30/03/2026
🩶 Санана, ганцаардана, тэвчинэ, бүтэлгүйтнэ, зарим үед санаснаар үл болно, амлалт талаар болно, ахиад тэснэ, хугацаа их орно, ядарна, сульдана, харамсана гомдоно… гэдгээ анхнаасаа л мэдэж байсан. Даваад гарна, амархан биш ч гэтлээд гарна, илүү дээрдэнэ, санасандаа алгуур хүрнэ, бүтээнэ чадна гэдгээ ч мэднэ. Бүгдийг мэдэж байгаа.
Гэтэл юу ч мэдэхгүй, юу ч болохгүй байгаа юм шиг санагдах үе бас байна. Зүгээр хэвтмээр, ажлаа “таслаад”, эвшээгээд л хэвтээд баймаар…
Байгаа мөнгөөрөө хоол дуудаж идээд, хэнээс ч ажил мөнгө сэтгэл гуйлгачлахгүй дуугаа хурааж хэвтмээр санагдана… Мэдээж тухалж чадахгүй, өнөө хэрэг хийсэн юм шиг, хичээхгүй байгаа юм шиг гэмших сэтгэл нь хатгаад босгочихно. Уг нь хүчлээд буцаад хэвтчихмээр юм билээ. Маргаашийн юм маргаашдаа гээд оюун санаагаа цуцтал хурцалсан төлөвлөгөө зорилгоо хэдэн өдөр мартмаар юм билээ…
Ийм байгаагаа ухамсрын шилжилт хийж буй эмзэг үе гэж бодсон ч болно. Тэгээд сэтгэлээ анхаарч сонс, ил гарга, хөндүүртэй цэгээ тэмтэр. Хэдхэн хоногийн дараа шинэ ухамсар бүрэлдэнэ. Нээрэн шүү.
Зарим гунигийг ад үзэх хэрэггүй. Мэдрэх бас харилцах хэрэгтэй. Улам хүчтэй болно…