bioamidral.mn

bioamidral.mn Greener Together

БиоАмьдрал бол амьдралын хэв маяг. Энэхүү хэв маягийн хүрээнд байгальд ээлтэй, өөртөө эрүүл, бусдад таатай сонголтыг өдөр бүр ухамсартайгаар хийж, илүү "ногоонлог" Мэдлэг, Мэдээлэл, Мэдрэмжийг бусдад хамтдаа түгээнэ 💚

🌞🌞🌞Зуны урамшуулал болгон цөөхөн үлдсэн байгаа Sonnentor брэндийн 💯 био, өдөр тутмын хэрэглээний эфирийн тоснууд ☘️☘️☘️ ...
07/06/2022

🌞🌞🌞Зуны урамшуулал болгон цөөхөн үлдсэн байгаа Sonnentor брэндийн 💯 био, өдөр тутмын хэрэглээний эфирийн тоснууд ☘️☘️☘️ дээрээ 20%-ийн хямдрал зараллаа 👇👇👇
Мөн 2 тос авбал минималист загварын ультрасоник эфирын тос ууршуулагч 30% хямдрана 🤩🤩🤩
☝️☝️☝️ Зураг бүрийн доор үнэ бичээстэй байгаа жүү
🙂🌿🌿🌿💚💚💚

🌞🌞🌞Зуны урамшуулал болгон цөөхөн үлдсэн байгаа Sonnentor брэндийн 💯 био, өдөр тутмын хэрэглээний эфирийн тоснууд ☘️☘️☘️ ...
07/06/2022

🌞🌞🌞Зуны урамшуулал болгон цөөхөн үлдсэн байгаа Sonnentor брэндийн 💯 био, өдөр тутмын хэрэглээний эфирийн тоснууд ☘️☘️☘️ дээрээ 20%-ийн хямдрал зараллаа 👇👇👇
Мөн 2 тос авбал минималист загварын ультрасоник эфирын тос ууршуулагч 30% хямдрана 🤩🤩🤩

☝️☝️☝️ Зураг бүрийн доор үнэ бичээстэй байгаа жүү

🙂🌿🌿🌿💚💚💚

Манай оффисс дээр нэгэн үйлчлүүлэгч маань зорин зорин ирсэн. Байнга хэрэглэдэг савангаа манайхаас авсан. Энэ саван гадуу...
07/10/2021

Манай оффисс дээр нэгэн үйлчлүүлэгч маань зорин зорин ирсэн. Байнга хэрэглэдэг савангаа манайхаас авсан. Энэ саван гадуур олдохгүй байгаа гэнэ. Тэгсэн ашгүй манай дээр байж таараад бөөн баяр.

Би түүнээс асуулаа.
- Энэ савангийн юу нь гоё вэ?
- Ёстой юм юманд хэрэглэдэг. Нүүр арчилгаа, үс арчилгаа, арьс арчилгаа, эмэгтэйчүүд арчилгаан гээд ер нь бүтэн биеийн бариа гэдэг шиг бүхэл биеийн арчилгаанд хэрэглэдэг гэж хэлээд нэлээн хэдийг аваад явлаа.

Би судаллаа энэ гайхалтай саванг.
Ямар ч амьтны гаралтай өөх тос ороогүй, 100% оливийн тосоор, уламжлалт аргаар хийсэн, маш удаан хатаасан, Витамин E болон антиокситантаар хамгийн баялаг (арьсны хөгширөлтийг удаашруулна) саван байна.

