AC korea shop

AC korea shop Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AC korea shop, Shopping Service, mongolia districts 13, Ulaanbaatar.

📢 Манай дэлгүүр – 2018 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна
🇰🇷 Солонгос улсаас шууд оруулж ирсэн хамгийн чанартай, баталгаатай
✨ Гоо сайхны бүтээгдэхүүн
✨ Хүнсний нэмэлт тэжээл, витамин
✨ Гэр ахуйн бараа
✨ Хувцас
Утас📞 90831313

Усаа өөрөө зөөж байж л дусал бүрийн үнэ цэнийг ойлгоно.👌🏻💯
17/07/2026

Усаа өөрөө зөөж байж л дусал бүрийн үнэ цэнийг ойлгоно.👌🏻💯

 #Лхам сахиусны  #мэргэ, төлөгМэргэ төлөг тавих арга ухаан, төрөл зүйл хэдий олон байх боловч, лхам сахиусны шоо хаях мэ...
17/07/2026

#Лхам сахиусны #мэргэ, төлөг
Мэргэ төлөг тавих арга ухаан, төрөл зүйл хэдий олон байх боловч, лхам сахиусны шоо хаях мэргэ нь олон мэргэдийн дунд ихэд сайшаагдсан, лам хуврага, зурхайч болон нийтэд түгэсэн, төлөг тавих нэгэн арга зүй, ухаан юм.
Лхам сахиусны үүднээс шоо хаях онцлог ялгамжаа нь аливаа нэгэн сүсэгтэн хүмүүн бээр лхам сахиусны үүднээ шоо хаяулж, төлөг зурхай тавиулахад лхам сахиус тухаин хүний ажил үйлс, зорьсон хэрэг үйлийг нь давхар авралдаа багтааж байдаг. Мэргэ төлөг нь давхар засал болж адислаж байдаг гэсэн үг.
Олон удаа хаа хамаагуй төлөг тавиулж, хувь заяагаа асууж явбаас заяа буян сэвтэнэ гэсэн ойлголт байдаг.
Лхамын мэргэ 3 шоо хаях нь бусад мэргэ төлгийг бодвол их ерөөлтэй юм аа гэж их багш маань айлдаж байсан билээ. Учрыг асуух аваас, лхамын мэргэ гэдэг өөрийгөө болоод өрөөл бусдыг сэвтээдэггүй. Буусан
төлгийг буруу тайлж, тухайн хүнд хэлж алдас болсон ч лхам сахиусан бээр алдааг нь засаж, араас нь нөхөн явдаг. Тиймээс үзсэн үзүүлсэн аль алинд нь гэм алдас гардаггүй, сэв тортог суудаггүй юм аа гэж айлдаж
билээ.
Билиг билигийн мэлмийтэн, тангарагт номын сахиусан үүний үүднээс төлөг зурхай тавигч, тавиулагч бүгдийн санасан хэрэг номын ёсоор сэтгэлчлэн бүтэж, эрдэм үйлс нь шинийн саран мэт дэлгэрэх болтугай.

Лхам сахиусны мэргээр үзүүлэхийг хүсвэл чат бичиж холбогдоно уу.

Ажаад байх нь ээ болж бүтэхгүй худал хуурмаг бүхэн яваандаа өөрийгөө илчилж ил цагаандаа гарч өөрөө өөрийгөө устгадаг гэ...
16/07/2026

Ажаад байх нь ээ болж бүтэхгүй худал хуурмаг бүхэн яваандаа өөрийгөө илчилж ил цагаандаа гарч өөрөө өөрийгөө устгадаг гэж буурал заасан нь яг үнээн.
Хүний хор өөрийн эрүүл ухааныг хордуулж, адын үйл үйлдүүлсээр сүүлдээ чөтгөр болдог. Худал хуурмаг нь араас нь хөөсөөр ил гардаг. Хүний бардам яван явсаар эрээ цээрээ алдан хувхай хоосон нь илчлэгддэг. Ерөөсөө тухайн хүн жинхэнээсээ хэн юм бэ гэдгийг цаг хугацаа дэлгээд тавьчихдаг юм байна даа. Тиймээс өөрийгөө таньж өөрийгөө засаж явах, үнэн бөгөөд үнэ цэнэтэй байх гэдэг юу юунаас илүү хүч чадал юм байж ээ.

