05/01/2021
За хаанах хаанахын Гэр гийгүүлэгч нар байна даа. Хариулаад хариулаад явья. Тааржийнуу?
1. #Сэлэнгийн бүсгүйчүүд их хатуу чанга байж юмны наадах цаадахыг их ойлгож чаддаг.
2. #Хэнтийн хүүхнүүд бэрхшээлийг давж туулах, тэсвэрлэх тал дээр илүү давамгай.
3. #Дорнодын хүүхнүүд их гэрсэг, сэтгэл хөдлөлөө гоё зөв илэрхийлж чаддаг.
4. #Дорноговийн хүүхнүүд их доргио. Сайхан сэтгэлтэй. Эрсдэлд дуртай.
5. #Өмнөговийн хүүхнүүдэд нууцлаг чанар их байдаг. Яг л Оюутолгой шигээ ухаад л байвал зөндөө зүйл гарч ирнэ.
6. #Дундговийн хүүхнүүд яван чангардаг.
7. #Эрдэнэтийн хүүхнүүд нь их сайн гэрийн эзэгтэй, сайн хүүхнүүд байдаг. Дээрээс нь биеийн хөгжил сайтай.
8. #Дарханы хүүхнүүд ч угаасаа царайлаг. Даанч заримдаа жаахан амиа бодоод, ямар нэгэн зүйл шийдэхийн тулд их золиос гаргаад, бодлогогүй шийдвэр гаргаад байдаг.
9. #Архангайн хүүхнүүд найз болох хүртлээ ядаргаатай. Нэг найз болчуул тэгээд л үүрдийн найз.
10. #Өвөрхангайн хүүхнүүд их сайхан сэтгэлтэй. Ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг.
11. #Баянхонгорын хүүхнүүд яван чангардаг. Ямар нэгэн эрсдэлтэй зүйлд дуртай. Нэг тийм сайн ч юмаараа муу ч юмаараа давамгайлаад байдаг.
12. #Сүхбаатарын хүүхнүүд ямар нэгэн юмыг юм болгоно. Хүнээс юм харамлаж мэдэхгүй, хүнд ашиглуулаад л яваад байдаг.
13. #Говь-Алтайн хүүхнүүд чинь их айхтар байдаг дөө. Их жигд, бага багаар их зүйл хийж үр хүүхэд бусад зүйлийнхээ төлөө маш олон зоригтой шийдвэр гаргадаг.
14. #Ховдын хүүхнүүд их уужуу. Зарим талаараа их удаан байдаг. Шийдвэрээ хурдан гаргасан нь амжилтанд хүрч, удаан гаргасан нь ялагддаг.
15. #Булганы хүүхнүүд их сонин. Өөрөө хохирсон ч хамаагүй бусдыг л гээд байдаг. Гэхдээ их шооч, хүн шоолох, егөөдөхдөө мастер. Жаахан муухай ааштай.
16. #Хөвсгөлийн хүүхнүүд Далай ээжийн , Алунгоо эхийн ухаалаг,, манлай бүсгүйчүүд. Хүн чанарыг эрхэмлэдэг. Монгол нэрээ хаана ч , хэзээ ч өргөөд явдаг бүсгүйчүүд байдаг шүү.
17. #Чойрын хүүхнүүд дажгүй ээ. Юмхнаар юм хийгээд байдаг. Хурган царайлаг, биеийн хөгжил их сайтай.
18. #Төв аймгийн хүүхнүүдийн учир нь их сонин. Царайлаг ч юм шиг гүй ч юм шиг. Мөнгөтэй ч юм шиг үгүй ч юм шиг. Ажилтай ч юм шиг үгүй ч юм шиг. Тэсвэрлэх чадвар их сайтай.
19. #Завханы хүүхнүүд чинь мужик шдээ.
20. #Увсын хүүхнүүд их сонин. Нөхөрлөх гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Дажгүй ч хүн шиг муу ч хүн шиг.
21. За тэгээд #хотын хүүхнүүд бол 4 улирал дөө... #гэнээ😜😜😜😜😜