MommyShop

MommyShop Жирэмсэн, төрсөн ээжүүд, нярай, хүүхдүүдэд зориулсан барааны интэрнэт дэлгүүр. Бүх бараа бэлэн. Утас: 9075-1414

Дэлгүүр маань нээгдээд 10н жил болжээ... Бүх үйлчлүүлэгчиддээ баярлалаа! Эрүүл мэнд, гэр ахуйн чиглэлээр хүрээгээ тэлж байна.

21/12/2025
“Чихэр шоколад биш — Хайрт үрдээ хамгийн хэрэгцээт үлдэх бэлэг” Бүх бараа Хямдрал 30-50%  ! Худалдан авалт бүр   #Бэлэгт...
18/12/2025

“Чихэр шоколад биш — Хайрт үрдээ хамгийн хэрэгцээт үлдэх бэлэг”
Бүх бараа Хямдрал 30-50% !
Худалдан авалт бүр #Бэлэгтэй!
Байршил: ХУД, АПУ-ийн баруун талд, Улаанбаатар хивс 4 давхар 47
Цаг: 11:00–19:00
9075-1414

⚡ЦӨМ ХЯМДРАЛ зөвхөн 7 хоног! 12-10нийг дуустал.⚡Хаана ч байхгүй хямд үнэ!📍 Байршил: ХУД, АПУ-ийн баруун талд, Улаанбаата...
03/12/2025

⚡ЦӨМ ХЯМДРАЛ зөвхөн 7 хоног!
12-10нийг дуустал.
⚡Хаана ч байхгүй хямд үнэ!
📍 Байршил: ХУД, АПУ-ийн баруун талд, Улаанбаатар хивс 4 давхар 47
🕒 Цаг: 11:00–19:00
📞 9075-1414

01/12/2025

⚡ЦӨМ ХЯМДРАЛ зөвхөн 7 хоног!
12-10нийг дуустал.
⚡Хаана ч байхгүй хямд үнэ!
📍 Байршил: ХУД, АПУ-ийн баруун талд, Улаанбаатар хивс 4 давхар 47
🕒 Цаг: 11:00–19:00
📞 9075-1414
#Комбинзон 80000т
#Тэрэгний өлгий-мешок 60000т
#Курткууд 20000т
#Цасны гутал 20000т
#Тавчиг зузаан 12000т

🔥 “Black Friday биш — Бид дулаан үнэ цэнийг өгнө”❄️ -40°C🔥 даах  #Өвлийн хүйтнийг мартуулам   🔥 40+төрлөөр ирлээ!🔥 Худал...
20/11/2025

🔥 “Black Friday биш — Бид дулаан үнэ цэнийг өгнө”
❄️ -40°C🔥 даах #Өвлийн хүйтнийг мартуулам 🔥 40+төрлөөр ирлээ!
🔥 Худалдан авалт бүр #Бэлэгтэй!
🔥 “Гэр бүлээрээ #-40°C даах цогц дулаан багц”
– 9 дахь жилдээ хамгийн өргөн сонголтоор гэр бүлийн гишүүн бүрт тань!
🔥 Загвар бүр размер бүрээс цөөн ирсэн тул та Яараарай!
✔ 90% галууны сөд
✔ Сөд + синтафон
✔ Синтафон
💰 Үнэ: 35,000₮ – 150,000₮
📍 Байршил: ХУД, АПУ-ийн баруун талд, Улаанбаатар хивс 4 давхар 47
🕒 Цаг: 11:00–19:00
📞 9075-1414
👉 “Гэр бүлээрээ 20 минут орж ирээд — бүх өмдөө шийд!”
👶 Хүүхдийн дулаахан өмд (1–10 нас)
Мөрөвчтэй / мөрөвчгүй загвар
Хөнгөн, хөдөлгөөнд саад болдоггүй
Илчээ удаан барих галууны сөдөн сонголттой
⭐ Бидний давуу тал
Галууны 90% дүүргэлттэй сөд, мөн 50% дүүргэлттэй сөд + синтафон холимог, цэвэр синтафон 3 төрлийн сонголт
Сөдний агууламжаас хамаарсан дулаан+ чанар + үнэ
🛍 Хэмжээ сонголт зөвхөн дэлгүүр дээр
Танд яг тохирох өмдийг сонгоход өмсөж үзэх нь хамгийн зөв тул
👉 Зөвхөн дэлгүүр дээр ирж туршиж үзнэ үү.
📍 Google Map:
✨ Дулаан, бат бөх, стильтэй —
❄️ Танай гэр бүлийн өвлийн хамгийн зөв сонголт!

