18/06/2026
Board game бол талх, кофе биш юмаа. Хүүхдийн тоглоомын дэлгүүр бол бүр ч биш юм. Ганцхан салбартай юмуу? Танайхыг бүр зорьж ирлээ гэх хүмүүс олон. ГЭХДЭЭ board game store бол Хобби дэлгүүр юм. Энийг нэг ойлгоод авчихвал....
Board game store-ийн хүртээмжийг ихэвчлэн:
Сонголтын өргөн хүрээ
Мэргэжлийн зөвлөгөө
Community (тоглогчдын бүлэг)
Тоглоом туршиж үзэх боломж
Онлайн үйлчилгээ, хүргэлт
гэдгээр нь хэмждэг болохоос хэрэглэгчээс 5 минутын зайтай эсэхээр нь хэмждэггүй.
Жишээ нь:
Games Workshop дэлгүүрүүдэд хүмүүс хэдэн арван километр явж очих нь хэвийн.
АНУ, Канадын олон FLGS (Friendly Local Game Store) нь тухайн хотын бүх хэрэглэгчиддээ ганцхан байршлаас үйлчилдэг.
Ховор, үнэтэй хоббины барааны зах зээл дээр "ойр байх" биш "хамгийн сайн байх" нь илүү чухал.
Монголын нөхцөлд бүр ч тийм. Улсын нийт хүн ам бага, хөлөгт тоглоомын сонирхогчдын тоо түүнээс ч бага тул дүүрэг бүрт board game store байх эдийн засгийн үндэслэл бараг байхгүй.
Харин хэрэглэгчидэд дараах зүйлс чухал:
Хүссэн тоглоом нь байгаа эсэх.
Оригинал эсэх.
Үнэ боломжийн эсэх.
Хурдан хүргэж чадах эсэх.
Дүрэм тайлбарлаж өгдөг эсэх.
Тиймээс "хэрэглэгч бүрт ойр байх ёстой юу?" гэвэл хариулт нь үгүй. Харин хэрэглэгч хүссэн үедээ худалдан авахад амар байх ёстой. Энэ хоёр нь өөр ойлголт.