12/12/2025
Монгол хүний сайхан сэтгэл энэ
14 жилийн өмнө Эрэлийн Б.Эрдэнэбатын гэрт цалин хөлсгүй, ар гэртэйгээ холбоо барьж чадахгүй боолчлогдсоор сэжигтэйгээр амиа алдсан Террил Атеинза бүсгүйн нөхөр, хоёр охиныг авчрах зардалд 38 сая ₮ цугларчээ.
Ганцхан шөнийн дотор шүү дээ. Сэтгүүлч С.Бүдрагчаа өглөө босоод дансаа хараад шоконд орсон гэнэ.
Хөөрхий бүсгүй хүний газар зовж тарчилсаар амиа алдахдаа дөнгөж 32-хон настай байжээ. Одоо амьд мэнд байсан бол дөнгөж 46-тай идэрхэн сайхан бүсгүй үр хүүхэд хань ижилтэйгээ эх орондоо жаргалтай амьдарч байх байж.
Энэ хэргийн хохирогч нь филиппин эмэгтэй байна уу, монгол хүн байна уу гэдэг нь ерөөсөө гол нь биш.
Монгол Улсад 21-р зуунд эрүүл саруул залуу хүн ажиллаж байсан айлдаа биеэрээ дүүрэн шарх соривтойгоор, сэжигтэй байдлаар амиа алдчихаад байхад, анх хэрэг үүсгэсэн мөрдөгчийг нь сольж байгаад, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дураараа гаргуулаад, гадны нөлөөгүй, үхлийн шалтгаан нь хордсоноос үүдэлтэй зүрхний дутагдал гэж оношлоод өнгөрсөн нь мөнгө хөрөнгөтэй хүмүүс Монголд дэндүү дураараа дургиж, хүний алтан амиар наадаж чадаж байгаагийн жишээ болсон дэндүү гүн эмгэнэлтэй явдал юм.
Энэ Б.Эрдэнэбат бол зүгээр нэг хөрөнгөтэй хүн биш, УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдож байсан, Монгол төрд сайдын алба 2 удаа хашсан этгээд гэж бодохоор бузар булай гэхэд үг багадна🤮🤮🤮
Хөөрхий Атеинза бүсгүйг Монголд авчирч гар утас компьютерийг нь хурааж авч боолчилсон Д.Сэргэлэн гэгч нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой гээд бод доо😰
Энэ бол далайн чанадад юм уу, харь хол газар болсон гэмт хэргийн подкаст биш. Энэ аймшигт хэрэг бидний эх орон ардчилсан Монгол Улсад арав гаруйхан жилийн өмнө болж өнгөрсөн явдал.
Та бидний ойр дотны хэнд ч ийм шударга бус явдал тохиолдож болно гэдэг нь хамгийн аймшигтай.
Манай Монгол Улсын хууль цагдаа, шүүх эмнэлэг нь ийм аймшигтай авилгад идэгдсэн шударга бусын үүр болчихсон байгаа учраас бид хохирогчдын талд зогсох ёстой юм! Тиймээс, бид заавал энэ хэргийн цаана нуугдаж буй хуйвалдаан, шударга бус явдлыг илчлэн үнэнийг тогтоохын төлөө хохирогчидтой хамт тэмцэх үүрэгтэй юм!
Хохирогч Атеинзагийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар уснаас хуурай гарч үлдэх ёсгүй!
Тэр бүсгүйн зүрх бөөрийг нь яагаад ухаж авснаа, юуны учир гадаадын харъяат хохирогч эмэгтэйд тийм ичгүүртэй шударга бус хандсанаа тайлбарлах, энэ жигшүүрт үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой!
Эрдэнэбатынхан хохирогчийн гэр бүлд өгөх ёстой байсан цалин, дөрвөн үрд нь тэтгэлэг, сэтгэл санааны хохирол бүгдийг төлж, энэ аймшигтай хэрэгтээ шийтгэл хүлээх ёстой!
Эцэст нь монгол хүний сайхан сэтгэлд гүн талархнам 🙏