Apex Book

Apex Book Номын худалдаа

02/01/2025

2025 АНГЛИ ХЭЛ СУРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэлээ сайжруулахдаа тодорхой, энгийн, хэрэгжүүлэхүйц зорилго тавь.

I. 1-3 сар УНШИХ + ҮГСИЙН САН
II. 4-6 сар СОНСОХ + ЯРИХ ЧАДВАР
III. 7-9 сар БИЧИХ + ДҮРЭМ
IV. 11-12 сар ШИНЭ ЗОРИЛГО ТАВИХ эсвэл ХЭЛНИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ

"Би англи хэл сурмаар байна" гэж шаналах биш, энэ 2025 оны турш зүгээр л хий. Алдах зүйл байхгүй.

"Би хэзээ сайжрих вэ, хэзээ мундаг болно доо" гэсэн бодлоо 2-т тавь , харин хэл сурах үйл явцаа 1-т тавь. Юу ч болж байсан, сэтгэл санаа ямар ч бай, тууштай хичээллээрэй. Зорилго чинь тодорхой бол урдах зам гэрэлтэй. Нэг л зүйл, “хийж эхэл”.

1-3 САР: УНШИХ + ҮГСИЙН САН
Энэ хугацаанд унших дадлаа сайжруулж, үгсийн сангаа баяжуулахад төвлөрөөрэй. Өдөр бүр 20 минутаас 1 цагийг уншихад зарцуулж, төрөл бүрийн сэдвийн дагуу материал уншиж дадал суулгаарай.
Санал болгож буй үнэ төлбөргүй, найдвартай эх сурвалжууд:
1. Анхан, дунд, ахисан шатны унших болон сонсох хичээлүүд https://www.eslfast.com/
365 эссе + аудио хамт
https://www.eslfast.com/eslread/
2. Богино өгүүллэг, эссе, мэдээ, нийтлэлүүд (олон төрлийн сэдвээр):
https://www.lumoslearning.com/llwp/resources/passage-listings.html
3. Түвшинээр ангилагдсан эхүүд ба хичээлийн материалууд:
https://readingduck.com/worksheet-category/grade-level/
https://readingduck.com/worksheet-category/skills/
Эдгээр эх сурвалжуудыг ашиглан PDF файлуудыг татаж авч, өдөр тутмын дасгал хийж эхэл.

4-6 САР: СОНСОХ + ЯРИХ ЧАДВАР
Сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд өдөрт дор хаяж 30 минутыг идэвхтэй болон идэвхгүй сонсох дадалд зориул. Сонсголтой хослуулан ярианы чадвараа сайжруулахын тулд харилцан яриаг дуурайж унших, өөрийнхөө дуу хоолойг хурааж, бичиж хянах зэрэг арга ашиглаарай.
Санал болгож буй эх сурвалжууд:
1. Түвшин сонгож сонсгол болон яриагаа хөгжүүлэх:
https://speechling.com/listening/english
Сонсгол сайжруулж, өгүүлбэрийн бүтцийг ойлгох, чих дасгах зэрэгт тохиромжтой.
2. Дүрэм, үгийн сан, түвшиндээ тохируулан системтэй суралцах:
https://elllo.org/english/levels/index.htm
3. Сэдэвчилсэн хичээлүүдээр сонсох дадал хийх:
https://learnenglish.britishcouncil.org/skills/listening

Зөвлөмж:
• Харилцан яриа сонсохдоо өөрөө ярьж байгаа мэт дагаж унших эсвэл яриагаа бичиж хиймэл оюун ухаанаар (ChatGPT) засуулах.
• Түвшин сонгохдоо Beginner 1-3, Intermediate 1-3, эсвэл Advanced 1-3 зэргээс эхэлж тохируулна.
Эдгээр эх сурвалжийг ашиглан сонсгол, ярианы чадвараа тасралтгүй сайжруулаарай.

