Fly Shop Ulaanbaatar - Флайн загасчлалын хэрэгсэл

Call Directions Contact the business

Fly Shop Ulaanbaatar - Флайн загасчлалын хэрэгсэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Fly Shop Ulaanbaatar - Флайн загасчлалын хэрэгсэл, Fishing Store, Fly Shop Ulaanbaatar, Ulaanbaatar.
(1)

Orvis, Scientific Anglers, Scott, Abel, Ross, Airflo, Maxia, Peux, Hanak Competition, Stonfo, Dyna-King, Hareline, Hends, Solarez, Loon, Rite, Smhaen ... брэндийн хэрэгслүүд.

5-р сургуулийн урд.📱 88118287. Бид 🇺🇲 АНУ-ын Orvis, Scientific Anglers, Scott, Abel, Ross, Airflo, Hareline, Fishpond, Loon, Solarez, 🇨🇿 Чехийн Hanak Competition, Hends Products, 🇮🇹 Италийн Stonfo зэрэг дэлхийн хамгийн шилдэг брэндүүдийн флайн загасчлалын уурга хэрэгсэл, вэйдер, хувцас, аксессуарууд, өгөөш ороох материал, багаж хэрэгслийг албан ёсоор борлуулж байна.

Хаяг: УБ, Бага тойруу, 5-р сургуулийн урд.
Утас: 8811-8287.

🇺🇸 SMITH HOOKSET ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛBecause glare is every angler's adversary, we made them with a variety o...
13/10/2026

🇺🇸 SMITH HOOKSET ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛ

Because glare is every angler's adversary, we made them with a variety of lens options, all with glare-cutting polarization that enhances contrast and depth perception. Minimal bottom rims keep moisture from pooling up, while no-slip nose pads ensure they stay comfortably in place until the sun sets.

Ил задгай усанд дэгээдсэн загастайгаа “ноцолдох” эсвэл бэлхүүс хүрсэн уулын ширүүн голд зогсож байхдаа Smith Hookset нарны шилээр усны мандлаас доорхийг харах боломжтой. Гялбаа нь загасчин бүрийн “өрсөлдөгч” тул Smith компани нарны шилнүүдээ төрөл бүрийн линзний сонголттойгоор хийсэн ба гялбааг бууруулах туйлшруулагч нь ялгарлыг нэмэгдүүлж, гүний мэдрэмжийг сайжруулна. Доод талын минимал хүрээ нь чийг хуримтлагдахаас сэргийлдэг бол гулсдаггүй хамрын зөөлөвч нь нар жаргах хүртэл байрандаа тухтай байхыг хангадаг.

ХАРАА
ChromaPop™ туйлшруулагч линз нь гялбааг багасгаж, өнгө болон ялгарлыг нэмэгдүүлнэ.
ChromaPop™ туйлшруулагч шилэн линз нь зурагдахгүйн зэрэгцээ гялбааг багасгаж, өнгө болон ялгарлыг нэмэгдүүлнэ.
ChromaPop™ Polarchromic линз нь туйлшруулалт болон өнгийг тохируулагч фотохром технологийг хослуулан гэрлийн нөхцөл байдалд нийцүүлэн, харааны тод тунгалаг байдлыг хангадаг.
Толбо, чийгэнд тэсвэртэй бүрхүүл нь цэвэрлэхэд хялбар, оптикийн хувьд тунгалаг.

СУУХ / НИЙЦЭХ
Дунд-том хэмжээтэй, дундаж хэмжээгээр халхлана.
8 суурьтай линзний муруйлт нь нягт бүрхэж сууна.
Чамархай болон хамрын мигол зөөлөвч нь гулсдаггүй барьцалдах тул нүдний шил байрандаа байна.
Пүрштэй нугас нь таны нүүрэнд өөрөө тохируулах тул ая тухтай таарч сууна.
Дагалдах PivLock™ оосор нь найдвартай байдлыг хангаж хүрээнд хөнгөхөн бэхлэгддэг.

