Hit choise

Hit choise shop & reel

😂🤣
10/08/2025

😂🤣

08/08/2025
ЭР НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ДАРААХ 6 ХҮНЭЭС ДЭЭР ТАВЬЖ БАЙХ ЁСТОЙЭхнэртээ хайртай учраас эр хүн гэрлэдэг. Энэ нь эр хүн, гэргийг...
10/06/2025

ЭР НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ДАРААХ 6 ХҮНЭЭС ДЭЭР ТАВЬЖ БАЙХ ЁСТОЙ

Эхнэртээ хайртай учраас эр хүн гэрлэдэг. Энэ нь эр хүн, гэргийгээ, насан туршид нь хайрлахаар амлалт өгсөн гэсэн үг юм. Тиймээс, гэрлэлтийн харилцаагаа бат бөх байлгах үүднээс, дор дурдагдах 6 хүнээс гэргийгээ дээр тавьж байх ёстой байдаг.

ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮД ТАВЬ
Бяцхан эсвэл өсөж том болсон хүүхэд тань, эхнэртээ тавих эр нөхрийн халамж анхаарлыг багасгах ёсгүй. Хүү бол эхнэрээ хайрлах ухааныг таниас өвлөж, охин бол өөрийгөө хүндэлж хайрладаг эрийг сонгоно гэсэн үг.

ТӨСӨӨЛЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ДЭЭР ТАВЬ
Эхнэрээ хэн нэгэнтэй, хэзээ ч бүү харьцуул. Үздэг кино, сонсдог дууныхаа шүтдэг эмэгтэйг хүндэллээ хүндэллээ гэхэд эхнэрээсээ дээгүүр тавьж болохгүй. Мэдээж та ухаалаг бол ийм зүйл гаргахгүй л дээ.

ӨӨР ЭМЭГТЭЙГЭЭС ХЭЗЭЭД ДЭЭР ТАВЬ
Хууралт зөвхөн бие махбодынх ч бус мөн сэтгэл санааны хууралт ч гэж байдаг тул сэтгэлээ хамгаал. Сэтгэл дотор чинь буй бүхэн амьдрал дээр бодит болон гарч ирэхэд хэзээд бэлэн байдаг.

ЭЭЖ БОЛОН ЭГЧ, ОХИН ДҮҮ..., гэр бүлийн бусад гишүүд
Гэр бүлийн чинь нэг ч гишүүн эхнэрээс тань илүү биш. Хань, хайр нь гэдэг утгаараа эхнэрийгээ илүүд тооц. Ээжийгээ үл тоож, үл хүндэл гэсэн үг бишээ. Амьдралаа амжилттай сайн сайхан авч явахын тулд эхнэрээ байнга тэднээс илүүд үз. Энэ амьдрал бол зөвхөн таны гэр бүлийнх, өөр хэнийх ч биш.

НАЙЗ НӨХДӨӨСӨӨ ДЭЭР ТАВЬ
Найз нөхдөө орхихгүй нь ойлгомжтой. Гэсэн ч эхнэртэйгээ харьцах харьцаа нь, олон жилийн нөхөрлөлөөс тань үнэтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөхөд чинь ирж орой бүр хоол хийж өгөхгүй шүү дээ.

ОЛОН ЦАГИЙГ ТАНЬ АВДАГ ЦАХИМ “НАЙЗУУД”- аасаа дээр тавь. Гэргийтэйгээ нэг өрөөнд хамт байв ч хоорондын тань харилцааг холдуулж байдаг цахим харилцаанаас гэр бүлийн холбоо тань чухал юм шүү.

ГЭРИЙНХЭЭ, АЖЛЫНХАА ҮҮДЭНД АТГА ДАВС ТАВИАРАЙГАДНЫ СӨРӨГ ЭРЧМИЙН ХАМГААЛАЛТ БОЛОН ӨСӨН ДЭВЖИХ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗАМ НЭЭГДЭНЭ. ...
02/06/2025

ГЭРИЙНХЭЭ, АЖЛЫНХАА ҮҮДЭНД АТГА ДАВС ТАВИАРАЙ

ГАДНЫ СӨРӨГ ЭРЧМИЙН ХАМГААЛАЛТ БОЛОН ӨСӨН ДЭВЖИХ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗАМ НЭЭГДЭНЭ.

Та байшингийнхаа, гэрийнхээ болон дэлгүүр оффисынхоо үүдэнд атга давс тавьж байсан уу?

Энэ жижигхэн үйлдэл маш их утга, нөлөөтэй байдаг.

Давс бол олон соёлд хүчтэй цэвэршүүлэгч гэж үзэгддэг байгалийн зүйл.
Сөрөг энергийг өөртөө шингээдэг, гэр орноос муу энерги, атаархал, муу бодол санаа, хэрүүл шуугиан, хар хэл ам , сөрөг эрчим цэнэгийг холдуулахад тусалдаг гэдэг.

