29/03/2016
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС, АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ЧИГЛЭЛЭЭР МӨРДӨГДӨЖ БУЙ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦ
1. Аюултай зарим химийн бодис болон шавьж устгах бодис пестицид/-ыг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын Конвенци
Монгол улс 1998 оны есдүгээр сарын 11-нд Роттердамын конвенцид гарын үсэг зурж, 2000 оны аравдугаар сарын 13-нд Улсын их хурлаар соёрхон баталсан. 2001 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Роттердамын конвенцид тал болон нэгдэн орсон
2. Аюултай хаягдал, хаягдлын устгалын хил дамжсан хөдөлгөөний тухай Базелийн Конвенци
Монгол улсын Их Хурлын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Швейцар Улсын Базель хотноо 1989 оны 3 дугаар сард гарын үсэг зурсан "Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц"-ийг соёрхон батласан байна.
3. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенци /
Монгол улснь Удаан задардаг органик бохирдуулагчдын тухай Стокгольмийн конвенцид 2002 оны тавдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурж, 2003 оны арван нэгдүгээр сарын 7-нд УИХ-аар соёрхон батласан ба 2004 оны дөрөвдүгээр сарын 20-нд тус конвенцид тал болон нэгдэн орсон.
4. Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол болон тэдгээрт оруулсан 1990 оны Лондонгийн, 1992 оны Копенгагений нэмэлтүүд
Конвенци, Протоколын албан ёсны тал болон нэгдэн орсон.