Naran center

Naran center ⛳️⛳️⛳️⛳️⛳️

Нөхөртэйгөө битгий хэрэлд, шууд уйл😭 Эхнэртэйгээ битгий хэрэлд шууд үнс гүйцээ 😙 Дэлхийн гэр бүлийн өдрийн хүргэе!🫰
16/05/2026

Нөхөртэйгөө битгий хэрэлд, шууд уйл😭 Эхнэртэйгээ битгий хэрэлд шууд үнс гүйцээ 😙 Дэлхийн гэр бүлийн өдрийн хүргэе!🫰

Хосын харилцаа гэр бүлийн судалгаагаар эхнэрийнхээ үгийг сонсож, саналыг нь хүндэлдэг эрчүүдилүү тайван, ухаалаг шийдвэр...
15/05/2026

Хосын харилцаа гэр бүлийн судалгаагаар эхнэрийнхээ үгийг сонсож, саналыг нь хүндэлдэг эрчүүд
илүү тайван, ухаалаг шийдвэр гаргах хандлагатай байдаг гэж үздэг.

Өөр хүний өнцгөөс асуудлыг харж чаддаг болохоор яаруу,
сэтгэл хөдлөлөөр гаргадаг шийдвэр нь багасаж, ажил амьдрал дээрээ ч илүү тогтвортой болдог ажээ.

Мөн ийм эрчүүд ихэвчлэн эмпати буюу бусдыг ойлгох чадвар сайтай,
өөрийгөө зөв удирддаг,
нээлттэй хандлагатай хүмүүс байдаг нь
урт хугацаандаа илүү амжилттай явахад нөлөөлдөг байна.

Эрчүүд минь, тайван сайхан амьдрахыг хүсвэл эхнэрээ л жаргалтай байлга.
Түүнийгээ сонс.

Эцэст нь хажууд чинь үлдэх хүн
хань чинь л байдаг шүү ❤️

“Шоронд орсон хүүг минь гаргаад өгөөч” гээд л залбираад байж. Хүү нь гарч ирсэн. Харамсалтай нь аав нь хүүгийнхээ шарилы...
13/05/2026

“Шоронд орсон хүүг минь гаргаад өгөөч” гээд л залбираад байж. Хүү нь гарч ирсэн. Харамсалтай нь аав нь хүүгийнхээ шарилыг хүлээн авчээ. Угтаа “Хүүг минь эрүүл энх, эсэн мэнд гаргаж өгөөрэй. Биднийг уулзуулж, амар амгалан амьдруулж хайрлаарай” гэж залбиран гуйх байж. Энэ түүхийг олоон жилийн өмнө сонсоод үгийн хүч гэдэг, зөв залбирал гэдэг ямар их утгатайг мэдэж авч байсан юм. Мөн нэгэн эмэгтэй “Нөхрийг минь насан туршид дэргэдээс минь битгий холдуулаарай” гэж гуйж. Нөхөр нь эмэгтэйн дэргэдээс хэзээ ч явж чадахааргүй болсон. Учир нь нөхөр нь хоёр хөлөө алдаж. Үг гэдэг ийм хүчтэй. Тиймээс зөв залбирахыг, зөв ярихыг хичээдэг болсон. Зовж, шаналсан нэгэнд туслаарай, тэрийг минь энийг минь гэж нэр жилийг нь хэлж эрүүл энх, элэг бүтэн амьдраасай гэж чин сэтгэлээсээ гуйж залбирч байгаарай. Зөв залбирал, чин сэтгэл заавал биелэлээ олдог юм шүү.Үг бодол хоёроо ямагт цэгнэж явах хэрэгтэй юм боловуу даа..

Зэрэгцэж суугаад утсаа оролдохыг хамт байх гэдэггүй шүү. Зүгээр л нэг газар байгаа хэрэг. Энэ амьд бус харилцаа бидэнд ю...
13/05/2026

Зэрэгцэж суугаад утсаа оролдохыг хамт байх гэдэггүй шүү. Зүгээр л нэг газар байгаа хэрэг. Энэ амьд бус харилцаа бидэнд юу өгнө гээч.