Өөрийнхөө дотор байдаг Монголыг сэрээе...Лхагва-Очирыг анх Physical Asia-гийн дэлгэцнээ гарч ирэхэд бараг л үлгэрийн Элс...
20/11/2025

Өөрийнхөө дотор байдаг Монголыг сэрээе...
Лхагва-Очирыг анх Physical Asia-гийн дэлгэцнээ гарч ирэхэд бараг л үлгэрийн Элса энд юу хийж яваа юм гэсэн, гэтэл яав? Хүний биеийн хамгийн төгс бүтэц, түүнийг бий болгохын тулд зориулсан он жилүүд, тэвчээр, хүч чадал, зөв тактик, тууштай зорилготой байдлыг энэ залуу хамгийн яруу тодоор харуулж чадлаа. Бас дээр нь олон газар, олон тайзнаа Монголоо төлөөлж, Монголоороо омогшиж, Монголоор дутаж, цөмөрч, өмөлзөж явдаг сэтгэлийн тэр их эрчим хүч, дутуу атлаа дүүрэн монгол хүнийг бид харлаа. Циркгүй Монголын дэлхийг дурлуулсан циркчин залуу...Төрийн далбаанаасаа адис аваад эргэх агшин ямар том өгүүлэмж байв аа? Жижигхээн гэж бассан Монгол чинь жингийн илүүг, даалгаврын хүндийг, давааны бартааг сэтгэлийн хүч, эв нэгдлийн далайц, ухааны ур, тэвчээрийн хязгаараар давлаа, анзаарсан бол Солонгосын багийн бүсгүй, залуу хоёрын харцанд гэмшил нуугдаж байсан, тогтож хараарай. Тэр харц их олныг хүүрнэнэ. Энх-Оргил бол тулааны мангас юм байна аа, дайраад гаръя, тулаад давъя, туулаад үхье л гээд байх юм. Түүний дайчин шинж чанар багийн бусад гишүүдээ эрсдэлд дуудаж, эрсдэл давах хүч өгөх юм. Тэр туулаад үхье гэж зүтгэдэг алдаа, оноогоо би түүнээс харжээ суулаа. Бас хөөрхөн хошин, тэгснээ зөрүүд, нүүрний хувирал, биеийн хэлэмж бол хамгийн сонирхолтой, хайр татмаар дүр. Энх-Оргилоос бүр хэдэн зууныг гаталсан хэнхдэг нүцгэн, цээж дүүрэн монгол эрчүүд минь нэвт харагдана. Яадаг юм, дэлхийн талыг дэлдэж туулсан, тэгэхдээ тийм зэвүүн, тийм гэдгэр, тэгснээ цуцашгүй байсан нь үнэн л юм чинь. Омог нь оволзохоороо бүүр хөөрхөн. За тэр харц уу, баргийн эрийг нугалж, баргийн хүүхэн эргэж харна дөөө. Хандсүрэнг үнэхээр хайрлаж үзлээ, энэ гоо охин, ийм нандин үр гэмтчих вий, гар хуруу нь эвдэрчих вий, ямар гэгээн, яасан бадрангуй юм бээ гэсэн бодол ер салсангүй. Бидний аахилаад амьтан болоод ойчоод өгөх газар Хандсүрэн