The Books

The Books Book store and Coffee corner

Шинэ цагийн комеди нууц товчоо 30,000MNTТаныг хэн нэгэн хөгжилтэй гэж хэлж байсан уу? Эсвэл та өөрийгөө хөгжилтэй гэж бо...
07/12/2024

Шинэ цагийн комеди нууц товчоо 30,000MNT
Таныг хэн нэгэн хөгжилтэй гэж хэлж байсан уу? Эсвэл та өөрийгөө хөгжилтэй гэж боддог уу? Бүр эсвэл ажлын шаардлагаар хөгжилдөх хэрэгтэй болж байв уу?

“Шинэ цагийн комеди нууц товчоо” ном таны хошин шогийн мэдрэмжийг мэргэжлийн түвшинд дасгалжуулж тайзны од болоход туслах болно. 48 дасгал ажил, бүтэн 60 минутын шинэ материал бичих, өөрийн комеди дүр төрхийг олох, тайзны айдсаа ялан дийлэх, хойш тавих зуршлаа даван туулж тайзнаа гарах арга замыг заана. Дөнгөж эхэлж буй сонирхогчоос эхлээд олон жилийн туршлагатай комедиан, хөтлөгч, илтгэгч, youtuber гээд олны өмнө гарч ярьдаг хэн ч энэхүү номыг ашиглан өөрийн карьерыг хөгжүүлэх боломжтой бүрэн хэмжээний гарын авлага юм.

Гео политик ЭРХ ЗҮЙТ ЁС САН 30,000MNT
07/12/2024

Гео политик ЭРХ ЗҮЙТ ЁС САН 30,000MNT

Ээдрээт ертөнц 20,000MNTБодит байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн 99.9999 хувийг мэдрэх боломжгүй. Хөндлөнгийн этгээдийн но...
07/12/2024

Ээдрээт ертөнц 20,000MNT
Бодит байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн 99.9999 хувийг мэдрэх боломжгүй. Хөндлөнгийн этгээдийн номлол сургаалыг сохроор дагах бус өөрийн гэсэн үзэл бодолтой болох нь зүйтэй.

Хошигнол: чухал бизнес 25,000MNTБизнес эрхэлдэг танд болон эхлүүлэх гэж буй хүмүүсийн ном.Хошигнол яагаад ажил, амьдралы...
07/12/2024

Хошигнол: чухал бизнес 25,000MNT
Бизнес эрхэлдэг танд болон эхлүүлэх гэж буй хүмүүсийн ном.
Хошигнол яагаад ажил, амьдралын нууц зэвсэг болдог юм бол......Хүссэн хүн бүр үр өгөөжийг нь хүртэх боломжтой.

Мэрриам вэбстэрийн хурлын дэг 25,000MNTЭл ном жижиг бизнес, том корпорациуд, холбоод, иргэний бүлгүүд, сургуулийн зөвлөл...
07/12/2024

Мэрриам вэбстэрийн хурлын дэг 25,000MNT
Эл ном жижиг бизнес, том корпорациуд, холбоод, иргэний бүлгүүд, сургуулийн зөвлөл, клуб, үйлдвэрчний эвлэл, нийгэмлэг, парламентын хувьд, ер нь товчоор хэлбэл албан ёсны хурал, цуглаан зохион байгуулдаг төрийн болон хувийн, ашгийн, ашгийн бус ямар ч байгууллагын дотоод зохион байгуулалт хурлын жишиг гарын авлага болох болно. Хурлын дэгийн талаар нэг их мэдэхгүй хүн, эсвэл энэ талаар мэргэшсэн хэдий ч мэдлэгээ сэргээх гэж байгаа хэнд ч болов Мэрриам Вэбстэрийн Хурлын дэг үнэлж баршгүй зөвлөгч байх болно.

Жэк Ма-гийн бүтээсэн АЛИБАБА 25,000MNTАрван хэдэн жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэ...
07/12/2024

Жэк Ма-гийн бүтээсэн АЛИБАБА 25,000MNT
Арван хэдэн жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болон цогцолж, дэлхийн шилдэг компанийн нэг болж чаджээ. 2017 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн тос амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр ажиллаж байв.

