As we age

As we age Cutting-edge scientific discoveries, research and experiments behind the latest longivity products

Зөвхөн махан бие чинь байхад өөрийг чинь Монгол хүн гэдгийг ШУ-наар тогтоож чадах болов уу?Энэ бүх үзүүлэлтүүдээр Монгол...
06/12/2026

Зөвхөн махан бие чинь байхад өөрийг чинь Монгол хүн гэдгийг ШУ-наар тогтоож чадах болов уу?

Энэ бүх үзүүлэлтүүдээр Монгол гэдгийг чинт төвөггүй тогтоож болно оо.

Цэвэршилтийн өмнөх үе буюу perimenopause эрт эхлэх үед сарын тэмдгийн мөчлөг 28 → 32 → 35+ гэх мэтээр холддог, сарын тэм...
06/11/2026

Цэвэршилтийн өмнөх үе буюу perimenopause эрт эхлэх үед сарын тэмдгийн мөчлөг 28 → 32 → 35+ гэх мэтээр холддог, сарын тэмдгийн мөчлөг тогтмол бус, урьдчилан таамаглах аргагүй болдог, эсвэл хожим эхлэх үед мөчлөг богиносч, эсвэл алгасаж байгаад эцэст нь зогсдог.

40 насны дунд юмуу сүүлэр эхэлдэг боловч сүүлийн үед эрт эхлэх нь ихэссэн ба 30 наснаас эхэлдэг болоод байна. Энэ шилжилтийн үе хамгийн сүүлийн сарын тэмдэг ирэх хүртэл 4-8 жил үргэлжилдэг. Гэнэт эхлэх нь ховор шүү.

Мөчлөгөөс гадна анзаарах шинж тэмдгүүд гэвэл
- Сарын тэмдгийн хэмжээнд бага зэргийн өөрчлөлт орох (илүү хүнд эсвэл хөнгөн)
- Нойргүйдэл
- Сэтгэлийн санааны тогтворгүй байдал нэмэгдэх
- Гэнэт халуу оргих, шөнө хөлрөх гэх мэт.

Бие махбодь энерги дутагдаад ирэхээрээ нөөцөө үр ашигтай ашиглахын тулд нөхөн үржихүйн үйл ажиллагаагаа аажмаар зогсоодог! Энэ хэний ч хүсэх зүйл биш шүү

Мэдээж бамбайн асуудалтай, PMOS (aka PCOS) гэх мэт өвчтэй хүмүүст хамаарахгүй.

06/10/2026

Хүний биологийн насжилтын үзүүлэлтийг зогсонги байдалд оруулна гэж хэлэхийн учир ийн болой.
Хэрвээ эсэргээрээ биеийн энерги, ДНХ засвар доголдвол хамгийн түрүүнд нөхөн үржихүйн үйл ажиллагаа өртдөг.

Асуулт байвал чат бичээрэй.

Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайтаас: https://www.asweage.co/

06/09/2026

Бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл манай пэйж рүү чат бичээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай https://www.asweage.co/ вэбсайтаас авах боломжтой.

Ямар ач тустай, юунд хэрэглэдэг гээд цаад талын ШУ-ны тайлбарыг нь оруулна аа.

#НМН

Бие махбодь үхсэн эсийнхээ тоог нөхөх гэж эрүүл эсээ хуваадаг. Харин   зүрхний эс хуваагддаггүй шалтгаан нь завгүй гэвэл...
06/08/2026

Бие махбодь үхсэн эсийнхээ тоог нөхөх гэж эрүүл эсээ хуваадаг. Харин зүрхний эс хуваагддаггүй шалтгаан нь завгүй гэвэл яахав?

Зүрхний эс хамгийн их митохондриатай бөгөөд маш шигүү байрласан байдаг. Зөвхөн митохондриагийн эрчмээр тэжээгддэг тул митохондрианууд нь үхэж улмаар эс үхдэг. Шинэ эс үүсэхгүй тул үхсэн эсүүд хуримтлагддаг байна. Энэ маягаар өдөр, шөнөгүй, хором ч амсхийлгүй ажилласаар энэ амьдралыг дуусгадаг.

Анх эхийн хэвлийд ураг болж цохилж эхэлснээс хойш нэг ч удаа шинэчлэгддэггүй эрхтэн гэхээр зүрх хамгийн үнэнч юм шиг ээ.

Жимсийг эрүүл гээд оройн хоолны дараа идэх хандлага их байдаг. Гэвч хүний бие циркадын мөчлөгт тааруулан эрхтэн бүр өөр ...
06/07/2026

Жимсийг эрүүл гээд оройн хоолны дараа идэх хандлага их байдаг. Гэвч хүний бие циркадын мөчлөгт тааруулан эрхтэн бүр өөр өөрийн хийх үйл ажиллагаагаа зохицуулж байдаг.

Нар жаргахад бие махбодь унтаж амрахдаа бэлтгэдэг. Энэ үед инсулины мэдрэмж мэдэгдэхүйц буурдаг. Нойр булчирхайн бета эсүүд хариу үйлдэл багатай болдог. Глюкозын боловсруулалт удааширдаг.

