Next Group

Next Group Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Next Group, Retail Company, Khan Bank Tower 7th floor, Chinggis Avenue-6, Stadium Orgil-1, Khan-Uul district, Ulaanbaatar.

Нэкст Групп ХХК нь 2003 онд анх тавилгын салбарт бизнесийн гараагаа эхлүүлж, өдгөө 10 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компаниар дамжуулан 400 иргэнийг ажлын байраар ханган, амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч байгууллага юм.

🎄✨ Чимэглэн гоёсон ногоон гацуурын дор, дулаахан ширээ тойрон хайртай хүмүүстэйгээ инээд хөөр, талархал, итгэл найдвараа...
31/12/2025

🎄✨ Чимэглэн гоёсон ногоон гацуурын дор, дулаахан ширээ тойрон хайртай хүмүүстэйгээ инээд хөөр, талархал, итгэл найдвараар дүүрэн мөчүүдийг хуваалцан шинэ оноо угтаарай. 🥂😇

Ирж буй 𝟐𝟎𝟐𝟔 он танай гэр бүлд аз жаргал, баяр баясал, эрч хүч, амжилтын гэрэл асаасан он байх болтугай. 🌟

Өнгөрч буй 𝟐𝟎𝟐𝟓 ондоо бидэнтэй хамт байсан, итгэл хүлээлгэн, дэмжиж, сонгож ирсэн хэрэглэгч та бүхэндээ маш их баярлалаа.
Шинэ ондоо ч эерэг өөрчлөлтийг түүчээлж, Аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ. Next Group ✨

🎄 Шинэ жилийн мэнд дэвшүүлье🎄

🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 𝟏𝟏𝟒 жилийн ойн баярын мэндийг эрхэм хэрэглэгч та бүхэндээ өргөн...
29/12/2025

🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 𝟏𝟏𝟒 жилийн ойн баярын мэндийг эрхэм хэрэглэгч та бүхэндээ өргөн дэвшүүлье 🇲🇳

🇲🇳 𝟏𝟗𝟏𝟏 оны 𝟏𝟐-р сарын 𝟐𝟗-ны энэ өдөр Монгол Улсын түүхэнд 𝟐𝟎𝟎 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласны 𝟏𝟏𝟒 жилийн ой тохиож байна.☺

🇲🇳 𝐕𝐈𝐈𝐈 Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулж тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

🇲🇳 УИХ-ын 𝟐𝟎𝟎𝟕 оны 𝟖 сарын 𝟏𝟔-ны өдрийн тогтоолоор 𝟏𝟐 сарын 𝟐𝟗-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 𝟐𝟎𝟏𝟏 оны 𝟏𝟐 сарын 𝟐𝟑-ны өдрийн тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан байна 🇲🇳

🎉 Next Group – 22 жилийн ойн баяр 🎉Хэрэглэгч та бүхэнтэйгээ хамтдаа 22 жил—технологи, тав тух, инновацийн хөгжлийг түүчэ...
05/11/2025

🎉 Next Group – 22 жилийн ойн баяр 🎉

Хэрэглэгч та бүхэнтэйгээ хамтдаа 22 жил—технологи, тав тух, инновацийн хөгжлийг түүчээлж, амьдралын хэв маягийг илүү ойр, илүү хүртээмжтэй болгохын төлөө бид чармайн ажиллаж ирлээ. ❤️

Биднийг тасралтгүй дэмжиж, хамтдаа үнэ цэнийг бүтээж ирсэн харилцагч, хамтрагч, хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье. 🙏❤️

Манай аялал үргэлжилсээр…
✨ Илүү том зорилго
💡 Илүү ухаалаг шийдэл
🏆 Илүү өндөр чанар

Эерэг өөрчлөлтөнд түүчээлье🔥🌟

Хүний нөөцийн ажилтны өдрийн мэнд. 🥰
15/10/2025

Хүний нөөцийн ажилтны өдрийн мэнд. 🥰

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид Дэлхийн аварга, Гиннесийн рекордыг эзэмшигч Н.Энхшүр, Н.Мөнхшүр 2 тамирчиндаа Мо...
07/07/2025

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид Дэлхийн аварга, Гиннесийн рекордыг эзэмшигч Н.Энхшүр, Н.Мөнхшүр 2 тамирчиндаа Монгол улсын Гавьяат Тамирчин цол хүртсэнд баяр хүргэе 🤩🤩

“Тэдний зүрх сэтгэлд Монголоо гэсэн омогшил, бахархал Харин гарт нь Монгол улсын төрийн далбаа байдаг юм шүү” ✨🇲🇳🇲🇳

Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан-д Монгол Улсын Гавьяат  тамирчин болсонд баяр хүргэе⭐️“Тэдний зүрх сэтгэлд Монголоо гэ...
03/07/2025

Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан-д Монгол Улсын Гавьяат тамирчин болсонд баяр хүргэе⭐️

“Тэдний зүрх сэтгэлд Монголоо гэсэн омогшил, бахархал Харин гарт нь Монгол улсын төрийн далбаа байдаг юм шүү"✨

💡 Монголын хамгийн шилдэг 21 CMO нарын нэг, Next Group-ын Маркетинг хариуцсан захирал Э.Мөнхжавхлантай танилц.Тэрээр зөв...
30/06/2025

💡 Монголын хамгийн шилдэг 21 CMO нарын нэг, Next Group-ын Маркетинг хариуцсан захирал Э.Мөнхжавхлантай танилц.

