28/05/2021
Та бүхэндээ сүүлийн үеийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүний нэг болох IPL (Intense Pulsed Light) буюу илүүдэл үсний ургалтыг зогсоогч аппаратыг танилцуулж байна. Энэхүү аппаратыг ашигласнаар та гэртээ хэн нэгнээс санаа зоволгүйгээр биеийнхээ бүх л хэсгийн илүүдэл үснээс бүр мөсөн салах боломжтой болох юм. 💯
Энэхүү аппаратыг та тогтмол хэрэглэснээр:
✅1-4 долоо хоногт: илүүдэл үсний ургалт удааширч, багасаж эхэлнэ
✅4-6 долоо хоногт: арьс толийж, илүүдэл үсний хэмжээ нарийсан багасаж, илүү зөөлхөн болно
✅6-10 долоо хоногт: үсний ургалтыг зогсоож, хэрэглэх давтамж багасна
🔥 Үнэ: 199'900₮-с хямдраад 179'900₮
(6 сарыг дуустал).
💌 Захиалгаар 14-21 хоногт ирнэ. Та чатаар холбогдож захиалгаа өгөөрэй 🎉
🚛 Хүргэлт үнэгүй
⁉️ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД:
1️⃣ Үйл явц нь ямар нэг өвдөлттэй юу? Аюулгүй юу?
✔ IPL аппарат нь таны арьсны өнгийг автоматаар таньдаг ба зөвхөн арьсанд бүрэн хүрч байж л ажилладаг. Гарын авлагад гэрлийн хүчийг хэрхэн тааруулах зааврын дагуу зөв хэрэглэсэн тохиолдолд ямар нэг өвдөлт, аюулгүй бөгөөд найдвартай байдаг. Мөн түүнчлэн судалгаагаар тус бүтээгдэхүүн нь хүний биед хорт нөлөөгүй гэдэг нь батлагдсан байна. IPL бол биеийнхээ илүүдэл үснээс салах хамгийн өвдөлтгүй, хэмнэлттэй, урт хугацаандаа ашигтай арга юм.
2️⃣ Үр дүн нь гоо сайхны салонтой харьцуулбал ямаршуу вэ?
✔ Гоо сайхны салон нь лазер аргаар илүүдэл үсийг зогсоох аргыг хэрэглэдэг бөгөөд энэ нь жижиг хэсгээр л үйлчилдэг ба харьцангуй өвдөлт ихтэй байдаг. Харин IPL аппарат нь хүчтэй импульсийн гэрлийг ашиглан үсний ургалтыг зогсоодог. Та тодорхой хугацаанд хэрэглэсний дараа үр дүн нь мэдэгдэхүйц бөгөөд та бүр мөсөн илүүдэл үсгүй болох боломжтой.
➕ Мөн түүнчлэн илүүдэл үснээсээ салах аргуудын нэг болох вакс нь харьцангуй богино хугацааны үр дүнтэй бөгөөд халуун байдаг учир арьс түлэгдэх, арьс унжих гэх мэт эрсдэлтэй байдаг. Сар болгон ваксанд орох, вакс худалдаж авах нь маш их зардалтай байдаг гэдгийг мөн санах хэрэгтэй болов уу.
💯Мэдээж хэрэг IPL-ийн нэг том давуу тал нь та хүссэн үедээ, хүссэн газраасаа өөр хүнээс ичиж санаа зоволгүйгээр илүүдэл үснээсээ салах боломжтой юм.
3️⃣ Ямар нөхцөлд тус аппаратыг хэрэглэхэд тохиромжгүй вэ? ⛔
-цайвар, саарал, шаргал үсэнд тохиромжгүй
-хар, бор, бараан өнгийн үсэнд үр дүнтэй
-харшил гарсан хэсэгт
-арьсны эмгэгтэй хүмүүс
-жирэмсэн эмэгтэйчүүд
-шархалсан арьсан дээр
-биеийн наранд түлэгдсэн хэсэгт
-пластик мэс засалд орсон хэсэгт
-хэт мэдрэмтгий арьстай хүмүүс
-сарын тэмдэг ирсэн үед (бикини хэсэгт)
-фолликулит, арьсны халдварт өвчтэй хүмүүс
-цус алдалт, дархлааны хариу урвал, судасны өвчин, чихрийн шижин өвчтэй тохиолдолд
▶️Илүүдэл үснээсээ салах үйл явц:
1️⃣ 1-4 долоо хоногт: 7 хоногт 2 удаа хэрэглэнэ
~Илүүдэл үсний ургалт удааширч, багасаж эхэлнэ. Үр дүн нь хараахан мэдэгдэх болоогүй гэдгийг санаарай!