7-9 САР: БИЧИХ + ДҮРЭМ
Унших, сонсох дадлаар үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, сэдэвчилсэн мэдлэгээ ахиулсан бол бичих дадлыг хийж, түүнийгээ дүрмийн мэдлэгтэй хослуулан сайжруулаарай.
Санал болгож буй эх сурвалжууд:
1. Анхан шат (A1):
Эмэйл, мессеж зэрэг бичих дадал
https://learnenglish.britishcouncil.org/skills/writing/a1-writing
2. Анхан дунд шат (A2):
Богино эх, пост бичих
https://learnenglish.britishcouncil.org/skills/writing/a2-writing
3. Дунд шат (B1):
Богино тэмдэглэл, эссэ, сэтгэгдэл бичих
https://learnenglish.britishcouncil.org/skills/writing/b1-writing
4. Ахисан дунд шат (B2):
Эссэ, тайлан, мессеж, эмайл бичих
https://learnenglish.britishcouncil.org/skills/writing/b2-writing
5. Гүнзгий шат (C1):
Эссэ, өгүүлэл, шүүмж бичих
https://learnenglish.britishcouncil.org/skills/writing/c1-writing
Дүрмийн мэдлэгээ бататгах:
• Татаж авах хичээлүүд: https://englishforeveryone.org/Topics/
Зөвлөмж:
Төрөл бүрийн сэдвээр бичих дадал хийхдээ анхаарлаа хандуулж, өөрийн бичсэн зүйлсээ засаж залруулах замаар ахиц гаргаарай.

11-12 САР: ШИНЭ ЗОРИЛГО ЭСВЭЛ ШАЛГАЛТАД БЭЛДЭХ
Энэ үед өөрийгөө сорьж, хэлний ур чадвараа тодорхой зорилготойгоор ашиглаж эхлээрэй.
Жишээлбэл:
Цахим сургалтад суух
IELTS, TOEFL, PTE, TOEIC зэрэг шалгалтад бэлдэх

Албан ёсны эх сурвалжууд:
IELTS
Шалгалтын мэдээлэл, дадлага тест: https://www.ielts.org/
TOEFL
Албан ёсны бэлдмэлүүд, зөвлөмж: https://www.ets.org/toefl
PTE:
Шалгалтын талаар мэдээлэл, дадлага материал: https://www.pearsonpte.com/
TOEIC:
Албан ёсны хичээл, материалууд: https://www.ets.org/toeic

Үнэ төлбөргүйцахим сургалтууд:
edX:
Дэлхийн их дээд сургуулиудын үнэ төлбөргүй хичээлүүд: https://www.edx.org/
Coursera:
Бүх түвшний англи хэл болон шалгалт бэлтгэх курс: https://www.coursera.org/
FutureLearn:
IELTS болон академик англи хэлний үнэгүй сургалтууд: https://www.futurelearn.com/
Alison:
Англи хэл болон олон төрлийн хичээл судлах: https://alison.com/
MIT OpenCourseWare:
ЭмАйТи их сургуулийн бүх хичээл ба материалууд
https://ocw.mit.edu/
Open Yale Course
https://oyc.yale.edu/

Англи хэлний багш: Алекс Нямдорж Ким
2025.01.01

05/10/2024

Education website

23/09/2024
13/02/2023

💡 Зуун жилийн ганцаардал 📘1-р хэсэг

28/08/2022
http://www.monsudar.mn/posts/view/5/
28/08/2022

http://www.monsudar.mn/posts/view/5/

1. Уншдаг хүмүүс л урт насалдаг Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдагг....

📍Номын Баярыг тохиолдуулан "УАУ Мод Тайлбар" номоо 20% хямдруулж байна. 📚Хаягаараа хүргүүлж авах боломжтой📚Хүргэлт үнэгү...
20/05/2022

📍Номын Баярыг тохиолдуулан "УАУ Мод Тайлбар" номоо 20% хямдруулж байна.
📚Хаягаараа хүргүүлж авах боломжтой
📚Хүргэлт үнэгүй
Хүсэлт тавьсан хүмүүстэй баярлалаа.😚

📍Номын Баярыг тохиолдуулан "Монголын Уламжлалт Анагаах Ухааны Онолын Үндэс"  номоо 20% хямдруулж байна. 📚Хаягаараа хүргү...
20/05/2022

📍Номын Баярыг тохиолдуулан "Монголын Уламжлалт Анагаах Ухааны Онолын Үндэс" номоо 20% хямдруулж байна.
📚Хаягаараа хүргүүлж авах боломжтой
📚Хүргэлт үнэгүй
Хүсэлт тавьсан хүмүүстэй баярлалаа.😚

📍Номын Баярыг тохиолдуулан Уламжлалт Монгол Засал номоо 20% хямдруулж байна. 📚Хаягаараа хүргүүлж авах боломжтой📚Хүргэлт ...
20/05/2022

📍Номын Баярыг тохиолдуулан Уламжлалт Монгол Засал номоо 20% хямдруулж байна.
📚Хаягаараа хүргүүлж авах боломжтой
📚Хүргэлт үнэгүй
Хүсэлт тавьсан хүмүүстэй баярлалаа.😚

16/04/2022

💡Саран хөндий 📗 3-р хэсэг

04/04/2022

💡Саран хөндий 📕2-р хэсэг

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Apex Book posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category