Goy eej

Goy eej goy eejiin delguur online shop

Хамгийн гоё хүмүүсЯлагдлыг мэдсэн. Өвдөлтийг мэдэрсэн. Шархалж үзсэн. Тэмцэлдэж сурсан. Дороос авирч гарах замыг олсон. ...
07/02/2024

Хамгийн гоё хүмүүс
Ялагдлыг мэдсэн. Өвдөлтийг мэдэрсэн. Шархалж үзсэн. Тэмцэлдэж сурсан. Дороос авирч гарах замыг олсон. Хүсэл эрмэлзлээр дүүрэн амьдралын утга учрыг ойлгосон хүмүүс байдаг. Гоё хүмүүс зүгээр л гараад ирдэггүй. Тэд бэрхшээл дундаас өөрийгөө бүтээдэг.
🥰🥰🥰

Halloween-аар хүүхдүүддээ хийж өгөөрэй 🎃😇
29/10/2023

Halloween-аар хүүхдүүддээ хийж өгөөрэй 🎃😇

07/10/2023
Гарахдаа өмсөх ганган хувцасгүй байх, шоудах гэтэл хангалттай мөнгөгүй байх, загвар нь хуучирсан утас барих, байр машинг...
25/09/2023

Гарахдаа өмсөх ганган хувцасгүй байх, шоудах гэтэл хангалттай мөнгөгүй байх, загвар нь хуучирсан утас барих, байр машингүй байх, сормуус хийлгэж хумсаа будуулахгүй байх, монетон ээмэг брэнд гуталгүй байх энэ тэр чинь залуу хүний шаналах, гутрах шалтгаан биш. Мөнгө нь байвал өглөө, авлаа болоо. Иймхэн, бүр тиймхэн зүйлс.

Харин ажилгүй байх, хэлгүй байх, хамт олонгүй байх, олон талын мэдлэггүй байх, батаараа чамайг гэсэн найзуудгүй байх, өөрийн гэсэн үзэл бодол, унаж боссон гоё дурсамжгүй байвал чи жинхэнэ миа гар байна. Хэрэв эдгээрийг бий болгож, өөрийгөө олж чадвал чамд мөнгө, эрх мэдэл өөрөө аяндаа ирнэ.

Чамд залуу нас байхад ахмад хүний хөрөнгөтэй өөрийгөө харьцуулах хэрэггүй ээ. Залуу нас ... Хүсээд, гуйгаад, худалдаад авъя гээд ч авч чадахгүй үнэтэй зүйл. Хорин хэдэн насаараа гоёж, хорвоогийн сайхан болгоныг хүрт.

Зовлон тоочих хэрэггүй, чи хангалттай баян байна.

Хүүхдүүдийг очих дургүй газар руу нь бүү авч оч. (Тэр газарт ямар нэгэн таагүй зүйл болдог гэсэн үг.)Хүүхдийг хамт байх ...
13/09/2023

Хүүхдүүдийг очих дургүй газар руу нь бүү авч оч. (Тэр газарт ямар нэгэн таагүй зүйл болдог гэсэн үг.)
Хүүхдийг хамт байх дургүй хүнтэй нь бүү үлдээ. (Тэр хүн ямар нэг таагүй үйлдэл гаргадаг гэсэн үг)
Хүүхдүүд оюун санаа, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй хүнтэй (ээж нь байсан ч) хэзээ ч ганцаараа үлдэж болохгүй.
Хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэж болохгүй.
Хүүхдүүд өсвөр үеийнхний хараа хяналтанд үлдэж болохгүй.
Хүүхдүүд таны найз залуу, найз бүсгүйн хараа хяналтанд үлдэж болохгүй.
(Та ч өөрөө тэднийг бүрэн таньж мэдээгүй байгаа.)
Хүүхдүүд ямар ч хамаагүй хүмүүстэй хамт байж сурах ёсгүй.

Хүүхдүүд гадаа хараа хяналтгүй тоглож болохгүй.
Том ах, том эгч бага дүү нараа харж үлдэх ёсгүй.
Хүүхдүүд архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг орчинд хэзээ ч байж болохгүй.

Хүүхдүүд аль нэг айл руу хоногоор явж болохгүй.
Хүүхдүүд аав ээжийн бүх найзуудтай цаг өнгөрөөх шаардлагагүй.
Таны найз байлаа гээд сайн хүн гэсэн үг биш.
•Тэдний гарт шийдвэр байдаггүй.
•Тэд тулгарч болох аюулын талаар мэдэхгүй.
•Тэд муу хүмүүсийн талаар мэдэхгүй.
•Тэд үзэн ядалтын талаар ойлголтгүй.
*Хүүхэд бүр гэм зэмгүй, цайлган, итгэмтгий байдаг.
Тэднийг хамгаалах нь бидний үүрэг.
ТАНЫ ХҮҮХЭД БИШ Ч БАЙ.
Хүүхэд бол хүүхэд - та бидний хамгаалалт тэдэнд хэрэгтэй.

⏳Copy

Аз жаргалгүй хүнээс амжилт гардаггүй. Наргихдаа наргиж, ажиллахдаа ажиллаж, хэмнэхдээ хэмнэж, үрэхдээ үрж, уйлахдаа уйлж...
09/09/2023

Аз жаргалгүй хүнээс амжилт гардаггүй. Наргихдаа наргиж, ажиллахдаа ажиллаж, хэмнэхдээ хэмнэж, үрэхдээ үрж, уйлахдаа уйлж, инээхдээ инээ. Чөлөөтэй байж, тэнцвэртэй амьдар. Бүх сэтгэл хөдлөлөө хянах хэрэггүй.
Хэт их хяналт эзэндээ уйтгар гуниг, ганцаардлыг дагуулдаг😉🦋🩷

Address

Altai Hothon
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Goy eej posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share