16/08/2026
ИДЭР ЗАЛУУЧУУД ЯАГААД ГЭНЭТ АМЬСГАЛ ХУРААГААД БАЙГААГ ТАЙЛБАРЛАЖ ӨГЬЕ
Сүүлийн жилүүдэд залуу хүмүүс орой унтаад өглөө боссонгүй гэх мэдээ нэлээд явах болсон. Шөнө гэнэт зүрхний шигдээс, тархинд цус харвалт өгснөөр гэнэт нас барах шалтгаан болоод байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг Эрүүл мэндийн үзүүлэлт 2023 тайлангаас харахад сүүлийн 10 жилийн дунджаар жилд 17 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд үүнээс 60.7 хувь нь эрэгтэйчүүд, тэр дундаа 40-49 насны бүлгийнхний дундах нас баралт бусад насны бүлгээсээ хамгийн өндөр байна. Мөн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрхний шигдээс, тархинд цус харвалт оношоор бүртгэгдэж байна. Энэхүү статистикаас товчхон дүгнэвэл монгол эрчүүд 40-49 насандаа зүрхний шигдээс, тархинд цус харвалтаар нас барж байна. Нөгөө талдаа энэ насны бэлэвсэн эмэгтэйчүүд үлдэж байгааг бодолцох хэрэгтэй.
Монгол хүнийг дөч, тавьхан жил амьдруулаад эрлэг номун хааны үүдэнд үйлээ дэнслүүлэхэд хүргээд байгаа зүрхний шигдээс, тархинд цус харвах эмгэг юунаас болоод байна вэ? Үүний гол шалтгаан нь судасны уян хатан чанар алдагдах, судсаар эргэж байгаа цус өтгөрлөөс шалтгаалаад байгаа юм. Судас хатуурлаас болоод хөгшин залуугүй артерийн даралт ихсэлттэй болоод байна. Судасны дотор хананд ханасан өөх тосны хуримтлал шигснээр судасны уян хатан байдал алдагдаж судасны хананд очих даралт эсэргүүцэл нэмэгдэхэд хүрнэ. Судас хатуурал дээр нэмээд стресс бухимдал, сэтгэл санааны тавгүй байдал, ажлын хэт ачааллаас болоод судас гэнэт хүчтэй агчил өгнө. Энэ үед зүрхийг тэжээдэг, тархийг тэжээдэг судсууд агчил өгснөөр дээрх нас баралт бүртгэгдэхэд хүрээд байна. Нэмээд нэг гол нөлөөлөх хүчин зүйл нь өнөөх хатуурсан, агчсан судсаар урсан цус нь өтгөрөлттэй, бүлэгнэлт үүссэнтэй холбоотой шөнө унтаад өглөө босохгүй байгаа шалтгаан энэ билээ.
Бид шалтгаанаа мэдчихдлээ одоо тэгвэл яах ёстой вэ? Цус шингэн, судас уян байхад л анхаарчих хэрэгтэй. Цус шингэн байлгана гэхээр зөвхөн ус уугаад байна гэж өрөөсгөл ойлгох нь бий. Цус өтгөрөл гээд байгаа нь ус тутагдсанаас бус цусан дахь ялтас эс ихсэж идэвхжсэнээс цусны бүлэгнэл ихэссэнээр цус өтгөрөөд байгаа юм. Иймд ус уухаас гадна цус шингэрүүлэх нөлөөтэй хүнс болох хүрэн манжин, сонгино саримс хэрэглэхээс гадна омега-3 тогтмол хэрэглэж занших хэрэгтэй.
Омега-3 нь цусны ялтас эс (тробмоцит) -ийг наалдамхай байдлыг бууруулж цус бүлэгнэлт ихсэхээс сэргийлдэг. Зүрх судасны өвчнөөс сэргийлэх тун нь хоногт 1000мг байхад тохиромжтой хэмээн үздэг. Омега-3 нь цусны бүлэгнэлтээс сэргийлэхээс гадна судасны хатуурлаас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл судас уян байхад нөлөөлтэй. Учир нь омега-3 нь муу өөх тос буюу LDL холестриныг бууруулж сайн холестрин HDL -ийг нэмэгдүүлснээр судасны дотор хана дах өөх тосон хуримтлалыг багасгах, хэсэг газрын үрэвслийг бууруулах нөлөөтэй учир омега-3 тогтмол хэрэглэдэг хүний артерийн даралт хэвийн байдаг. Цус өтгөрөл болоод судас хатуурлаас сэргийлэхэд Омега-3 чухал нөлөөтэй болохыг мэдлээ.
Тэгвэл судас гэнэт агчихаас хэрхэн сэргийлэх вэ? Судас гэнэт агчих нь ургал мэдрэлийн тогтолцоо симпатик мэдрэл идэвхжсэнтэй холбоотой. Үүний шалтгаан нь стресс бухимдал, сэтгэл зовнил, ажлын хэт ачаалалтай холбоотой. Ургал мэдрэлийн тогтолцоог бид ухамсарт үйлдлээр зохицуулах боломжгүй байдаг тул нэг талаас хэцүү. Гэхдээ амьсгал төвлөрөл бясалгалыг энгийн түвшинд хийж дадуулснаар өнөөх симпатик мэдрэлийг идэвхжлийг багасгаж парасимпатик мэдрэлийг идэвхжүүлснээр судас гэнэт хүчтэй агчил өгөхөөс сэргийлэх бүрэн боломжтой.
Энэхүү мэдээллийг уншаад “та өөрийгөө мартаагүй биз?” гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Мөн идэр насандаа буцчихаад байгаа нөхрүүдээ мартаагүй биз бүсгүйчүүд минь гэж асуумаар байна. Хэний төлөө, юуны төлөө нь тодорхойгүй амьдарч байтал нэг л өдөр амьсгал хураачихаад байна шүү дээ монгол залуучууд маань.
Бие, хэл, сэтгэлээ тогтуун байлгаж урт наслахыг ерөөе
Хүндэтгэсэн,
Цахим Эмч
✅ 100,000₮-өөс дээш худалдан авалтад
✅ Урьдчилгаа төлбөргүй
✅ Pocket Zero апп-аар 2–6 хуваан төлөх боломжтой
🧡 Мөн LendMN-ээр 1,000₮-өөс дээш зээл авах боломжтой.
#ХүссэнээАваадДарааТөл
Хүргэлтээр авах бол хувь чатаар захиалгаа өгөөрэй
- [x] Гранд плаза В1 Атм хажууд 002 дэлгүүр
Өдөр бүр 10:30-20:00
75709999 95900480