Бүтэлгүй, азгүй гэгдэх Жек хэрхэн Алибаба-г ийм амжилтанд хүргээ вэ? Яаж Хятад болон Цахиурын хөндийн шилдэг энтрепренёрүүдийг ялж, зах зээлийг өөрийн болгосон бэ? Алибаба зах зээлийн 80 хувийг эзэлсэн хэвээр байж чадах болов уу? Интернэт худалдаанаас гадна санхүү, энтертайнмент гээд олон салбар луу орж буй Алибаба группийн амбиц, мөрөөдлийн хязгаар хаа хүрэх вэ? Хятадын Засгийн Газар энэ бүхэнд ямар байр суурьтай байна вэ? Алибаба гадаад зах зээл болон Америк руу үйл ажиллагаагаа тэлэх үү? гэх зэрэг олон асуултад хариу авмаар байвал Жек Ма-гийн бүтээсэн Алибаба хэмээх эзэнт гүрний сэтгэл хөдлөм түүхээр хамтдаа аялцгаая.

Энэхүү бүтээлд зохиолчийн 1990 оноос өмнө бичсэн өгүүлэл, нийтлэл, ярилцлагууд багтсаны дээр 1990 оноос хойш сонин хэвлэ...
07/12/2024

Энэхүү бүтээлд зохиолчийн 1990 оноос өмнө бичсэн өгүүлэл, нийтлэл, ярилцлагууд багтсаны дээр 1990 оноос хойш сонин хэвлэл сайтад тавьсан зүйлээ цуглуулж эмхтгэжээ. Тухайлбал аль 1985 онд бичсэн боловч 1991 онд “Цог” сэтгүүлд хэвлүүлсэн Чи хаан шалдан байна гэж хашхирч чадах уу гэсэн нэлээд том шүүмж байх жишээтэй мөн 1988 онд бичсэн ч 1990 онд тусгай боршур болон 80 гаруй мянган хувь борлогдсон Бүү март!, Хувийн санаачилга, Ардчилал, Төр зэрэг 1987, 1988 онд бичсэн өгүүлэл хожим “Үг” сонинд, далаад оны үед бичсэн ч 1992 онд Ил товчоо сонинд, тавигдсан богино өгүүллэгүүд, Олон улсын хурал зөвөлгөөн болон гадаадын их дээд сургуулиудад уншсан лекц зэргээс Монголдоо хэвлэл сонинд тавигдсаныг түүвэрлэн оруулжээ.

32,000MNTЭнэ номонд интернэт сошиал медиа, ухаалаг утас, хямд компьютер, программ хангамж зэрэг өнөөгийн технологийн дэв...
07/12/2024

32,000MNT
Энэ номонд интернэт сошиал медиа, ухаалаг утас, хямд компьютер, программ хангамж зэрэг өнөөгийн технологийн дэвшлүүд нь жижигхэн багаарч шийдэл олж, хөгжүүлэхээс эхлээд үйлдвэрлэх, дэлхийн зах зээлд сурталчлах, түгээх хүртэл инновацын бүхий л үйл явцтай хөл нийлэн алхах үүдийг нээсэн нь сэтгэл хөдлөм хэмээн боломжийг онцолжээ.

39,000MNTЭнэхүү ном нь Игерийг  ЭйБиСи-д хамгийн доод шатнаас ажиллаж эхэлсэн эхний өдрөөс нь хойш дөчин таван жил жолоо...
07/12/2024

39,000MNT
Энэхүү ном нь Игерийг ЭйБиСи-д хамгийн доод шатнаас ажиллаж эхэлсэн эхний өдрөөс нь хойш дөчин таван жил жолоодсон зогсолтгүй сониуч зангийнх нь тухай юм. Түүнээс гадна хэрсүү зан хийгээд хүндлэлийн тухай, мөн Игерийн зорьж зүтгэж явсан хамтын ажиллагаа болон төсөл бүрийн тулгын чулуу болсон доллараас илүү дотоод ёс суртахууныг илүүд үздэг тухай, түүний сүүлийн жилүүдийн Стив Жобстой торниулсан бат бөх нөхөрлөл, Оддын дайны төлөөх хувиршгүй зүтгэлийн талаар юм.

32,900MNTFACTFULNESS: Таны ойлголтыг зөвхөн хүчтэй дэмжих факттай болгохуйц стресс бууруулах дадал Дэлхийн хүн амын хэдэ...
07/12/2024

