AUM Publishing

AUM Publishing Уран бүтээлч нь гашуудаж байхад урлаг үргэлж өөдрөг хэвээр оршдог.

Тарковский

Онцлох ном: МУУРАН ТӨРХТЭЙ ХҮМҮҮС 🐈Энэ ном бол уран сэтгэмжит, уран зөгнөлт өгүүллэгийн түүвэр юм. Манайд энэ төрлийн бү...
14/01/2026

Онцлох ном: МУУРАН ТӨРХТЭЙ ХҮМҮҮС 🐈

Энэ ном бол уран сэтгэмжит, уран зөгнөлт өгүүллэгийн түүвэр юм. Манайд энэ төрлийн бүтээлийн хувьд орчуулгын арвин өвтэй боловч үндэстний уран зохиолын хувьд авч үзвэл хоосон савтай адил. Мөн мэдээж оюун билгийн төөрөгдөл, сэрэл, ухамсар бүхнийг тоочин бичсэн гол дүрийн баатартай эмгэнэлт зохиолууд өнөө цагт давамгайлах болсон.

Харин "Мууран төрхтэй хүмүүс" тэдгээр гутранги баатруудаас тэс өөр өгүүлэмжтэй гэдгээрээ ялгаатай.

📦 Захиалах бол линк дээр дарна уу ⬇️
https://internom.mn/бараа/9789919926403-мууран-төрхтэй-хүмүүс
☎️ Захиалах утас: 7577-7700
🔖 Манай дэлгүүрүүд: https://internom.mn/мэдээлэл/our-shops

Онцлох ном: МУУРАН ТӨРХТЭЙ ХҮМҮҮС 🐈

Энэ ном бол уран сэтгэмжит, уран зөгнөлт өгүүллэгийн түүвэр юм. Манайд энэ төрлийн бүтээлийн хувьд орчуулгын арвин өвтэй боловч үндэстний уран зохиолын хувьд авч үзвэл хоосон савтай адил. Мөн мэдээж оюун билгийн төөрөгдөл, сэрэл, ухамсар бүхнийг тоочин бичсэн гол дүрийн баатартай эмгэнэлт зохиолууд өнөө цагт давамгайлах болсон.

Харин "Мууран төрхтэй хүмүүс" тэдгээр гутранги баатруудаас тэс өөр өгүүлэмжтэй гэдгээрээ ялгаатай.

📦 Захиалах бол линк дээр дарна уу ⬇️
https://internom.mn/бараа/9789919926403-мууран-төрхтэй-хүмүүс
☎️ Захиалах утас: 7577-7700
🔖 Манай дэлгүүрүүд: https://internom.mn/мэдээлэл/our-shops

Өвөл ирэхдээ чимээгүйхэн ирдэг. Намрын шаргалтаж хоцорсон талд гэнэтхэн л цагаан цас хаялж, ээрэм хөндийд дуу алдах зав ...
06/01/2026

Өвөл ирэхдээ чимээгүйхэн ирдэг. Намрын шаргалтаж хоцорсон талд гэнэтхэн л цагаан цас хаялж, ээрэм хөндийд дуу алдах зав ч өгөлгүй бүхнийг дардаг. Хүн өөрийн эрхгүй дотогшоо хумигдаж, хөдлөхөөсөө илүү бодох нь ихэсдэг. Тал нутаг өргөн уудам тул хүн, малын дуу анир цөөрөхөөр улам тэлж, хоосон зайгаа ахин томруулна. Ес эхлэх цагаар уяан дээрх морьд хамраасаа уур савсуулж, уяаны мод жиндүү дуугарна. Өвөл юм бүхэн өөрийн байр сууриа ингэж олдог. Цас хаялсан шөнө тал нутаг бүр ч дуугүй болдог. Хавар, намрыг бодвол өвлийн тийм шөнөөр дурсамж илүүтэй тодосно. Цас зузаарвал тал танигдахгүй болно. Уул, жалга, хөндий бүгд ижилхэн цагаан. Цасны мандал дээр оддын гэрэл ойж, тал нутаг өөрийн гэсэн тэнгэртэй болчихдог.

Өглөөн наран өвөл л хамгаас гэрэлтэй үзэгддэг. Хамар, амнаасаа уур савсуулан хивэх хонь, үхэр дулаан хэвтрээсээ хагацах дургүй. Хөгшид ч мөн өвлийн хахир цагт тэнгэрт мордож, үр хүүхдээ хөлдүү газар тоншуулахгүй юм сан гэдэг сэн. Өвөл тэгэхээр хагацлын улирал биш. Алив бүхэндээ ээнэгшин дасаж, бусдын дулааныг дух янгинуулсан жавартай сөргүүлэн санаж явмаар болдог. Бүх юм хөдөлгөөнгүй, хөлдсөн нуур дээгүүр тахийн зоо шиг алаглан нуруулдсан цасыг салхи хааяахан чимээгүй нүүлгэхээс өөр аниргүй. Тийм аниргүйд амар амгалангийн мэдрэмж төрнө. Өвөл ерөөс хавар шиг өдөр бүр салхиар ороолгож, зун шиг цаг бүр борооноор мордуулахгүй.

Өвөл ерөөс хавар шиг өдөр бүр салхиар ороолгож, зун шиг цаг бүр борооноор мордуулахгүй.