Хоосон, хөндий мэдрэмж, дурсах хоромгүй өнгөрсөн цаг хугацаа. Тэр утас, сошиалын хов жив яг тэндээ байж л байна. Харин хайртай хүнтэйгээ хамт байх хугацаа мөнх биш.

Болж өгвөл утсаа хол тавьж, данхтай цайгаа ойртуулж суугаарай. Сайхан буу халаад, инээж хөхрөөд суух ховор аз жаргал болчихож. Нэгэндээ жинхнээсээ хань болж, амьд мэдрэмж өгөөрэй. 🫂🫶♥️♥️

Миний хувьд энэ хосуудыг тэгш сайхан  гэр бүл зохиосон найрсаг жаргалтай хосууд л гэж ойлгодог. Тодоогын эхнэр хүчирхийл...
12/05/2026

Миний хувьд энэ хосуудыг тэгш сайхан гэр бүл зохиосон найрсаг жаргалтай хосууд л гэж ойлгодог.
Тодоогын эхнэр хүчирхийлэгчтэй амьдардаг гэж огт бодохгүй байна
😇 Хүн ер нь Өнгөрсөнийг өнгөрсөнд нь үлдээж сурах хэрэгтэй. Нэгэнт л хоёулаа гэр бүлтэй болсон бол нэг нэгэндээ сайн сайхныг хүсээд, бие биенийхээ хань ижлийг хүндлээд л чимээгүйхэн явах нь илүү амар тайван бусуу
Зарим нэг influencer нэртэй түүгээрээ хоолоо олж иддэг нөхөд дагагчаа нэмэхийн тулд янз янзын арга хэрэглэх юм. Ихэвчлэн хэлний курсэд хальт сурснаа гадаадад төгссөн болж ярьдаг, өмссөн зүйснээ гайхуулдаг нэг тийм нөхөд байнаа байна
Тэдний нэг нь Шүүдэрээ бололтой. Азаар Тодоо нь эхнэр хүүхэддээ цаг гаргаад хариу хэрэлдэж Дэлгэрмөрөн, Шинээ шиг мангартаж дэгээнд нь орсонгүй.

“Мундаг байна!” гэхээс илүү  “Би чамайг харж байна” гэж хэлж байгаарай. Хүүхэд юу хийснийг биш,хүүхдийг байгаагаар нь хү...
10/05/2026

“Мундаг байна!” гэхээс илүү “Би чамайг харж байна” гэж хэлж байгаарай.

Хүүхэд юу хийснийг биш,
хүүхдийг байгаагаар нь хүлээж авч баярлах нь
өөрийгөө үнэлэх жинхэнэ суурийг хүүхдэд өгдөг.

Хүүхэд бүр зураг зурчихаад,
легогоор байшин бүтээчихээд,
ямар нэг зүйл оролдож дуусгачихаад томчууд бидэн рүү дээш хараад:

“Намайг харж байна уу?” гэж байгаа мэт нүдээрээ асуудаг.

Тэгээд бид бараг автоматаар:

“ямар мундаг байнаа!” гэдэг.

тийм ээ бид Хайртай болохоороо ингэж хэлдэг.

Гэтэл хүүхэд яг юу мэдэрч үлддэг бол?

Хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл бол
үнэлэгдэхээс илүү —“харагдах” мэдрэмж. Байгаагаар нь хүлээж авч тоох мэдрэмж.

“Чи их хичээсэн байна.”
“Энэ хэсэг дээр бууж өгөөгүй юм байна.”
“Чи олон өнгө ашиглажээ.”
“Чи их баяртай байгаа юм байна.” гэж хэлэхэд хүүхэд:

“Би зөвхөн амжилтаараа биш,
өөрөөрөө үнэ цэнтэй юм байна” гэдгийг мэдэрч эхэлдэг.

хүүхэд “Намайг хар даа!” гэж хэлэхдээ үнэндээ:

“Та намайг харж байна уу?”
“Би хангалттай юу?”
“Би таны сэтгэлд байдаг уу?” гэдгийг сэтгэлдээ гүндээ асууж шалгаж байдаг.