Энэ үед жимс идвэл хэдий эрүүл ч гэсэн цусан дахь сахарыг өсгөдөг. Нар жаргасны дараа юм идэхгүй байсан нь дээр шүү. Аль болох эрт оройн хоолоо идээд, араас нь дессерт идсэн нь сахарын хэмжээг хамаагүй бага өсгөдөг. Амттан идмээр байдаг бол махан хоолны араас шууд залгуулж идэж бгаарай.

https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC6406275/
https://www.nutritioncrown.com/insider/late-night-eating-blood-sugar/

Ярианы хэлийг сурахад хялбар байдаг ч уншихад дуу авиаг үсэгтэй хэрхэн холбож таних талаар тодорхой мэдлэг шаардагддаг б...
06/05/2026

Ярианы хэлийг сурахад хялбар байдаг ч уншихад дуу авиаг үсэгтэй хэрхэн холбож таних талаар тодорхой мэдлэг шаардагддаг бөгөөд энд л дислекситэй тархи бэрхшээлтэй тулгардаг. IQ-тай огт холбоогүй.

Үсэг, үгсийг хойноос нь эргүүлж бичих нь бага ангид зөвхөн дислекситэй хүүхдүүд гэлтгүй бүх хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг. Энэ нь найдвартай оношлох шинж тэмдэг биш. Түүнчлэн, дислекси нь харааны асуудалтай холбоотой биш. Орчин үеийн шинжлэх ухаанаар энэ нь фонемийн түвшинд тархи авиаг боловсруулахтай холбоотой асуудал гэж үзсэн. Дэлхийн хүн амын 3-7% нь дислекситай.

Шалтгаан нь удамшлын, мэдрэлийн, танин мэдэхүйн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй холбоотой олон хүчин зүйлтэй байдаг. Ганц нэг ген эсвэл тархины хэсэгтэй холбох нь дутмаг.

Дислекси нь маш өндөр удамшлын шинж чанартай бөгөөд эцэг эхээс хүүхдэд дамжих магадлал 30-50% байдаг. Генетикийн судалгаагаар мэдрэлийн эсийн шилжилт хөдөлгөөн, тархины хөгжилд оролцдог DYX1C1, ROBO1, DCDC2, KIAA0319 зэрэг генүүдээр дамждаг гэж тодорхойлсон.

Хүүхдүүд уншихад үсэг нь хөдлөөд байна гэж ихэвчлэн хэлж байвал, бас уншиж, бичиж чадахгүй байвал мэргэжлийн хүнд хандаарай.

Тэдний уншихад тохиромжтой үсгийн фонт гэж байдаг. Мөн асуудалгүй сонсоод ойгодог дислекситай хүмүүс зөндөө байдаг - аудиа хэлбэрээр сонсоод үзээрэй

Алтнаас гадна зэс, мөнгө зэрэг үнэт металууд адил үйлчилгээтэй гэсэн судалгаанууд бас байдаг. 49 настай хэрх өвчтэй энэ ...
06/04/2026

Алтнаас гадна зэс, мөнгө зэрэг үнэт металууд адил үйлчилгээтэй гэсэн судалгаанууд бас байдаг. 49 настай хэрх өвчтэй энэ эмэгтэй 22 каратын алтан бөгжийг 26 жилийн турш тасралтгүй сүйн хуруундаа зүүсэн ба MRI зургаар зөвхөн энэ хуруундаа хэрх өвчин байхгүй нь тогтоогдсон.

Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн гэж үзжээ.
Алтан бөгжнөөс арьсан доорх лимфийн систем рүү алт нэвчиж байгаа нь MCP-ийн илүү ойрын үе мөчинд нөлөөлсөн.

1954 онд Dr. Linus Pauling гемоглобины соронзон шинж чанарыг нээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр бидний цусанд агуулагдах төмөр болон олон электролитийн давсууд био соронзон байдлаар эргэлддэг болохыг нээсэн. Тиймээс үүссэн соронзон орон нь цусны эргэлтийг хурдасгаж, бие дэх энергийг хурдлуусан хэмээн үзжээ.

https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0003496724402203
https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC1752429/
https://onlinelibrary.wiley.com/doi/10.1155/2009/518976

Сиамын ихэр биш шүү! 2002 онд Lydia Fairchild 3дах хүүхдээ тээж байхдаа тэтгэмжид хамрагдахаар Вашингтон мужийн хуулиар ...
05/31/2026

Сиамын ихэр биш шүү! 2002 онд Lydia Fairchild 3дах хүүхдээ тээж байхдаа тэтгэмжид хамрагдахаар Вашингтон мужийн хуулиар эцэг, эх тогтоолгох ДНХ шинжилгээ өгтөл 2 хүүхдийн төрсөн эх нь биг гэсэн хариу авч. Улмаар залилангийн хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагджээ. Түүгээр зогсохгүй хүүхдүүдийг нь албадан тусгаарлахаар болов. ДНХ маргашгүй болохоор шүүгч 3дах хүүхдийг төрөхийг гэрчлэх хүн томилон ДНХ шинжилгээ авах шийдвэр гаргасан байна. Хариугаар бас л төрсөн ээж нь биш байв.