ХҮРЭЭ
Evolve™ био суурьтай хүрээний материал нь хөнгөн бөгөөд бат бөх.
Чийгийг линз болон ховилоос гаргах зорилгоор хүрээ нь стратегийн налуутай.

ХЭМЖЭЭ
Линзний өргөн 62 мм, линзний өндөр 40 мм, хамрын хөндлийн өргөн 15 мм, гарны урт (чамархай) 125 мм.

Дагалдах зүйлс: Хатуу гэр, микрофайбер арчуур, PivLock™ оосор.

🇺🇸 АНУ-д үйлдвэрлэсэн.

Үнэ: 1199'000₮. Polarchromic нь 1299'000₮.

5-р сургуулийн урд байрлах "Fly Shop Ulaanbaatar" дэлгүүр. Утас 8811-8287.

🇺🇲 SMITH OPTICSSmith Optics нь гялбааг бууруулж, усан доорх харагдах байдлыг сайжруулан, гэрлийн хэмжээг тохируулдаг Pol...
13/10/2026

🇺🇲 SMITH OPTICS

Smith Optics нь гялбааг бууруулж, усан доорх харагдах байдлыг сайжруулан, гэрлийн хэмжээг тохируулдаг Polarized ChromaPop эсвэл Polarchromic линз, бат бөх хүрээ, бүтэн өдрийн турш ая тухтай байлгах гидрофобик бүрхүүлтэй Hookset г.м. загасчлалын өндөр үзүүлэлттэй туйлшруулагч шилнүүдийг гаргадаг ба төрөл бүрийн нөхцөлд тод байдал, өнгөний ялгарлыг эрэлхийлж буй загасчдад тохиромжтой. Гялбааг багасгах, гүний мэдрэмжийг нэмэгдүүлэх, малгайтай сайн зохицох дизайн гэсэн онцлог шинж чанарууд нь нь флайн болон харааны (sight) загасчлалд гол түлхүүр болдог.

SMITH загасчлалын нүдний шилнүүдийн гол онцлогууд:
Туйлшруулалт: Усан дээрх гялбааг арилгаж загас болон усны бүтцийг харах боломжийг олгоно.
ChromaPop™ линз: Загасыг харахын тулд өнгө болон нарийвчлалыг нэмэгдүүлж, маш тод тунгалаг болгоно.
Polarchromic (PPC): Хэт ягаан туяанаас хамааран өнгөө автоматаар тохируулах линз нь хурц нартайд бараан, сүүдэрт илүү цайвар болно.
Бат бөх, ая тухтай хүрээ: Хөнгөн, бат бөх хүрээ нь малгайтай нийцэх, удаан хугацаанд хэрэглэх пүрштэй нугастай зэрэг онцлогтой.
Гидрофобик бүрхүүл: Тод харах байдлыг хангаж усыг зайлуулна.

Smith Optics нь 1965 онд шүдний гажиг заслын эмч, цаначин доктор Боб Смит Юта мужийн гал тогооны өрөөнөөс цасны спортын нүдний шилэнд хувьсгал хийсэн анхны битүүмжилсэн, дулаан барих цанын шилийг бүтээснээр эхэлсэн. Тус брэнд нь цанталтын эсрэг (Turbo Fan, Fog-X) болон линзний технологиор шинэчлэл хийж, 80-аад онд нарны шил, мотокроссын нүдний шил (Roll Off систем)-ээр өргөжүүлж, дараа нь 2000-аад онд өнгө, тод байдлыг сайжруулахын тулд ChromaPop™ технологийг нэвтрүүлж, төрөл бүрийн спортын зориулалттай нүдний шилний тэргүүлэгч болсон бөгөөд АНУ дахь үйлдвэрлэл нь түүний өв уламжлалын гол цөм хэвээр байна. SMITH Optics нь Юта мужийн Клирфилд дэх үйлдвэртээ бүтээгдэхүүнүүдээ угсардаг.

