Zavgui Mall

Zavgui Mall Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Амжилтыг хаанаас ч эрээд олохгүй өөрт чинь байгааг ол.
Өглөөг инээж угт

Тим Кук, Илон Маск хоёрын дунд сууж байсан энэ эмэгтэй хэн бэ?Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад зориулан зох...
16/05/2026

Тим Кук, Илон Маск хоёрын дунд сууж байсан энэ эмэгтэй хэн бэ?

Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад зориулан зохион байгуулсан төрийн хүндэтгэлийн зоог дээр камер нэгэн эмэгтэйг санамсаргүй онцолжээ. Тэр эмэгтэй технологийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хоёр хүн болох Apple-ийн Тим Кук, Tesla, SpaceX-ийн Илон Маск хоёрын хооронд сууж байв.

Хятадаас бусад оронд түүнийг бараг хэн ч танихгүй. Гэвч хачирхалтай нь, энэ хоёр тэрбумтны компаниуд олон жилийн турш энэ эмэгтэйн бизнесээс хамаарч ирсэн юм.

Түүнийг Жоу Цунфэй гэдэг.

Жоу Цунфэй 1970 онд Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Хунань мужийн төвөөс хоёр цагийн зайтай жижигхэн тосгонд төржээ. Тэр айлын гурван хүүхдийн отгон нь байв. Түүнийг тавхан настай байхад ээж нь нас барсан. Харин аав нь 1960-аад онд үйлдвэрийн осолд орж, нэг хуруугаа алдан, бараг хараагүй болжээ.

Гэр бүлдээ нэмэр болохын тулд бяцхан Жоу тосгондоо гахай, нугас маллаж өссөн байна.

16 настайдаа тэр сургуулиа орхиж, илүү дээр ажил олохын тулд авга ахынхаа гэр бүлийг даган Гуандун руу явжээ. Уг нь тэр загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байв. Гэвч амьдрал түүнийг Шэньжэний нэгэн үйлдвэрт аваачсан юм. Тэнд тэр цагны шил өнгөлдөг ажил хийж, өдөрт ердөө нэг ам.долларын цалин авдаг байлаа.

Зарим өдөр тэр бусад ажилчдын хамт 16–18 цаг бараг завсаргүй ажиллана. Өнөөдрийн хэллэгээр бол “хөдөлмөрийн зах зээлийн хамгийн доод давхарга”. Гэхдээ зарим хүний хувьд хамгийн доод давхарга бол унах ёроол биш, харин өгсөх эхлэл байдаг.

1993 онд, 22 настайдаа Жоу өөрийн бизнесээ эхлүүлэхээр шийджээ. Үеэл болон төрөл садныхаа тусламжтайгаар, илүү цагаар ажиллаж хуримтлуулсан 3000 ам.доллараар жижигхэн цех байгуулсан байна. Тэр цалингаа бараг бүгдийг нь тосгонд үлдсэн аавдаа илгээдэг байсан тул энэ мөнгө бол үнэндээ нойр, хоолгүй залуу насных нь хуримтлал байв.

Тэдний амлалт энгийн байв: өрсөлдөгчдөөсөө илүү чанартай цагны шил үйлдвэрлэнэ.

Жоу өөрөө Хонконг руу явж шинэ тоног төхөөрөмж, сэлбэг авчирдаг байжээ. Заримдаа тэр эд ангиудыг бараг нуруундаа үүрэн авчирна.

Нэгэн шөнө тэр гэр лүүгээ алхаж явахдаа үүрсэн цүнх нь гэнэт хөнгөрөхийг мэдэрчээ. Эхэндээ цүнх нь урагдаж, хүнд сэлбэгүүд нь газар уначихлаа гэж бодсон байна. Харин эргээд харахад түүний бяцхан охин хоёр гараараа цүнхийг нь дээш өргөн түлхэж, ядарсан ээждээ туслах гэж бүх хүчээ шавхан явж байжээ.

