T Queen

T Queen Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from T Queen, Ulaanbaatar.

“Гүйцээхийн хүсэл”Би мэдэрмээр байна —Дутуу бүхнээ гүйцээж,Дундуур сэтгэлээ дүүргэж,Хайраас холдсон хором бүрээНөхөж очо...
11/04/2025

“Гүйцээхийн хүсэл”

Би мэдэрмээр байна —
Дутуу бүхнээ гүйцээж,
Дундуур сэтгэлээ дүүргэж,
Хайраас холдсон хором бүрээ
Нөхөж очоод
Холдохгүйгээр хэлхэлдсэн
Хос зүйлс шиг —
Хамтдаа оршихыг мөрөөдмөөр байна.

Буцахдаа ч —
Нэгэн бүхэл болж буцмаар.
Үнэ цэнэтэй бүхэн цэцэглэж,
Үзэсгэлэнтэй бүхнээ
Дэлгэрч байхыг хармаар.

Үлгэрийн хайрын энергид
Ухаанаа алдталаа
туучиж,
Зоригтой шийдмэг зангаа
Зорилгынхаа эгшигт хөглөөд,
Газар дэлхийд би
Сайн сайхан юуг
Дархалмаар байна.

Миний алхам
Гэгээ дагуулж,
Миний зүрх
Хайрын гэрэл түгээж,
Миний оршихуй
Мөнх гоо сайхныг
Цэцэглүүлж байг.

“Хайрын гэрэлтэй зам”Хайрлах зай байгааг,Санах үедээ харж байг гэжБурхан чамд гэрэл үлдээсэн.Шаналах үедээ зоригж гэжСэт...
11/04/2025

“Хайрын гэрэлтэй зам”

Хайрлах зай байгааг,
Санах үедээ харж байг гэж
Бурхан чамд гэрэл үлдээсэн.
Шаналах үедээ зоригж гэж
Сэтгэлд чинь итгэл үлдээсээн.

Цөхрөх мөчид —
Найдварыг ойрхон байдгийг
Зөн совингоор чинь баталсан.
Эмзэгхэн хайраар
Чи дотоод хүчээ таньсан.

Өөртөө шийд гарга…
Чи хайрын замыг сонгож чадна.
Харин энэ удаа —
Өөрийгөө хохироохгүйгээр
Бүх мэдрэмжээ туулж чадна.

Хайр бол зүгээр л нулимс биш.
Хайр бол өөрийгөө марталт биш.
Хайр бол зүрхний чинь гэрэлт хязгаар —
Өөрийгөө хайрлаж байж
Бусдыг үнэнээр хайрлах
Цорын ганц хаалга юм.

“Хэлж зүрхлээгүй хайрын тайтгаруулал”Уулзмаар байсан…Гэхдээ чимээгүй өнгөрсөн.Би биш —Санамсаргүй айдастай учирсан.Тэр н...
11/04/2025

“Хэлж зүрхлээгүй хайрын тайтгаруулал”

Уулзмаар байсан…
Гэхдээ чимээгүй өнгөрсөн.
Би биш —
Санамсаргүй айдастай учирсан.
Тэр нь бидний хүсэл биш байсан шүү.

Нүд минь чам руу харж
Зүрх минь тийш алхах гэтэл,
Уруул таг, алхаа хүнд —
Дотор минь зуун хэмнэл зөрсөн.

Хэлж зүрхлээгүй хайрын хариуд
Бухимдал биш —
Өршөөл илгээе.
Учрах ёстой бол
Зам өөрөө нааш алхана.

Одоо бол
Өөрийгөө зовоолгүй санах л үлдлээ.
Зүрх минь чамд очих гэж
Байн байн чимээгүйхэн цохилж байгааг
Чи сонссон ч юм билүү…

02/02/2025
“Хайрын тухай”“Чи зүрхээ онгойлговолГэрэл дүүрч,Чи өөрийгөө мартвалХайр ирнэ.”
31/01/2025

“Хайрын тухай”

“Чи зүрхээ онгойлговол
Гэрэл дүүрч,
Чи өөрийгөө мартвал
Хайр ирнэ.”

“Бүсгүй минь”“Би чинийх, чи минийх,Бид хоёр нэгнийхээ амьсгал,Хайрын голдрилд урсах мөрөн
31/01/2025

“Бүсгүй минь”

“Би чинийх, чи минийх,
Бид хоёр нэгнийхээ амьсгал,
Хайрын голдрилд урсах мөрөн

Жалал ад-Дин Румигийн шүлгүүдээс…“Зүрх сэтгэлийн дуудлага”“Өчигдөр ухаалаг байхдааДэлхийг өөрчлөхийг хүссэн.Өнөөдөр мэрг...
31/01/2025

Жалал ад-Дин Румигийн шүлгүүдээс…

“Зүрх сэтгэлийн дуудлага”

“Өчигдөр ухаалаг байхдаа
Дэлхийг өөрчлөхийг хүссэн.
Өнөөдөр мэргэн болохдоо
Өөрийгөө өөрчлөхийг хүснэ.”

"Битгий харамс. Таны алдсан бүх зүйл өөр хэлбэрээр эргэж ирдэг.Хөдлө, гэхдээ айдсаас төрсөн хөдөлгөөнөөр бүү хөдөл”Румиг...
27/01/2025

"Битгий харамс. Таны алдсан бүх зүйл өөр хэлбэрээр эргэж ирдэг.
Хөдлө, гэхдээ айдсаас төрсөн хөдөлгөөнөөр бүү хөдөл”

Румигийн шүлгээс…

Rumi’s poems:

“Don’t grieve. Anything you lose comes round in another form.
Move, but don’t move the way fear makes you move

19/01/2025

Төгс Гэгээрсэн Их Багш Чинхай багшийн залуу насандаа бичсэн “Төрөл ялгуусан хайр” шүлэг

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when T Queen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to T Queen:

Share