Яагаад давс тавих вэ?
Сөрөг энергийг саармагжуулна
Гэр оронд тайван, эерэг уур амьсгал бий болгоно
Хөгжил, цэцэглэлтийг дуудаж, буян хишиг татдаг
Атаархал, муу хэл, сөрөг эрчимтэй атаа хорсол тээсэн нүднээс хамгаална
Хүмүүсийн сэтгэл санаа ч хүртэл илүү амар тайван, өөдрөг болно.

Яаж хийх вэ?

1. Том ширхэгтэй, цэвэршүүлээгүй далайн давс хэрэглээрэй.
2. Үүдний хоёр буланд (дотор эсвэл гадна талаас) тус бүр жижиг атга давс тавина.
3. Хэрвээ шууд газар тавих эвгүй санагдаж байвал жижиг керамик эсвэл шилэн аяганд хийж болно.
4. Давсаа 24 цаг, эсвэл 7 хоног хүртэл байлгаж болно. Та өөрөө мэдэрч шийдээрэй.
5. Цаг нь болмогц тэр давсыг дахин ашиглаж болохгүй. Урсгал ус руу хий, эсвэл газрын хөрсөнд булаарай.

Давс тавих үеийн шившлэгийн үгс

1. Энэ давс намайг болон миний гэрийг хамгаалж байна.
Сөрөг бүхнийг шингээж, эерэг бүхнийг урин дуудаж байна.
Энэ үүднээс зөвхөн хайр, гэрэл, элбэг байдал орж ирнэ.дэлгэрэхтий 9 удаа

2. Давс минь сонс, давс минь хамгаал,
Муу муухайг шингээж, сайн сайхныг урьж авчирахтий
Гэр минь тайван, амгалан,
Гэрэл, энэрэл, хангалуун байгээ
Хүчтэй байгээ, элбэг дэлбэг байгээ, дэлгэрэн арвижихтий 9 удаа

3. Атаа хорсол холдог
Андгай өргөл ойртог
Энэ босго давах бүхэн
Энх амгалан, эв эе авч ирэхтий

4. Давс минь шингээ, гэр минь гийгээ.
Гэрэл гэгээ орж ирэг, хар эрчим сүүдэр холдох болтухай.
Миний орон зай – миний хүч.
Тайван, тэнцвэртэй, дэлгэр сайхан ерөөлтэй байгээ,
Таван махбодь тэнцэгээ
Дэлгэр сайхан байхтий
Дэвжин дээшлэн ерөөл хүрэхтий
Буян хишиг арвидахтий

Эдгээр үгсийг та давсаа тавьж байхдаа намуухан, анхаарлаа төвлөрүүлэн, дотоод мэдрэмжээрээ уншаарай. Хамгийн гол нь сэтгэлээ төвлөрүүлж, итгэл дүүрэн байхад л хангалттай.

Энэ бол энгийн хэрнээ маш үр дүнтэй шившлэг.
Танд, танай гэр бүлд, ажил бизнесэд тань эерэг сайхан эрч хүч авчирна гэдэгт итгээрэй.

Хэрүүлийн бузар 😴🥱Үдэш оройн цагаар өөд уруугүй голомтондоо хэрэлдэж хэлэлцээд, тулга тойруулж тавьтаргүйтээд байвал Гол...
02/05/2025

Хэрүүлийн бузар 😴🥱
Үдэш оройн цагаар өөд уруугүй голомтондоо хэрэлдэж хэлэлцээд, тулга тойруулж тавьтаргүйтээд байвал Голомтын гарлагын үүд нээгдэж, гай зовлон дуудаж, гарз хохирол, гай түйтгэр гараад эхэлдэг, тиймийн учир үдэш оройн цагаар түвшин бай, өргөө гэрээ амгалан байлга, үр хүүхэдээ тогтуун тайван байлга.
Өргөө гэрт хэрүүл саламгүй байвал хар эрчим арилгаж домнох дом хийж өргөө гэрээ цэгцэл.
Үүдэн хоймороо арц ганга, атга жамц давстай буцалгаж бэлдээд угааж цэвэрлэ.
Тулга плитек, зуухан дээр бор жамц давс арц гангатай асааж бадраа, өргөө гэрийнхээ үүд, цонх, хаалга бүгдийг нээж дэлгээд арвин их Сагнай, Ганга төмөр хувин саванд арвин их хийж утаа униар гаргаарай.
‼️‼️Галын аюулаас сэрэмжилээрэй.
Эцэст нь Арц ганга атга атга , 5 литр усанд хийж буцалгаж байхдаа 200 грамм сархад хийн буцалгаад, шүүгээд , халуун бүлээнээр нь банн, дүш.дээ зогсож байгаад дээрээс доош урсган, бүх нүх сүвээ сайтар угааж ариутгаад өөрөөр нь хатаагаарай, бие тань хөнгөрч, сэтгэл тань цэлмээж, үйлс тань өөдөө байж, үйл тань бүтэмжтэй байх болноо.

Муур эзнээ дуурайдаг гэж үнэн үү? 😂    #муур  #муурандхайртайхүмүүс
20/03/2025

Муур эзнээ дуурайдаг гэж үнэн үү? 😂
#муур #муурандхайртайхүмүүс

Address

Чингэлтэй 4-р хороо
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hit choise posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share