Бостон хотод амьдардаг 52 настай Karen Keegan гэх эмэгтэй эрхтэн шилжүүлэн суулгахаар болж 3 хүү, нөхөр нь ДНХ шинжилгээ өгтөл 2 том хүү нь өөрийнх нь хүүхэд биш байв. Азаар бага хүүгийн ДНХ таарсан байна. Үүнийг сонссон өрхийн эмч Harvard их сургууль болон судалгааны байгууллагтай хамтран судалсаар нэг хүн 2 өөр ДНХ тээж болдгыг анх олж тогтоожээ. Энэ талаараа The New England Journal of Medicine-д нийтэлснийг Lydia Fairchild олж уншсанаар ДНХ оньсого нь тайлагдаж ялаас мултарчээ.

Судлаачдын үзэж буйгаар нэг эсэд 2 эр бэлгийн эс зэрэг нэгдэх үед ихэвчлэн үр зулбадаг бол ховор тохиолдолд цааш бүрэлдсээр төрдөг. Мөн 2 эсийн ихрүүд бүрэлдсэнээс 4 хоногийн дотор бие биедээ ууссан үед үүсдэг байна. Нүдэнд ил харагдах шинж нь 2 өөр өнгийн нүд, арьсны өнгө, үсний өнгө, эсрэг хүйс гэх мэт. Мөн цусны шинжилгээгээр 2 өөр ДНХ илэрч болно.

Харин далд, дотор эрхтэнд байрлаж байвал түүнийг мэдэхэд хэцүү. Lydia Fairchild-н хувьд хүүхдүүд нь төрөөгүй ихэр эгчийнх нь байсан бол Karen Keegan-ны 2 том хүү нь ихэр ахынх нь хүүхдүүд байжээ. 2014 онд IVF-ээр хүүхэдтэй болсон эрэгтэйн хүүхэд нь ихэр ахынх нь хүүхэд болж таарсан. 2026 онд гэмт хэргийн хохирогч Хятад эмэгтэй бас төрөөгүй ихэр ахтай байсан нь нотлогдсон.

Эдгээр тохиолдлуудад учрыг нь олохоор маш их хөрөнгө, технологи, судалгаа хийгдэж байж мэдэгдсэн байдаг. Зарим судалгаагаар хүн амын 10% орчим нь Chimeras гэж үздэг. IVF-ээр мэндэлж байгаа хүүхдүүд ихэр байх нь олонтой тул Chimeras байх илүү өндөр магадлалтай. Тиймээс сүүлийн үед ДНХ-д STR биш SNP аргыг хэрэглэж байна.

Albert Einstein-ны тархи уг нь тийм ч жижигхэн хэмжээтэй биш бөгөөд дундаж хүний тархи 1400гр байдаг бол 1230гр байжээ. ...
05/30/2026

Albert Einstein-ны тархи уг нь тийм ч жижигхэн хэмжээтэй биш бөгөөд дундаж хүний тархи 1400гр байдаг бол 1230гр байжээ. Гол нь үүнээс өмнө тархины хэмжээг IQ-н түвшинтэй шууд хамааралтай гэж үздэг байсан тул түүний тархийг супер том хэмжээтэй байна гэсэн хүлээлт байсан.

Гэтэл тийм биш байсан тул хүмүүс яагаад гэдэг асуултыг олохоор эрэл хайгуул хийсээр байна. Тохиолдлоор том байсан бол тэгэсгээд орхих байсан ч байж магадгүй. Тухайн үед зөв аргаар шинжилж судлаагүй, буруу хадгалснаас болоод зөндөө олон судлах боломжийг алдсан. Гэхдээ үлдсэн хэсгээс нь судлан үзэхэд маш нягт тархины эстэй байж. Энэ нь тархины эсүүд хоорондоо мэдээлэл дамжуулахад илүү хурдан, үр дүнтэй байсан байх гэж таамагладаг. Өөр нэг сонин зүйл гэвэл 1999 онд хийсэн шинжилгээгээр париетал operculum (париетал дэлбэн дэх хэсэг) байхгүй, хажуугийн хөндийн хэсэг (Сильвийн таславч) байхгүй эсвэл дутуу болохыг тогтоожээ. Судлаачдын таамаглалаар тархины энэ таславч хэсэг байхгүй байгаа нь түүнийг илүү бодитоор төсөөлөн бодох боломжтой болгосон гэж үздэг. Эйнштэйн үгээр бус зураглал, мэдрэмжээр төсөөлөн боддог гэж хэлсэнтэй нь таарч байгаа юм.

Албан ёсоор тархины энэ таславч, хэсгүүд байхгүй байх нь ингэж сэтгэх нотолгоо гэж үздэггүй ч тархины хэмжээн дээр бүгд санал нэгджээ. Ухаантай байхад тархины хэмжээ бус тархины бүтэц, уян хатан чанар илүү хамаатайг эндээс дүгнэж болохоор байна.

Ер нь neorodivergent хүн л байсан юм байна.

Address

Chicago, IL

Alerts

Be the first to know and let us send you an email when As we age posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Featured

Share