06/03/2026
Apple компани хамгийн хямд үнэтэй зөөврийн компьютер MacBook Neo загварыг танилцууллаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь MacBook цувралын бусад загваруудаас хэдэн зуун ам.доллароор хямд үнэтэйгээр зах зээлд гарч байна.
Уг төхөөрөмж нь хоёр USB-C порт, чихэвчний оролт, мөн Touch ID хурууны хээ уншигч-тай. Мөн 1080p FaceTime камер, Dolby Atmos бүхий spatial audio дэмждэг хажуу байрлалтай чанга яригчтай. Дизайны хувьд Silver, Indigo, Blush, Citrus гэсэн дөрвөн өнгийн сонголттой.
Apple-ийн мэдээлснээр MacBook Neo нь 16 цаг хүртэлх ажиллах батарейг санал болгох бөгөөд эхлэх үнэ 599 ам.доллар байна.