Ингээд Жаахан хүүхэд өөрийгөө
томчуудын нүдээр ойлгож үнэлж эхэлдэг.

Тиймээс хамгийн хүчтэй зүйл нь төгс үг биш.

🥰 Таны царай.
👀 Таны харц.
😊 Тантай хамт байх мэдрэмж.

“Чамтай хамт байх сайхан.”
“Чи надад баяр баясгалан авчирдаг.” гэсэн мэдрэмжийг хүүхэд авдаг.

Жинхэнэ өөртөө итгэх итгэл нь
“чи сайн” гэж сонссоноос биш —
өөрийг нь үнэхээр баяртайгаар хүлээж авдаг хүний дэргэд дахин дахин байсан туршлагаас үүсдэг.

БУСДАД ХЭЛЭХ ТУСАМ ХҮЧ НЬ САРНИДАГ ЗҮЙЛС1. Том мөрөөдөл, бүрэн боловсроогүй төлөвлөгөө: Хүний шинэ мөрөөдөл, дөнгөж эхэл...
10/05/2026

БУСДАД ХЭЛЭХ ТУСАМ ХҮЧ НЬ САРНИДАГ ЗҮЙЛС
1. Том мөрөөдөл, бүрэн боловсроогүй төлөвлөгөө: Хүний шинэ мөрөөдөл, дөнгөж эхэлж буй зорилго хамгийн эмзэг энерги дээрээ байдаг. Тэр үедээ олон хүнд ярьж эхлэхээр бусдын эргэлзээ, асуулт, шүүмжлэл, бүр далд атаархал хүртэл тухайн санааны дотоод хүчийг сулруулдаг. Заримдаа хүн өөрөө ч анзаарахгүйгээр “би хэлчихсэн, хүмүүс мэдчихсэн” гэсэн сэтгэлзүйн хуурамч ханамж авч, хийх гал нь багасдаг. Иймээс бүрэн сууриа олж, бодит алхам нь эхлэхээс нааш том мөрөөдлөө чимээгүй бойжуулах нь энергийн хувьд хамгаалалт болдог.

2. Хувийн бясалгал, тарни, энергийн ажил: Хүн өөрийн дотоод төвөө хадгалахын тулд хийдэг бясалгал, тарни уншлага, хамгаалалтын дадал зэрэг нь маш хувийн давтамжтай зүйлс байдаг. Үүнийг хүн болгонд дэлгэрэнгүй ярьж эхлэхэд зарим нь шоолно, зарим нь эргэлзэнэ, зарим нь үл итгэнэ. Тэр бүх гаднын хандлага нь таны дотоод итгэлийн талбайд нөлөөлж, ариун гэж хадгалж байсан энергийг задлах хандлагатай. Тиймээс сүнслэг дадал бол олонд тайлагнадаг зүйл биш, харин дотооддоо хүчжүүлдэг нууц орон зай байх тусмаа үр дүнтэй байдаг.

3. Өөрийн сул цэг, айдсын гол цөм: Хүн бүхэнд хамгийн эмзэг газар, хамгийн айдаг зүйл, хамгийн өвддөг дурсамж гэж байдаг. Үүнийг буруу хүнд нээж тавих нь өөрийн хаалгыг өөрөө онгойлгож өгч байгаатай адил. Учир нь бүх хүн өрөвдөх гэж сонсдоггүй, зарим нь таныг уншиж, хэзээ хаана дарахад унахыг мэдэж авдаг. Энергийн хувьд сул тал гэдэг бол гаднын нөлөө орох хамгийн нээлттэй цэг. Иймээс эмзэглэлээ хуваалцах бол дааж чадах, үнэхээр аюулгүй орчинд л хийх ёстой.

