18/03/2026
🇲🇳 Монгол цэргийн баяр 🇲🇳
Хилчид, онцгой байдлын алба хаагчид, цагдаа болон эх орны энхийн манаанд хэзээд бэлхэн зогсох эгэл цэрэг та бүхэндээ мөн бүх эрчүүддээ
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний яруу алдарт 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
📜 Түүхээс товчхон:
1921 оны 3 дугаар сарын 18-нд Дамдины Сүхбаатар жанжны удирдсан Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, эх орноо чөлөөлөх тэмцлийн анхны ялалтыг байгуулсан нь орчин цагийн Зэвсэгт хүчний эхлэл болсон түүхтэй.
Улмаар 1946 онд Хорлоогийн Чойбалсан-гийн санаачилгаар 3-р сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баяр” болгон тэмдэглэх болсон бол 2003 онд “Зэвсэгт хүчний өдөр”, 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон нийтээр тэмдэглэдэг болсон байна.