🇺🇸 SMITH GUIDE’S CHOICE XL ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛТа хаана, хэрхэн загасчлах дуртайгаас үл хамааран Smith Guide'...
12/10/2026

🇺🇸 SMITH GUIDE’S CHOICE XL ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛ

Та хаана, хэрхэн загасчлах дуртайгаас үл хамааран Smith Guide's Choice нь бидний хамгийн алдартай загасчны нарны шил юм. Энэхүү XL хувилбар нь загасчдын дуртай Guide's Choice нарны шилтэй ижил онцлогтой боловч экстра том хэмжээтэй. Бат бөх 8 суурьтай хүрээ нь нарнаас хосгүй хамгаална. Өнгийг сайжруулдаг ChromaPop™ линзний хоёр сонголттой бөгөөд тус бүр нь гялбааг бууруулдаг туйлшруулагчтай. Гулсахаас сэргийлэх хамар болон чамархайн megol зөөлөвч, Италийн дээд зэрэглэлийн пүрштэй нугастай. Мөн оосор дагалдах тул усанд алдахгүй.

ХАРАА
Таны сонголтод нийцүүлэн ChromaPop™ туйлшруулагч эсвэл ChromaPop™ туйлшруулагч шилэн линзтэйгээр худалдаалж байна.
ChromaPop™ туйлшруулагч линз нь гялбааг багасгаж, өнгө болон ялгарлыг нэмэгдүүлнэ.
ChromaPop™ туйлшруулагч шилэн линз нь зурагдахгүйн зэрэгцээ гялбааг багасгаж, өнгө болон ялгарлыг нэмэгдүүлнэ.

СУУХ / НИЙЦЭХ
Экстра том хэмжээтэй, экстра том хэмжээгээр халхлана.
8 суурьтай линзний муруйлт нь нягт бүрхэж сууна.
Чамархай болон хамрын мигол зөөлөвч нь гулсдаггүй барьцалдах тул нүдний шил байрандаа байна.
Пүрштэй нугас нь таны нүүрэнд өөрөө тохируулах тул ая тухтай таарч сууна.

ХҮРЭЭ
Evolve™ био суурьтай хүрээний материал нь хөнгөн бөгөөд бат бөх.

ХЭМЖЭЭ
Линзний өргөн 63 мм, линзний өндөр 44 мм, хамрын хөндлийн өргөн 19 мм, гарны урт (чамархай) 125 мм.

ДАГАЛДАХ ЗҮЙЛС
Хатуу гэр, микрофайбер арчуур, нүдний шилний салгаж болдог оосор.

🇺🇸 АНУ-д үйлдвэрлэсэн.

Үнэ: 1199'000₮, Polarchromic нь 1299'000₮.

5-р сургуулийн урд байрлах "Fly Shop Ulaanbaatar" дэлгүүр. Утас 8811-8287.

Тул, цурхайд зориулсан стримерүүд. Урт 20 см. Gamakatsu, Ahrex дэгээнүүд дээр дээд зэргийн материалууд ашиглан ороосон. ...
12/10/2026

Тул, цурхайд зориулсан стримерүүд. Урт 20 см. Gamakatsu, Ahrex дэгээнүүд дээр дээд зэргийн материалууд ашиглан ороосон. 8wt ба түүнээс дээш уурга, лайнаар шиднэ.

Үнэ 75'000₮.

5-р сургуулийн урд байрлах Fly Shop Ulaanbaatar дэлгүүр. Утас 8811-8287.

🇺🇲 SMITH загасчлалын нарын шилнүүдийн гол ОНЦЛОГУУД- Туйлшруулалт: Усан дээрх гялбааг арилгаж загас болон усны бүтцийг х...
12/10/2026

🇺🇲 SMITH загасчлалын нарын шилнүүдийн гол ОНЦЛОГУУД

- Туйлшруулалт: Усан дээрх гялбааг арилгаж загас болон усны бүтцийг харах боломжийг олгоно.
- ChromaPop™ линз: Загасыг харахын тулд өнгө болон нарийвчлалыг нэмэгдүүлж, маш тод тунгалаг болгоно.
- Polarchromic (PPC): Хэт ягаан туяанаас хамааран өнгөө автоматаар тохируулах линз нь хурц нартайд бараан, сүүдэрт илүү цайвар болно.
- Бат бөх, ая тухтай хүрээ: Хөнгөн, бат бөх хүрээ нь малгайтай нийцэх, удаан хугацаанд хэрэглэх пүрштэй нугастай зэрэг онцлогтой.
- Гидрофобик бүрхүүл: Тод харах байдлыг хангаж усыг зайлуулна.

