01/05/2026
Монголд ер нь баялаг бүтээх, бүтээлч салбарт бизнес эрхлэх маш хэцүү болж байна даа.
Авилга, тендерээр амьдралаас тасарсан дарга нар нь ард иргэдийнхээ амьдралд ойрхон, амьдралынх нь асуудлуудыг шийдэх шийдвэр гаргахгүй тэнгэрийн2 мега төсөл тэнгэрийн2 ИХ НАЯД -аар мөнгө яриад л...
Гэтэл энэ мөнгө хаанаас гарах уу? Ихэнхи нь жижиг дунд бизнес эрхлэгчдээс, жирийн ажлаа хийгээд явж буй татвар төлөгч иргэдээс гарна. Дарга нарын буруу бодлогоос улбаалж инфляци маш өндөр байгаа. Инфляциас болоод түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсч байхад л татвар төлөгчдөө татвараар улам л дарамталж хоолойг нь боймилсоор. Эхнээсээ муу үр дүн нь гарч он гарснаас хойш хичнээн ч олон газрууд дампуурав тоогоо алдлаа. Дээр нь бонд гаргаж улсаа улам л өрөнд живүүлсээр. Татвар, боондоор босгосон мөнгөө нам дагасан бүлэглэл, ах дүү, найз нөхдийнхөө компаниар тендерээр дамжуулан цусласаар, 2туйлд хуваагдсаар. Шударгаар мөнчгөөрөө зүтгэсэн нь дампуурдаг, тендер хусдаг даргатай ойрхон бүлэг нь амьдралаас тасардаг буруу жишиг хэвийн зүйл болихлоо...
Үнэхээр харамсалтай байна. 😢
Нэг ч гэсэн Монгол баялаг бүтээгч компани хаалгаа барих нь адилхан энэ салбарт зүтгэж байгаа бидний хувьд үнэхээр том харуусал юм.
Ивээлийнхээ үүсгэн байгуулагч, ажилчид бүх хамт олонд заавал эргэж ирээрэй, ирээдүй нь гэрэлтэй байх болтугай хэмээн ерөөе.
📢 МЭДЭГДЭЛ
“Ивээл” брэнд нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ урлан та бүхэндээ хүргэж ирсэн билээ.
Энэ хугацаанд биднийг үргэлж сонгон үйлчлүүлж, бидний хөдөлмөрт үнэ цэнэ, урам зориг нэмж ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Өнөөгийн эдийн засгийн хүндрэл, татвар болон бусад нөхцөл байдлын улмаас бид үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоох хүндхэн шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан үнэнч хэрэглэгч та бүхэндээ зориулан бүх загвартаа 50–70% хүртэлх ХААЛТЫН ХЯМДРАЛ зарлаж байна.
Энэхүү хямдрал нь бидний сүүлийн хямдрал бөгөөд дээрх хугацаанаас хойш үйл ажиллагаа бүрэн зогсоно.
Олон жилийн турш бидэнтэй хамт байж, итгэл хүлээлгэн дэмжиж ирсэн эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ цаашдын ажил амьдралд нь аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Бидний түүхийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ үргэлж талархаж явах болно.
Үндэсний үйлдвэрлэл улам бүр цэцэглэн хөгжих болтугай! 🇲🇳
Монгол оронд минь залуучууд, бизнес эрхлэгчдэд илүү таатай, боломж дүүрэн цаг үе ирэх болтугай.
Хөдөлмөрлөж, бүтээж яваа хүн бүрийн зам гэрэлтэй байг.
Гүнээ хүндэтгэсэн,