Happy Flowers

Happy Flowers ☝️Чанартай барааг найдвартай таны гарт.
Бэлэн болон захиалга өдөр бүр авна.

05/01/2026

🥰.

Хайр хүргэм сайхан мэдээ байлаа...🥰
05/01/2026

Хайр хүргэм сайхан мэдээ байлаа...🥰

"Tse"-д 25 жил тасралтгүй ажиллаад байгууллагынхаа шинэ жилээр 100 сая төгрөгөөр шагнуулж, алтан гадас одонгоор энгэрээ мялаасан Д.Сарангэрэл эгч.

Тэрбээр ганц хүүгээ өөрийнхөө нэрээр овоглож, сайхан өсгөсөн. Өдгөө 6 ачтай, хүү бэрийнхээ хажууд амар жимэр амьдардаг. 25 жилийн өмнө Өвөрхангай аймгаас хот руу орж ирээд л TSE-д үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ. Тэр үед TSE дөнгөж л байгуулагдаж байж.
"Миний хүү ээждээ тус болно гээд 8-р ангиасаа сургуулиа орхиод ажил хийсэн. Одоо энэ компанийн маань бэлтгэн нийлүүлэх газарт салбарын даргаар ажилладаг. Бэр маань энд бэлтгэгч хийдэг. Охин үргүй надад бэр минь "бурхнаас өгсөн бэлэг" гэж боддог. Маш сайн охин доо. Миний хүү ч мөн ажилд сайн, амьдралын төлөө хүү. Эмээ маань бид нарт ийм зүйл үлдээсэн шүү гэж ач нартаа дурсагдаж явах зүйлийг л энэ мөнгөөрөө хийнэ гэж боддог. Эгч нь Баянхошуунд хүүгийнхээ хажууд амьдардаг юм. Хүү, бэрээ бараадаад ач нартайгаа бужигнаад, эрүүл байвал болно гэж боддог. Эрүүл байвал компанийхаа 30 жилийн ойг үзээд л сууна гэж боддог”
Хичээж, зөв явахад амьдрал шагнана гэдгийн бодит жишээ Д.Сарангэрэл эгч байх.

Эх сурвалж: Namu.mn

20/09/2025

Тархи гэмтээдэг 10 зуршил

1. Өглөөний цай уухгүй байх: Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь глюкозын/сахар/ хэмжээг бууруулдаг. Энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэх ба цаашлаад тархины үйл ажиллагааны доройтолд хүргэж болох юм.

2. Хэтрүүлэн идэх: Энэ нь тархины судсуудыг хатууруулдаг ба ингэснээр оюун ухаан муудна.

3. Тамхи татах: Тамхи татах нь тархийг жижигрүүлэн агшаадаг ба Алцхеймерийн буюу "мартамхай" өвчинд ч хүргэж болно.

4. Чихэртэй зүйл их хэрэглэх: Чихэрлэг зүйл хэтрүүлэн хэрэглэх нь уураг тэжээлийн шингээлтийг доголдуулдаг ба тархины тэжээлийн дутагдал болон тархины хөгжлийг сааруулдаг.

5. Агаарын бохирдол: Тархи бол бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн хамгийн их хувийг хэрэглэдэг эрхтэн юм. Бохирдсон агаараар амьсгалах нь тархины хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж, тархины үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ.

6. Нойрны дутагдал: Нойрсолт нь тархийг амраадаг. Удаан хугацааны нойргүйдэл нь тархины мэдрэлийн эсүүдийн үхлийг түргэсгэдэг.

7. Толгойгоо бүтээж унтах: Унтахдаа толгой дээгүүрээ юм нөмрөх гэх мэт толгойгоо бүтээж унтах нь нүүрсхүчлийн хийний төвлөрөлийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн төвлөрөлийг бууруулснаар тархины хүчилтөрөгчийн хангамжийн дутагдалд хүргэх ба тархийг гэмтээх нөлөө үзүүлдэг.

