04/02/2026
Хүн болгон дээд боловсрол эзэмших шаардлагагүй. Монголд ажиллах хүчин маш чухал байгаа. “Ажилчин” ангийг хүндэтгэж, зөв ойлгосон цагт Монгол улс хөгжинө. 🇲🇳🇲🇳🇲🇳
Фермер өвөөгийн үг нэг сурагчийн амьдралыг өөрчилжээ...
АНУ-ын Айова мужийн 68 настай фермер Жозеф ач охиныхоо урилгаар ахлах сургуулийн “Мэргэжлийн өдөр”-т оролцжээ. Шавартай гутал, тосонд будагдсан гартай түүнийг сургуулийн удирдлага “гадаад төрх нь тохиромжгүй” хэмээн ичиж буйгаа илэрхийлсэн ч Жозефын энгийн атлаа шулуун үг нэг сурагчийн амьдралыг өөрчилсөн байна.
50 гаруй жил газар тариалан эрхэлсэн Жозеф “Би их сургуульд сураагүй. ‘Синержи’ гэдэг үгийг ч мэдэхгүй. Гэхдээ дэлгүүрийн лангуун дээр хоол дуусахад диплом идэж болдоггүйг мэднэ” хэмээн хэлэхэд танхим нам гүм болжээ.
Тэрээр “Улс орон имэйлээр биш, хөлс хөдөлмөрөөр тогтдог. Цасан шуурга шуурахад, тээвэр зогсоход биднийг тэжээх нь бичиг цаас биш, тариа будаа байдаг” хэмээн онцолсон байна.
Илтгэлийн дараа нэгэн туранхай хүү түүн дээр ирж, “Аав минь механик. Багш нар намайг түүн шиг болохоос ‘зугтаах’ хэрэгтэй гэдэг” хэмээн шивнэжээ. Үүнд Жозеф “Түргэн тусламж эвдэрвэл хэний гарт хүний амь очдог вэ? Архитекторынх уу, механикийнх уу?” гэж асуухад хүү толгой сэгсэрсэн байна.
Удалгүй тухайн хүүгийн ээж Жозефтой дахин уулзаж, “Хүү маань ааваасаа ичдэг байсан. Харин одоо орой бүр гаражид хамт ажиллаж, ‘Надад хөдөлгүүр заагаад өгөөч’ гэж хэлсэн. Нөхрийг минь анх удаа ийм бахархалтай байгааг харлаа” хэмээн нулимстайгаар ярьжээ.
Жозеф “Биеийн хүчний хөдөлмөрийг дорд үзэж, сантехникч, цахилгаанчин, фермер, механикчдыг чимээгүй болгох нь бидний хийсэн хамгийн том алдаа. Хэрвээ хэн ч үр тарьж, гагнаж, эрэг чангалахгүй бол соёл иргэншил гуравхан хоногт нуран унана” хэмээн хэлсэн байна.
Тэрээр залууст хандан:
“Шороо бол ичгүүр биш. Тос бол гутамшиг биш. Биеийн хүчний хөдөлмөрт нэр төр, эрх чөлөө бий” хэмээн уриалжээ.