Энэ мөч Жоугийн сэтгэлд насан туршид нь үлдсэн гэдэг. Тэр охиноо өөрийнх шиг хувь тавилантай байлгахыг хүсээгүй. Магадгүй зарим бизнес төлөвлөгөө Excel дээр биш, яг ийм нам гүм, өвдөм мөчөөс эхэлдэг байх.

Цаг хугацаа өнгөрөхөд түүний жижиг цех Lens Technology нэртэй том компани болон өсөв. Тус компани өнөөдөр ухаалаг гар утасны хамгаалалтын шил болон технологийн бүтээгдэхүүний бусад эд ангийг үйлдвэрлэдэг дэлхийн чухал нийлүүлэгчдийн нэг болсон.

Жинхэнэ эргэлт Apple-ийн нийлүүлэгч болсноор иржээ. iPhone дэлхий даяар тэсрэлт хийж байх үед Lens Technology нийлүүлэлтийн сүлжээнд яг зөв цагтаа, зөв байрлалд орсон байв. Компанийн бизнес огцом өсөж, үнэлгээ нь 180 тэрбум юаниас давсан бол Жоу өөрийн хүчээр хөрөнгө бүтээсэн Хятадын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болжээ.

Нэгэн цагт гахай маллаж, үйлдвэрийн дамжлага дээр цагны шил өнгөлж байсан эмэгтэй өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн дунд, дэлхийн удирдагчдын оролцсон төрийн хүндэтгэлийн ширээнд сууж байна.

Олон хүн “зөв хүмүүстэй танилцах” гэж олон жил хөөцөлддөг. Харин тэр тийм том бизнес босгосон учраас дэлхийн хамгийн том CEO нар эцэстээ өөрсдөө түүний ширээнд иржээ
Davaadorj Ganbaatar

Соёлын яам Монголоо сурталчлуулах гэж 10,0 сая доллараар хөлбөгийн багт мөнгө өгдөг шигээ энэ 6-даа 1,0 сая доллар ч бол...
19/11/2025

Соёлын яам Монголоо сурталчлуулах гэж 10,0 сая доллараар хөлбөгийн багт мөнгө өгдөг шигээ энэ 6-даа 1,0 сая доллар ч болсон өгөөч. Зүгээр л тултал сурталчиллаа.
Энд тэнд очиж хэн ч танихгүй гадныхнаар Монголыг сурталчлуулах биш өөрсдөө л ингээд сурталчлаад гараад ирлээ

-н хамт Болороо Буянжаргал – Би амжилтын буухайгаа үргэлжлүүлсээр байна! Би дараалан 17 сарын турш шилдэг дэмжигчээр шал...
16/11/2025

-н хамт Болороо Буянжаргал – Би амжилтын буухайгаа үргэлжлүүлсээр байна! Би дараалан 17 сарын турш шилдэг дэмжигчээр шалгарч чадлаа. 🎉

18/10/2025

Дахиж морин тэрэг бүү хэл морины ойр ч явахгүй болсон байх аа хөөрхий.
Морины хурдаар баяжлаа даа🤣🤣🤣
https://www.facebook.com/share/r/1AQjLzFMwv/

10/10/2025

Өдөр бүр 4,0 тэрбум татвар төлдөг компани олон болж үндэсний томоохон корпорациуд Монголыг хөгжүүлж авч явна даа
https://www.facebook.com/share/v/1BVGnbV8B1/

😍👍Карго,тэгбэ гааль,тээвэр төлөгдөөд Монголд бэлэн байгаа болно.  😍👍Бодит зургууд орууллаа.😍👍Солонгосын SHINSEGAE, LOTTE...
08/08/2025