8. Өвчтэй байхдаа ажиллах эсвэл сурах: Өвдсөн байхдаа ажил, сургуульдаа явах нь тархины үйл ажиллагааг бууруулж гэмтээх нөлөө үзүүлнэ.

9. Бага бодох: Та ямар нэг зүйлийг бодох нь тархийг хөгжүүлэх хамгийн сайн дасгал болдог ба ямарваа нэг зүйлийн талаар бодохгүй байх, бодохоо багасгах нь тархийг агшааж, хатингаршилд хүргэдэг.

10. Ховор ярих: Оюунлаг, ухаалаг харилцан яриа нь тархины үйл ажиллагааг дэмждэг.

25оны Trend цүнх байнга захиалга авна шүү 🤣😂😂😂😍
20/09/2025

25оны Trend цүнх байнга захиалга авна шүү 🤣😂😂😂😍

 #БОДОЛ БИЕЛЭЛЭЭ ОЛДОГ.  1.    Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод. 2.    Өөрийгөө хайрлах ч...
18/08/2025

#БОДОЛ БИЕЛЭЛЭЭ ОЛДОГ.

1. Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.

2. Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.

3. Өөрийгөө сэтгэл татам, төгс хүн гэж бод.

4. Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.

5. Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.

6. Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.

7. Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.

8. Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.

9. Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.

10. Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.

Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулсанаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно.

Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.

Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла.

 #Зөвөлгөө🦷 Унтахаасаа өмнө шүдээ угаахгүй байх нь таны амь насанд аюултай!1,500 гаруй эмнэлэгт хэвтэж байсан хүнийг хам...
13/08/2025

#Зөвөлгөө🦷 Унтахаасаа өмнө шүдээ угаахгүй байх нь таны амь насанд аюултай!

1,500 гаруй эмнэлэгт хэвтэж байсан хүнийг хамарсан судалгаагаар шөнө унтахаасаа өмнө шүдээ угаахгүй байх нь зүрх судасны өвчин болон эрт нас баралтын эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

🔍 Судалгааны дүнгээс:
• Зөвхөн өглөө угаасан хүмүүсийн хамгаалалт сул
• Шөнө угаасан хүмүүс зүрх судасны хүндрэлээс 45% бага эрсдэлтэй
• Шөнө угаадаг хүмүүсийн дундаж амьдралын чанар, урт нас илүү байсан

🛑 Яагаад ингэж чухал вэ?
Шөнө шүдээ угаалгүй унтахад амны хөндийн нян өсч, цусанд орж, бүх биеийн архаг үрэвсэл үүсгэнэ. Энэ нь судас гэмтээж, зүрхний шигдээс, харвалт зэрэг амь насанд аюултай эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тамхи татдаг бол энэ аюул бүр ч ихэсдэг.

🪥 Таны шөнийн шүдний арчилгаа бол зөвхөн амны эвгүй үнэрээс сэргийлэх биш — зүрхээ хамгаалах хүчтэй арга юм.

📌 Санах зүйл: Шүдний сойз тань таны зүрхний хамгийн сайн хамгаалагч байж мэднэ.

07/08/2025

🤗

07/08/2025

Энэ дээр бол 100% нийлдэгдээ...🤨🙄🙄

  .Та хувцаснуудаа ямар давтамжтай угаадаг вэ?Хэтэрхий олон удаа угаах нь усны хэрэглээ ихэсэхээс гадна хувцас тань хурд...
07/08/2025

.Та хувцаснуудаа ямар давтамжтай угаадаг вэ?
Хэтэрхий олон удаа угаах нь усны хэрэглээ ихэсэхээс гадна хувцас тань хурдан элэгдэнэ гээд бод доо. 🤗🤗🤗

Address

Ulaanbaatar

Telephone

+97694161688

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Happy Flowers posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Happy Flowers:

Share