MSL Олон улсаас бүх төрлийн бараа материалын тээвэрлэлт з?

Номин, Сансар, Carrefour, GS25-н бүх салбарууд аар худалдаалагдаж байна.
13/06/2023

Номин, Сансар, Carrefour, GS25-н бүх салбарууд аар худалдаалагдаж байна.

21/04/2023

Манай бүтээгдэхүүн Шэнгүн цагаан будааны гоймон Номин, Сансар, Carrefour, GS25-н бүх салбарууд болон томоохон зах худалдааны төвүүд ( Барс-1, Барс-2, Нарантуул өргөтгөл, Хархорин, Sunday-2, Бөмбөгөр, Дархан-Уул аймаг Хүслэн төв ) мөн https://ebazaar.mn/ сайтаар худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас болон хуудас руу шууд хандан авах боломжтой.

☎️☎️☎️: 7777-1216

22/03/2023

Манай бүтээгдэхүүн Шэнгүн гоймон нь цагаан будааны гурилаар хийгдсэн, жигнэж болгосон тул хүний биед эрүүл идэхэд тохиромжтой юм. Мөн энэ төрлийн гоймонгууд дотроо Хятад улсад борлуулалтаараа тэргүүлдэг.
☎️☎️☎️ Утас: 77771216

06/03/2023

Манай бүтээгдэхүүн Шэнгүн цагаан будааны гоймон томоохон зах худалдааны төвүүд ( Барс-1, Барс-2, Нарантуул өргөтгөл, Хархорин, Sunday-2, Бөмбөгөр, Дархан-Уул аймаг Хүслэн төв ) болон https://ebazaar.mn/ сайтаар худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас болон хуудас руу шууд хандан авах боломжтой.

☎️☎️☎️: 7777-1216

🍲
01/03/2023

🍲

Бэлэн гоймон

Юуны өмнө хэлдэг зүйлээ дахиад нэг хэлчихье. Хэрэггүй шимт бодис, хэрэггүй хүнсний нэмэлт гэж байдаггүй. Сахарыг хүртэл хоосон шимт бодис гэж цоллоод л тараагаад байна цаагуур чинь. Хоосон гэдэг нь юу ч гэсэн үг юм, глюкозоос өөр юутай ч байх ёстой юм, ойлгомжгүй.
Олныг талцуулсан, за талцуулдаг ч юу байхав, жингийн туухайны нэг талд төөрөлдсөн олон нийт, нөгөө талд өнөөдрөөс би гарч ирж байх шиг байна 😅.

Хортой, ходоодонд шингэдэггүй, хорт хавдар үүсгэдэг, за тэгээд муу л тодорхойлолт бүхнийг өөртөө авч байдаг энэ бүтээгдэхүүнийг яг яаж хийдэг, юу агуулдаг, ямар бүтээгдэхүүн гэдгийг хүмүүс тэрийн болгон мэддэггүй. Иддэг, гэхдээ хортой гэж бодоод л иддэг 😂.

1958 онд Японд Андо Момофуку гэдэг нөхөр зохион бүтээснээс хойш өнөөдөр дэлхий даяар олон тэрбум порцоор хүмүүс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж байна.

Зөвхөн 2020 онд Хятадад 46 тэрбум, Индонезид 12 тэрбум, Японд 6 тэрбум, АНУ-д 5 тэрбум ширхэг порц буюу ууттай, аягатай бэлэн хоол хэрэглэсэн гээд боддоо 😯

Үүнийг зохиох, технологийг хөгжүүлэх, хэрэглэх хэрэгцээ шаардлага юу байв?
Цаг алдахгүй, хямд, хялбар аргаар хооллох.

Бэлэн гоймон нь болгосон гоймонгийн бэлдэц болон амтлагчны цуглуулгаас бүрдэх, халуун усанд хийгээд 2-4 минутанд л бэлэн болдог онцлогтой, хоолыг орлодог бүтээгдэхүүн байдаг.

Гоймонгийн үндсэн түүхий эд нь улаанбуудайн гурил, далдуу модны тос, хоолны давс байдаг.
Уламжлалт гоймон үйлдвэрлэлд угаасаа цавуулаг өндөртэй гурил шаарддагийн адил бэлэн гоймонгийн гурил хийхэд ч цавуулаг өндөртэй гурил хэрэглэдэг.

Нэмэлтээр гурилын цавуулгийн чанарыг сайжруулах зорилгоор кансуй гэж нэрлэгддэг натрийн карбонат (Na2CO3), калийн карбонат (K2CO3) агуулсан шүлтлэг эрдэст ус байдаг.

Ажигласан бол татмал гурил хийхэд нэг тусгай уусмал хийж зуурсан гурилаа маш нарийн болтол нь татаж сунгаад л, зодоод л байдаг 😜, нөгөөх нь тасардаггүй.

Тэгж татагдаж сунгагддаг, чанахад урсдаггүй болгох нууц нь энэ эрдэстэй усанд байдаг. Химийн бодис гэж ойлгож болох ч энэ уусмалыг хэрэглэснээр гурилын сунах болон гоймонг дэвтээхэд нялцайдаггүй чанар сайжрахаас гадна бие организм натри, калийн хэрэгцээгээ л авна. Хортой давс биш юм аа.

Ийм шүлтлэг эрдэст ус ашиглан зуурч татсан гоймонг 2 аргаар усгүйжүүлэн хатаадаг. Тосонд шарах, халуун агаарт хатаах.
Нийт бэлэн гоймонгийн дийлэнх буюу 80 гаруй хувийг тосонд шарах аргаар усгүйжүүлдэг байна. Шарахад ямар ч тос ашиглаж болох боловч далдуу модны тосыг ихэнхдээ ашигладаг. Хоргүй, хямд, олдоц ихтэй, өвөрмөц үнэр амтгүй.

