Tontook

Tontook 🌸 •𝐇𝐞𝐧𝐢𝐢𝐠 𝐜𝐡 𝐛𝐢𝐭𝐠𝐢𝐢 𝐝𝐮𝐭𝐮𝐮 𝐮𝐧𝐞𝐥•
𝐇𝐮𝐧 𝐨𝐨𝐫𝐜𝐡𝐥𝐨𝐠𝐝𝐝𝐨𝐠✓

“Цалинтай ээж”-ийн 50 мянгыг нэмьеЭх орны ирээдүй хойч үеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж яваа ээжүүдийг төрөөс хэрхэн дэм...
17/04/2023

“Цалинтай ээж”-ийн 50 мянгыг нэмье

Эх орны ирээдүй хойч үеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж яваа ээжүүдийг төрөөс хэрхэн дэмждэг вэ?. “Цалинтай ээж”-ийн тэтгэмж хэмээх 50 мянган төгрөг Та бидний амьдралд хүрэлцдэг үү?. Засгийн газраас иргэдээ дэмжсэн олон төрлийн халамжийн үйлчилгээг үзүүлдэг ч хамгийн бага нь ээжүүдийн тэтгэмж болохоор ийн асууж байгаа хэрэг. Уг нь үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж эрүүл Монгол хүнийг төлөвшүүлнэ гэдэг улсын хөгжилтэй шууд холбогдоно. Аливаа улсын хөгжлийн гол хөшүүрэг нь хүн. Гэтэл хөгжлийн түлхүүрийг өсгөж, амьдралынхаа он жилийг алаг үрсдээ зориулж яваа эхчүүдэд зориулсан “Цалинтай ээж” гэх сүржин нэртэй 50 мянган төгрөгөөр талх, гурилын үнэ өдрөөс өдөрт өсч байгаа энэ цаг үед хэрэгцээгээ хангаж чадаж байна уу?.

Хууль тогтоож суугаа УИХ-ын гишүүд нэг өөрийг ярих л байх. Гэвч төрөөс олгож байгаа халамж, тэтгэмжийн хамгийн бага нь “Цалинтай ээж” гэдэгтэй олон ээж санал нийлнэ. Анх төрүүлж, өгсөж байгаа хүүхэд бүрийн тоогоор гэсэн боловч бодит хөрсөн дээр буухдаа нийтэд нь 50 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргасан. Ээжүүд 50 мянган төгрөгөө өөртөө зарцуулдаггүй. Үр хүүхдэдээ зарцуулдаг. Хоёр кг мах, таван кг гурилын мөнгө чүү хүрнэ. Эсвэл уут живх л худалдаж авахад хүрэлцэнэ. Хүүхэд бүрийн тоогоор гэж хууль баталсан гишүүд ам булаалдан ярихад хөөрхий ээжүүд магнай хагартлаа баярласан ч “горьдоод” өнгөрсөн гэсэн үг.

Хэрэв хүүхэд бүрийн тоогоор олгосон бол хэчнээн ээжийн сэтгэл тэнийх байсан бол... Жишээ дурьдахад 1-8 насны дөрвөн хүүхдээ хардаг ээж дор хаяж гэртээ зургаан жилийг өнгөрүүлнэ. Дөрвөн хүүхдийн сарын хэрэглээ, урсгал зардалд хэчнээн төгрөг зарцуулахыг тааварлашгүй. Живх, хоол, хувцас хэрэглээнээс гадна хүүхэд гэнэт өвдвөл зарцуулагдах мөнгөний тоо нэмэгдэнэ. Хүүхдийн мөнгө тухайн хүүхдийн сарын хэрэглээний хаана ч хүрэхгүй. Ээж хүүхдүүдээ харна. Харин аав ажил хийнэ. Манай улсын цалингийн тогтолцоо хэр хэмжээтэй байдгийг хүн бүхэн мэднэ. Нэг хүн ажиллаж, зургаан ам тэжээнэ гэдэг банкны зээлтэй, байр, машины лизингтэй залуу гэр бүлд дарамт болдог. Гэтэл үр хүүхдээ өсгөж байгаа ээжүүдэд төрөөс дэмжиж, олгож байгаа тэтгэлэг нэмэр болдоггүй нь бодит үнэн.

http://www.uzeg.info/i/2457

С.Ичинхорлоо

Эх орны ирээдүй хойч үеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж яваа ээжүүдийг төрөөс хэрхэн дэмждэг вэ?. “Цалинтай ээж”-ийн тэтгэмж хэмээх 50 мянган төгрөг Та бидний амьдрал...

11/06/2021

🦋𝓞𝓷𝓸𝓸𝓭𝓸𝓻 𝓬𝓱𝓲 𝓱𝓮𝓷 𝓬𝓱 𝓫𝓲𝓼𝓱 𝓫𝓪𝓲𝓳 𝓫𝓸𝓵𝓷𝓸.
𝓗𝓮𝓷 𝓬𝓱 𝓬𝓱𝓪𝓶𝓪𝓲𝓰 𝓾𝓵 𝓽𝓸𝓸𝓳 𝓫𝓸𝓵𝓷𝓸
𝓖𝓪𝓰𝓽𝓼𝓱𝓾𝓾 𝓽𝓼𝓪𝓰 𝓱𝓾𝓰𝓪𝓽𝓼𝓪𝓪 𝓱𝓮𝓷 𝓲𝓵𝓾𝓾 𝓱𝓲𝓬𝓱𝓮𝓮𝓼𝓷𝓲𝓲 𝓽𝓪𝓵𝓭 𝓫𝓪𝓲𝓭𝓪𝓰 𝓷𝓲 𝓱𝓪𝓶𝓰𝓲𝓲𝓷 𝓼𝓪𝓲𝓱𝓪𝓷.....🦋

01/06/2018

Хүндэтгэл оршин байгаа цагт хэн ч хаана ч хүрнэ😀

Address

Ulaanbaatar BZD 7 Khoroo
Ulaanbaatar
UB

Telephone

+97680004378

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tontook posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tontook:

Share