Гоо сайхны бүтээгдэхүүнээс хамгийн анх саван, тэр тусмаа энэ оливийн саван үүссэн гэж ярьдаг. Бидний сайн мэдэх эртний Египетийн хатан хаан Клеопатра энэхүү оливийн савангийн нээлтийн эх үндэс болсон гэдэг. Мөнхийн залуу байхийг хүсдэг байсан хатан хааны гоо сайхны хэрэглээг та бас нэг хэрэглээд үзээрэй ;)

Захилга өгөх линк:

https://bioamidral.mn/p/8424/

Анхилуун үнэртэй (лаванда)

https://bioamidral.mn/p/8423/

Утаа, агаарын бохирдол, Ковид, өдөржин битүү орчинд суух, байнга маск зүүх гээд энэ цаг өөрөө уушги гэх эрхтэнд их ээлгү...
05/10/2021

Утаа, агаарын бохирдол, Ковид, өдөржин битүү орчинд суух, байнга маск зүүх гээд энэ цаг өөрөө уушги гэх эрхтэнд их ээлгүй цаг үе.

Гэхдээ хүний айдсан дээр тулгуурлаж марктеринк хиймээргүй байгааг маань зөвөөр ойлгоорой. Өнөөгийн нөхцөл байдал дээрх дурдсан шалтгаанууд болоод байна. Нэгэнт эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байгаа болохоор бид эрүүл мэндээ бодох нь зөвөөс зөв билээ.

Энэхүү гүн амьсгалын дасгалжуулагчийг танилцуулахаас өмнө эхлээд гүнзгий амьсгал бидэнд ямар хэрэгтэйг дахин нэг эргэн бодъё.

Гэдсээ пөмбийлгөж байгаад цээж дүүртэл гүнзгий амьсгалах нь амьд амьтанд байх ёстой инстинкт атал зав чөлөөгүй нийгэмд бид гүйцэт амьсгалахаа тэр бүү хэл амьсгалж байгаагаа ч анзаарахаа байж
Гүнзгий буюу зөв амьсгал сэтгэл зүй болоод бие махбодын эрүүл байдлыг хангахад амин чухал үүрэгтэй.

Тухайлбал:

Стрессээ удирдах

Нойргүйдлээс ангижрах

Сэтгэл гутралыг анагаах

Сэтгэл хөдлөлөө хянах

Анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг байна.

Төрсөн цагаас эхлэн уушги тань зогсолтгүй ажиллаж минутад дунджаар 16, өдөрт 23 мянган удаа амьсгалдаг гээд боддоо.

Зөв амьсгалын талаар нэгэн судалгаагаар даралт өндөртэй оролцогчид хөтчийн тусламжтай удаан амьсгалын дасгал хийсний дараа цусны даралт нь богино хугацаанд буурсан үзүүлэлт гарсан нь идэвхгүй амьсгалын буюу mindfulness ажиглалтын бясалгалынхаас илүү үр дүнтэй байжээ.
Өөр нэгэн судалгаагаар гүнзгий, ухамсарласан амьсгал нь санаа зовнил, сэтгэл гутралтай тэмцэх, нойргүйдлийг эмчлэхэд тустай. Нойрны хямралтай хүмүүс дээшээ харж хэвтээд гүнзгий амьсгал аваад удаанаар гаргах дасгалыг орой бүр унтахын өмнө хийснээр амархан унтаж чаддаг байна.
Лондон хотын King’s коллежийн судлаач Hassan Jafari-гийн судалгаагаар гүнзгий амьсгал нь өвчинг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг байна.
Удаан амьсгал нь яагаад энэ мэт эерэг өөрчлөлтийг авчирдгийг тайлбарласан нэгэн судалгааны өгүүлэлд уушгиа агаараар тултал дүүргэхэд цээж орчмын мэдрэлийн эст үүсэх үр дагаврыг ажиглажээ.

АНУ-ын Emory их сургуулийн профессор Donald Noble-ын тайлбарлаж буйгаар гүнзгий амьсгалах үед амьсгалын эрхтэн тогтолцооны хэсгийн мэдрэлийн судсууд тайван, давтамжтайгаар өдөөгддөг байна. Үүний үр дүнд тархины долгионы удаашрал нь биднийг тайван, анхаарал төвлөрлийн горимд шилжүүлэхийн сацуу стрессийн үед ялгардаг даавар болох кортизолын хэмжээг хянадаг байна.

