Tsetseg delguur

Tsetseg delguur Худалдаа /shopping �

18/05/2026
18/05/2026

Нэгэн өдөр намайг өтөлж хөгшрөөд, хиртэй заваан болж, хоолоо ч халбагадаж, хувцсаа ч өмсөж чадахгүй байхыг үзвэл хүү минь, тэвчээр зааж хайрлаарай. Чамайг хүн болгох гэж зориулсан тэр л он жилүүдийг минь эргэн нэг санаарай.Чамтай хуучлахдаа нэг л зүйлийг дахин дахин нуршаад байвал яриаг минь бүү тасалаарай. Зүгээр л чагнаж суугаарай. Жаахан байхад чинь үлгэр уншиж өгөхөд орой бүр нэг л түүхийг унттал чинь давтан ярьдаг байсныг минь сана даа.
Усанд орохоос цааргалж дургүйцвэл намайг бүү зэмлэж, бүү ичээгээрэй. Багад чинь чамайг усанд орохоос зугтахад арга эвээ олж, аргацааж явсан өдрүүдийг минь санаж байна уу?
Шинэ цагийн техник технологид мунгинаж байвал надад ууч сэтгэлээр хугацаа өгч, шоолсон инээмсэглэлээр бүү хараарай. Чамд А, Б, В-г зааж сургахдаа би бүхий л тэвчээрээ зориулсан юм шүү. Заримдаа би ухаан самуурч, ярианыхаа утга учрыг алдчихвал надад эргэцүүлэн санах хугацаа хайрлаарай. Хэрэв санаж чадахгүй байсан ч бүү уурла. Надад юу хэлэх нь чухал биш, харин чамтай хамт байж, намайг сонсох хэн нэгэн хажууд минь байна гэдэг л хамгийн том хэрэгцээ юм.Ядарч туйлдсан хөл минь чамтай хамт алхаж дийлэхгүй байвал намайг өөртөө тээртэй гай мэт бүү санаарай. Чиний анхны алхмыг би хөтөлж сургасан шиг, тэр л дулаахан хүчирхэг гараа над руу сунгаж туслаарай.
Амьдралаас залхаж, одоо л үхмээр байна гэж хэлвэл битгий уурла хүү минь, нэгэн өдөр чи намайг яагаад тэгж хэлснийг ойлгоно. Миний насан дээр амьдралыг туулах хүсэл мөхдөгийг ухаарч үзээрэй.Гаргасан алдаа бүрийнхээ цаана би үргэлж чамд хамгийн сайн сайхныг хүсэж, амьдралын чинь замыг засахыг хичээж ирснийг чи хожим нэг өдөр ухаарах болно.Миний чамд зориулсан шиг өөрийн цаг хугацаа, тэвчээрээсээ жаахан ч гэсэн хуваалцаж, налах дулаахан мөрөө надад өгөөрэй. Намайг түшиж алхуулж, амьдралын минь сүүлчийн өдрүүдийг хайр, тэвчээрээр үдэхэд минь туслаарай. Хариуд нь би чамд үргэлж өгдөг байсан тэр л инээмсэглэл, хязгааргүй их хайраа зориулах болно.
Хүүхэд минь, би чамд хайртай❤️@

Address

Darkhan

Telephone

+97699161657

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsetseg delguur posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tsetseg delguur:

Share