JOY.MN

JOY.MN БАРИМТ ӨӨРӨӨ ЯРИНА shop

Бидний амьдралын хамгийн найдвартай ар тал, баяр хөөр, гуниг зовлон бүхнийг хуваалцдаг гэр бүлийнхэндээ энэ өдөр онцгойл...
15/05/2026

Бидний амьдралын хамгийн найдвартай ар тал, баяр хөөр, гуниг зовлон бүхнийг хуваалцдаг гэр бүлийнхэндээ энэ өдөр онцгойлон анхаарал хандуулаарай. Айл бүрийн хойморт инээд хөөр тасрахгүй, гэр бүл бүхэн аз жаргалаар бялхаж байх болтугай❤️ JOY.MN

“Эрдэнэт үйлдвэр” дахин 70 жил ажиллах нөөцтэй бөгөөд Оюутын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна"УУЛ УУРХАЙ БА СЭТГҮҮЛЗ...
15/05/2026

“Эрдэнэт үйлдвэр” дахин 70 жил ажиллах нөөцтэй бөгөөд Оюутын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

"УУЛ УУРХАЙ БА СЭТГҮҮЛЗҮЙ" уулзалт хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Эрдэнэт үйлдвэр" нь зөвхөн төсвийн орлогын 7-8%-ийг бүрдүүлээд зогсохгүй, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төслүүдийг (жишээ нь, эрчим хүчний хөнгөлөлт, мега төслүүдийн санхүүжилт) шууд болон шууд бусаар дэмждэг "эдийн засгийн зүрх" юм.
Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг олон улсын JORC стандартын дагуу дахин үнэлснээр Эрдэнэтийн овоо ордын насжилтыг дахин 60-70 жилээр тогтоосон байна. Өмнө нь үйлдвэрийн нөөцийг 40 орчим жилээр төсөөлдөг байсан бол орчин үеийн технологи болон нарийвчилсан хайгуулын үр дүнд ийнхүү хугацаа нь уртасжээ.
Илтгэлийн нэгэн чухал хэсэг нь Оюутын орд байлаа. Тус ордын нөөцийг нарийвчлан тогтоож, ТЭЗҮ-ийг боловсруулах ажил дуусах шатандаа орсон байна. Оюутын орд ашиглалтад орсноор:
• Үндсэн ордын зэсийн агуулгын уналтыг нөхөх;
• Үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 35-40 сая тоннд тогтвортой барих;
• Түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтойг онцлов.
Улсын төсвийн гол багана “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь жилд дунджаар 3.5 - 4.0 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2 орчим их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлж байна. Энэ нь тус үйлдвэр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, төсвийн тогтвортой байдлыг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсээр байгаагийн илрэл юм.
Бага агуулгатай хүдрийг баяжуулах технологи нэвтрүүлсэн нь өмнө нь "ашиггүй" гэж тооцогддог байсан нөөцүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг олгожээ. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг зардлыг хэмнэж, ашигт ажиллагааг нэмэгдүүлж байгааг Г.Ёндон захирал илтгэлдээ дурдлаа.
JOY.MN

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Мөнхбаатар:“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ AI ашиглан тендерийн...
14/05/2026

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Мөнхбаатар:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ AI ашиглан тендерийн үнэлгээ хийж эхлэв

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын түүчээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах зорилтын хүрээнд TENDEREVAL системийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс нэвтрүүллээ. Энэхүү систем нь хиймэл оюуны тусламжтайгаар тендер шалгаруулалтын үнэлгээг алдаагүй, түргэн шуурхай гүйцэтгэж, хүний оролцоог багасгаснаараа онцлогтой.
Тус үйлдвэр зөвхөн худалдан авалт гүйцэтгэлээс гадна байгууллагын нөөц төлөвлөлтийн (ERP) системийг дотооддоо хөгжүүлж байгаа юм. Одоогоор худалдан авалт, баримт бичиг, цаг бүртгэлийн модулиуд бүрэн ашиглалтад орсон бол санхүү, ХАБЭА-н чиглэлийн хөгжүүлэлтүүд амжилттай үргэлжилж, систем хоорондын интеграц бүрэн хийгджээ.
JOY.MN

Сайн байцгаана уу?Би энэ хорвоод аавыгаа хайж байгаа ганц хүү нь байна.Миний аавыг Бодончүүд овогтой Мөнхбаатар, эцгийн ...
14/05/2026

Сайн байцгаана уу?

Би энэ хорвоод аавыгаа хайж байгаа ганц хүү нь байна.
Миний аавыг Бодончүүд овогтой Мөнхбаатар, эцгийн нэр Дүнхорж гэдэг. Тэрээр 2006 онд Солонгос улс руу явсан бөгөөд түүнээс хойш одоог хүртэл ямар ч сураггүй байгаа юм.
Аавыг явснаас хойш 4 сарын дараа би төрсөн. Ээж минь “аав чинь ирнэ” гэж итгэсээр, хүлээсээр амьдралынхаа туршид хүлээсэн… Харамсалтай нь 3 жилийн өмнө ээж минь өөд болсон.
Ээж минь надад:
“Чиний аав амьд, Солонгост байгаа” гэж үргэлж хэлдэг байсан.
Би энэ хорвоод аав гэж дуудах хүнгүй, ах дүүгүй ганцаараа үлдсэн. Тиймээс аавыгаа олж, ганц удаа ч болов уулзахыг сэтгэл зүрхнээсээ хүсэж байна.
Хэрвээ:
- Миний аавыг таньдаг
- Солонгост хамт ажиллаж, амьдарч байсан
- Эсвэл ямар нэгэн мэдээлэл мэддэг хүн байвал
Надад тусалж, холбогдож өгнө үү 🙏

Та бүхний нэг share, нэг мэдээлэл надад аавтайгаа уулзах ганц боломж байж магадгүй.
Баярлалаа ❤️
Munkhbaatar Telmen

✅Мэдэгдэл
13/05/2026

✅Мэдэгдэл

Түгээгээд өгөөрэй
12/05/2026

Түгээгээд өгөөрэй

11/05/2026
Oрхон аймгийн ЕБ-ын 5-р сургуулийн Газар зүйн багш А.Дэмбэрэл нь хүнд бэртлийн улмаас Солонгос улсад өртөг өндөртэй эмчи...
11/05/2026

Oрхон аймгийн ЕБ-ын 5-р сургуулийн Газар зүйн багш А.Дэмбэрэл нь хүнд бэртлийн улмаас Солонгос улсад өртөг өндөртэй эмчилгээнд орж байна.
Боловсролын салбарын удирдах ажилтан, багш, ажилтан та бүхэн хандивт нэгдэхийг уриалж байна.

Франц улсад хууль бусаар цагаачлан амьдарч байсан залуухан цагаач залуу нэг хоногийн дотор "Баатар" болжээ💪Мамоудоу Гасс...
10/05/2026

Франц улсад хууль бусаар цагаачлан амьдарч байсан залуухан цагаач залуу нэг хоногийн дотор "Баатар" болжээ💪

Мамоудоу Гассама, 4 давхрын тагтнаас дэнжигнэн зүүгдэх бага насны хүүг аврахаар тагтнаас тагт дамжин ямар ч хамгаалах хэрэгсэлгүй авирч хүүгийн амийг аварсан ба Франц Улсын Eрөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг биeчлэн хүлээн авч Франц Улсын иргэн болгохын хамт Гал унтраах улсын ангид ажилд орох эрхээр шагнасан байна.

Address

Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when JOY.MN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share