19/08/2025
Ямар хэцүү юм бэ... гэж бодож бвал та тэр хэцүү зүйлтэйгээ ижилсэн нэг түвшинд орж нэгдэж бна! Харин "ямар хэцүү юм бэ гэсэн бодол орж ирж бна" гэж өөрийгөө ажиглавал тэр хэцүү зүйлээс дээгүүр оршигч, хэцүү зүйлээсээ ангид тусдаа ажиглагч ухамсар болж байна.
Энэ хүн яагаад надад ийм муухай үг хэлж бна аа... гэж шаналж байвал та тэр хүний тэр муухай үг болон хувирч байна! Та өөрийн ухаан бодлын орон зайгаа тэр муу үгээр дүүргэн тэр муухай үг дотор ороод амьдарч байна.
Харин "энэ хүн ийм муу үг хэлэх үед миний дотор ийм уур гомдол дургүйцэл төрж байна" гэж өөрийгөө хөндлөнгөөс ажиглан анзаарч байвал та тэр муухай үгнээс тусгаар цэвэр оршиж байна! Тэр муухай үгнээс хиртэхгүй учир Хайраар сайхан хариу барьж ухаалгаар эвлэх боломжтой болно.
Ийм ажиглагч ухамсар байдлаар орших үед хэцүү гэж бодож байгаа бодлоо өөрчлөх хэцүү нөхцөл байдлыг өөр өнцгөөс харан овсгоо самбаа гаргах боломж бүрдэнэ.
Ийм ажиглагч ухамсартай байх үедээ та дээд тэнгэрлэг мөн чанартайгаа нэгдмэл байна.
Харин тэрхүү ажиглагч ухамсар аа алдсан үед таны ухаан санаа шууд л тэр хэцүү зүйл рүүгээ яваад орчихно. Хэцүү зүйлийн дотор орох тусам тэндээс гарах гарц мухардаж эргэлдэн ээрэгдэж зовно!
Та бол ажиглагч УХАМСАР!
Та зовлонтойгоо тэнцүү биш! Түүнийг самбаачлан шийдэх ёстой түүнээс суга үсрэн гарах ёстой ТЭНГЭР ДЭЭД УХАМСАР.
Бие гэвч бие биш биегүй хоосон солонго
Бодол гэвч бодол биш үелзэх хоосон зэрэглээ.