16/08/2024
ХҮҮГЭЭ ХАЙРЛА !
Омголон зан гаргаад
Оргилж дэрвэж байсан ч
Эргэж бодох сэтгэл нь уужим
ЭР ХҮН ШҮҮ ХҮҮГЭЭ ХАЙРЛА !
Инээж уйлах нь ил биш ч
Ижилхэн цохилох зөөлөн зүрхтэй
Өөрийнхөө бус өрөөлийн төлөө төрсөн мэт
ӨР ЗӨӨЛӨН ХҮҮГЭЭ ХАЙРЛА !
Дэндүү их мөрөөдөлдөө
Хүч орж яваа хүүгээ
Дэмий юм хийлээ гэж
Зоригийг нь бүү мохоо
Уудам хорвоо хатуудахын цагт
Ухаанаараа түших эр хүн шүү
ХҮҮГЭЭ ХАЙРЛА!
Зүмбэрлэн асах сэтгэл нь
Зөөлөн гал шиг бадамлах
Зүүдний хорвоогоос буцахын цагт
Зүрхээрээ уйлж , мөрөндөө өргөх
Удам залгаж галыг чинь бадраах
УРГИЙН ХЭЛХЭЭ ХҮҮГЭЭ ХАЙРЛА!
Бүтнээр нь амьдралыг түших багана
Бүрнээр нь улсаа хамгаалах амь
Хад чулуу биш шүү эр хүн гэдэг
Хайранд л ургадаг уул юм шүү !
ХҮҮГЭЭ ХАЙРЛА!
Банзрагчийн Энхтуяа