32,900MNT
FACTFULNESS: Таны ойлголтыг зөвхөн хүчтэй дэмжих факттай болгохуйц стресс бууруулах дадал Дэлхийн хүн амын хэдэн хувь нь ядуу амьдарч, яагаад дэлхийн хүн ам өсөж, охидын хэдэн хувь нь сургуулиа дүүргэж байгаа зэрэг глобал трендийн талаар энгийн асуултанд бид системтэйгээр буруу хариулдаг. Бүр шимпанзе сармагчин хүртэл багш, сэтгүүлч, хөрөнгө оруулалтын банкир, Нобелийн шагналтуудаас илүү санаандгүй ч дарааллан зөв хариултыг сонгож таагаад байхад шүү. Factfulness номонд олон улсын эрүүл мэндийн профессор, TED-ийн глобал гоц илтгэгч Ханс Рослинг нь удаан хугацааны хоёр хамтрагчид болох Анна болон Ола нарын хамтаар яагаад дээрх шиг зүйл тохиолдож байгаад илүү радикал шинэ тайлбарыг санал болгож байна. Тэд бидний дэлхийг хоёр лагерт хуваадаг (ихэвчлэн тэд болон бид) хандлагаас эхлээд хэвлэл мэдээллийг ашиглахад (голдуу айдас ноёлж байдаг) хөгжил, дэвшлийг хэрхэн ойлгоход (ихэнх зүйл улам л дордож буйд итгэдэг) бидний бодлыг гажуудуулдаг арван араншинг илчилсэн байна. Бидний асуудал бол бид мэддэггүй зүйлээ мэддэггүйд байгаа ба бидний таамаглал ч хүртэл бодлогогүй агаад таамаглаж болохуйц өрөөсгөл хандлагаар цэнэглэгдэж байдаг. Харин элдэв дутагдлын хажуугаар дэлхий бидний бодож байгаагаас хамаагүй сайн нөхцөл байдалд байгаа болж хувирдаг. Энэ нь мэдээж санаа зовох бодит асуудал байхгүй гэсэн үг биш ч бид фактад тулгуурласан дэлхийг хүлээн авахын оронд үргэлж бүх зүйлд санаа зовниод эхлэхэд харин ч биднийг хамгийн их айлгадаг зүйлсдээ анхаарах чадвараа алдана. Урам зориг өгөхүйц, илчилсэн, бодиттой, сэтгэл хөдөлгөм түүхээр дүүрэн Factfulness нь таны дэлхийг харах өнцгийг өөрчлөх бөгөөд хямрал, ирээдүйн боломжид хариу арга хэмжээ авахад боломж олгох зайлшгүй, нэн чухал ном юм.

Principles : Рей Далио амьдрал ажлын зарчмууд69,900MNT ангилал:гэр бүл, хувь хүний хөгжилЗарчмууд нь өвөрмөц санаагаар д...
26/11/2024

Principles : Рей Далио амьдрал ажлын зарчмууд
69,900MNT ангилал:гэр бүл, хувь хүний хөгжил
Зарчмууд нь өвөрмөц санаагаар дүүрэн, гол цөмд нь шийдвэр гаргалтын тодорхой, шулуухан Далиогийн инновацлаг арга барил байх бөгөөд аливаа зорилгод хүрэхийг хүссэн хэн бүхэн ашилаж болохуйц “итгэл даах чадварт” тулгуурласан процесс багтана. Түүнчлэн ном нь түүний үүсгэн байгуулсан Бриджуотерын амжилтын шалтгаан болсон жинхэнэ үнэн, ил тод байдлаар хэрэгждэг утга учиртай ажил болон харилцааг бий болгодог “меритокраси тогтолцооны” төлөвлөгөөгөөр хангах болно.

Шатрын аварга хөлөг 36,000MNTДэлхийд онцгой байр сууриа хадгалахын тулд үндэсний стратеги ямар байх ёстой вэ? Ойролцоого...
26/11/2024

Шатрын аварга хөлөг 36,000MNT
Дэлхийд онцгой байр сууриа хадгалахын тулд үндэсний стратеги ямар байх ёстой вэ?
Ойролцоогоор 500 жилийн тэртээ тив хоорондын улс төрийн харилцаа үүссэн үеэс Еврази нь дэлхийн хүч чадлын төв болжээ. Евразид нутаглаж байсан улс үндэстнүүд, ялангуяа баруун европчууд түүхийн янз бүрийн үе шатанд, элдэв янзын аргаар дэлхийн бусад бүс нутагт нэвтрэн орж ноёрхлоо тогтоож байсны дотор зарим улс нь онцгой эрх зүйн байдалтай болж, дэлхийн тэргүүлэх гүрний эрх дархыг эдэлж байлаа.
🚗хүргэлт 5к

Address

БЗД, 13-р хороолол, Central Mall худалдааны төв 4 давхар The Books
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 21:00
Tuesday 08:00 - 21:00
Wednesday 08:00 - 21:00
Thursday 08:00 - 21:00
Friday 08:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Alerts

Be the first to know and let us send you an email when The Books posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category