Indra's store mongolia

Indra's store mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Indra's store mongolia, Shopping District, Ulaanbaatar.

Permanently closed.
20/01/2026
Эрхийн балайдаа зориулъя. Чи үнэхээр бахархам шүү. 🇲🇳“Тэд яаж дэлхийн талыг эзэлснийг одоо л ойлгож байна” гэсэн сэтгэгд...
14/11/2025

Эрхийн балайдаа зориулъя. Чи үнэхээр бахархам шүү.

🇲🇳“Тэд яаж дэлхийн талыг эзэлснийг одоо л ойлгож байна” гэсэн сэтгэгдлүүд зүгээр л урсаж байна ш дээ😇

🇲🇳“Яагаад монголын багийн дэлгэцээр гаргах цагийг нэмэхгүй байна, би тэднийг л хармаар байна” гэж бас их бичсэн байна.

🇲🇳”Эрэгтэй, эмэгтэй дуо хийсэн 2 монгол 40 минут юу ч болоогүй мэт барьчихсан, тэд яг л мангасууд”

🇲🇳”Цусанд нь үнэхээр Чингисийн ген байдаг юм байна”

🇲🇳”Циркчин залуу нь инээж байгаад л унтчихлаа, зүгээр л гайхалтай”

🇲🇳”Би Япон, Турк, Солонгос, Герман, Итали хүн………… Гэхдээ би Монголыг л дэмжиж байна”

🇲🇳”Тэдний энэ даруухан зан чанар нь үнэхээр дурлуулж байна, монголчуудын даруухан нь өөрөө хүчирхэг харагдуулж байна”

🇲🇳”Циркчин Монгол үзүүлбэр л үзүүлчихлээ, хэтэрхий царайлаг байна”

Маш их эерэг, гайхширсан, биширсэн, дэмжсэн, шүтсэн, хайрласан сэтгэгдлүүд бна

1. Витаминжуулсан Цайруулах маск2. Тайвшруулах маск3. Гүн тайвшруулах, сэвх арилгах маск4. Сэвх толбо, нөсөө арилгах мас...
17/07/2025

1. Витаминжуулсан Цайруулах маск
2. Тайвшруулах маск
3. Гүн тайвшруулах, сэвх арилгах маск
4. Сэвх толбо, нөсөө арилгах маск
5. Чийгшүүлэгч, үрэвсэл намдаах маск
6. Гүн цэвэрлэж чийгшүүлэх, хөөсөрдөг маск
7. Чийгшүүлэгч, үрчлээний эсрэг маск

Үнэ 5500₮
Маш цөөхөн үлдсэн тул та яараарай.

09/05/2024
Банкнууд Монгол банкнаас 5 мянгатын дэвтэрт шинээр хэвлээгүй учраас шинэ дэвсгэрт байхгүй гээд байхад. Гудамжинд 5000тын...
09/02/2024

Банкнууд Монгол банкнаас 5 мянгатын дэвтэрт шинээр хэвлээгүй учраас шинэ дэвсгэрт байхгүй гээд байхад. Гудамжинд 5000тын дэвсгэрт 5500 төгрөгөөр солино гээд зогсож байх юм. Тэр дэвсгэрт хуурамч байх магадлалтай гэж үзвэл энэ чинь ноцтой гэмт хэрэг биз дээ..

Томоохон худалдааны төвүүдийн эргэн тойронд бол булан эргээд л нэг баачка солиод зогсож байна.

Нэг ширхэг буузанд 200 ККал агуулагддаг бөгөөд эрэгтэй хүн өдөрт 2400 ККал, эмэгтэй хүн өдөрт 2000ККал авах нь зохистой ...
07/02/2024

Нэг ширхэг буузанд 200 ККал агуулагддаг бөгөөд эрэгтэй хүн өдөрт 2400 ККал, эмэгтэй хүн өдөрт 2000ККал авах нь зохистой гэнэ.