Тэрээр зөвхөн маркетинг, медиагийн чиглэлээр дагнан ажилладаг 20 гаруй хүнтэй томоохон багийг удирдан, 10 гаруй охин компанийн маркетингийн бодлогыг тодорхойлж буй. Худалдааны салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ үндэсний өв соёлоо ямагт түгээж, шинэ үеийн залууст үүх түүхээрээ бахархах боломжийг бүрдүүлдэг нь бидний хувьд Мөнхжавхлангаар бахархах шалтгаан болсон юм.
🔗 https://cmo.unread.today/profile/munkhjavkhlan

LG КОМПАНИ МОНГОЛД “LIFE’S GOOD” ЦЭЦЭРЛЭГ НЭЭЖ, ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭУлаанбаатар хот, 2025 оны 6-р са...
30/06/2025

LG КОМПАНИ МОНГОЛД “LIFE’S GOOD” ЦЭЦЭРЛЭГ НЭЭЖ, ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Улаанбаатар хот, 2025 оны 6-р сарын 28

LG Electronics нь Дэлхийн байгаль орчны өдөрт зориулан “Life’s Good.” цэцэрлэгийг нээж, Монгол Улсын ногоон хөгжлийн санаачилгад бодит хувь нэмрээ орууллаа. Энэхүү санаачилгын дэмжин LG Electronics -ийн албан ёсны хамтрагч Next electronics компаний төлөөлөл уг цэцэрлэгт хүрээлэнд мод, бут тарих ажилд хамтран оролцлоо.

Чингис хааны хөшөөт цогцолбор Цонжин Болдог-д байрлах уг цэцэрлэг нь Монгол дахь байгаль орчны тогтвортой хөгжлийн төлөөх LG-ийн урт хугацааны үйл ажиллагаа болон тууштай бодлогыг илэрхийлж байна. Мод тарих үйл ажиллагааг LG Electronics болон Женко Тур Бюро хамтран зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаанд LG Electronics CIS-ийн Ерөнхийлөгч ноён Ёнгнам Ро, LG Electronics Almaty Kazakhstan-ийн Ерөнхийлөгч ноён Хак Хён Ким нар оролцлоо.

““Life’s Good” цэцэрлэг бол зүгээр нэг ногоон байгууламж биш — энэ бол LG-ийн тогтвортой хөгжил, ногоон ирээдүйн төлөөх чин сэтгэлийн илэрхийлэл юм. Монгол Улсын үндэсний мод тарих аянд хувь нэмэр оруулж байгаадаа бид бахархаж байна. Засгийн газар болон орон нутгийн хамтрагчдадаа итгэл хүлээлгэж, хамтран ажилласан явдалд гүн талархал илэрхийлье. LG-ийн хувьд “Сайн үйл хийснээр амьдрал сайхан” гэдэгт итгэдэг. Энэхүү цэцэрлэг бол энэ итгэлийн бодит илэрхийлэл юм,” хэмээн LG Electronics CIS-ийн Ерөнхийлөгч ноён Ёнгнам Ро онцоллоо.

Санаачилгын хүрээнд нийт 4000 м² талбайг цэцэрлэгжүүлж, иргэдийн тав тухтай амьдралд эерэг нөлөө үзүүлэх ногоон орчин бүрдүүлэх зорилготой. Үүнээс гадна 610 м² талбайд өнгөт хавтан бүхий явган замууд тавигдаж, цэцэрлэг нь амрах, зугаалах боломж бүхий нээлттэй орон зай болж байна.

“Life’s Good” цэцэрлэг нь иргэд болон жуулчдад нээлттэй бөгөөд байгаль орчинд бодит хувь нэмэр оруулахыг хүссэн хүн бүрийг оролцохыг урьж байна. Мод тарих үйлс нь дурсамжтай зочлол төдийгүй амьд өв үлдээж, байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлдэг. Иргэдийн хувьд энэ нь өөрсдийн амьдрах орчныг идэвхтэй сайжруулах, байгаль орчны урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих утга учиртай боломж юм. Энэхүү хамтын хүчин чармайлт нь нэгдмэл үзэл санааг төлөвшүүлж, байгальд хариуцлагатай хандах соёлыг түгээхээс гадна ногоон нийтийн орон зайг тэлэхэд бодит хувь нэмэр оруулна. Оролцогч бүрийн нэр, мод тарих огноотой хувийн нэрийн пайз тухайн модны хажууд байрлуулна. Энэхүү бэлгэдэлт үйлдэл нь мод бүр өөрийн гэсэн түүхтэй болохыг илтгэж, нэг ширхэг мод ч илүү ногоон ирээдүйн төлөөх утга учиртай санаачилгын нэг хэсэг байж чаддаг болохыг сануулж байна.

