30/12/2025
Манай нийгэмд нэг том асуудал байдаг.
Хэн ч нэрлэдэггүй, гэхдээ бүгд мэдэрдэг.
Эрчүүдийн эмзэглэл.
Гэхдээ энэ эмзэглэл сул дорой байсандаа биш.
Харин эсрэгээрээ —
дандаа “эр хүн” гэж шахуулж ирснээс.
Багаасаа л:
“Уйлж болохгүй.”
“Айж болохгүй.”
“Зөөлөн байж болохгүй.”
“Эр хүн ингэдэггүй.”
Тэгээд яах вэ?
Айдсаа нууж сурна.
Эмзэглэлээ дарж сурна.
Мэдрэмжээ таглаад сурна.
Гэхдээ дарсан юм алга болдоггүй.
Зүгээр л өөр хэлбэрээр гарч ирдэг.
Уур болж.
Бусдыг доромжлох болж.
“Чи эр биш” гэж хэлэх болж.
Манай эрчүүдийн олонх нь
өөрийгөө бусадтай байнга харьцуулж амьдардаг.
Илүү эршүүд харагдах ёстой
Илүү чанга дуугарах ёстой
Илүү ноёрхох ёстой
Хэн нэг нь өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхэд
“гей” гэж хочлоно.
Хэн нэг нь өөртөө анхаарал хандуулвал
“эмэгтэйлэг” гэж доромжилно.
Яагаад ингэдэг вэ?
Тэр хүнээс айгаагүй.
Өөрөөсөө айсан.
“Би хангалттай эр хүн үү?”
гэсэн асуултаас айсан.
Энэ чинь бодит аюул биш.
Гэхдээ нийгэмд
ингэж айлгачихсан.
Эр хүн хүчтэй байх ёстой.
Эр хүн давамгайлах ёстой.
Эр хүн мэдрэмжгүй байх ёстой.
Гэтэл бодит байдал дээр
хүчтэй хүн гэдэг
мэдрэмжээ ойлгож чаддаг хүнийг хэлдэг.
Өөртөө итгэлтэй эр хүн
бусдыг доромжлох шаардлагагүй.
Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн
өөрийг нь бодвол “өөр” хүнийг
дайрах хэрэггүй.
Гэхдээ манай нийгэмд
энэ ялгааг хэн ч заадаггүй.
Тийм болохоор
эмзэглэл нь боловсорч амжихгүй,
уур болоод л гарч ирдэг.
Тэгээд:
— гэртээ агсам тавина
— гудамжинд уурлана
— сошиалд доромжилно
— өөрөөсөө өөр хүнийг үзэн ядна
Энэ бол эр хүн байхын шинж биш.
Энэ бол эмзэглэлийг танихгүй байгаагийн шинж.
Эр хүн уйлж болдог.
Айж болдог.
Өөр байж болдог.
Үүнээс эршүүд чанар алга болдоггүй.
Харин ч эсрэгээрээ —
жинхэнэ бат бөх болдог.
Манай нийгэмд
эрэгтэй хүнийг хатуу болгох гэж
хүн чанарыг нь тасалчихдаг.
Тэгээд дараа нь
яагаад ууртай,
яагаад догшин,
яагаад хүчирхийлэлтэй болчихов
гээд гайхна.
Хариулт нь энгийн.
Эмзэглэлээ нуухыг заагаад,
танихыг нь заагаагүй.