Oyu Store

Oyu Store Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Oyu Store, Shopping Service, han uul, Ulaanbaatar.

Хонь цагт идээгээ зас 13.40-15.40Тахиа цагт битүүлж эхэл 17.40-19.40Туулай цагт орноосоо бос 5.40-7.40Луу цагт мөрөө гар...
01/02/2026

Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
Тахиа цагт битүүлж эхэл 17.40-19.40
Туулай цагт орноосоо бос 5.40-7.40
Луу цагт мөрөө гарга 7.40.9.40
🎁💐Цагаан сараар анхаарах зүйл:🎁💐
Монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Битүүний орой тахиа буюу 17.40-19.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг.
Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай.
Унтахын өмнө гэрийн эзэгтэй 7 бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг.
Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой.
Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Ам цагаан хулганыг морилон орж ирэх /23,40 цагт/ үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангахгүй гэдэг.
Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус их алддаг. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой.
Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй
Цагаан сараар хүмүүс хүссэн хүсээгүй заавал үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь хиргүй, бүтэн байх нь чухал. Ерөөсөө л болсноос ам хүрч, буурлаас үг сонсдог л байх учиртай. Цагаан сараар зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгадаг. Ингэхдээ заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй. Цагаан сараар идэж, уугаад өгч авахдаа гол биш хамгийн чухал нь хүмүүжлийн маш их ач холбогдолтой.
Тавгийн идээгээ засахдаа хэвийн боовыг 3-7 үеэс хэтрүүлэхгүй байх ёстой.. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж хорвоогоос явчих гээд байдаг юм. Хэрэв аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа засч байсан үеэр идээгээ засдаг.
Тэгээд бусдадаа аавынхаа захисан сургаалаар сургамж хайрладаг. Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог.
Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй.
Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно... Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай.
Шинийн нэгний өглөө луу буюу 7.40-9.40 цагт золгодог. Шинийн 1-нд золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр нь заавал үнсдэг. Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг өргөдөг юм.
Дэлхийг хүн төрүүлээгүй, хүнийг дэлхий төрүүлсэн учир дэлхий дээр байгаа хорхой бүхэн бидний хаан байдаг.
Тиймээс энэ бүхэнд Цагаан сарын хишиг хүртэх ёстой. Цагаан сарын хоол цайны хамгийн чухал нь цагаалга. Энэ ёсыг гүйцэтгэдэггүй Монгол айл гэж байхгүй болов уу. Хэрэв аав ээж нь хол байгаа тохиолдолд шинийн 1-нд золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгох учиртай.

29/12/2025
Wonjin эмнэлгийн гаргасан МАСК & Sunscreen 🎀
29/12/2025

Wonjin эмнэлгийн гаргасан МАСК & Sunscreen 🎀

Gotton pads монголд байгаа хамгийн сайн 💯💯хөвөн даавуу арьс арчилгааны үнэнч туслах юм 🎀🎀
29/12/2025

Gotton pads монголд байгаа хамгийн сайн 💯💯хөвөн даавуу арьс арчилгааны үнэнч туслах юм 🎀🎀

Өвлийн улиралд хамгийн сайн чийгшил өгөх тоснууд захиалгаар тогтмол зарж байгаа шүү 💕😍
29/12/2025

Өвлийн улиралд хамгийн сайн чийгшил өгөх тоснууд захиалгаар тогтмол зарж байгаа шүү 💕😍

22/12/2025
22/12/2025

Сайн байна уу? Followers 😉😍2025 ондоо зөндөө зүйлийг бүтээгээд аялаад олон ажлын ард гаржээ энэ хугацаанд миний page дагаж байсанд чинь сэтгэлээсээ баярлалаа, Би Энэхүү page маань цэвэр миний хоббигоор хөтлөгдөөд цаашид явах учраас та нар маань удалгүй олон гоё зүйлийг харна гээд хүлээж байгаарай 🫶🫶Манай page дамжуулан Худалдаа🛍️болон аялал зуучлал✈️хөтөч , Гадаад худалдаа 👥Онлайн шоп💻мөн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлээс шууд таны гар дээр бүх зүйлд тань туслан дэмжих болно тиймээс OYU STORE тай маань хамтдаа байж байгаарай 😗🌺🎀💯💰

19/11/2025
👉 Papa Recipe маск нь байгалийн зөгийн бал болон ургамлын найрлагаараа арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, тайвшруулдаг, эмзэг...
21/09/2025

👉 Papa Recipe маск нь байгалийн зөгийн бал болон ургамлын найрлагаараа арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, тайвшруулдаг, эмзэг арьстай ч хэрэглэж болдгоороо давуу талтай. 🇰🇷 Солонгосын органик маск
Хайрцагтаа 5 ширхэг
Үнэ 35000төг
Та хэргэлж үзээд хайрлуулах болно🎀🌺🌸

Address

Han Uul
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Oyu Store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share