27/03/2022
БАЯН ХАРАГДДАГ ЯДУУ ХҮМҮҮС
Бидний ихэнх нь БАЯН харагдахын тулд байгаа бүхнээ үрж, хичээдэг ЯДУУ хүмүүс байдаг. Шинэ утасны загвар гарах бүрт бусдаас хоцрохгүй гэсэндээ, зээл тавьж худалдан аваад л. Үнэтэй ресторанд хооллосноо зургийг нь нийтлэхгүй л бол цаддаггүй. Тэгсэн хэрнээ өөрөөс нь даруу, энгийн хувцасласан нэгэнтэй дээрээс харьцана.
Баян харагдах гэж хичээсэндээ өөрөө ч итгэчихнэ. Бусдын хажууд сайрхаж хамаг мөнгөө үрчхээд хэд хоног хоосон явах нь энүүхэнд. Гэхдээ өөрөө л ажиллаж олохгүй бол, өөр орлогын эх үүсвэргүй байдаг.
Аливаа чухал юмнаас хоцорчих вий, бусдын байгаа зүйлд ганцаараа оролцолгүй үлдчих вий гэдэг айдаст идэгдсэн хүн, өөрийн дараа нь өлсөх, зовох, нойргүй хонохоо ч үл хайхран тренд дагадаг болно. Дургүй хүнтэйгээ уулзахгүй байсан ч, зургийг нь олоод харчхаж болох цахим орчинд үргэлж л баян тансагаа гайхуулж байх ёстой мэт сэтгэлгээтэй болно.
ГЭХДЭЭ. Та цалин буухыг хүлээж, зээлээс зээлийн хооронд амьдрахаас залхаж байвал. Өглөө босмооргүй байдаг дургүй ажилдаа, цалин авахын тулд л явахаа болихыг хүсвэл. Өөрөө ажиллахгүй байсан ч, мөнгө урсаад л орж ирдэг санхүүгийн эх үүсвэртэй, эрх чөлөөтэй амьдрахыг хүсвэл. Магадгүй залуучууд маань, ирээдүйд мөнгөнөөс болж хүссэн зүйлээ орхиход хүрэхгүйн тулд. Энэ бүгдийг тэвчих хэрэгтэй болно.
Тансаг хэрэглээнээсээ татгалзаж, илүү ихийг хуримтлуулах зориг шаардагдана. Гадуур хооллохоо больж, гэрээсээ хоолоо бэлдэх хичээл зүтгэл хэрэгтэй болно. Шинэ хувцас авахын оронд байгаагаа арчлаад өмсөх, мөнгөндөө илүү нарийн болох тэсвэр тэвчээр танаас нэхнэ.
Хүсэхгүй ажлаа, дургүй хүмүүстэйгээ ажилладаг ганцхан шалтгаан чинь цалин биш гэж үү? Хангалттай мөнгөтэй байсан бол та энэ ажлаа аль хэдийн орхих байсан. Тиймээс зовж олж байгаа орлогоо өөрийнхөө төлөө хуримтлуул. Ирээдүйд ЭРХ ЧӨЛӨӨНД хүрэхийн тулд, одоо хэдхэн жил “гүрийх” хэрэгтэй л байдаг. 2-3 жил хичээх зориггүйдээ 20-30 жил даргын гар, цалин харж амьдарвал таны л асуудал. Өөрчлөхийг хүсдэг бол өнөөдрөөс эхэл.
Миний ном 45’000₮-р зарагддаг. Гэхдээ таны хувьд 45’000’000₮ хөрөнгө оруулалтын өгөөж авах үүд болж болох юм. Бүх номын дэлгүүрүүдээр зарагддаг, нэрийг нь чи аль хэдийнээ мэднэ. Хамтдаа санхүүгийн эрх чөлөөнд хүрцгээе, хичээгээрэй!