Харин хурдан, гүехэн амьсгал нь эдгээр нервийг өдөөж амждаггүй байна. Хамгийн чухал нь гүнзгий амьсгалын үед барорецептрийн хөөрлийн мэдрэмж нь зүрх орчмын артерийн судас болох vagus nerv (тархинаас эх авсан хамгийн урт судал, тайван байх, амьсгал, зүрхний цохилт, хоол шингэлтийг хэвийн үйл ажиллагааг хянахад чухал нөлөө үзүүлдэг)-ийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэнэ (https://lead.style/n/zORZGpM0t2vh4IVLUkMH)

Гэрийн нөхцөлд хэрхэн гүнзгий амьсгалаа авч сурахад RESPIPROGRAM – incentive spirometer тусална.
Гүнзгий буюу зөв амьсгалаа авч сурснаар дараах өөрт хэрэгцээттэй асуудлыг давхар шийдэх боломжтой.
Үүнд:
• усан спортоор хичээллэх
• гүйлтийн спортоор хичээллэх
• дуулах амьсгалын чадвар
• астма эсвэл амьсгалын замын бусад өвчний амьсгалын чадварыг тус тус сайжруулах боломжтой.

Хэрэглэх заавар:
– Өнгөт бөмбөлөг бүр таны уушгины багтаамжийг харуулна. Өдөрт 2-3 удаагийн давтамжтайгаар нэг удаадаа өөрийн чадах хэмжээгээрээ 3-5 минутын хугацаатай бөмбөлөг бүрийг тус тусад нь сорж дасгалжуулна. Сороод бөмбөлгүүдийг дээр нь 2 -3 секунд барина. Хэрэглэсний дараа сайтар угааж цэвэрлэнэ.

Tайлбартай бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=DFPN_9pgCu8

Үйлдвэрлэсэн газар:
– Итали улс, Medine Tsrl (https://www.medinetsrl.com/english)

Материал:
– эмнэлгийн нөxцөлд хэрэглэдэг аюулгүй бүтээгдэхүүн. PVC & Latex free!

Уушги өөрөө гүйгээд явах “хөлгүй” учир сайн уушгитай байя гэвэл сайн гүнзгий амьсгалын дасгал хийж хэвшье 🙂 Эмчилгээний дээд бол дасгал хөдөлгөөн билээ.

Уужуу амьсгалж
Удаанаар жаргаж амьдаръя💚

Захиалга өгөх линк:
https://bioamidral.mn/p/9661/

Эмэгтэйчүүдийн нийтлэг хэрэглэдэг ердийн ариун цэврийн хэрэглэлүүд болох өдөр тутам, ариун цэврийн хэрэглэл, тампоны мат...
02/10/2021

Эмэгтэйчүүдийн нийтлэг хэрэглэдэг ердийн ариун цэврийн хэрэглэлүүд болох өдөр тутам, ариун цэврийн хэрэглэл, тампоны материалд ямар ямар хортой бодис нуугдаж байдгийг та мэдэх уу?

Ариун цэврийн хэрэглээний цагаан өнгө ⚠
- Цэвэр цэмцгэр мэдрэмжийг хэрэглэгчид өгөхийн тулд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнүүдээ хлороор цайруулж цагаан болгодог байна. Гэвч хлор нь байгалийн бодис биш учраас хүний биед сөрөг үр дагавар өгдөг.

Үнэртүүлэгч⚠
Ариун цэврийн хэрэглээнд агуулагдах үнэр оруулагч нь маш хортой химийн бодисоос бүрдсэн бөгөөд хорсох, загатнах урвал өгч харшил өгнө.
Ариун цэврийн хэрэглэлийн шингэн үл нэвтрүүлэгч далавч нь цавьны арьсыг битүү байлгаж арьс амьсгалах боломжийг хаадаг.

