Kherlen Meatex

Kherlen Meatex Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэд худалдаа, хүргэлт

3квт цахилгаан инвертер.Цоо шинэ.12, 220 гарганаТолиор болон 220 цэнэглэнэ.Цэнэг барилт сайн.Дагалдах хэрэгсэл бүрэн.Нэг...
12/09/2024

3квт цахилгаан инвертер.
Цоо шинэ.
12, 220 гаргана
Толиор болон 220 цэнэглэнэ.
Цэнэг барилт сайн.
Дагалдах хэрэгсэл бүрэн.
Нэг айлын тогны хэрэглээг бүрэн хангана.
ҮНЭ: 3,500,000
250W нарны панел 2ш.
Цоо шинэ
хөдөлдгөөнгүй суурьлуулах төмөр карказ
хяналтын самбартай.
ҮНЭ: 1,100,000
КОМООР НЬ АВБАЛ 4,000,000
УТАС: 88047636, 95170511

28/04/2022
28/04/2022

Elon Musk Twitter Жиргээг $44 тэрбум доллараар худалдан авлаа 🤯

28/04/2022
06/03/2022
Хятад ногооны зах зээлийг Монголын төр  хамгаалдаг болсон уу? Ядууралд ялагдаж, залхууралд залгиулж, хүнсээрээ хүртэл га...
15/08/2021

Хятад ногооны зах зээлийг Монголын төр хамгаалдаг болсон уу?

Ядууралд ялагдаж, залхууралд залгиулж, хүнсээрээ хүртэл гаднаас хараат болсон энэ үед ногоо тарьж байгаа хүмүүс бол эх оронч, хөдөлмөрч хүмүүс. Хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх гэсэн нэг хэсэг, худалдан авахыг хүссэн нөгөө хэсэг тохироод арилжаагаа хийж байхад хөндлөнгөөс ТӨР оролцох түй ч хэрэггүй. Төрийн үндсэн үүрэг бол ард түмэнд ҮЙЛЧЛЭХ. Ногоочин, худалдан авагч хоёрын татварын мөнгөнөөс цалинжиж байгаагийн хувьд төр, түүний албан хаагчид тэдний арилжааг дэмжиж үйлчлэх үүрэгтэй. Ногоо худалдах, худалдан авах нөхцлөөр хангаж өгөх ёстой. Түүнээс юун хөөж, тууж, торгож шийтгэх вэ?
Хүн амын эрүүл мэндэд заналхийлж буй хятад ногооны зах зээл ийг хамгаалахын тулд уу?
Эсвэл Монгол хүн ногоо тарьсан ч түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй болтол нь бүгдийг нь ажилгүйчүүдийн арми бүтээж, ядууруулан , саналыг нь 100,000 төгрөгөөр худалдан авах тактик юм уу?

Харин ч хил гааль ачаалалтай, үнийн өсөлтөд нэрвэгдсэн, худалдан авах чадвар муудсан энэ үед ногоочдын зах зээлийг улам өргөжүүлж, хэрэглэгчдэд нь улам ойртуулж өгөх ёстой

04/08/2021

Малчдаас зах зээлд нийлүүлж буй нийт махны 75% нь ямарч үйлдвэрлэлийн боловсруулалтгүйгээр дундын зуучдаар дамжин эцсийн хэрэглэгчдэд хүрдэг юм байна. Үүнийг ирэх 10 дугаар сараас таслан зогсоохоор ШӨХТГ шуурхайлан ажиллаж байгаа гэсэн. Хэр үр дүнд хүрдэг юм байгаан.

#үйлдвэрлэл

30/06/2021

Т.ЖАМБАЛЦЭРЭН: ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн Өдрийн сонинд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.

-Саяхан Европын орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох талаар зөвлөлдөх уулзалт болсон байсан. Энэ уулзалтын үр дүнгийн талаар та сонирхуулаач?

-Монгол Улс-Европын Холбоо хоорондын амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний асуудлаар албан ёсны анхдугаар уулзалтыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Тус уулзалт нь Европын Холбооны зах зээлд Монгол Улсын экспортын чиг баримжаатай зарим бүтээгдэхүүнийг экспортлоход тавигдах шаардлага, холбогдох журмын талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах, экспортод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой байснаараа онцлог байсан.
Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас ГХЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, ГЕГ, МХЕГ-ын асуудал хариуцсан албан тушаалтнууд, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайд, Европын Комиссын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын ерөнхий газрын асуудал хариуцсан албан тушаалтнууд мөн Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн багийн төлөөлөл 30 орчим хүн оролцсон.
Зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд Европын Холбооны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийн хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мөн чацаргана, хонины ноосоор хийсэн бордоо зэрэг зарим бүтээгдэхүүний экспортод тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгож ажиллахаар тогтсон.