4. Орлого, мөнгөний урсгал, олз омгийн хэмжээ: Мөнгөний тухай яг таг тоо, орлогын хэмжээ, хадгаламжийн мэдээллээ хэт нээлттэй ярих нь олон төрлийн хүсээгүй энерги татдаг. Зарим хүн атаархана, зарим нь өөрийгөө харьцуулна, зарим нь танаас ашиг хайж эхэлнэ. Үүнээс гадна далд өрсөлдөөн, муу нүд, мөнгөөр хэмжих хандлага орж ирдэг. Мөнгө өөрөө төвлөрсөн энерги учраас түүний урсгалыг хэт олон хүний анхааралд оруулах нь тухайн урсгалыг савлуулдаг гэж үздэг. Иймээс мөнгөний мэдээлэл бол хязгаартай хуваалцах ёстой сэдэв.

5. Хайр дурлалын бүх аз жаргал: Шинэ эхэлж буй хайр, тогтож буй холбоо, хосын нандин мөчүүдийг байнга бусдад ярьж тайлагнах нь тэр харилцааны энергийн талбайд гаднын оролцоо оруулдаг. Хүмүүс бүгд сайнаар хүлээж авдаггүй; зарим нь далд атаархалтай, зарим нь эргэлзээтэй, зарим нь өөрийн шархаар хардаг. Ингэснээр хоёр хүний хооронд цэвэрхэн бүрэлдэж байсан давтамж гаднын бодлоор бохирдож эхэлдэг. Аз жаргал зарлах тусам хамгаалалт нь нимгэрдэг тул жинхэнэ нандин холбоо тодорхой хэмжээнд чимээгүй байх дуртай.

6. Гэр бүлийн дотоод асуудал: Гэр бүлийн маргаан, ах дүүсийн үл ойлголцол, нөхөр эхнэрийн хэрүүл зэрэг дотоод асуудлыг ууртай үедээ хүн болгонд ярьж орхивол тухайн асуудал зөвхөн гэр бүлийн хүрээнээс гарч олон хүний шүүлт, бодол, хэл аманд ордог. Ингэснээр анхны асуудал дээр нэмээд гаднын энерги тэжээл болж, нөхцөл байдал улам хүнд санагддаг. Заримдаа асуудал шийдэгдсэн ч бусдын нүдэнд танай харилцаа эвдэрхий хэвээр үлддэг. Тиймээс дотоод зөрчлийг сонгосон хүндээ л хэлж, олонд тараахгүй байх нь энергиэ хамгаалж буй хэрэг юм.

7. Хийж буй сайн үйлс, бусдад тусалсан бүхнээ: Хүнд тусалсан, мөнгө өгсөн, дэмжсэн, золиос гаргасан бүхнээ байнга зарлах үед сайн үйлийн энерги цэвэр өгөхөөсөө илүү үнэлгээ хүлээх төлөвт шилждэг. Өөрөөр хэлбэл “би ийм зүйл хийсэн шүү” гэж хэлэх тусам талархал, сайшаал, хариу үйлдэл горьдсон далд хэрэгцээ үүсдэг. Энэ нь үйлдлийн ариун чанарыг бууруулдаг. Чимээгүй хийсэн тусламж дотоод хүч болж үлддэг бол зарласан тусламж гаднын үнэлгээнд уусдаг.

8. Дараагийн алхмаа яг яаж хийх гэж байгаагаа: Зорилго байж болно, гэхдээ яг ямар замаар, ямар нүүдлээр, ямар хүмүүстэй хамтарч хийх гэж байгаагаа хүн бүрт дэлгэрэнгүй ярих нь таны шийдвэрийн төвийг бусдад шилжүүлдэг. Хүн болгон өөрийн айдсаар зөвлөнө, өөрийн эргэлзээгээр хориглоно, өөрийн бүтэлгүй туршлагаар таны замыг хэмжинэ. Ингэх тусам таны дотоод тодорхой байдал сарниж эхэлдэг. Зарим алхам чимээгүй үедээ хамгийн хүчтэй байдаг, учир нь тэр үед таны энерги зөвхөн урагш чиглэж байдаг.