хамгийн хөөрхнөөрөө зогсож л байх юм, гүйж л байх юм, зүтгэж л байх юм. Хөлс нь дусалж байхдаа хүртэл тийм хөөрхөн охин тэнгэр байх юм уу? Энэ хүнд хүчир тулаан дунд ч гэсэн нар мандах ёстой, тэр нь Хандсүрэн байлаа, амжилт, охин минь. Өө манай Адъяасүрэн бол ёстой нөгөө өнөөгийн амьдрал, хайр, үр хүүхэд, ач зээгээ үүрсэн монгол эмэгтэйчүүдийн супер дүр төрх, мөн чанар. Дөчийн бидонтой хоёр ус мотоцикл дээрээ дамнуулж хүлчихээд, усанд явсан хэрнээ худаг дээр сайхан адуу, сайн нөхдөө харж хөөрөөд согтоод ойччихсон нөхрөө урдуураа тэгнээд, ардаа хүүхдээ сундлаад харьдаг бүсгүйчүүд хөдөө нутагт зөндөө таарна. Юу ч байсан туулна, юухан ч байсан шийднэ, яадаг ч байсан амьдарна, ядарсан ч байсан зүтгэнэ гээд л үзчихнэ шүү дээ. Тэгээд яг гэрт нь яваад орохоор зүүн авдар дээрээ нүүрний тос, уруулын будаг тавьчихсан, униндаа сам, үсний гоёл хавчуулчихсан, авдраа уудалж дээлээ өмсөөд л дагина гүнж цаашаа. Үр хүүхдээ хараад өмөлзсөн зүрх, үүрсэн ачаагаа бодохоор өндийсөн зүрх, бүсгүй хүн гэдгээ бодохоор бүжиглэсэн зүрх...Адъяасүрэнгийн энэ дотоод гоо сайхан гоё лдоо...бидний л амьдрал яваад байгаа юм. Дөлгөөн яг л орчин цагийн залуусын төв төлөөлөл. Ах нарын шийдвэрийг дагана, эгч нарын дутууг гүйцээнэ, өөрийн даалгаврыг өр зүрхнээсээ хичээж гүйцэтгэнэ, аливаад хандах нь нээлттэй, алаан дундуур багийн уур амьсгалыг гоё нөхнө, хоёр хүн ойлголцох янзгүй бол хоёрхон үгээр сайхан ивээс хийгээд эвлүүлнэ, эсвэл инээмсэглээд л боллоо, тэр инээмсэглэл өөрөө цаг үеийн шидтэй, цаг үе нь өөрөө Дөлгөөн юм. Өө Орхонбаяр бол байгаагаараа бөөн бөөн хайр. Тэр хэнэггүй төрхний цаана асар том стратеги нуугдаж, тэр инээсэн бор нүдээр бүгдийг харж, тэр гүжир хэрнээ алхам бүрээ тооцсон хөдөлгөөнөөр бүх багаа хошуучилж чадсан...тэгээд бас сийрэг гэж сэлэм эргүүлэх төдийд сэтгэнэ. Асуултын хариултыг ангайтал өгнө, даалгаврын гүйцэтгэлийг хүрлийтэл биелүүлнэ, тооцоо алдана гэж байхгүй. Ямар ч хүнд нөхцлийг янзтай уран бөгөөд хоржоонтой эргүүлнэ. Хүүхдэрхэг хэрнээ хүрлэгэр эр хүн...