Адгийн наад зах нь шалиг завхай хүн хань ижилтэй байхын амгаланг мэдрэхгүй.
Итгэл даадаггүй, хүнийг хүн гэж үнэлдэггүй хүн андтай байхын үнэ цэнийг олохгүй.
Бодлогогүй хөнгөн хүн байнга алдаагаа давтаж, сүүлдээ үйл нь хүчгүй, нэр нь өөдгүй муу болж байх байрандаа очино.
Худал хуурмаг хүн үнэнд гүйцэгдэж ямар ч үнэ цэнэгүй болно.
Өөрийн толгойгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн амьдралдаа эзэн байж чадахгүйн улмаас утга учиргүй амьдралаар хамаг цагаа үрж хамхуул мэт хийссээр хэн ч биш болно.
Эд бүгд анхнаасаа үнэнээ таньсан бол засч мөрлөж болох байсан ч өөрийгөө танихгүйн гайгаар мөр нь төөрч будилна. Хамаг хүчийг баран үхэн тэмцсэн үйл ба нэр төр нь нэг л өдөр хий хоосон болж, нуран унаж өөрийнх нь үнэнийг толгой дээр нь асгана. Толгой дээр ил асгархаас өмнө далд зүрхийг базалж өөрийн гараар засах боломжийг үргэлж олгодог. Ингээд бодоход цаг хугацаа, заяа тавилан гэдэг хичнээн ил шударга вэ?.

Тиймээс хүн олон нь одоо гаднаа хэрхэн хүчирхэг ухаалаг харагдахдаа биш хэрхэн үнэнхүү хүчирхэг ухаалаг болох тал дээр анхаарууштай. Аль сайхан бүрийг авдаг, хэзээ ч алддаггүй, үргэлж өөрийн зөв байх төгс төгөлдөр дүр эсгэлт нь үнэндээ заяа тавиланг хуурч мэхэлж буй гэм ял гэдгийг ойлгох цаг болжээ. Хүртэх ёстойгоосоо илүүг зулгааж хүртсэн бүхэн буцаад заавал байрандаа унана.

Урт хугацаа хол замд хугарашгүй ноён нуруутай, түр зуурын гялбаа биш насан туршийн үнэн мөртэй байж сурах нь энэ цагийн гол дэнс юм. Өөрөөр хэлбэл аливаа үйлийн арыг манадаг, аливаа нэрийн арыг даадаг, аливаа үгэндээ ар нь бат, аливаа үйлдэлдээ эзэн хариуцлагатай бөгөөд энэ чанар нь тогтвортой гуйвшгүй байх нь эрхэм нэр төр ажээ. Нэр ба үйлийн арыг даах уу гэдгийг цаг хугацаа шүүж, үнэн чадвар байгаа бол насан үүрд нэрээ манаж чадах аж.

Шүүн шүүсээр үнэнийг дэлгэдэг нь жам өөрөө тул үнэнээр оршсон хүн бүгд нэр төртэй, хойчийн үед толгой өөд харц эгц өлмий бат орших буй.

Орон зай хаана нэгэн зүйлд тулгуурладаг гэж үү?Юун дээр тогтдог гэж?Үүнтэй адил Махамудра ч юунд ч үл тулгуурлана.Ямар ч...
15/07/2026

Орон зай хаана нэгэн зүйлд тулгуурладаг гэж үү?
Юун дээр тогтдог гэж?
Үүнтэй адил Махамудра ч юунд ч үл тулгуурлана.
Ямар ч хольцгүй ариун мөн чанарын тасралтгүй урсгалд
тайван амарч, уусан шингэ.
Тэгвэл чамайг хүлсэн бүх хүлээс аяндаа суларч,
чөлөөлөгдөх нь гарцаагүй.
- Тилопа

Three things cannot be long hidden, the sun, the moon, and the truth. Buddha🙏🏻🙏🏻🙏🏻 No matter how much we hide or deny it...
15/07/2026

