Adist Shigtgee

Adist Shigtgee Байгалийн чулуун гоёл, шигтгээн наамал, гар урлалын худалдаа.

28/05/2026
05/05/2025
05/05/2025

Төвд мана. Үнэ 33к

05/05/2025

Хүүхдийн хув зүүлт. Үнэ 44к сертификаттай.

11/02/2025

ГАДНЫХАН ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ:
“Чингис хаан гайхамшигт амжилтад хүрсэн хэдий ч бусад их хаадын адил хөргөө зуруулж, хөшөөгөө босгуулсангүй, зоосон дээр ч нэр алдраа сийлүүлсэнгүй. Тэр өөрийнхөө тухай ном бичиж, шүлэг найраг туурвиж, дуу зохиож дуулахыг ч таалан болгоосонгүй, орд харш сүм хийдийг ч алдар нэрээрээ овоглосонгүй. Түүнийг таалал болоход “эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрсохыг хүссэн” гэрээслэл ёсоор нь бунхан, сүм, пирамид, тэр ч байтугай булшны чулуу ч босголгүй оршуулжээ. Ийнхүү их хаан халин одохдоо Монголын уудам талд мандан бадарсан газартаа эргэн шингэсэн юм” гэж Америкийн эрдэмтэн Жак Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо бичжээ.
-Марко Поло
"...Монголын эрхшээлд орсон бүх улс орнууд Чингис хааны захиргаанд орсон даруйдаа айх аюулгүй амар жимэр суух болсноо ухаарч Чингис хааныг өндөр дээд язгууртан болохыг хүлээн зөвшөөрч түүний төлөө бүхий л сэтгэлээ зориулан үнэнчээр зүтгэх болсон юм” гэж тэмдэглэсэн байдаг.
-Вашингтоны цэргийн академийн урлагийн тэнхимийн ханан дээр дэлхийн алдар суутай олон жанжны хөрөг зураг байх бөгөөд хамгийн эхэнд Чингис хааны хөрөг болон хэлсэн үгийг нь байрлуулжээ. Тэрбээр “Монголчууд хоёрхон замаар л явж ирсэн. Тэр гуйдаг эсвэл булаадаг” гэж хэлжээ.
Америкийн эрдэмтэн Д.Ж.Вернадский “Монголчууд ба Орос орон” номондоо “XIII зууны Монгол арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан. Чингисийн цэргийн зохион байгуулалт нь хатуу чанд сахилга бат, дэг журам, эрэлхэг зориг, сайтар боловсруулсан арга төлөвлөгөө, нэгдмэл байнгын сургуулилт юм” хэмээн дүгнэн бичжээ.
Чингис хааныг дэлхийн эрдэмтэд, түүхчид, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн дүгнэдэг боловч эцсийн эцэст Чингис хаан бол дахин давтагдашгүй, ер бусын хувь тавилант амьдралтай, энгийн нэгэн цэргийн жанжин биш, гарамгай удирдагч, түүхэн суут хүн байсан гэдэгт санал нэгддэг. Тийм ч учраас 2002 онд Америкийн Тайм (Time) сэтгүүлээс зохион байгуулсан санал асуулгаар “Хоёр дахь мянганы суут хүн” хэмээн өргөмжлөн зарлажээ.
Дэлхийн олон эрдэмтэн судлаачид “Чингис хаан төрийн дээд эрхийг атгасан хэмжээгүй эрхт эзэн хаан байсан боловч дорно дахины олон хаадын адил дур зоргоор авирладаг хаан байгаагүй бөгөөд бусдын санал бодлыг анхааран тусгаж авдаг ухаантан байсан. Тухайн үеийн төр нийгмийн үзэл баримтлал, хууль тогтоомж, зарлиг тушаал нь хааны бүрэн эрхийг үндэслэх ба бататгахад чиглэгдэж байсан. Их хааныг өргөмжлөх, дайтах ба найрамдах зэрэг чухал асуудлыг зөвлөлдөн шийдвэрлэх, хаанд зөвлөх шинж чанарыг агуулсан Их хуралдайг байгуулсан нь үнэн хэрэгтээ тогтмол бус язгууртны институт байсан юм” хэмээн дүгнэжээ.
Оросын Монголч эрдэмтэн В.Я.Владимирцов “Чингис хааны авъяас чадвар нь хэчнээн суут боловч Чингис бол өөрийн үеийн хүү, Монголын ард түмний хүү байсан юм” хэмээн хэлжээ.

Молор, фасет зүсэлттэй. Үнэ 118к
10/02/2025

Молор, фасет зүсэлттэй. Үнэ 118к

Address

Ulaanbaatar
14252

Telephone

99128490

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Adist Shigtgee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Adist Shigtgee:

Share