22/12/2025
2022 оны шинэ жил дөхөх үед Английн хойд хэсэгт орших Скарборо хэмээх жижиг хотын эрэг дээр нэгэн далайн морь гарч ирээд, нам унтжээ.
Арктикаас олон зуун километр зам туулахдаа аяншиж ядарсан тэрхүү амьтнаас болж хотын иргэд эрэг дээр шинэ жилийн салют буудуулдаг уламжлалаа тасалдуулахад хүрсэн байна.
“Чанга дуутай тэсрэх чимээ гаргах нь амьтныг цочоож, айлгаж болзошгүй. Айж цочсон амьтан стрессдэх юмуу эсвэл тэндээс яаран зугтан одох байх” гэж мэргэжилтнүүд анхааруулсан гэнэ. Үүнийг сонссон хотын удирдлага уламжлалт салют буудуулах ажиллагаа энэ удаад хийхгүй гэж мэдэгджээ.
Тэр шөнө эрэг дээр анир чимээгүй, намуухан гэгч нь шинэ оноо угтан хүмүүс баярлацгаав. Харин далайн морь хүмүүс хичнээн их хичээн сэтгэл гаргасныг мэдэлгүй нам унтсаар байжээ.
Энэ бол зөвхөн ядарсан амьтны тухай түүх биш юм. Энэ бол хүнлэг чанар, хүндлэл гэдэг жижигхэн зүйл дээр илэрч гарч байх ёстойн үлгэр дуурайлал болсон түүх юм...
➡️➡️➡️💛 SSS19 с хуулав ❤️🔥❤️🔥❤️🔥пэйжийг дагаж, илүү их мэдээ мэдээлэл хүлээн аваарай!