25/05/2026
ГЭРИЙН ЭРЧИМ СОРОГЧИД
Юманд учир бий. Тэр тусмаа гэр орноо тохижуулахад их анхааралтай байх ёстойг дээрх мэдээлэл сануулж байна.
Болгоомжгүй хандвал гэр орон тань бат бэх, цайз тайван амгалан байх газар бус харин энерги, хамаг хүч сорогч ч болж болно. Далайн дун, шүрэн хэлхээс, хатсан цэцэг, нэг үгээр үхмэл зүйл сорогч мөн.
Бас чанар муутай шаазан эдлэл, төрөл бүрийн баримал дүрс, ясаар хийгдсэн эдлэл хананд өлгөөтэй байдаг бугын ясан эвэр, амьтны чихмэлүүд бүгд сорогчийн тоонд ордог. Тэр бүү хэл удаан хугацаагаар нээж үзээгүй ном ч орно. Учир нь тэдгээр нь тоосонд дарагдсан байх ба тоос бол нэг төрлийн вампир. Хуучин эдлэл, цүнх, хайрцаг зэргийн тоосыг байнга арчиж, нүднээс хол далд хадгалаарай.
Зөвлөж хэлэхэд гэртээ үе үе, ойр ойрхон их цэвэрлэгээ хийж, хуучин эд зүйлсийг харамсалгүй хаяж байгтун. Хэн нэгнээс эдэлж өмсөж байсан хувцас сэлт авах хэрэггүй. Гэртээ хуучны эдлэл цуглуулж хураадаг. Хүмүүс их аюултай үйлдэл хийж буйгаа анхаарууштай. Ер нь тийм зүйлсээ гэрээсээ өөр газарт байлгах нь зүйтэй.
Ил гал зуухтай айл өрх сайн энерги хуримтлуулж, сөрөг энергийг зайлуулж байдаг. Ийм айлд энергийн урсгал тогтвортой, жигд байна. Ер нь гал бол энергийг тун сайн засдаг. Галын дөл бүх төрлийн сөрөг энергийг шууд үгүй хийнэ. Хэрвээ гэртээ зуухгүй бол лаа асааж болно. Лаа нь гэрийн энергийг бас сайн засдаг. Долоо хоногт нэг удаа гал өрдөж лаа асааж байхыг зөвлөе.
Гэр орныг ариусгадаг үндсэн гурван зүйл:
•Гал •Ус. •Нарны гэрэл
Галаар ариулахыг дээр усаар ариутгах даа,
•Өглөө бүр шүршүүрт орж байх
•Толгойгоо хүйтэн усанд булхах
•Усан бассейн ваннтай усанд орох
Ер нь усан засал ариутгалыг хийхдээ бүх биеэрээ булхан орж байх ёстой.
Нэг хэсгийг нь угаахад үр дүнгүй байдаг. Усны урсгал нь сөрөг энергийг биеэс авч оддог. Шүршүүрийн дор зогсохдоо хэсэг хугацаанд бясалгал хийж, сөрөг энерги муу бүхэн усны урсгалд хамт урсан одож байна гэж төсөөл. Энэ арга нь зөвхөн муу энергийг биеэс хөөгөөд зогсохгүй бас байгалийн сайн энергийг оронд нь авдаг сайн талтай юм.
Copy: /Алтан Авдарын Ирээдүй/
#органиклаа #лааурлал