Даавуу⚠
- Химийн бордоо, пестицид, гербицид цацсан хөвөнгийн ургамалаас даавуу гаргаж авдаг.

Шингэн уусгагч⚠
- Сарын тэмдгийн шингэнийг шингээж гель хэлбэрт оруулж тогтоодог энэ бодис нь эмэгтэйчүүдэд харшлын урвал өгдөг.

Байгальд ээлтэй, өөртөө эрүүл сонголт бол Аягахан буюу menstrual cup. Гэвч энэхүү хэрэглээг хувийн болон ажил амьдралын шаардалгаас болоод эмэгтэйчүүд бүр хэрэглэх боломжгүй байдаг.

Тэгвэл menstrual cup хэрэглэх боломжгүй эмэгтэйчүүддээ зориулсан шийдэл байна.

Энэ бол органик ариун цэврийн хэрэглэл болон өдөр тутам.

100%-ийн органик цаасан зутан, шингээлт сайтай, маш нимгэн.

✅Хамгийн эмзэг арьсанд ч харшил өгөхгүй
✅зөөлөн
✅цайруулагч химийн бодисоор \хлор\ цайруулаагүй
✅химийн будаггүй
✅үнэргүй

Худалдан авах линк:

💚Өдөр тутам 50 ширхэгтэй
https://bioamidral.mn/p/9635/

💚Ариун цэврийн хэрэглэл 18 ширхэгтэй
https://bioamidral.mn/p/9634/

31/08/2021

Идэж буй хоолныхоо ёроолоос өөрийнхөө өвчинг хай.
/Хятадын зүйр үг/

Гол философи бол энэ. Хуванцар хаягдалгүй байх. Хэрэглээ байгаа цагт хог хаягдал байх л болно. Тиймээс байгальд ээлтэй х...
22/08/2021

Гол философи бол энэ. Хуванцар хаягдалгүй байх. Хэрэглээ байгаа цагт хог хаягдал байх л болно. Тиймээс байгальд ээлтэй хог хаягдлыг сонгох нь таны шийдвэр.

Био хэрэглээнд яагаад цаас гэж үү? Хөрсөнд аюулгүй бас хурдан шингэдэг материал. Мөн дахин боловсруулахад зардал багатай, ус бага орно. За бүүр байлаа гэхэд шатааж болно гэх мэт. Харин хуванцар материал тэр чигээрээ химийн хортой бодисын нэгдэл. Шатаахад хүртэл хар утаа гаргаад агаарт бохир.

Аан тийм аливаа зүйл хатуу төлөвт орохоороо түүхийн эдийн анхдагч чанараа алдаггүй. Жишээ нь хатаасан ургамал, ааруул, борц гэх мэт. Түүнтэй адил хатуу саван, шампунь гээд мөн адил. Хамгийн гол нь чанартай түүхий эдээр, сэтгэл гаргаж үйлдвэрлэсэн байх нь чухал.

Сонголт таны гарт 🌱
www.bioamidral.mn

Байгалийн нөөц дуусахаар уулаасаа байгаа нөөц рүүгээ орно. Тэр бол ХОГ.
15/08/2021

Байгалийн нөөц дуусахаар уулаасаа байгаа нөөц рүүгээ орно. Тэр бол ХОГ.

Минималист амьдралын хүрээнд хэрэглээнээс хэмнэсэн мөнгөөрөө ӨӨРТӨӨ бодит хөрөнгө оруулаарай. Чанартай био хоол хүнс хэр...
15/08/2021

Минималист амьдралын хүрээнд хэрэглээнээс хэмнэсэн мөнгөөрөө ӨӨРТӨӨ бодит хөрөнгө оруулаарай. Чанартай био хоол хүнс хэрэглэ, өөртөө цаг гаргаж ном унш (бусдын оюуны бүтээл болох урлаг соёлд мөнгө зарцуул), агаар салхинд гарч, сайн унтаж амар 💚🌱