Three things cannot be long hidden, the sun, the moon, and the truth. Buddha🙏🏻🙏🏻🙏🏻
No matter how much we hide or deny it, the truth always comes to light. Just as the sun rises after night and the moon appears after day, truth may be hidden for a while, but it can never stay hidden forever. Accept the truth and be true to yourself.
゚viralシ

ЯАГААД ХООСОН ЧАНАРЫН ТАЛААР СУДАЛЖ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?Мөрийн гурван эрхэм номыг яагаад үзэх хэрэгтэй, үзэж судлахад ямар...
15/07/2026

ЯАГААД ХООСОН ЧАНАРЫН ТАЛААР СУДАЛЖ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Мөрийн гурван эрхэм номыг яагаад үзэх хэрэгтэй, үзэж судлахад ямар үр дүнд хүрэх, ямар чухал болох талаар бид өмнө нь олон удаа ярьсан билээ.

Орчлонгийн өвдөх, өтлөх, үхэх, үхээд дуусахгүй үйлийн эрхээр цааш үргэлжлэн, орчлонд дахин төрөл авах, эргээд тэдгээр зовлонг ахин дахин эдэлдэг “орчлонгийн мөн чанар”-ыг таньж мэдвэл, үүнээс гаръя, ангижиръя гэж хүсвэл, гарах арга зам бий. Эрхэм болсон гурван эрдмийг төрүүлбэл орчлонгийн зовлонгоос гарахад хялбар болно. Орчлонгийн зовлонгоос ангижрах гол шалтгаан мөрийн гурван эрхэм тул эдгээрийг үзэж судлах хэрэгтэй. Мөрийн гурван эрхэм нь магад гарах сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанарын үзэл юм. Бид магад гарах сэтгэл, бодь сэтгэл төрүүлэх талаар өмнө нь авч үзсэн. Тэгвэл:

🙏Хоосон чанарын үзлийг яагаад судалж мэдэх хэрэгтэй вэ?

Зовлонгийн үндэс нисваанис, нисваанис нь буруу атгагаас, буруу атгаг нь аливаа юмсыг өөрийн мөн чанараар бүтсэнд барьсан бодлоос (би-д барьсан мунхаг) үүдэлтэй. Хоосон чанарыг онож мэдэх нь юмсыг өөрийн мөн чанараар бүтсэнд барьсан бодолд шууд ерөндөг болж, ингэж бодогдож буй нь буруу гэдгийг нотолдог учиртай.

Хоосон чанарыг онож мэдээд бодь сэтгэлээр нөхөрлүүлбэл зовлонгийн ёзоор болсон юмсыг өөрийн мөн чанараар бүтсэнд барьсан бодол орон зайгаа алддаг. Мунхаг сэтгэл орон зайгаа алдахад үүнийг сууриа болгон төрдөг буруу атгаг, төсөөлөл буцна. Буруу атгаг буцахад түүний эрхээр төрдөг нисваанисууд орон зайгаа алдана. Нисваанис буцахад түүний эрхээр үйл хураах, үйлийн эрхээр орчлонд амсдаг хүссэнээ эрэлцээд олдохгүй, хүсээгүйтэйгээ учрах тэргүүтэй элдэв зовлон арилна. Иймд энэхүү ном бидэнд маш чухал юм.

Түүх, гадаад хэлний ном сурах бичгээс сурах зүйлс их бий боловч зовлон, зовлонгийн шалтгаан, зовлонг хорих арга замыг анхааран авах талаар тэдгээрт бараг байдаггүй. Тэгвэл Мөрийн гурван эрхэм номоос орчлонг илүү томоор, алсыг чиглэн харж, орчлонгийн мөн чанар юу болох, зовлон бүгдээс ангижрахын тулд хэрхэх хэрэгтэй, одоо би хаана байна вэ гэдгээ мэдэх болон хэрэгжүүлж анхааран авах боломжтой. Иймд бид цаг хугацаа зарж, энэ номыг үзэж байна.