😍👍Карго,тэгбэ гааль,тээвэр төлөгдөөд Монголд бэлэн байгаа болно.
😍👍Бодит зургууд орууллаа.
😍👍Солонгосын SHINSEGAE, LOTTEMART, ZARA, H&M, NC, LK PLAZA, HYUNDAI их дэлгүүрүүдийн хямдралаас сонгон авсан чанартай дахин давтагдахгүй цөөн тоогоор ирсэн бараа худалдаалагддаг.
😍👍Зургаа тайлбартай нь сайн хараад сонгоорой.
😍👍 Гэр ахуйн цөөн тооны зүйл лаявын үнээр орууллаа
😍👍Хөлийн гишгүүр болон дэвсгэр нь ямар ч гөлгөр пильта, паркет шаланд гулгахгүй зуурамтгай артай, угаалгын машинд өдөр бүр угааж цэвэрлэхэд хялбар, арын наалтын чанар арилахгүй, эдэлгээ сайн даадаг 2-3 жил угаагаад хэрэглэгдэнэ.
😍👉Том дэвсгэр нь 17кг угаалгын машинд угаачихдаг.
🤩👉Химийн будаг бодис, тоос, ноос үнэртэхгүй, үс унахгүй, угаалга хийх бүрт анхилуун , шинэ мэт өнгө үнэр сэргэнэ.
🤩👉Хүүхэд шээх, элдэв зүйл асгахад угаагаад шууд үнэр бохирдол арилахад хялбар.
😍👍Нарийн ширхэгтэй үсэнд тоос хог шигэхгүй,сарсгар урт утас үсгүй тул элдэв зүйлд гогдогдохгүй.
😍👍Хөлийн гишгүүрийг Ванн, балконы хаалганы гадна дотор өрөөнүүдийн хаалга, цэцгийн доор, орны өмнө гээд жижиг муур нохойн доор таны хэрэгцээ хаана байна түүндээ тохируулаад тавина.
😍👉50×150тайг үүдний урт коридор, паар цонхний наагуур, том ванны өрөө, террас балконы наагуур, унтлагын орны өмнө, буйдан дээр гэх мэт хаана ч тохиромжтой
😍👉Дэвсгэрүүд минималист загвартай цомхон цэмцгэр тохижилтонд илүү чамин байрыг элдэв хээ хуартай зохицолгүй харагдуулахгүй.
😍👉Хэмжээ тайлбарыг зураг бүр дээр бичсэн тул зураг кодоор сонголтоо хийгээрэй
😍👉Хэрэглэхгүй үед эвхээд хураах, зөөвөрлөж хэрэглэхэд авсаархан овор багатай аялалаар явахдаа хэрэглээд угаачихна.
Хүргэлт 6000₮. Орон нутгийн унаанд тавьж өгнө.

Дөнгөж сая Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарчээ.Дугуй, мотоцикл, скутер авч өгөх нь хүүхдийнхээ амь насанд заналхийлж байн...
31/07/2025

Дөнгөж сая Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарчээ.
Дугуй, мотоцикл, скутер авч өгөх нь хүүхдийнхээ амь насанд заналхийлж байна даа.
Зам дүрэм журам нөхцөл нь Монголд бүрдээгүй байхад энийг болиулаач. Хичнээн хөөрхөн эрдэнэсийн аминд хүрч байж болих юм.
Жолооч яахав хохирол гэж хэдэн төгрөг барагдуулж шоронд суугаад амьдрал эрүүл мэндээрээ хохироод гарах л байх. үр хүүхэд чинь харин босоод ирэхгүй шүү дээ.
Мото дугуйтай хүн бүрийг түргэний машин дагаад явж байхгүй. Өвчтөнөө буулгаад дараагийн дуудлагаа аваад хаанаас ч түгжрээд ирнэ. Хэцүү шүү дээ.
Ийм байхад эцэг эх, хань ижлүүд үр хүүхдээ элэг бүтэн эрүүл саруул байлгахад бүгд энэ мото, дугуй, скутерээ хураа.
Дөнгөж энэ зун л ТҮЦ-ийг хэрүүлтэй зайлуулж, хэл үг тэмцэл дунд явган хүний замаас салгаж өргөтгөж эхэлж байна.
Явган хүмүүс ч эд нарын хөлд үрэгдэж байна.
Замаа дүрмээ бэлдсэний дараа хэрэглүүл.

Address

Ulaanbaatar

Telephone

+97695059211

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zavgui Mall posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Zavgui Mall:

Share