🇺🇸 SMITH GUIDE’S CHOICE ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛGuide's Choice нь хамгийн өндөр шаардлагатай хэрэглэгчдийн хэрэгц...
12/10/2026

🇺🇸 SMITH GUIDE’S CHOICE ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛ

Guide's Choice нь хамгийн өндөр шаардлагатай хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд бүтээгдсэн. Хамгийн дэвшилтэт нүдний шилний технологийг ашигласан энэхүү загвар нь гэрлээс сайтар халхлах өргөн гартай (чамархай). Италийн дээд зэрэглэлийн пүрштэй нугас, хамар болон чамархайн megol зөөлөвч, нүдний шилний салгаж болдог оосор, 8 суурьтай дээд зэрэглэлийн ChromaPop линзтэй.

ХАРАА
ChromaPop™ Polarchromic шилэн линз нь хэт ягаан туяанд мэдрэмтгий дэвшилтэт туйлшруулалтын гялбаа арилгах давуу талыг, гэрлийн өөрчлөлтөд нийцүүлэн өнгөө өөрөө тохируулалттай хослуулсан тул та үргэлж гэрлийн хэмжээнд тохирсон төгс өнгөөр харах боломжтой.
Толбо, чийгэнд тэсвэртэй бүрээс нь цэвэрлэхэд хялбар, оптикийн хувьд тунгалаг.
Гялалздаггүй бүрээс нь тунгалаг байдлыг сайжруулж, нүдний ядаргааг бууруулдаг.
Хэт ягаан (UV) туяанаас 100% хамгаална

СУУХ / НИЙЦЭХ
Дунд-том хэмжээтэй, дунд-том хэмжээгээр халхлана.
8 суурьтай линзний муруйлт нь нягт бүрхэж сууна.
Чамархай болон хамрын мигол зөөлөвч нь гулсдаггүй барьцалдах тул нүдний шил байрандаа байна.
Пүрштэй нугас нь таны нүүрэнд өөрөө тохируулах тул ая тухтай таарч сууна.

ХЭМЖЭЭ
Линзний өргөн 62 мм, линзний өндөр 42 мм, хамрын хөндлийн өргөн 17 мм, гарны урт (чамархай) 120 мм.

ДАГАЛДАХ ЗҮЙЛС
Хатуу гэр, микрофайбер арчуур, нүдний шилний салгаж болдог оосор.

🇺🇸 АНУ-д үйлдвэрлэсэн.

Үнэ: 1199'000₮. Polarchromic нь 1299'000₮.

5-р сургуулийн урд байрлах "Fly Shop Ulaanbaatar" дэлгүүр. Утас 8811-8287.

🇺🇸 BAJIO НАРНЫ ШИЛНҮҮДИспани хэлний "Bajio" ("Ба-хи-өө" гэж дууддаг) гэдэг үг нь бүх төрлийн гүехэн устай хэсгийг тодорх...
11/10/2026

🇺🇸 BAJIO НАРНЫ ШИЛНҮҮД

Испани хэлний "Bajio" ("Ба-хи-өө" гэж дууддаг) гэдэг үг нь бүх төрлийн гүехэн устай хэсгийг тодорхойлно. Жишээлбэл, тэнгисийн хавтгай, хайрган эрэг, эргийн бүс. Эдгээр газрууд нь ихэвчлэн залуу загас төрж, өсдөг "үржүүлгийн газар" болдог. Тиймээс тэд бүхэл бүтэн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг. Bajio Sunglasses брэнд нь эдгээр газрыг хамгаалах, сэргээхэд зориулагдсан ба орлогынхоо нэлээд хэсгийг усны ирээдүйд хөрөнгө оруулдаг. 🇺🇸 АНУ-д гараар угсарсан.

