номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.🔖 BookKing📞 94069091🌐 Веб сайт: ht...
01/04/2026

📚 Та "ШИНЭ МЕНЕЖЕР" номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.
🔖 BookKing
📞 94069091
🌐 Веб сайт: https://andpublishing.mn/

Шинэ ном 🍂 Удирдах ажлын мөн чанар чухам юу вэ?
Менежер болох анхны даваа амаргүй. Хүмүүс менежер болж дэвшмэгцээ энэ шинэ алба төсөөлснөөс нь илүү зүйл шаардахыг олж мэддэг. Менежерийн хувиар амжилтад хүрэх ур чадвар, аргачлал ажилтан байх үеийнхтэй харьцуулшгүй өөр болохыг, түүнчлэн одоогийн чадавх болон шинэ албанд тавигдах шаардлага хоёр нь зөрж байгааг тэд олж мэдээд цочирддог. Энэхүү номд зөвхөн шинэ гэлтгүй туршлагатай менежерүүдэд ч санаа өгөх, шилдэг нийтлэлүүд багтжээ.
📙 Энэхүү номоос дараах сэдвүүдийн тухай уншаарай:
🔸 Менежментийн талаарх түгээмэл эндүү ойлголтууд
🔸 Ажилтан, дарга, хамт ажиллагсадтайгаа зөв харилцаатай байх
🔸 Бизнесийн зорилго, хувийн ахиц дэвшилд тань тус болох хэлхээ холбоог тогтоох
🔸 Хүлээж авсан багаа үнэлж, гүйцэтгэлийг нь сайжруулах
🔸 Шийдвэр гаргалтыг ерөнхий дүр зургаар авч үзэх
🔸 Өндөр ачаалалтай орчинд ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах
🔸 Чиг үүргийн удирдлагаас бизнес нэгжийн захирал болох шилжилт

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

Address

And Publishing Office, Dorj Street, 30th Khoroo, BZD District, UB City
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97694069091

Alerts

Be the first to know and let us send you an email when BookKing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BookKing:

Share

Category