Та бүхэнд өөр өөрсдийн зорьж амжуулах хэрэгтэй ажил төрөл олон бий. Олон ажлын хажуугаар бас ном үзье, ном үзэж ойлгоё, хэрэгжүүлье гэж явж байна. Ингэснээр өөрийн зүгээс гэр бүлдээ аз жаргал өгөх, ах дүү, ажлын хамт олон, цаашлаад нийгэмд зөв зүйтэй хандах, сэтгэлээ удирдах, буруу зарим хандлагаа засах, бусдад зөвөөр үлгэрлэх, өөр болон бусдад тус болох боломж бий болно.

Ачит багшийн айлдвараас...2025.02.09

Сэтгэлийнхээ өнгөөр амьдардаг хорвоо. Сэтгэл сайтай л яваарай. Бусдын сайн сайханд баярладаг бай. Хувь заяаны шанага чин...
14/07/2026

Сэтгэлийнхээ өнгөөр амьдардаг хорвоо. Сэтгэл сайтай л яваарай. Бусдын сайн сайханд баярладаг бай. Хувь заяаны шанага чинь том болно. ~Х.Баянмөнх

Хүнд өөрт нь дурлана гэдэг гоё.Биологийн хэрэгцээ биш.Бэлэн мөнгө ч биш.Хүнийг хүн гэж харах нь л гоё.Хайр гэдэг чинь өө...
14/07/2026

Хүнд өөрт нь дурлана гэдэг гоё.
Биологийн хэрэгцээ биш.Бэлэн мөнгө ч биш.Хүнийг хүн гэж харах нь л гоё.
Хайр гэдэг чинь өөрийнхөө таашаал биш өрөөлийн төлөө гаргах сэтгэлээр хэмжигддэг.Хамтдаа жаргалтай л байвал тэр чинь хайр.Түүний сайхныг цаг тутамд мэдэрч байвал бас л хайр….

СЭТГЭЛИЙН ТАВАН ХОР ГЭДЭГ ЧУХАМ ЮУ ВЭ?1. Уур бол элэг цөсний орчим баруун талд байх, галын мөн чанартай зүйл, хүн уурлах...
13/07/2026

СЭТГЭЛИЙН ТАВАН ХОР ГЭДЭГ ЧУХАМ ЮУ ВЭ?
1. Уур бол элэг цөсний орчим баруун талд байх, галын мөн чанартай зүйл, хүн уурлахаар нүүр улайж, цөс бадрана.

2. Шунал бол зүрхэн талд байх усан мөн чанартай, байнга бодогдож мөрөөдүүлж байдаг.

3. Мунхаг бол ус, гал хоёр холилдсон мэт чанартай, аливааг байнга муу талаас нь хардаг, боддог. Зөвийг буруу гэдэг, бурууг зөв гэдэг үзэл юм.

4. Омог бол уурын дүү. Доошоо хүндээ омогдоно, дээшээ хүндээ атаархана.

5. Атаархал бол шуналаас үүдэлтэй.
Энэ тавыг сэтгэлийн таван хор гэх ба эндээс 10 хар нүгэл үүддэг, хэрэв тэвчиж чадвал бид бүгдээрээ бурхан.

Бүх ном судар, шашин шүтлэг энэ тавыг тал бүрээс нь тайлбарладаг байна.
Хүн энэ яваа насандаа зөв сайхан сэтгэлтэй явбал хойд насандаа мөн тийм байна.
Хүн өөрөө өөртөө аврал болохоос өөр хүнээс хамаарахгүй гэсэн үг.
Таван хорыг эмчлэх шинжлэх ухаан, багаж техник, эм тариа, эмчилгээ гэж байхгүй.

Хүн өөрөө сэтгэлээ зөв танин барьж байж өөрийгөө эмчлэнэ.😃
Өөрөөр хэлбэл хүн өөрөө л бодож, бясалгаж, мэрийх хэрэгтэй.

Эмийн сударт хамаг өвчин энэ тавын эхний гурваас гаралтай гэж үздэг.
Хүний мөн чанар бол бие, сэтгэл хоёрын нийлбэр юм. Бие нь гадаад үзэмж.

Хүнийг сайхан байлгадаг нь сэтгэл.
Сэтгэл хүнийг ариун болгодог.
Сэтгэлээ хяна.
Сэтгэл давчуу бол бүх юм давчуу байна. Хойд насанд ч тийм. Тэгэхээр сэтгэлээ уужуу байлгах нэн чухал.
Сэтгэлийг судлах нь нэг хоёр өдрийн төдий юм биш байнгын юм.