9. Хэнээс шархалснаа дахин дахин ярьсаар байх: Өвдөлтөө нэг удаа гаргаж хэлэх нь хөнгөрөл өгч болно. Харин олон хүнд, олон дахин, дахин дахин нэг шархаа ярьсаар байвал тухайн өвдөлт сэтгэлээс гарахын оронд бүр гүн сууж эхэлдэг. Учир нь та ярих бүртээ тэр мэдрэмжийг дахин амилуулж, тархиндаа баталгаажуулж байдаг. Энергийн түвшинд энэ нь шархаа эдгээх биш, тогтмол тэжээж байна гэсэн үг. Иймээс өвдөлтийг ярьж суллах ба өвдөлтөөрөө өөрийгөө тодорхойлох хоёрын ялгааг мэдэх хэрэгтэй.

10. Бүх амжилтаа бодит цаг дээр нь мэдээлэх: Юу ч болсон даруйд нь олон нийтэд зарлах, амжилт бүрээ бодит цаг дээр хуваалцах нь анхаарлын хэт олон утас татдаг. Хүмүүсийн сониучлал, асуулт, магтаал, атаархал, харьцуулалт зэрэг олон төрлийн энерги нэгэн зэрэг орж ирэхэд тухайн амжилт тогтож амжаагүй байхад савлаж эхэлдэг. Зарим үр дүн эхлээд дотроо сууж, үндэсжиж, тогтвортой болсны дараа яривал илүү хамгаалагдсан байдаг. Боловсорч амжаагүй баярт хэт олон нүд эрт тусах нь энергийн ачаалал үүсгэдэг.

11. Хамгаалалтгүй үедээ сэтгэл санааны байдал: Хүн маш сул, гунигтай, бухимдсан үедээ хэн таарсандаа сэтгэлээ нээх нь дандаа тус болдоггүй. Зарим хүн тайвшруулахын оронд өөрийн айдас, өөрийн бараан бодол, өөрийн сөрөг туршлагыг таны дээр нэмж асгадаг. Ингэснээр та өөрийнхөө өвдөлт дээр нэмээд бусдын ачааг үүрч эхэлдэг. Энергийн хувьд хамгаалалтгүй мөчид хэнд хандахаа зөв сонгох нь маш чухал. Буруу чихэнд очсон гуниг хөнгөрөхгүй, харин улам хүндэрдэг.

12. Бүх хүнд өөрийн жинхэнэ давтамжаа нээх: Хүн болгонд өөрийн бүх гүн, бүх бодол, бүх дотоод өнгөө харуулах шаардлага байдаггүй. Зарим хүмүүс таныг ойлгохын тулд биш, таныг уншихын тулд ойртдог. Тэд таны юу хүсдэг, юунаас айдаг, хаана хүчтэй, хаана ганхдагийг мэдээд авбал танд хандах хандлага нь өөрчлөгдөнө. Нууцлаг байдал гэдэг худлаа дүр бүтээх гэсэн үг биш; харин өөрийн энергийг хэнд хүртээхээ шүүх ухаан юм. Бүх хаалгаа нээсэн байшин хамгаалалтгүй байдагтай адил бүх гүнээ хүн болгонд нээсэн хүн ядрах нь хурдан байдаг.
(Дотоод оршихуйн гайхамшиг)

Хар залуугаасаа хоорондоо таардаггүй нэг нэгнийгээ үзэн яддаг хоёр залуу хөгшин өвгөн болцгоожээ.Нэг нь бие нь муудаад э...
08/05/2026

Хар залуугаасаа хоорондоо таардаггүй нэг нэгнийгээ үзэн яддаг хоёр залуу хөгшин өвгөн болцгоожээ.