хүүхэд шинж нь цайзын хаалга хаах үед яг гарсан лдаа, Орхонбаярын тэр гадаад болон дотоод хүчинд гадаад далай таван тивтэйгээ цалгилна даа, зүгээр. Манай монгол эрчүүдийн олонхийнх нь дотор олон олон Орхонбаяр бий. Тэд дотроо байгаа Орхонбаярыгаа сэрээх хэрэгтэй санагдсан шүү. За тэгээд, ирэх хавраас эхлээд Монголыг зорьсон жуулчдын тоо эрс нэмэгдэх нь ээ, эрчүүд наад гэдэс гүзээгээ, хүүхнүүд наад харц, хэл амаа хичээе дээ. Орхонбаяр, Адъяасүрэн хоёрыг шоунаас болж бэртэл гэмтэл аваад, цаашдын амжилтанд нь нөлөөлөх вий гэж хэчнээн хайрлаж харамлав аа. Энэ тэмцээн бидэнд их сургамж үлдээлээ. Гэр бүлийн орлогоо хүүхдүүдээ хөгжүүлэхэд, боловсруулахад зориул дааа. Циркгүй Монголоос супер циркчин төрүүлсэн Лхагва-Очирын аав ээжийн өдөр бүр хүүгээ сургуулилтанд нь утаатай гудамжаар зөөсөн тэвчээрт, бэлтгэлийн заал муутай Монголоос дэлхийд үндэсний бөхийн арслан гэж ямар байдгийг харуулсан бөх хүүгийнхээ ард олон олон жил зогсож чадсан ар гэрийнхэнд нь, уурхайдаа хулгайтай Монголын эгэл уурхайчин залуугийн хатууг сөрөх чадварт...ерөөс бүгдэд талархая. Бид тэртэй тэргүй бүгдийг авч, бүгдийг хангаж дийлэхгүй, арван хуруундаа спортын карьер, оюуны боловсролын үнэтэй хэдэн саяын алт зүүгээд, мөрөндөө хэдэн зуун мянгын магнаг торго өмсөж, харж хазаж болох бүхэндээ брэнд үүрээд, ард нь хүүхдээ сургана гэж байхгүй, тэгэхээр юу гээч...олон олон Орхонбаяр, Адъяасүрэн, Лхагва-Очир, Дөлгөөн, Хандсүрэн, Энх-Оргил нарыг төрүүлэхийн төлөө ухаантай байцгаая, угаасаа тэдний цаг үе эхэлж байна, тэдний дотор гал байдгийг би ч харлаа, бид бүгд харлаа, тэдэндээ цучил нь болъё. Би хувьдаа, өөрийнхөө дотор байдаг Хандсүрэн, Адъяасүрэн хоёрыг өнөө өглөө угз татан сэрээлээ. Зургууланг нь сэрээчихвэл зулзаган чинээ цээж минь дэлбэрэх гээд байна ааа. Эл бахархал, омогшил дагуулсан залуус Монголын маань энэ аймаар хүнд, алалцмаар хэцүү нийгмээс төрснийг дэлхий мэдвэл тэднийг бүр бурхан мэт шүтнэ, энэ л гашуун бөгөөд гайхмаар, өнөөгийн бидний үүрч яваа өнчин үнэн! https://www.facebook.com/profile.php?id=100044509116290

