Oyunsuvd oyuka

Oyunsuvd oyuka Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Oyunsuvd oyuka, Shopping & retail, Ulaanbaatar.

Ихэр хүүхэдтэй аав, ээжүүдийг шүтдэг болсон шүү. ❤️Өөрөө ихэртэй болоод, ганцаараа харж эхэлсэн цагаас л өмнө нь зүгээр ...
10/08/2026

Ихэр хүүхэдтэй аав, ээжүүдийг шүтдэг болсон шүү. ❤️

Өөрөө ихэртэй болоод, ганцаараа харж эхэлсэн цагаас л өмнө нь зүгээр л уншаад өнгөрдөг байсан зүйлсийг одоо өөрийн биеэр мэдэрч байна.

Заримдаа хүүхдүүдээ дагаад хамт уйлмаар…
Заримдаа юу ч хийхгүй, зүгээр л чимээгүй суучихмаар санагдана.

Гэр цэвэрхэн байх, аятайхан хоол хийж идэх гэдэг хүртэл тансаг зүйл шиг санагдана. 😂

Бүх зүйл “гялс” байх ёстой.
Гялс хоол хийх, гялс аяга угаах, гялс хувцас угаах…

Өөрийгөө “яаж ийгээд л бүгдийг амжуулна” гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ зарим зүйлээ зүгээр л хаяхаас өөр аргагүй юм байна.

Хүүхдүүдээ унтуулчихаад юм амжуулна гэдэг бүр худлаа. 😅 зүгээр л хэдхэн минут хажууд нь хэвтчихье”, “нуруугаа жаахан амраачихъя” гээд л хэвтмээр санагдана.

Өдрийн нэг унталт дээр нь өөрөө амарч чадалгүй өнгөрөөчихвөл шөнө нь, маргааш нь ямар хэцүү байдаг гээч… Нойр дутсан хэдэн өдөр дараалан үргэлжилбэл юу ч хийх чадалгүй, зүгээр л сулбагар амьтан болчихно.

Хоол идэх ч хүртэл хэцүү.
Босон сууна, яарч иднэ, хагас дутуу иднэ. Заримдаа юу идсэнээ ч мэдэхгүй. Нойл ч ороогүй гэдгээ санахдаа өнөөдөр нээрээ би шингэн юм уусан билүү гэж бодно.

“Өөрийгөө битгий хаяарай” гэж хүмүүс хэлнэ.

Гэхдээ үнэндээ өөрийгөө бодохоосоо өмнө памперс нь байгаа болов уу, сүү нь хүрэх болов уу гэж ойр зуурын юм л боддог болчихдог.

Өдрийн уртыг, шөнийн богиныг ихэр хүүхэдтэй болсон хүмүүс л үнэхээр мэддэг байх. 🥹

Гэхдээ нэг л зүйлд итгэдэг.

Энэ бүх нойргүй шөнө, ядарсан өдрүүд, идэж амжилгүй өнгөрүүлсэн хоол, цэвэрлэж амжилгүй орхисон гэр, өөртөө гаргаж чадаагүй цаг хугацаа…

Нэг л өдөр бүгд сайхан дурсамж болно.

Үрс минь өснө. Том болно. Гараас гарна.

Тэр үед ээж нь ч бас “гараанаас гарах” байх аа. 🤭❤️

Одоо бол зүгээр л яарч явна.
Өөрийнхөө юуг хамгийн сайн хийдгээ марттал яаруу хүн болчихжээ.

Гэхдээ энэ яаруу амьдралын минь хамгийн сайхан шалтгаан нь ихэр бяцхан үрс минь юм. ❤️

Ядарч байна.
Гэхдээ жаргалтай байна. 🥹❤️

Амь нэгтэй ихэр үрс минь👧👦👧Өсөж том болохоос нь өмнө дурсамж бүрийг хадгалъя ✨* Хүүхдийн инээд гэрийг минь хамгийн сайха...
01/06/2026

Амь нэгтэй ихэр үрс минь👧👦👧
Өсөж том болохоос нь өмнө дурсамж бүрийг хадгалъя ✨
* Хүүхдийн инээд гэрийг минь хамгийн сайхан хөгжимөөр дүүргэдэг 🎶🥰😘 2026:06:01 happy child’s day

Гэр бүл гэдэг хамгийн дулаан орон зай. Аз жаргал инээд хөөөр бүгдийг бяцхан үрсүүд минь үргэлж мэдрүүлдэг дээ. Дэлхийн г...
15/05/2026

Гэр бүл гэдэг хамгийн дулаан орон зай. Аз жаргал инээд хөөөр бүгдийг бяцхан үрсүүд минь үргэлж мэдрүүлдэг дээ. Дэлхийн гэр бүлийн өдөр 2026-05-15❤️ international Day of families

Хөөрхөн ихэрүүд  минь цагаар өсөөд ухаан сууж байнаа🥰🥰 Ээжээ чи сайн унтаарай хоолоо сайн идээрэй л гэж байна шүү❤️❤️❤️
14/05/2026

Хөөрхөн ихэрүүд минь цагаар өсөөд ухаан сууж байнаа🥰🥰 Ээжээ чи сайн унтаарай хоолоо сайн идээрэй л гэж байна шүү❤️❤️❤️

13/05/2026
Гурвуулаа нийлээд нэг тархи🥰 би ухааныг нь гүйцэхгүй байна👧👦👧заримдаа хурдыг нь ч гүйцэхгүй байна😝
09/05/2026

Гурвуулаа нийлээд нэг тархи🥰 би ухааныг нь гүйцэхгүй байна👧👦👧заримдаа хурдыг нь ч гүйцэхгүй байна😝

17/03/2026

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Oyunsuvd oyuka posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share