16/10/2025
🌞 Өглөө сэрмэгц завгүй,
Өдөржин тоглож завгүй.
Мөөмөө идээд завгүй,
Мөлхөж яваад завгүй ээ. 🍼
🌳 Гадаа гараад завгүй,
Ганганаж яриад завгүй.
Агаа, аниатайгаа тоглоод завгүй,
Аав ээждээ эрхлээд завгүй. 💕
🌙 Орой болоход завгүй,
Орчлон ертөнцтэй танилцаад завгүй.
Шинэ юм сурснаа үзүүлээд завгүй,
Ширээн дээрхийг буулгаад завгүй. 🍽️
🎲 Тоглоод завгүй,
Хоолоо идээд завгүй.
👶 Бяцхан хөөрхөн нялх үр нь
60 чавганцын ажилтай завгүй. ✨
Ингэж л бяцхан хөөрхөн үр минь
Өдөр бүр орчлонг мэдэрч,
Жаргалтайгаар инээмсэглэж,
Өдрийг хөгжилтэй өнгөрөөдөгдөө 💛
Энэ их завгүй бяцханы ард
Түүнийг харж, өсгөж, хооллож, хайрлаж,
Нойргүй шөнө, тайван агшингүйгээр
Өдөр бүр хүүхдэдээ бүхнээ зориулж Хамгийн үнэ цэнэтэй ажлыг хийж буй
Ээжүүддээ зориулав. Та мундаг шүү. 🥰
DO NOT COPY PLEASE