Хэрэглээний боол болоогүй хүн өөрийнхөө амьдралын эзэн хаан байдаг 💚

PS. Menstrual cup асуусан хүмүүст хэлэхэд манай 👉👉👉 www.bioamidral.mn дэлгүүрт байгаа 😇Минималист амьдралын хүрээнд хэрэглээнээс хэмнэсэн мөнгөөрөө ӨӨРТӨӨ бодит хөрөнгө оруулаарай. Чанартай био хоол хүнс хэрэглэ, өөртөө цаг гаргаж ном унш (бусдын оюуны бүтээл болох урлаг соёлд мөнгө зарцуул), агаар салхинд гарч, сайн унтаж амар 💚🌱

Хэрэглээний боол болоогүй хүн өөрийнхөө амьдралын эзэн хаан байдаг 💚

PS. Menstrual cup асуусан хүмүүст хэлэхэд манай 👉👉👉 www.bioamidral.mn дэлгүүрт байгаа 😇

Энгийн амьдрал маш хэцүү. Тренд, мода гэж мэдэхгүй. Хог хаягдлыг хэрэглээндээ эргэн оруулаад уйтгартай. Жичээ нь үнэтэй ...
06/08/2021

Энгийн амьдрал маш хэцүү. Тренд, мода гэж мэдэхгүй. Хог хаягдлыг хэрэглээндээ эргэн оруулаад уйтгартай. Жичээ нь үнэтэй болор шилэнд таримал өнгө өнгийн цэцэг хийгээд сууж баймаар байхад энгийн амьдрал ингээд хаягдал болох бор шилэнд хээрийн зэрлэг цэцэг хийчихсэн байх жишээтэй. Эвий дээ энэ зургийг хараад хүүхэд байхад л гадаа өвс ногоогоор хоол хийж, жижиг чулуу чихрийн цаасанд боогоод, элдэв бусын цэцэг халтар архины шилэнд хийчихсэн айл гэр болж тоглодог байсан үе ч санаанд орох шиг. Гэхдээ энгийн байх тусмаа бид илүү амар тайван аз жаргалтай байдаг мэт. Зарим нэг нь энгийнээр гэх ойлголтыг замбараагүй, бохир мэт боддог. Энгийн гэх ойлголт бол маш ойлгомжтой, тодорхой, цэгцтэй, үнэн байх чанартай байдаг.

Энгийн бөгөөд тухтай амьдралыг олохын өмнө эхлээд өөрөө өөрийгөө олох хэрэгтэй юм шиг санагддаг. Хэдий гаднаа энгийн байя гэж бодовч дотоод хүн нь нүсэр ганган чамин баймаар байвал бас нэг хэцүү. Зөрчилдөөн дундаас сэтгэл хангалуун бус байдал үүсдэг. Тиймээс энгийн амьдрал сонгох гэж байгаа бол эхлээд дотоод хүнээ нэг сонсоод үзээрэй. Эцэст нь хүн хүслээрээ амьдрах эрхтэй. Гол нь тэр хүслээс болж байгаль Эх дэлхий бохирдоод байхгүй байх нь чухал шүү дээ.

Өвсний ширхгийг микроскопоор татаж харсан нь :-) Бөөн жаргалтай царайИлүү их ногоон аз жаргалыг www.bioamidral.mn
22/07/2021

Өвсний ширхгийг микроскопоор татаж харсан нь :-) Бөөн жаргалтай царай

Илүү их ногоон аз жаргалыг www.bioamidral.mn

Өвчин бол эзэндээ гомдсон эд эсийн мэдээлэл буюу All In The Mind ☝️Өвчин зовуурыг тайлах нэг шинжлэх ухааны салбар бол п...
20/07/2021