19/11/2025
1. Сүүгээр ариулах дом🥛🥛🥛Сүү хамгийн ариун зүйлд тооцогддог. • Хэрэглэх нь: Өглөөний наранд шинэ саасан сүүгээр хүүхдийн...
17/11/2025

1. Сүүгээр ариулах дом🥛🥛🥛
Сүү хамгийн ариун зүйлд тооцогддог.
• Хэрэглэх нь: Өглөөний наранд шинэ саасан сүүгээр хүүхдийн дух, алга, цээжин дээр нь гурван удаа түрхэж, “Сүү шиг цагаан заяатай, сүүн мэт ариун амьдралтай яваарай” гэж ерөөдөг.
• Утга учир: Сүү нь амьдралын эх булаг, буян заяаны билэгдэл учир хүүхдийг муу нүд, муу үг, муу энергиэс цэвэрлэнэ гэж үздэг. (Шинэхэн саасан сүү олдохгүй бол үнээний цэвэр хольцгүй энгийн сүүгээр домноно. Хөхний сүү бол бүр сайн)
2. Галын дөлөөр ариулах🔥🔥🔥
Гал бол гэрийн голомт, амьдралын халуун илчийн билэгдэл.
• Хэрэглэх нь: Орой унтахын өмнө эсвэл өвчин эмгэг ойртсон гэж үзвэл гэрийн голомтын дөлөн дээгүүр хүүхдийн өмсдөг жижиг хувцсыг гурвантаа эргүүлж, дараа нь хүүхдэд нь өмсүүлдэг.
• Утга учир: “Галын дөл муу муухайг шатааж, зөвхөн ариун гэрлийг үлдээдэг” гэсэн итгэл бий. (Плиткатай айлууд плитка асааж домноно)
3. Усны дом
Ус нь бүхнийг ариусгах хүчтэй гэж үздэг.
• Хэрэглэх нь: Цэвэр булаг уснаас авчирч, усаа сайхан ерөөгөөд ерөөсөн усаа хүүхдийн дух, ар нуруу, алган дээр нь түрхээд, үлдсэнийг нь гэрийн үүдэнд цацдаг.
• Утга учир: Ус энерги мэдээлэл өөртөө шингээж түгээдэг гэж үздэг тул усаа ерөөж ерөөсөн усаар гэнэтийн осол, саадаас хамгаална. (Ус нь аль болох цэвэр ариун, байгалийн ус байх!)
4. Хөх толбо хамгаалах
Монгол хүүхдүүдийн ихэнх нь нуруу, өгзөг орчимдоо хөх толботой төрдөг. Үүнийг тэнгэрийн тамга гэж үздэг.
• Арга: Эцэг эх хүүхдийнхээ хөх толбыг илж, “Тэнгэрийн тамга нь хамгаалж, тэнгэрийн ивээл нь ивээлдээ авч хайрлаарай” гэж шивнэдэг.
• Утга учир: Энэ бол хүүхдийг төрмөл заяагаар нь муу муухайгаас хамгаалах.
5. Өвс ургамлаар хамгаалах
• Арга: Арц, ганга эсвэл сонгино, сармисыг гал дээр уугиулж, утааг нь хүүхдийн толгой, гар, хөл рүү нь тойруулан домноно. Зарим нь хүүхдийн дээлний энгэрт жижигхэн сармис зүүж өгдөг.
• Утга учир: Үнэр утаа нь муу хий, муу сүнсийг үргээж, өвчин зовлонгоос хамгаална гэж үздэг.(Үнэрт ургамал нь сөрөг мэдээллийг зайлуулах чадвартай.)
#ШЭЙР хийж бусдадаа түгээгээрэй😇

🔥 “ #Нярайдаа хамгийн дулаан хамгаалалт”❄️ -40°C даах  #Өвлийн хүйтнийг мартуулам дулаан  #комбинзонууд 🔥 15+төрлөөр ирл...
16/11/2025

🔥 “ #Нярайдаа хамгийн дулаан хамгаалалт”
❄️ -40°C даах #Өвлийн хүйтнийг мартуулам дулаан #комбинзонууд 🔥 15+төрлөөр ирлээ!
🔥 Худалдан авалт бүр #Бэлэгтэй!
🔥 “Гэр бүлээрээ #-40°C даах цогц дулаан багц”
🔥 Загвар бүр размер бүрээс цөөн ирсэн тул та Яараарай!

💰 Үнэ: 130,000₮ – 80,000₮
📍 Байршил: ХУД, АПУ-ийн баруун талд, Улаанбаатар хивс 4 давхар 47
🕒 Цаг: 11:00–19:00
📞 9075 1414
👉 Хүргэлт хот дотор 8000т
👉 “Гэр бүлээрээ 20 минут орж ирээд — бүх асуудлаа шийд!”
👶 Хүүхдийн дулаахан өмд бас бий (1–12 нас)
Мөрөвчтэй / мөрөвчгүй загвар
Хөнгөн, хөдөлгөөнд саад болдоггүй
Илчээ удаан барих галууны сөдөн сонголттой
❄️ Танай гэр бүлийн өвлийн хамгийн зөв сонголт!

Address

ХУД, 20-р хороо, 19-р хорооллын урд Номин агуулахтай залгаа "Улаанбаатар Хивс" ХК хойд хаалга 4 давхарт 47 тоот
Ulaanbaatar
00976

Opening Hours

Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Telephone

+97690751414

Website

https://www.facebook.com/style.babaka, https://www.facebook.com/utlagiin.appar

Alerts

Be the first to know and let us send you an email when MommyShop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MommyShop:

Share