23/02/2026
Кофег гар бутлагчаар (Mannual coffee grinder) өөрийн гараар буталж уух нь яагаад илүү дээр вэ? Доорх 5 гол шалтгааныг танилцуулъя ☕
𝟭. Шинэхэн амт, илүү хүчтэй үнэр
Кофены үрийг буталсны дараа байгалийн тос, үнэр нь идэвхтэй ялгардаг. Урьдчилан нунтагласан кофе амтаа хурдан алддаг бол шинэхэн буталсан кофе илүү гүн, тод амттай байдаг.
𝟮. Нунтгийн хэмжээг өөрөө хянах боломжтой
Нунтгийн хэмжээг нарийнаас бүдүүн ширхгээр тохируулах боломжтой. Жишээ нь: Бүдүүн нунтаг - French Press, Дунд зэрэг - Pour-over, Маш нарийн - Espresso
𝟯. Дулааны нөлөө бага
Цахилгаан бутлагч хурдан эргэхдээ халалт үүсгэж, кофены амтанд нөлөөлдөг. Харин гар бутлагч жигд, удаан буталдаг тул амт, үнэрийг илүү сайн хадгална.
𝟰. Чимээ багатай, зөөврийн
Гар бутлагч дуу чимээ багатай байдаг. Аялал, зуслан, оффис гээд хаана ч авч явхад авсаархан.
𝟱. Кофе уух үйл явцыг илүү үнэ цэнтэй болгодог
Өөрийн гараар кофе буталж бэлтгэх нь яаруу биш, тайван мэдрэмж төрүүлдэг. Энэ нь кофе уух мөчийг илүү утга учиртай, таатай болгодог.
📲88078537