Маргааш алаан болно оо яана аа. Нөгөө автобусны Зохиосон чиглэлээр нь 3 дамжих хэрэгтэй болчихсон. Сэргээсэн чиглэлийнх ...
28/01/2024

Маргааш алаан болно оо яана аа. Нөгөө автобусны Зохиосон чиглэлээр нь 3 дамжих хэрэгтэй болчихсон. Сэргээсэн чиглэлийнх нь автобус нь 4 дахин цөөрчихсөн. Такси нь олддоггүй. Яажшуухан хүргэж өгдөг юм байгаа юм.

21/12/2023

Өглөө босоод хүүхдүүдээ цахим хичээлийг нь эхлүүлчихээд ажилдаа явах гэсэн чинь тог байхгүй за юу? Тог байхгүй болохоор Юнивишн нь хамт байхгүй болчхож байгаа юм.

Тэгээд яаж хүүхдийнхээ хичээлийг таслуулах вэ дээ гээд ONDO.brand датагаар хичээлд нь суулгаж дуусгачихаад ажилдаа яараад машинаа уначихъя гэсэн чинь дугаар нь явахгүй за юу?

Тэгээд самбаачлаад хулгайн замаар явчихъя гэсэн чинь бинзен байхгүй за юу?

Тэгэхээр нь гараад такси барих гэсэн чинь олдохгүй, арай гэж олоод явж байсан чинь нөгөөх чинь дугаар нь явдаггүй өдөр намайг суулгаад цагдаа баригдаж хөөгдөөд хаха. Тэгээд машин буцаж эргээд би зам дээр бууж байгаа юм.
Гандан буурахгүй дахиад такси барих гэсэн чинь зогсож болохгүй газар цагдаагийн хажууд машинууд зогсож өгдөггүй ээ.

Тэгэхээр нь алхаад явлаа. 2 алхаад халтираад уначхав. Дүрмийн дагуу тэнгэр ширтчихээд Гүрийж босоод 10 алхсан чинь зам маань дуусчихсан за юу?

Замгүй болчихсон хүн яах вэ дээ. Машинуудтай нь зэрэгцэж алхсаар байгаад нэг автобусны буудал олоод очсон юм. Ашгүй миний явах зүгт дөхөх автобус явдаг болж таарлаа. СмартБус гэдэг нэртэй ухаалаг аппликэйшнаа асаагаад харсан чинь Өнөөх автобусны нь ойрхон ирж байна гэхээр нь баярлаад хүлээтэл Хэлснийх нь дагуу хурдан ирж байна шүү. Даанч багтсангүй. Дахиад харсан чинь арынх нь автобус 3 буудлын цаана байна гэхээр нь дахиад жаахан хүлээсэн чинь дахиад багтсангүй ээ. За тэгээд автобусанд суух хүсэл маань талаар болов.

Тэгж тэгээд 1 юм ажил дээрээ ирээд нэг халуун цай ууж аваад овоорсон их ажлаа гялс хийлээ. Асар богинохон хугацаанд овоо хэдэн ажлуудаа шийдчихлээ шүү дээ. Тэгж байтал цэцэрлэгийн хүүхэд авах цаг болоод гараад гүйлээ. Аймаар хүйтэн Аймаар халтиргаатай байсан болохоор автобус хүлээхээр шийдээд буудалдээр чинь автобус ирдэггүй ээ. Өнөөх ухаалаг аппликэйшн маань 3 буудлын цаана явж байна гэхээр нь За түгжрэл гайгүй болчихсон юм чинь 20-30минут байх гээд хүлээсэн чинь ирдэггүй ээ. 50 минут боллоо Золтой л хөлөө хөлдөөчихсөнгүй.Удаан хүлээсний эцэст автобус маань ирж нэг юм сууж аваад явлаа, ирлээ.

Тэгээд нэг юм хүүхдээ аваад гэртээ иртэл халаалт байхгүй. Яачхав юу болчхов гэсэн чинь тог тасарснаас болоод халаалт бас буурдаг юм гэнэ ээ. Одоо тэгээд технологийг нь ямар мэдэх биш хувь тавилантайгаа эвлэрээд, Жавхлан ахыгаа бодоод л, Адал явдал дүүрэн Улаанбаатарын иргэн гэдгээрээ бахархаад сууж байна даа би чинь...

23/08/2023

25/07/2023

Address

Ulaanbaatar

Telephone

+97688032501

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Indra's store mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share