Нэг нь бие нь муудаад эмчилгээгүй гэгдэх үед нь нөгөө өвгөн гэрийнхэндээ-Цаадахад чинь хэдэн нас нэмчихээд ирэе гээд гарахад нь хүү нь-Та дургүй биз дээ очиж яахнав мөрөөрөө үхнэ л биз гэсэнд өвгөн-Цаадхи чинь намайг үгээр хурцалж зорилготой амьдруулж ирсэн болохоор л та нар өлсөж цангалгүй баян цатгалан амьдарч ирсэн юм шүү дээ бид хоёр ам зөрдөгөөс элэг_зөрдөггүй хоёр л доо гээд гарсан гэдэг…

Өвгөн очоод-За ашгүй чи надаас түрүүлж явах нь дээ үхсэн хойноо насаараа надтай өрсөлдөөд байсан нэг муу өвчинд дийлдээд явдаг хариугүй новш байна шүү дээ за за хурдан үхээрэй чи гэчихээд гараад явжээ
Үлдсэн өвгөн-Энэ муугийн урд орж муугаа үзүүлэхгүй юм шүү гээд маргаашнаас нь хэвтэрээс босч олон жил амьд явсан гэдэг...Ухаантай хүн муу үгээр ч хүнийг жаргааж болдог зөв өрсөлдөөн амьдралд ч тустай байдаг ажээ...😎

👦👧 "ЧИ ТОМ НЬ ЮМ БАЙЖ..." – ЭНЭ ҮГ ХҮҮХДЭД "ХАЙРЛАГДААГҮЙ" МЭТ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ 💔✨"Чи ах нь/эгч нь юм байж дүүдээ бу...
05/05/2026

👦👧 "ЧИ ТОМ НЬ ЮМ БАЙЖ..." – ЭНЭ ҮГ ХҮҮХДЭД "ХАЙРЛАГДААГҮЙ" МЭТ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ 💔✨
"Чи ах нь/эгч нь юм байж дүүдээ буулт хийчих", "Өдий том болчихоод томоотой бай л даа", "Битгий тоглоод бай, дүүгээ сайн хар", "Дүүдээ үлгэр дуурайлал бол" ....Бид том хүүхдэдээ өөрийн мэдэлгүй энэ үгсийг хэлдэг.
Гэвч "Том нь учраас..." гэх шаардлага хүүхдэд "Би хайрлагдах эрхгүй, зөвхөн үүрэг хүлээх ёстой" гэсэн хүнд мэдрэмжийг үлдээдэг.
Эцэг эхчүүд бид юун дээр анхаарах ёстой вэ? 👇
1️⃣ "Том нь учраас" биш, "Том байх хэцүү байгааг нь" ойлгоё 🤝 Бид бүх хүүхдэдээ ижил ханддаг гэж боддог ч бодит байдал дээр том хүүхдээсээ илүү их тэвчээр, хариуцлага нэхдэг. Энэ нь тэдэнд шударга бус санагдаж, дотоод сэтгэлд нь гомдол болон үлддэг.
2️⃣ Шүүмжлэх биш, сэтгэл хөдлөлийг нь хуваалцъя 🌸
"Ах/эгч юм байж тэвч!" гэж шаардахын оронд "Ах/эгч байх заримдаа хэцүү байдаг шүү, тийм ээ?" гэж ярилцаад үзээрэй.
❌ Сөрөг: "Ах нь юм байж дүүдээ өгчих, битгий булаацалд!"
✅ Эерэг: "Дүү нь жоохон болохоор учрыг нь сайн ойлгохгүй байгаа байх. Гэхдээ чамд ч бас хэцүү байгааг аав/ээж нь ойлгож байна."
3️⃣ Тэр бол ердөө л "ХҮҮХДЭЭРЭЭ" байгаа 🧸
Тэр хэчнээн "ах" эсвэл "эгч" байсан ч, таны хувьд хайрлуулах, эрхлэх, халамжлуулах эрхтэй бяцхан хүүхэд хэвээрээ гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд өөрийгөө хангалттай хайрлагдсан гэж мэдэрсэн үедээ л дүүдээ болон бусдад чин сэтгэлээсээ тусалж чаддаг.
✅ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:
✨ Үгийг нь сонс: Маргаан болоход "Том нь бууж өг" гэхийн оронд том хүүхдийнхээ тайлбарыг ч бас анхааралтай сонсоорой.
✨ Өөрийн түүхээ хуваалц:Хэрэв та өөрөө айлын том бол "Ээж нь/аав нь ч бас чам шиг байхдаа заримдаа ингэж санагддаг байсан" гэж туршлагаа хуваалцах нь хүүхдэд маш том дэмжлэг болдог.
✨ "Том хүүхэд" гэдэг шошгыг авч хая: Түүнийг "ах/эгч" гэсэн үүрэг хариуцлагын гинжнээс чөлөөлж, жаргалтай хүүхэд насыг нь бэлэглээрэй. ❤️

