11/02/2026
💁🏻 Эрчүүдийн арьс арчилгаа
Эрэгтэй болон эмэгтэй хүний арьсны бүтэц нь хоорондоо бага зэрэг өөр байдаг ба байгалаасаа эрэгтэй хүнд өөхлөг эд бага,булчингийн хөгжил эмэгтэй хүнээс илүү байдагтай адил эрчүүдийн арьс илүү тэсвэртэй, зузаан байдаг.
Эрэгтэй арьс илүү тэсвэртэй, зузаан байдаг ч арчлахгүй орхиж болно гэсэн ойлголт биш юм.Гэхдээ илүү хялбар, цөөхөн шатлалтай арьс арчилгаа хийхэд болно.
Арьс арчилгаа хийхэд хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүнээ зөв сонгох юм.Бүтээгдэхүүнээ өөрт таарсан зөв бүтээгдэхүүн сонгохын тулд арьсны онцлогоо мэдэх хэрэгтэй.
Бүх арьсыг ерөнхийд нь үндсэн 5 хэсэгт хувааж үздэг.
Хуурай
Тослог
Холимог
Эмзэг
Энгийн
💁🏻 Цэвэрлэгч саван – Та ямар ч төрлийн арьстай байсан нүүрний саванд тавих ёстой гол шалгуур нь pH буюу арьсны чийг-тослогийн балансыг алдагдуулахгүй байх ёстой түвшин ба pH=4-6 гэсэн саванг сонгож байгаарай.
💁🏻Гуужуулагч- Гол үүрэг нь арьсан дээр байгаа үхэжсэн эсийг унагааж, нүх сүвийг бөглөрч батгашихаас сэргийлнэ. Тэгэхээр хамгийн чухал орхигдуулж болохгүй шатлал юм.Орчинд үед гуужуулагчийг маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнд давхар шингээж өгөхөөс гадна, химийн,физикийн гэх мэтчилэн толгой эргэм олон нэр томъёотой болсон. Хэрвээ та зөв гуужуулагчаа сонгоход төвөгтэй байгаа бол бүх төрлийн арьсанд тохиромжтой PEELING GEL хэрэглэж болно.PEELING GEL-ээрээ 7 хоногт 2 удаа гуужуулахад хангалттай. Скраб буюу ширхэгтэй гуужуулагч огтхон хэрэглэж болохгүй шүү!!
💁🏻Шингэн тонер- Арьсаа цэвэрлэсний дараа шууд усан бүтэцтэй тонер хэрэглэх нь арьсны нүх сүв рүү хурдан шингэж гүний чийг өгөх, дээрээс нь чийгшүүлэгч тосыг арьсанд сайтар шингэхэд бэлдэж өгдөг давуу талтай.
Чийгшүүлэгч буюу тос- Дийлэнх тослог арьстай хүмүүс тослог юм чинь тос түрхэхгүй гэсэн буруу хандлагатай байдаг. Хэрвээ та тос түрхэхээр улам тослогтоод байсан бол буруу тосоо сонгожээ гэсэн үг. Тос арьсыг чийг тэжээлээр хангахаас гадна, гадны хүчин зүйлээс хамгаалж, арьсны бүтэцийг хэвийн хадгалахад тусалж байдаг хамгийн чухал бүтээгдэхүүн юм. Хэрвээ та хуурай арьстай бол хүндэвтэр бүтэцтэй буюу өтгөндүү тос сонгоно. Харин тослог холимог бол хөнгөн, хурдан шингэдэг гелэн бүтэцтэй тосыг сонгох нь зөв юм.
💁🏻Нарны тос- Нарны тосыг зөвхөн зун түрхэхгүй, зөвхөн хөдөө гадаа явахдаа түрхэхгүй, зөвхөн далай устай хурц нартай газар түрхэхгүй. Таны байгаа газар өдөртөө нөр байж л байгаа бол та нарны тосоо түрхэх л ёстой. Тэгэхээр өдөр бүр нарны тосоо түрхэж хэвшсэнээр; арьсанд үүсч болох бүхий л асуудлаас та урьдчилан сэргийлж, хамгаалж чадаж байна гэж ойлгоход болно.
Ингээд таньд заавал байх ёстой 5 бүтээгдэхүүнээ сонгоод арьсаа арчилж эхэлцгээе!!
✨ГОЁ ЮМ ХЭРЭГЛЭХ ГОЁ✨