Би өнөөдөр хүнд ямар сэтгэл төрүүлчихэв, тэр хүн надад ямар сэтгэл төрүүлэв гэдгийг байнга бодох нь зөв.
Хүнд сайхан сэтгэл төрүүлсэн бол насан туршдаа сайнаар дурсагдаж, муу сэтгэл төрүүлсэн бол муугаар бодогдоно.

-Биеэрээ зөв юм хийх, -Сэтгэлээрээ зөв юм бодох,
-Хэлээрээ зөв юм хэлэх нь буян гэсэн үг. Сайхан юм хэлж явдаг хүний ажил өөдрөг, бараан юм ярьж явдаг хүний ажил уруугаа байдаг.

Сэтгэл чинь сүнс юм. Сүнсэнд ямар юм хэлнэм, тийм л энерги хуримтлагдана. Зөв энерги хуримтлуулах уу, буруу энерги хуримтлуулах уу гэдгийг та өөрөө л шийднэ.
Өнөөдөр хэн нэгэнд гомдчихоод битгий уурлаарай. Уургүй хүн амжилтад хүрнэ, өвчин тусавч амархан эдгэрнэ.

Хүн ер нь нас, эд хөрөнгө, эрдэм гурвын төлөө амьдардаг ч гэсэн , дээд эрдэм номыг эхэлж сурвал нас, алдар нэр, эд хөрөнгө аяндаа хүнийг дагана.

Муу заяаг дарах таван их тогтоол тарни.Энэхүү таван тарнийг хилэнц түйтгэрийг наманчлах хийгээд нас барж буй болон нас б...
13/07/2026

Муу заяаг дарах таван их тогтоол тарни.

Энэхүү таван тарнийг хилэнц түйтгэрийг наманчлах хийгээд нас барж буй болон нас барсан хүний чихэнд энэ тарниудыг уншин сонсгох, нас барагсадын араас уншиж байхад муу заяанаас түргэнээ тонилж сайн заяат төрөл авч дээдийн номоос хагацалгүй багш бурхадаас үл хагацан эцэс сүүлдээ Энхжингийн орноо төрөх бөгөөд хойдын буянд нэн их тустайг гаанжуурт айлдсан байдаг билээ.

1. Гүнрэгийн тарни:
Ум намо вагавадэ, сарва дүргадэ, бари шоддани разаяа, дата гадаяа, архадэ сам-яг сам будда я, дадята ум шодани шодани, сарва баабам вишоддани, шүддэ вишүддэ, сарвав гарма, аварана вишодани суахаа.

2. Минтүгийн тарни:
Намо радна дра яа я, ум гамгани гамгани, розани розани, дродани дродани, драсани драсани, брадихана брадихана, сарва гарма, барам бара нимэ, сарва садуанза суахаа.

3. Зүгдор намжалын богино тарни:
Ум брүм суахаа, ум амрида аюүрдадэй суахаа.

4. Зүгдор димэдийн тарни:
Ум намас дрэй я, диганим. Сарва датагада хрида я, гарвэ зуала зуала, дарма дадү гарвэ, самбра мама аюү, сам шода я, мама сарва баабам, сарва датагада самандо сниха, вималэ вишүддэ хум хум хум, ам вам сан за суахаа.

5. Бадам зүгдорын тарни:
Ум бадма сниха, вималэ хум пад.

Ачит эцэг, эх тэргүүтэй амьд болоод нас нөгцсөн хамаг амьтаны муу үйл хилэнц, түйтгэр бүхэн шандим гүрү еэ суахаа.

/Нас барсан хүн байвал/ тарниудаа уншиж дуусаад:

Нас барсан ……………. -ий / -ы Хилэнц түйтгэр бүхэн шандим гүрү еэ суахаа.

Зураг:
1. Гүнриг бурхан
2. Минтүг бурхан
3. Зүгдор намжал бурхан.

Эрдэнэ Гүндсампил

Address

Mongolia Districts 13
Ulaanbaatar
13000

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AC korea shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share