-Европын холбоо руу эхний ээлжинд өлөн гэдэс, зөгийн бал зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргахаар бэлтгэж байгаа гэсэн. Ер нь манай улсаас Европын холбоо руу экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүд юу байна?

-Монгол Улс Европын Холбоо (ЕХ) руу экспортлох амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүний жагсаалтыг 2020 онд Европын Комисст хүргүүлсэн. Тухайлбал, чацаргана, чацарганы бүтээгдэхүүн, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, ноос, утас, даавуу, сарлагийн хөөвөр, торомны ноос мөн дайвар мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, өлөн гэдэс болон бусад бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд экспортлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Ингэхдээ эхний ээлжинд малын өлөн гэдэс, зөгийн балыг Европын Холбоонд гаргах үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ нь цаашид дээр дурдсан бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд экспортлох үндэс суурь болно гэж харж байна.

-Экспортоор гаргахад тулгарч буй гол асуудал юу байна вэ. Энэ тал дээр яамны зүгээс ямар зохицуулалтыг хийж ажиллаж байна вэ?

-Европын Холбоонд бүтээгдэхүүн экспортлоход тухайн бүтээгдэхүүн дэх бусад бохирдуулагч бодисыг хянах төлөвлөгөөг Европын Холбооны шаардлагад нийцүүлэн боловсруулж, Европын Холбооны Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын газарт хүргүүлэх учиртай. Бүтээгдэхүүний дээжид холбогдох нэр төрлийн эмийн болон пестицидийн үлдэгдлийн шинжилгээг Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид хийлгэж, гарсан үр дүнг Европын Холбоо руу хүргүүлэх шаардлагатай байдаг.
Манай улсын хувьд хүний нөөцийн чадавх, лабораторийн хүчин чадал гэх зэрэг зарим бодит бэрхшээлүүд тулгардаг тул энэ чиглэлээр Олон улсын байгууллага, холбогдох улсын Засгийн газраас зөвлөмж, техник, санхүүжилтийн дэмжлэг авах шаардлага тулгардаг.

-Бараа бүтээгдэхүүнийг олон улсын стандарт бүхий гэрчилгээжүүлэхэд хэр хугацаа шаарддаг вэ. Үүнтэй холбоотой үйлдвэрлэгчдийн гол анхаарах зүйл юу вэ?

-Олон улсын стандартыг нутагшуулах нэн шаардлагатай байдаг. Үүнтэй холбогдуулан махны үйлдвэрлэл, худалдаагаар дэлхийд тэргүүлэгч компанийн үйл ажиллагааг Монгол Улсад оруулах эсхүл фраинчайзинг эрхийг авах чиглэлээр судалж, эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхлээд байна.
Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ОЕКО ТЕКС 100 олон улсын гэрчилгээ нь уг бүтээгдэхүүнийг боловсруулахад болон байгаль орчин, хүний биед хор хөнөөлтэй ямарваа нэг химийн бодис ашиглаагүй болохыг гэрчилдэг. Монголын ноос ноолуурын үйлдвэрүүд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулан, сурталчлах, борлуулалтаа нэмэгдүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд “Снөү Фийлдс” ХХК, “Сор кашемир” ХХК олон улсын ОЕКО ТЕКС стандартын шаардлагыг хангаж, тус гэрчилгээг авсан. Энэхүү стандартыг хангаснаар олон улсын зах зээлд нэр хүндээ өсгөх том боломж нээгдэж байгаа юм. Гэрчилгээг авахад ойролцоогоор зургаан сар шаардагдана. Гэхдээ энэ нь уг компани тухайн тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд ийм хугацаа шаардагдана гэдгийг онцлон хэлмээр байна. Монгол ноолуурын өнгө, давуу чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүнийг хөгжүүлж, олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд халгүй, чанар аюулгүйн стандартын шаардлага хангасан ээлтэй бүтээгдэхүүн, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж байна. Монголын ноос ноолуурын холбоо ТББ нь ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж байна. Тус холбоо нь ноос, ноолууран бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ хийх албан ёсны итгэмжлэлээ СХЗГ-аас авсан гурван компани “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдгийг ашиглах эрхээ аваад байна.
Мөн сүүлийн жилүүдэд, ноолууран бүтээгдэхүүний зах зээлд байгаль орчин болон мал амьтанд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илүүд үзэх хандлага түгээмэл болж байна. Малын эрүүл мэнд, тавлаг байдлыг хангахаас эхлээд үйлдвэрлэлийн бүхий л шатанд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага тавигдаж, уламжлалт технологио цаашид улам боловсронгуй болгох асуудал тулгарч байна. Яамнаас ажлын хэсэг гаргаж Монгол орны бэлчээрийн мал аж ахуй, ялангуяа монгол малчдын дунд байгаа өвөрмөц арга ажиллагааг мал, амьтны эрх чөлөөний нийтлэг зарчимтай уялдуулах, байгалийн бэлчээр ашиглах, хамгаалах, сайжруулах “уламжлалт” аргыг өөрийн орны мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог болон орчин цагийн органик үйлдвэрлэлд тавигдах шаардлагын үзэл баримтлалтай уялдуулан “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага” стандартыг боловсруулж, батлуулсан болно. Мөн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэлд тавигдах шаардлага” стандартыг салбарын мэргэжлийн холбоо, мэргэжилтнүүд, олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран боловсруулж, батлуулах шатандаа явж байна.