ХҮРЭЭ
Хүрээ нь практикийн, загварлаг дизайнтай, хажуу талаас гэрэл орохооргүй сайн бүрхдэг, хөнгөн жинтэй, хэдэн ч цагаар загасчилсан ая тухтай. Сүүлийн үеийн бүх хүрээ нь газрын тосны суурьтай хуванцараас 10 дахин бат бөх байгаль орчинд ээлтэй био суурьтай нейлоноор хийгдсэн. Энэхүү ургамлын гаралтай материал нь эдгээр нүдний шилийг маш бат бөх, гайхалтай хөнгөн болгодог.

ЛИНЗ
Линз нь гайхалтай оптик үзүүлэлтээрээ зах зээл дээрх хамгийн шилдгүүдийн нэг юм. Шинэлэг LAPIS™ технологийн ачаар тэд 440 нм долгионы урттай цэнхэр гэрлийн 95%-ийг, 580 нм урттай шар гэрлийн дийлэнх хэсгийг хаадаг. Гэрлийн энэхүү бууралт нь гайхалтай тод байдлыг бий болгож, нүдийг ядрахаас сэргийлж, илүү удаан, илүү үр дүнтэй загасчлах боломжийг олгоно. Зах зээл дээрх хамгийн сайн туйлшруулах давхаргуудын нэгтэй хослуулсан тул усны гадаргуугийн доорхи, дээрхийг гайхалтай харна. Цэнгэг болон тэнгисийн усны аль алинд үр дүнтэй.

ЛИНЗНИЙ МАТЕРИАЛ
Bajio-ийн туйлшруулагч нарны шилний линзийг шил эсвэл поликарбонатын аль нэгээр хийдэг. Шил нь илүү хатуу, зурагдахгүй хэдий ч илүү хүнд байдаг. Поликарбонат линз нь цохилтод тэсвэртэй, хөнгөн хэдий ч шилнээс илүү амархан зурагддаг. 14 тохиолдолд зориулсан 14 өөр линзтэй.

ГЭРЭЛ НЭВТРҮҮЛЭЛТ БА ХЭРЭГЛЭЭ
- Ногоон тольтой бор шар суурьтай шилний гэрэл нэвтрүүлэлт (Light Transmission) 12% ба цэлмэг гэрэлтэй нөхцөлд тохиромжтой. Бүхнийг хийж чадах хамгийн чухал линз.
- Хөх тольтой саарал суурьтай шилний гэрэл нэвтрүүлэлт 10% ба цэлмэг гэрэлтэй нөхцөлд тохиромжтой. Нарны хурц туяаны зөвхөн 10%-ийг нэвтрүүлснээр нар мандахаас нар жаргах хүртэл 14 цагийн турш таны нүдийг амрааж, тайван байлгана. 4.5 м гүнд байх загасыг харна.
- Саарал суурьтай шилний гэрэл нэвтрүүлэлт 12% ба цэлмэг гэрэлтэй нөхцөлд тохиромжтой. Сонирхогчдод зориулагдсан, гоёмсог, гялтганасан тольгүй, зөөлөн харагдах хэдий ч гайхалтай туйлшруулж, хортой хөх туяанаас хамгаална.
- Зэс (copper) суурьтай шилний гэрэл нэвтрүүлэлт 14% ба дундаж гэрэлтэй нөхцөлд тохиромжтой. Оригинал линз ба тольгүй, ганган бус, зүгээр л дээд зэргээр тодруулах туйлшруулагчтай. Хуурай флайн загасчид, спиннингчид, ахмад загасчдад илүү тохиромжтой.
- Мөнгөлөг тольтой зэс суурьтай шилний гэрэл нэвтрүүлэлт 14% ба дундаж гэрэлтэй нөхцөлд тохиромжтой. Зэс бол загасчлалын анхны линз ба дээр нь мөнгөлөг толь байрлуулан цэнхэр гэрлийг хааж, техникийн хүрээгээр хүрээлсэн. Гол мөрөн, нуур, тогтмол усанд загасчлахад тохиромжтой.
- Ягаан (Rose) тольтой цайвар зэс суурьтай шилний гэрэл нэвтрүүлэлт 18% ба бага гэрэлтэй нөхцөлд тохиромжтой. Загасаа харж барьдаг загасчдад зориулагдсан. Стандарт зэс эсвэл ногоон толиноос илүү цайруу боловч хурц нартайд зүүхэд хэт цайвар биш.
- Нил ягаан (Violet) тольтой шар суурьтай шилний гэрэл дамжуулалт (Light Transmission) 22%. Нар мандах ба жаргах үед, мөн аадар бороотой үед машин жолоодоход тохиромжтой.

