RIYA house

RIYA house bit of everything, really ✨

02/04/2026

Эсгий аравч ✨

Лаванда бол үнэрээрээ тайвшруулж, орчныг илүү амгалан болгодог ургамал. 2ширхэг бэлэн байна шүү ✨
23/03/2026

Лаванда бол үнэрээрээ тайвшруулж, орчныг илүү амгалан болгодог ургамал.

2ширхэг бэлэн байна шүү ✨

Монгол уламжлалт гар хийцийн бүтээл.Дэлгэрэнгүй мэдээлэл болон худалдаж авахыг хүсвэл холбогдоно уу 🙂
20/03/2026

Монгол уламжлалт гар хийцийн бүтээл.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон худалдаж авахыг хүсвэл холбогдоно уу 🙂

14/03/2026

✨РИЯАГИЙН ТУРШИЛТУУД No.4
Монгол уламжлалт эсгий ширмэл, зүү ороох хатгамал

•Эсгий ширмэл нь эсгийг давхарлан тавьж, утсаар нягт ширж бэхлэн хээ гаргадаг Монголын уламжлалт гар урлалын нэг төрөл юм. Ингэж ширэхдээ зөвхөн бэхлэхээс гадна хээ угалз, дүрс гаргаж чимэглэдэг.

•Зүү ороох хатгамал нь утсыг даавуун дээр байрлуулаад, нарийн утсаар жижиг хатгалтаар дарж тогтоодог уламжлалт хатгамлын арга юм. Энэ аргаар хийгдсэн хээ нь товгор, тод харагддаг тул дээл хувцас, малгай, гоёл чимэглэл дээр өргөн хэрэглэгддэг байжээ.

•Таван нүдэн хээ (five-eye motif) нь Монголын уламжлалт хээ угалзны нэг бөгөөд хамгаалах, тэнцвэр, ертөнцийн зохицол-ыг бэлгэддэг.

Гол бэлгэдэл
• 5 нүд → таван махбодь (мод, гал, шороо, төмөр, ус)
• Төвийн нүд → ертөнцийн төв, тэнцвэр
• Дөрвөн талын нүд → дөрвөн зүг (зүүн, баруун, хойд, урд)

Утга санаа
• Муу энергийг зайлуулах, хамгаалах
• Аз хийморь, эв нэгдэл
• Ертөнцийн зохицол, тэнцвэр

3-р сарын 8 — Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрҮүсэл нь:Энэ өдөр нь анх эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн эрх, со...
08/03/2026

3-р сарын 8 — Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Үүсэл нь:
Энэ өдөр нь анх эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн эрх, сонгуулийн эрх, тэгш эрхийн төлөөх хөдөлгөөнөөс үүссэн.

• 1908 онд New York City-д оёдлын үйлдвэрийн 15 мянга орчим эмэгтэй ажилчин богино ажлын цаг, илүү цалин, санал өгөх эрх шаардан жагссан.

• 1910 онд Clara Zetkin Германы социалист эмэгтэйчүүдийн удирдагч International Socialist Women’s Conference дээр олон улсын эмэгтэйчүүдийн өдөртэй болгох санал гаргасан.

• 1911 онд анх Germany, Austria, Denmark, Switzerland зэрэг оронд тэмдэглэж эхэлсэн.

• 1975 онд United Nations албан ёсоор Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэж хүлээн зөвшөөрсөн.

🇲🇳 Монголд хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

Монголд энэ баяр нь социализмын үеэс эхэлсэн.

• 1920-иод оны сүүл, 1930-аад оноос эмэгтэйчүүдийн эрх, боловсрол, нийгмийн оролцоог дэмжих зорилгоор тэмдэглэж эхэлсэн.

• 1960-аад оноос улсын хэмжээнд албан ёсны баяр болж өргөн тэмдэглэгддэг болсон.

• Одоо Монголд албан ёсны амралтын өдөр бөгөөд эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх өдөр болсон.

07/03/2026

✨РИЯАГИЙН ТУРШИЛТУУД No.3
TRICOTIN / УТСАН ГУУРСАН УРЛАЛ

Tricotin урлал гэдэг нь утсыг тусгай жижиг багаж (tricotin loom) ашиглан гуурс хэлбэртэй сүлжмэл утас болгодог гар урлалын техник юм. Энэ аргыг анх Европт, ялангуяа Францад өргөн хэрэглэж эхэлсэн.

Tricotin-оор гаргасан сүлжмэл гуурсан утсыг дотор нь төмөр утас хийж үсэг, нэр, дүрс, чимэглэл болгон хэлбэржүүлдэг. Тиймээс хүүхдийн өрөөний нэр, ханын чимэглэл, жижиг гар урлалын бүтээл хийхэд их ашигладаг.

05/03/2026

✨РИЯАГИЙН ТУРШИЛТУУД No.2
DENIM UPCYCLE / ЖИНСИЙГ ДАХИН СЭРГЭЭХ

Жинсэн өмдийг анх Levi Strauss болон Jacob Davis хоёр хамтран бүтээсэн.
• 1873 онд тэд АНУ-д жинсэн өмдний металл товгор бэхэлгээтэй (riveted) ажлын өмдний патент авсан.
• Энэ өмдийг уул уурхайчид, ажилчдад зориулж маш бат бөх байхаар хийсэн.
• Дараа нь энэ өмд Levi’s брэндийн хамгийн анхны бүтээгдэхүүн болсон.

Сонирхолтой нь:
“Denim” гэдэг нэр нь Францын Nîmes хотын даавуунаас (“serge de Nîmes”) гаралтай гэж үздэг.

Жинсийн үндсэн бүтэц:
Хөвөн утас → Denim нэхмэл → Indigo будаг → Жинсэн даавуу.

Нэмэлтээр зарим жинсэнд:
• Elastane (суналттай болгох)
• Polyester (бат бөх болгох)

гэх мэт синтетик утас бага хэмжээгээр хольдог.

03/03/2026

Address

Hunnu Street
Ulaanbaatar
13113

Telephone

+97680680220

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when RIYA house posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share