2️⃣ 4-8 долоо хоногт: 7 хоногт 1 удаа хэрэглэнэ
~Таны арьс толигор болж, илүүдэл үсний хэмжээ нарийсан багасаж, илүү зөөлхөн болно
3️⃣ 8-12 долоо хоногт: 15 хоногт 1 удаа хэрэглэнэ
~Үсний ургалт ерөнхийдөө зогссон байх бөгөөд маш цөөхөн үс ургасан байх магадлалтай 🎉
4️⃣ 12 долоо хоногоос хойш: 30 хоногт 1 удаа
~Үүнээс хойш илүүдэл үс ургахгүй ба та аппаратаа байнга хэрэглэх шаардлагагүй. Хэрэв бага хэмжээний үс ургавал тус газраа сард 1 удаа хэрэглээрэй. 🥳👏🏻👏🏻
❗Илүүдэл үс шигүү ургадаг хэсэг арай удаан буюу 10-14 удаа хэрэглэсний дараа ургалт нь зогсоно.
❗Үр дүн нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалж өөр байхыг анхаарна уу. Энэхүү аппаратыг хэрэглэсний дараа үс буцаж ургах магадлал 30%-тай байдаг байна.
Хүчдэл нь өндөр байх тусмаа илүү үр дүнтэй байна. Та эхлээд өөрийн арьсны өнгөнд тохирох түвшинг зурган дунд хавсаргасан байгаа хүснэгтээс харна уу.
🟢 АШИГЛАХ ЗААВАР:
1) Та аппаратыг ашиглахаасаа өмнө эхлээд илүүдэл үсээ хусах хэрэгтэй. Гэхдээ 8 мм-с богино байгаа тохиолдолд хусахгүй байж болно.
2) Спирттэй цаасаар лазерын шилийг арчиж ариутгах
3) Залгуурт залгаж хойд талын товчин дээр 3 секунд дарж асаана
4) Аппаратынхаа хүчдэлийг ард талынх нь товчин дээр дарж их багыг нь тааруулна
5) Хамгаалалтын нүдний шилээ зүүх
6) Автомат горимд шилжүүлэхийн тулд урд талын товчин дээр 2 секунд дарна, ингэснээр аппарат таны арьсыг мэдэрч автоматаар лазер асна
7) Автомат горимд шилжүүлээгүй тохиолдолд арьсан дээрээ байршуулж урд талын товчин дээр нэг дарахад лазер асна
8) Ард талын товчлуур дээр ахин 3 секунд дарснаар аппарат унтарна
9) Аппаратын шилийг ахин спиртээр арчих
✅ ЗӨВЛӨМЖ:
✔ Аппаратаа ашиглаж дуусаад арьсаа тайвшруулахын тулд мөстэй ус юм уу чийгтэй алчуураар шавшиж өгөх хэрэгтэй.
✔ Арьсаа чийгшүүлэхийн тулд биендээ тос түрхэж өгөөрэй.
‼️Санамж:
- Ашиглахаас өмнө биендээ ямар нэг тос түрхсэн бол ашиглаж болохгүй
- Нэг газартаа 2-с дээш удаа ашиглаж болохгүй
- Level нь их байх тусам (6-8) нэг газартаа нэг л удаа лазераа ашиглахыг зөвлөе
- Нүдний орчим ашиглаж болохгүй
- Аппаратыг ашиглах үедээ нарны хэт ягаан туяанаас болгоомжилж нарны тос түрхэх
- Уг аппарат нь усны хамгаалалтгүй тул усанд норгохоос зайлсхийх
- Хүүхэд хүрэхээргүй газарт хадгалах
- Лазерын шилийг норгох болон шингэн юм цацах хориотой
- Хэт халуун газар аппаратыг хадгалж болохгүй
🌸 Та энэхүү аппаратыг тууштай, зааврын дагуу зөв хэрэглэснээр хүссэн үр дүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна! 💌
#лазер #аппарат