ZulaaS DIY

ZulaaS DIY Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ZulaaS DIY, Shopping & retail, Ulaanbaatar.

04/05/2020

Анар салон “Ковид-19 эсрэг бид хамтдаа” нэрийн дор бүх нийтийн эрүүл мэнд, хүн ардын сайн сайхны төлөө тэргүүн эгнээнд хөдөлмөрлөж яваа ажилтан албан хаагчдын урам зоригыг сэргээх, ажил үйлсийг нь бахархан хүндэтгэх, хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх агуулгаар багтаасан гар зургийн уралдаан зарлаж байна.
Нэг. Зорилго😷
“Ковид-19” вирусын халдвараар урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан гэртээ байгаа Багануур дүүргийн хүүхэд багачууд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршино.
Хоёр. Хамрах хүрээ👭👬👫
- 5 наснаас- 3 дугаар ангийн сурагчид
- 4-ангиас-12 ангийн сурагчид болгон насны ангилалтай.
Гурав. Зохион байгууллагч💇‍♀️
Багануур дүүргийн “Анар салон”
Дөрөв. Хугацаа⏰
2020 оны 05 дугаар сарын 4-нөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл
Тав. Зохион байгуулалт 🎨
Сэдэв: "Ковид-19 эсрэг бид хамтдаа”
Зургийн хэмжээ А4, өнгөтэй.
Зурсан зургаа “Анар салон” авчирч өгөх
Зургаа. Шагналын сан
Тэргүүн байр: ӨРГӨМЖЛӨЛ, АЛТАН МЕДАЛЬ “АНАР САЛОН”- р үйлчлүүлэх эрх, гарын бэлэг
Дэд байр: ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН МЕДАЛЬ “АНАР САЛОН”-р үйлчлүүлэх эрх, гарын бэлэг
Тэргүүн байр. ӨРГӨМЖЛӨЛ, АЛТАН МЕДАЛЬ “АНАР САЛОН”- р үйлчлүүлэх эрх, гарын бэлэг
Дэд байр: ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН МЕДАЛЬ “АНАР САЛОН”-р үйлчлүүлэх эрх, гарын бэлэг
Та манай salon page хуудсанд дарж нэгдээрэй. Хүүхэд бүхэн оролцохын тулд та хийгээрэй.
Холбоо барих утас: ☎️90000874

24/04/2020

ЛИМОНТОЙ БАННЫ БӨМБӨЛӨГ
ЛИМОНЫ ЭФИРИЙН ТОС 🍋 Лимоны эфирийн тосыг гэр ахуй, эмчилгээ, гоо сайхны зориулалтаар өргөн ашигладаг бөгөөд үр дүн нь нотлогдсон бүтээгдэхүүн юм. Үнэр эмчилгээ, ванн саунд орохдоо хэрэглэх, хоол хүнс амт оруулах, цэвэрлэгээний усанд дусаах зэргээр хэрэглэдэг. Үнэртэх үед, оюун ухаан, анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулж, организмд эрч хүч өгдөг. Таатай сайхан үнэртэй. Ариусгах үйлчлэлтэй, хөөрөл дарах, тайвшруулах чанартай, мөн дархлаа дэмждэг байна. 1995 онд японы Миеэ их сургуулийн хийсэн судалгаагаар үүнийг нотолсон байдаг. Энэхүү судалгаагаар мөн цусны цагаан бөөмсийг нэмэгдүүлдэг, ой тогтоолтыг сайжруулдаг, тархийг амраадаг, хавдарын өсөлтийг зогсоох чадвартай гэж тогтоосон байна. Албан тасалгаанд үнэртүүлэх маягаар, явуулсан судалгаагаар, албан ажилтнуудын ажиллах чадвар, бүтээмж, оюуны чадавхи нэмэгдэж, гаргах алдаа 54%-р буурсан дүгнэлт гарсан аж.

24/04/2020
27/03/2020

Ганга өвсний долоон гайхамшиг

1. Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаана

Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.

2. Нян, халдварыг устгана

Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг юм.

3. Арьсны асуудлыг шийднэ

Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг.

4. Амны хөндий, шүдийг хамгаална

Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Ариутгагч, нянгийн эсрэг үйлдлээрээ ганга өвс нь амны хөндийн элдэв бактерийг устгаснаар таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээх байгалийн шилдэг бүтээгдэхүүн мөн юм. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтлоос сайтар сэргийлдэг.

5. Шавж үргээнэ

Ганга өвс нь жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргээдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавжнуудыг ганга өвс, түүний тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай. Мөн хэдхэн дусал ганга өвсний тос нь цагаан эрвээхий, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, шүүгээ хоёр чинь ч аюулгүй гэсэн үг.

6. Стресс, бухимдлыг тайлна

Ганга өвс нь уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулах байгалийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмнээрэй.

7. Дааврыг тэнцвэржүүлнэ

Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь прогестерон болон эстрадиол дааварт хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг учраас химийн гаралтай дааврын эмчилгээг орлох чадвартай гэж үздэг аж. Биед дутагдаж буй дааврын үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр ганга өвс нь цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг билээ.

Ач тус нь маш их.
26/03/2020

Ач тус нь маш их.

Үнэхээр тансаг..
26/03/2020

Үнэхээр тансаг..

Банны бөмбөлөгний захиалга авч байгаа шүү.
26/03/2020

Банны бөмбөлөгний захиалга авч байгаа шүү.

☎️90000874
15/02/2020

☎️90000874

Address

Ulaanbaatar

Telephone

90000874

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ZulaaS DIY posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share