ГЭР
Загварлаг гэрийг нь ургамлын гаралтай кактусын хальсаар хийсэн. Жинхэнэ арьснаас ялгаатай нь энэхүү ургамлын гаралтай даавууг үйлдвэрлэх нь экологийн хувьд мэдэгдэхүйц бага ул мөр үлдээдэг. Бүх савлагаа, зааварчилгааны гарын авлагыг 100% дахин боловсруулсан цаасаар хийж замган суурьтай бэхээр хэвлэсэн.

Манайд бэлэн байгаа бугын үсэн стримерүүд (Словакад оросоон). 5-7wt уурга, живдэг лайнаар шидэхэд тохиромжтой. Зургуудыг...
11/10/2026

Манайд бэлэн байгаа бугын үсэн стримерүүд (Словакад оросоон). 5-7wt уурга, живдэг лайнаар шидэхэд тохиромжтой. Зургуудыг хараарай.

5-р сургуулийн урд байрлах Fly Shop Ulaanbaatar дэлгүүр. Утас 8811-8287.

🇺🇸 BAJIO VEGA ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛЮкатаны Исла Холбокс дээр флайн загасчлалын өвөө гэгддэг Алехандро Вега Кру...
11/10/2026

🇺🇸 BAJIO VEGA ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛ

Юкатаны Исла Холбокс дээр флайн загасчлалын өвөө гэгддэг Алехандро Вега Круз буюу "Sandblea"-ийн нэрээр нэрлэгдсэн. Vega нь бат бөх, хөнгөн био суурьтай том хүрээний ачаар өдөржингөө хэдэн зуугаараа өнгөрч буй 90 кг жинтэй аварга том тарпон загасыг олж харахад тусална.

Хажуугийн гэрлийг хааж, нүдийг нарнаас халхлах өргөн гартай, тод, дөрвөлжин, сайн халхлах 8 үндсэн суурьтай загварыг санал болгож байна. Vega нь өгөгдсөн даалгаварт нарийн төвлөрөхөд туслана. Bajio-ийн патентлагдсан хөх гэрлийг хаах LAPIS™ технологитой туйлшруулагч, өнгийг тодруулдаг линз нь нүдний ядаргаа, ачааллыг багасгахын зэрэгцээ загасыг илүү сайн харахын тулд хурц гэрлийг багасгадаг. LAPIS технологи нь хортой шар гэрлийг 90%, хөх гэрлийг 95%, UV гэрлийн 100% хаадаг.

ОНЦЛОГУУД: - Том (Large Fit) хэмжээтэй. - Бүтэн бүрхэнэ. - Гэрлийг хаах зориулалттай бүтэн, 8 суурьтай бүрхэх дизайнтай. - Бат бөх био-суурьтай нейлоноор хийсэн. - Хамрын гулсдаггүй резин зөөлөвчтэй. - Гулсахгүй резинэн төгсгөлтэй. - Уян нугастай. - Туйлшруулагч, өнгийг нэмэгдүүлэх, ба хөх гэрлийг хаах LAPIS технологитой линзтэй. - Зурагдахаас хамгаалсан, тос тогтохгүй бүрхүүл нь линзийг хамгаалж, давс, хөлс, нарны тосыг хялбархан цэвэрлэх боломжийг олгодог. - Линзний материал: Шил.

Хэмжээ: Нийт өргөн 131 мм, линзний өргөн 63 мм, линзний өндөр 45 мм, хамрын хөндлийн өргөн 15 мм, гарны урт (чамархай) 130 мм.