LG нь цаашид ч эрчим хүчний хэмнэлттэй технологи болон байгаль орчинд ээлтэй санаачилгуудаараа дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхээр зорьж байна.

Эдгээр хүчин чармайлт нь байгалийн нөөцийг хамгаалах, мөн ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

✨Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн нэрэмжит биологийн 35 дахь удаагийн УЛСЫН БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫН ивээн тэ...
04/04/2025

✨Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн нэрэмжит биологийн 35 дахь удаагийн УЛСЫН БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫН ивээн тэтгэгч байгууллагаар “НЭКСТ ГРУПП” ХХК оролцож байна🤗

✅Говийн ховор зургаан амьтдыг бэлгэ тэмдэг болгон “ОЛУУЛАА БОЛЦГООЁ” уриатайгаар энэ жилийн олимпиад амжилттай эхэлж байна.

Энэ жилээс Монголын Биологийн олимпиадын хороо улсын олимпиадын 3-ын даваанд сурагчдын тоог нэг дахин нэмэгдүүлж аймаг тус бүрээс өмнө нь 1 сурагч оролцдог байсныг ангилал тус бүрд 2 сурагч, УБ хотоос 24 сурагч болгон нэмэгдүүлж, 9-р ангийн ангилалд 67 сурагч, 12-р ангийн ангилалд 71 сурагч оролцож байна.

✅Олимпиадын оролцоог нэмэгдүүлж байгаа нь цаашид биологийн шинжлэх ухааны салбарт олон ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ авчирна хэмээн итгэж байна.

35 дахь удаагийн УЛСЫН БИОЛОГИЙН олимпиадад оролцогчдод амжилт хүсье🥳

𝐋𝐨𝐠𝐢𝐬𝐭𝐢𝐜 𝐔𝐧𝐩𝐚𝐜𝐤𝐞𝐝 𝐏𝐨𝐝𝐜𝐚𝐬𝐭 𝐒𝟏:𝐄𝟏 🎙️            Next electronics компанийн Категорийн удирдлагын албаны дарга Г.Бүджав оро...
12/03/2025

𝐋𝐨𝐠𝐢𝐬𝐭𝐢𝐜 𝐔𝐧𝐩𝐚𝐜𝐤𝐞𝐝 𝐏𝐨𝐝𝐜𝐚𝐬𝐭 𝐒𝟏:𝐄𝟏 🎙️

Next electronics компанийн Категорийн удирдлагын албаны дарга Г.Бүджав оролцож ложистикийн салбарын онцлог, урт хугацааны түншлэл болон хамтын боломжуудын талаарх сонирхолтой яриа өрнүүлжээ.🤩🤩

LOGISTIC UNPACKED PODCAST EPISODE #1: Г.Бүджав Энэхүү подкастын анхны дугаарын зочноор Нэкст Электроникс ХХК Категорийн удирдлагын албаны дарга Г.Бүджав орол...

🇲🇳Монгол түмэндээ айлчлан ирж буй 17-р жарны "Элдэв Эрдэнэт" хэмээгч Модон Могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье 🐍🇲🇳Ама...
27/02/2025

🇲🇳Монгол түмэндээ айлчлан ирж буй 17-р жарны "Элдэв Эрдэнэт" хэмээгч Модон Могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье 🐍🇲🇳

Амар байна уу? Монгол зон олон минь🇲🇳

Элбэг дэлбэг, эрүүл энх, эрч хүчээр бялхсан Модон Могой жилдээ
Мөнх хөх тэнгэрийн ивээлээр хийморь золбоо тань өөдөө,
Өлзий хутгийн булаг тасрахгүй,
Хишиг буян арвин дэлгэр байг ээ!
Өвөг дээдсийн захиас сургааль үргэлжилж,
Өрх гэр бүл тань өнөр жаргалтай,
Өнгө жавхаа тэгширсэн өөдрөг сайхан жил байх болтугай✨
🇲🇳Хотол олноороо сайхан шинэлээрэй🐍

Нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан, амжилттай хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аянуудыг онцлон танилцуулж, олон талын оролцогч...
12/02/2025

Нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан, амжилттай хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аянуудыг онцлон танилцуулж, олон талын оролцогчидтой туршлага солилцох зорилготой “Social impact 2025” арга хэмжээ өнөөдөр буюу 2025.02.11-нд зохион байгуулагдлаа.

Нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан, амжилттай хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аянуудыг онцлон танилцуулж, олон талын оролцогчидтой туршлага солилцох зорилготой “Social...

Address

Khan Bank Tower 7th Floor, Chinggis Avenue-6, Stadium Orgil-1, Khan-Uul District
Ulaanbaatar
17010

Telephone

+97677199999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Next Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Next Group:

Share

Category