04/02/2026
Нөхцөл байдлын талаархи тайлбар
Бид хэн нэгэнтэй хэрүүл хийхийг хүсэхгүй байна гэвч манай алчуурыг 2,3 жил дараалж аваад хэвшсэн хэрэглэгч нар маань бидний өмнөөс хариулт хэлсэний төлөө хэрэглэгч нарыг маань үл хүндэлж хэл ам хийж байгааг бол бид тэвчихгүй.!!!
1. Манай алчууртай ижил материалтай, бөөсрөх, үүрч бутрах зэрэг ямар нэгэн асуудал үүсгэдэггүй алчуурыг манай тогтоосон үнээс хямдаар борлуулах бодит боломж байхгүй гэдгийг мөн тодотгон хэлмээр байна.
2. Бид тантай маргаан, хэрүүл үүсгэхийг хүсэхгүй байна. Гэвч манай үйлчилгээг өмөөрч сэтгэгдэл бичсэн, өмнө нь манайхаас худалдан авалт хийж байсан хэрэглэгчдийг үл хүндэлсэн өнгө аястай хандлага гарч байгаад харамсаж байна. Иймд уг бүдүүлэг хандлагаа зогсоохыг хүсэж байна.
Мөн бидний зүгээс таны хаяг руу өөр нэр, өөр хаягаас коммент бичих, чат илгээх ямар нэгэн үйлдэл огт хийгээгүй болно. Эдгээр хүмүүс нь манайхаас сүүлийн 2–3 жилийн турш алчуур авч хэрэглэж ирсэн үйлчлүүлэгчид бөгөөд манай бүтээгдэхүүнийг хэрэглээд сурсан хүмүүс учраас өөрсдийн сэтгэгдлийг илэрхийлсэн байх гэж ойлгож байна. Мөн таныг шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгааг ойлгож, нөхцөл байдлыг хурцатгахыг хүсээгүй тул тантай шууд холбогдоогүй гэдгээ дахин онцолъё.
3. Бид олон жил энэ алчуураа ISO 9001, ISO 14001 стандарт, OEM / ODM зөвшөөрөлтэй улсын үйлдвэрт захиалга өгч нийлүүлдэг болно.
4. Мөн энэ жилийн алчуурнууд маань дуусаж эхэлсэн болно. Нийт 55ш нөөц үлдсэн байгаа шүү.
жич: Манай өмнөөс үгээ хэлж байгаа үнэн ч хэрэглэгч нартаа маш их баярлалаа. Та бүхэндээ хайртай шүү.