Гоймонг шарах үед түүнд агуулагдах ус нь өндөр температурын улмаас нүдэнд үл харагдах сийрэг бүтцийг гоймонд үүсгэн ууршиж зайлуулагддаг ба дулааны боловсруулалт хийж байгаа тул цардуулын болон уургийн задрал ч явагддаг. Усанд хийгээд хурдан хугацаанд "болдог" чанар нь үүнтэй холбоотой байдаг.
Ингээд гоймон бэлэн.

Шарж болгосон гоймонд харьцангуй өндөр буюу 10%-иас дээш тос агуулагддаг тул агуулагдах тосны исэлдэх хугацаагаар гоймонгийн хадгалагдах хугацаа тодорхойлогддог.

Халуун агаарт хатаахад дээрхтэй ерөнхийдөө төстэй үйл явц явагддаг бөгөөд нэг ялгаа нь тосны агууламж маш багатай, удаан хугацаанд хадгалагдах гоймон хийж болдог бөгөөд амтаараа шарсан гоймон шиг таашаагддаггүй тул үйлдвэрлэл багатай байдаг.

Амтлагчны төрлүүдээс гоймонгийн нэр төрөл шалтгаалдаг ба амтлагчаар янз бүрийн хатаасан үхэр, тахиа, гахайн мах, төрөл бүрийн хатаасан ногоонууд, амтлагч ногоонууд болон бидний айгаад байдаг MSG буюу глютамат натри ордог. Хэрвээ айсан хэвээрээ л байвал тэр бичвэрийг дахин уншаарай 😅.

Биохимийн бүх урвалууд усан орчинд явагддаг тул хатааж усгүйжүүлсэн тул хадгалах хугацаа урттай байдаг. Чийг авахуулахгүйн тулд битүү, нийлэг уут саванд савлах шаардлагатай.
Ходоодонд задардаггүй, хорт хавдар үүсгэдэг гэх мэт мэдээллүүд нь ор үндэсгүй худлаа.

Ходоодыг дурандсан бичлэг яваад байсан даа. Идсэн гоймон нь дараа өдөр нь бүрэн бүтнээрээ байж л байсан. Боломжгүй шдээ 😤😤😤.
Fake мэдээлэл, эсвэл тэр дурандуулсан нөхөр урд өдөржин архидсан байж болох л юм. Архи хоол шингээлтийг саатуулчихдаг 😂.

Логикоор болоход л Япончууд тэрбум тэрбум порцоор гоймонгоо идээд л урт наслаад байна. Эсрэгээрээ манайхан мууг нь гайхаад хэд насладаг билээ 😕.

Бэлэн гоймонгийн технологи хөгжиж бидэнд шаардлагатай аминдэм, эрдэс, эслэгээр баяжуулсан гээд олон төрлийн гоймон үйлдвэрлэгддэг юм байна шүү.

Бусад айлын хүүхдүүд хоолоо маш түргэн болгож идээд л, бусад цагаа хөдөлмөрлөж хөгжихөд, амьдрахад зарцуулж байна. Манай хүүхдүүд харин цайны цагаараа хоолны газар, ресторанд орохоор алга болдог, эсвэл гэрээсээ хоол хийж ирсэн гээд тагтай саванд удааж удааж иддэг.

Үүн дээрээс л эрүүл мэнд, нийгэм, хөгжлийн маш том ялгаа гардаг шүү!

#ХүнснийИнженер О.Гал-Очир

Халуун усанд дэвтээгээд 15-20 минутын дараа идэхэд бэлэн болсон Шэнгүн будааны гоймон.😍🤤😋Та бүхэн цаашид манай бүтээгдэх...
03/02/2023

Халуун усанд дэвтээгээд 15-20 минутын дараа идэхэд бэлэн болсон Шэнгүн будааны гоймон.😍🤤😋
Та бүхэн цаашид манай бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг FB болон IG (mslogistics) хуудаснуудаар дамжуулан авах бүрэн боломжтой.

☎☎☎ Утас: 77771216

Манай бүтээгдэхүүнийг задлахад харагдах байдал ийм байна. Бусад гоймонгуудаас огт өөр хавтгай өргөн хэлбэртэй будааны го...
03/02/2023

Манай бүтээгдэхүүнийг задлахад харагдах байдал ийм байна. Бусад гоймонгуудаас огт өөр хавтгай өргөн хэлбэртэй будааны гоймонг хийхэд хамгийн чухал анхаарах зүйл нь ус билээ. Тийм ч усраас манай бүтээгдэхүүнийг Хятадын Хунань мужийн Мэйшань уулын гүний цэнгэг усыг ашиглан бэлддэгээрээ онцлог юм.

Та бүхэнд шинэхэн бүтээгдэхүүн болох Шэнгүн будааны гоймонгийн амт болон төрлүүдийн ялгааг хамгийн дээд талаас буюу цайв...
03/02/2023

Та бүхэнд шинэхэн бүтээгдэхүүн болох Шэнгүн будааны гоймонгийн амт болон төрлүүдийн ялгааг хамгийн дээд талаас буюу цайвар аягатайгаас эхлэн танилцуулж байна.
1. Халуун ногоотой үхрийн махтай.
2. Даршилсан чинжүү, үхрийн махтай
3. Үхрийн махтай гэсэн гурван төрлөөс та бүхэн сонгох боломжтой. 😊😋

Address

БГД 11-р хороо, Өргөө 71-11 тоот
Ulaanbaatar
16050

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677771216

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MSL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MSL:

Share