💬 Та айлын том хүүхэд үү? Бага байхдаа "Том нь юм байж..." гэдэг үгийг сонсоод танд ямар мэдрэмж төрдөг байсан бэ? Өөрийн түүхээ сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. 👇

**Өнөөдрийн бодол**Өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухайӨмнө нь би бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд үсээ буддаг байсан.Өөрий...
05/05/2026

**Өнөөдрийн бодол**

Өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай

Өмнө нь би бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд үсээ буддаг байсан.
Өөрийгөө хөгшрөөгүй гэдгээ батлах гэж.

Жингээ хасаж турдаг байсан.
Өөрийгөө сайхан гэдгээ батлах гэж.

Харин одоо би арай өөр газраас өөрийгөө харж эхэлж байна.

Буурал үс минь ч би мөн.
Будсан үс минь ч би мөн.

Турсан бие минь ч би мөн.
Тураагүй бие минь ч би мөн.

Миний үнэ цэнэ миний үсний өнгөөр хэмжигдэхгүй.
Миний гоо сайхан миний жингийн тооноос хамаарахгүй.

Тийм ээ, миний үнэ цэнэ гадаад төрхөөр хэмжигдэхгүй.
Миний үнэ цэнэ миний дотоод оюун ухаан, сэтгэл, үнэн чанарт оршдог.

Гэхдээ энэ нь би өөрийгөө арчлахгүй гэсэн үг биш.
Гоё байхыг хүсэхгүй гэсэн үг бүр биш.

Харин би одоо өөрийгөө голж биш,
өөрийгөө хүлээн зөвшөөрсөн газраас сонголтоо хийхийг хүсэж байна.

Үсээ будах бол нуух гэж биш, өөрчлөх хүслээ сонгох гэж.
Турах бол бусдад гоолиг харагдах гэж биш, эрүүл мэндээ дэмжих гэж.
Гоё болох бол бусдад батлах гэж биш, өөртэйгөө эвтэй байх гэж.

Магадгүй жинхэнэ өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг нь юу ч өөрчлөхгүй байх биш, харин өөрчлөгдсөн ч өөртөө хайртай хэвээр байх юм байна.

Би буурал байсан ч би.
Би будсан байсан ч би.

Би өөртэйгөө дайтахаа больж байна. ❤️

Юу үнэн энэ үнэн дээ🙏🙏🙏🧜‍♀️ Хүн ер нь хамгийн хэцүү үеэ дуугүйхэн ганцаараа туулдаг юм байна💕🙏👌Хэн ч анзаарахгүй, хэн ч ...
03/05/2026

Юу үнэн энэ үнэн дээ🙏🙏🙏

🧜‍♀️ Хүн ер нь хамгийн хэцүү үеэ дуугүйхэн ганцаараа туулдаг юм байна💕🙏
👌Хэн ч анзаарахгүй, хэн ч асуухгүй…
🙏Гэхдээ дотроо олон удаа нурж, дахиад өөрийгөө босгодог.
🌷Инээмсэглэж харагдавч, дотор нь дуугүйхэн тэмцэл үргэлжилж байдаг.
🧚‍♀️Тэр үеийг давж гарсан хүн илүү нам гүм, илүү хүчтэй болчихсон байдаг.
👌Учир нь хамгийн хүнд замыг
гар барих хүнгүй алхаж сурсан хүн
💕өөрийгөө хэзээ ч орхидоггүй… 🖤

Address

Ulaanbaatar

Telephone

+97688054574

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Naran center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Naran center:

Share