-Экспортыг дэмжих Түншлэлийн хөтөлбөр хоёр удаагаа зарлагдсан байсан. Аж ахуйн нэгжүүд хэр идэвхтэй оролцож, бүртгүүлж байгаа вэ. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад ямар боломжууд нээгдэх вэ?

-Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна. Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм. Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй, тодорхой шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь гэрээгээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлж, гүйцэтгэсний дараа уг үйл ажиллагааны зардлын 50 хувьтай тэнцэх дүнгээр төслийн зүгээс нөхөн санхүүжүүлэх юм.
Тус хөтөлбөрт экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудыг онцгойлон дэмжинэ. Зардлын хувьд шууд хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн бус өдөр тутмын зардлыг дэмжихгүй.
Хөтөлбөр нь жилд дөрвөн удаа зарлагдах бөгөөд дараах үе шаттайгаар явагдана. Нэгдүгээрт, шалгуурыг бүрэн хангасан аж ахуйн нэгж нь эхний шатанд хүсэлт, өргөдлийн маягт, байгаль орчны үнэлгээний асуумжийг бөглөж илгээнэ. Хоёрдугаарт, эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагч нь ажлын 10 хоногийн дотор Экспорт хөгжлийн төлөвлөгөө болон эхний шатанд хүргүүлсэн мэдээллийн нотлох баримтыг илгээнэ. Гуравдугаарт, хоёрдугаар шатанд тэнцсэн өргөдөл гаргагч нь төслөөс хараат бусаар байгуулагдсан Үнэлгээний хорооны хуралд төслөө танилцуулах бөгөөд Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн төсөл хэрэгжүүлэгч ААН-тэй гэрээ байгуулж, төлөвлөгөөт ажлаа эхлүүлнэ. Дөрөвдүгээрт, өргөдөл гаргагч нь гэрээ байгуулснаас хойш есөн сарын дотор хөтөлбөрийн зүгээс дэмжихээр хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагааг өөрийн санхүүжилтээр амжилттай гүйцэтгэж, гүйцэтгэлийн тайлан болон төлбөрийн баримтуудын хамтаар төслийн багт хүргүүлж, төслийн баг нь гүйцэтгэлийг хангалттай гэж үзсэн тохиолдолд санхүүжилт олгогдоно.
Хөтөлбөрийн эхний материал хүлээн авах хугацаанд нийтдээ 86 ААНБ-ууд зээл авах өргөдлөө өгнөөс эхний шатанд 56 нь тэнцсэн. Үүнээс 18 нь дараагийн шатанд оролцохоос татгалзаж, 38 ААНБ-ын өргөдөл хянагдаж байна. Дараагийн өргөдөл хүлээн авах цонх дөнгөж нээгдээд байгаа бөгөөд долдугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, энэ хугацаанд ойролцоогоор 100 гаруй ААНБ-аас өргөдөл ирэх тооцоололтой байна. Мөн энэ онд дахин хоёр удаа өргөдөл хүлээн авах цонх нээгдэнэ. Үүнд тэнцсэн ААНБ-ууд 150 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Кластерт 300.0 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах боломжтой болсноор тухайн ААНБ-уудын үйл ажиллагааны цар хүрээ тэлэхээс авахуулаад Монгол Улсын экспортын өсөлтөд шууд нөлөөлөх болно.

-Манай улс одоогоор хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолж байгаа вэ. Японд экспортын 8000 гаруй, Европын орнууд руу 2000 гаруй бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой гэдэг. Тэгэхээр манай улсад уг нь нэлээд боломж байгаа харагддаг. Энэ тал дээр ямар бодлого, чиглэл барьж ажиллаж байна вэ?

-Хэдийгээр экспортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл хангалттай байгаа боловч тухайн улсын импортын шаардлага, стандартыг хангаж чадахгүй байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нь хадгалах хугацаа богино, тээвэрлэлтийн өндөр нөхцөл шаардагддаг бөгөөд хил гаалийн хяналт хүлээгдэж урт хугацаа зарцуулах эрсдэл өндөр байна. Цаашид төмөр замын тээвэрлэлтийн шугамыг уртасгах, агаарын тээвэрлэлтийн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа юм.

Д.ДАВААСҮРЭН

08/06/2021

Address

Баянзүрх дүүрэг 4-р хороо 15/хороолол Энхтайваны өргөн чөлөө 35-1
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+97688047636

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kherlen Meatex posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Kherlen Meatex:

Share