Дагалдах зүйлс: Хатуу гэр, микрофайбер арчуур, хязгаарлагдмал насан туршийн баталгаа.

🇺🇸 АНУ-ын Флоридад үйлдвэрлэсэн.

Үнэ: 1299'000₮.

5-р сургуулийн урд байрлах "Fly Shop Ulaanbaatar" дэлгүүр. Утас 8811-8287.

🇺🇸 BAJIO LAS ROCAS ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛSight Fishing хийхийн тулд өчүүхэн дохиололд ч нарийн төвлөрөх хэрэгтэ...
10/10/2026

🇺🇸 BAJIO LAS ROCAS ЗАГАСЧНЫ ТУЙЛШРУУЛАГЧ НАРНЫ ШИЛ

Sight Fishing хийхийн тулд өчүүхэн дохиололд ч нарийн төвлөрөх хэрэгтэй ба загасаа дэгээдэх эсвэл алдахын хооронд нүд ирмэх хугацааны боломж л байна. Энэ тохиолдолд танд бүхий давуу талыг өгөх нарны шил хэрэгтэй болно. Мексикийн Кампече хотын ойролцоох үржил шимтэй Рока Флэтийн нэрээр нэрлэгдсэн Las Rocas (испани хэлний "хад")-г танилцуулж байна. Энэ бол өндөр чанартай, үнэхээр найдвартай нарны шил юм.

Бат бөх, био суурьтай нейлоноор хийгдсэн орчин үеийн том хэмжээтэй хүрээ нь бүрэн халхлах ба агааржуулалттай хажуугийн халхавчаараа уснаас ойх галбаа болон гэрлийн нэвтрэлтийг багасган манан үүсгэхгүйгээр нүдийг хамгаална. Тод, хурц байдлыг нэмэгдүүлэхийн тулд өнгийг тодруулдаг туйлшруулагч линз нь Bajio-ийн патентлагдсан хөх гэрлийг хаагч LAPIS™ технологитой бөгөөд нүдний ядаргаа, ачааллыг багасган усан дээр илүү урт, илүү үр бүтээлтэй өдрүүдийг өнгөрөөх болно. LAPIS технологи нь хортой шар гэрлийг 90%, хөх гэрлийг 95%, UV гэрлийн 100% хаадаг.

ОНЦЛОГУУД: - Экстра том (X-Large) хэмжээтэй. - Бүтэн халхлана. - Гэрлийг хаах зориулалттай бүтэн, 8 суурьтай бүрхэх дизайнтай. - Бат бөх био-суурьтай нейлоноор хийсэн. - Хамрын гулсдаггүй резин зөөлөвчтэй. - Гулсахгүй резинэн төгсгөлтэй. - Уян нугастай. - Туйлшруулагч, өнгийг нэмэгдүүлэх, ба хөх гэрлийг хаах LAPIS технологитой линзтэй. - Зурагдахаас хамгаалсан, тос тогтохгүй бүрхүүл нь линзийг хамгаалж, давс, хөлс, нарны тосыг хялбархан цэвэрлэх боломжийг олгодог.

Линзний материал: Шил.

Хэмжээ: Нийт өргөн 136 мм, линзний өргөн 63 мм, линзний өндөр 50 мм, хамрын хөндлийн өргөн 19 мм, гарны урт (чамархай) 130 мм.

Дагалдах зүйлс: Хатуу гэр, микрофайбер арчуур, хязгаарлагдмал насан туршийн баталгаа.

🇺🇸 АНУ-ын Флоридад үйлдвэрлэсэн.

Үнэ: 1299'000₮.

5-р сургуулийн урд байрлах "Fly Shop Ulaanbaatar" дэлгүүр. Утас 8811-8287.

Address

Fly Shop Ulaanbaatar
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+97688118287

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Fly Shop Ulaanbaatar - Флайн загасчлалын хэрэгсэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Fly Shop Ulaanbaatar - Флайн загасчлалын хэрэгсэл:

Shortcuts

Share

Category