Уншигчдадаа ШИНЭ ОНЫ МЭНД хүргэе. AUM publishing
31/12/2025

Уншигчдадаа ШИНЭ ОНЫ МЭНД хүргэе.

AUM publishing

Айсуй шинэ оны босгон дээр "Хуудас эргэх чөлөөнд" подкаст шинэ булангаар мэндчилж байна. Энэ удаа бид шинэ оныг угтан ши...
30/12/2025

Айсуй шинэ оны босгон дээр "Хуудас эргэх чөлөөнд" подкаст шинэ булангаар мэндчилж байна. Энэ удаа бид шинэ оныг угтан шинэ эхлэлийн сэдэвтэй шүлгүүдийг онцолж, "Маргааш гэдэг өдөр" дугаараа бэлтгэлээ.

Маргаашийн шинэ өдөр бүхэн бидэнд шинэ эхлэл, шинэ эрмэлзэл, шинэ сэдэл, шинэ бүтээл авчрах болтугай.

Долоон ОД хэвлэлийн газар

Айсуй шинэ оны босгон дээр "Хуудас эргэх чөлөөнд" подкаст шинэ булангаар мэндчилж байна. Энэ удаа бид шинэ оныг угтан шинэ эхлэлийн сэдэвтэй шүлгүүдийг онцол...

Wrapped Up 2025: Оны онцлох номууд
27/12/2025

Wrapped Up 2025: Оны онцлох номууд

Storytelling redefined. Igniting action. Unread is a hybrid media company that empowers the next generation through disruptive storytelling and experiences.

 #Урианхай  #СалхиУншсанОДООХойчийн оюун санааны өв болон үлдэх номуудыг онцлон нэрлэлээ. Хүүрнэл зохиолын бие даасан тө...
25/12/2025

#Урианхай #СалхиУншсанОДОО

Хойчийн оюун санааны өв болон үлдэх номуудыг онцлон нэрлэлээ.

Хүүрнэл зохиолын бие даасан төрөл зүйлийн нэг болох роман хэмээх жанр унтаа байдлаасаа сэрж, сэргэсэн нэгэн оныг Монголын уран зохиол үдэж байна.

Хойчийн оюун санааны өв болон үлдэх номуудыг онцлон нэрлэж байна.

Сүнсний баяраар уншихад тохиромжтой найман номын тухай.
31/10/2025

Сүнсний баяраар уншихад тохиромжтой найман номын тухай.

Номын хуудас дээрх жихүүдэс төрүүлэм өгүүлбэр бүрийг нөмөрч, үг болгоныг нь бурамтай чихэр шиг амтархан хүлхэх хэрэгтэй.

Хүнд заяасан бүхий л авьяасын дотроос би эр зоригийг илүүд үзэж байна. Үхэх эр зориг. Б.Алтанхуяг | "Мууран төрхтэй хүмү...
28/10/2025

Хүнд заяасан бүхий л авьяасын дотроос би эр зоригийг илүүд үзэж байна. Үхэх эр зориг.

Б.Алтанхуяг | "Мууран төрхтэй хүмүүс" өгүүллэгийн түүвэр.

Тус түүвэр нь уран сэтгэмжит, зөгнөлт төрлийн арван өгүүллэгээс бүрдэх бөгөөд уран зохиолын талаарх зохиолчийн үзэл бодол, бичихүйн үйлийн хандлага, сүнс хийгээд бодит ахуй, хийсвэрлэл, ид шид, зөн совин, домгийн мистик элементүүдийг тусгасан байна.

1. Зуун уншигч ба ариун ном
2. Үхэгсдийн хумс
3. Маануудын хичээл
4. Харанхуй
5. Уучлаарай, сандлын дэргэд харх байна!
6. Мууран төрхтэй хүмүүс
7. Толгойгүй сүүдэр
8. Дээврийн өрөөний сүнс
9. Савангийн туурь
10. Диваажингийн зугаа

24/10/2025

Мэдээллийн хөтөлбөрийнхөө энэ хэсэгт Азийн тэргүүн яруу найрагч, Дэлхийн нэг шүлгийн номын эзэн, Нобелийн утга зохиолын шагналд 5 удаа нэр дэвшигч, өдгөө 84 насыг зооглож буй ч шинийг илэрхийлэн, туурвин бүтээсээр буй зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг онцолж байна.

ТэнгэрТВ

Түүний дэлхий даяар 25 улсад орчуулагдсан “Үхмээр байна, гэхдээ бас Догбуги идмээр байна” номыг нь Тагтаа хэвлэлийн газр...
17/10/2025

Түүний дэлхий даяар 25 улсад орчуулагдсан “Үхмээр байна, гэхдээ бас Догбуги идмээр байна” номыг нь Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргаж монгол хэлт уншигчдад хүргэсэн билээ. Зохиолч тус номоороо сэтгэл гутралд орсон өсвөр насны хүүхэд залууст шинэ амьдрал бэлэглэж, харанхуй ангалаас олон хүнийг татан гаргасан юм.

Түүний “Үхмээр байна, гэхдээ бас Догбуги идмээр байна” ном нь дэлхий 25 улсад орчуулагджээ.

Address

Чингэлтэй дүүрэг 8 хороо
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AUM Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share