Өвчин бол эзэндээ гомдсон эд эсийн мэдээлэл буюу All In The Mind ☝️

Өвчин зовуурыг тайлах нэг шинжлэх ухааны салбар бол психосоматик (psychosomadic). Эрт дээр үеэс бидний Монголчууд сэтгэл зовсон үед бие махбод өвддөг гэдгийг сайн мэддэг байсан болохоор "сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэдэгт итгэж олон өвчний эсрэг янзан бүрийн дом засал хийж сэтгэл аргадан тайвшруулдаг байж. 1980 оны үеэс Европт психосоматик (психо - сэтгэл, соматик - бие маход) салбар эрчимтэй хөгжин эмгүй эмчилгээний голлох байр суурийг эзэлж эхэлсэн.

Психосоматик гэж юу вэ? Маш товчхондоо бол сэтгэлийн гэмтэл бие дээр өвчин, зовуур болж илрэх. Өвчний шинж тэмдгийг биш гарал үүсэл, учир шалтгааныг олж эмчилдэг.

Ойлгомжтой байх үүднээс дараах хэдэн жишээ дурдъя.

☝️Шөнө шүдээ хавирах (bruxismus)

Шалтгаан: өдрийн стресс, сэтгэлийн бухимдал, шулуухан шударга хэлье гэсэн зүйлээ шүдээ зуугаад өнгөрөх, өөрийгөө бусдаас доор үзэх гэх мэт явдлаас үүдэлтэй.

Эмгүй эмчилгээ засал: өдрийн бухимдал стрессээ өөрөө хүлээн зөвшөөрөх. Стрессээ гаргах арга хэмжээ авах (иога, бясалгал хийх гэх мэт).

Энгийн эмнэлгийн эмчилгээ: ядаргаа гэж оношлоод тодорхой нэмэлт тариа, витамины эмчилгээ хийх.

☝️Хүүхэд орондоо шээх

Шалтгаан: хүүхдэд их сэтгэлийн дарамт шахалт өгөх, хүүхдийн хэлсэн & хийсэн бүхнийг буруутгах. Орондоо шээх бол шөнө дунд сэтгэлээ тайвшруулах гомдлын нулимс гэж психосоматик салбар үздэг.

Эмгүй эмчилгээний засал: хүүхдийг хувь хүн гэдэг талаас нь хүлээн зөвшөөрөх, өөрийгөө илэрхийлэх орон зайд нь хүндэтгэлтэй хандах.

Энгийн эмнэлгийн эмчилгээ: бөөр болон мэдрэлийн тасагт хүлээлгэн өгөх.

Энэ мэтээр нэг онош дээр хоёр өөр эмчилгээний арга зүй яригдаж байгааг та анзаарсан байх. Орчин цагийн эмчилгээний арга зүй илүү сэтгэл засал руугаа түлхүү хандаж, эмийн хэрэглээг багасгаж байгаа билээ.

Монголчуудад их тохиолддог өвчин. Үүнд:

☝️ Хоолой өвдөх
Хоолой өвдөх бол өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн тод илрэл. Хатуу үгээр хэлбэл өөрөө өөртэйгөө "дайн" зарласан. Тийм учраас хоолойгоор дамжин давах бүх зүйл зовуур өвчин болж хувирах. Дотоод хүнээ "хооллохгүй" шийтгэж байгаа учраас хоолой өвддөг гэнэ.

Сэтгэлийн засал: өөрөө өөрийгөө хайрла, хүлээн зөвшөөр.

☝️ Хөхөөр өвдөх (эмэгтэйчүүд)
Хөхний өвчин (mastodynie). Энэ талаар маш нарийн мэдээлэл байгаа ч их энгийн ойлгомжтой байх үүднээс хэдхэн өгүүлбэрээр бичлээ. Хөх өвдөх хоёр том үндсэн шалтгаан байна.

1) эмэгтэйлэг энерги алдагдах. Энэ үед өөрийнхөө эмэгтэйлэг энергийн төвийг олж, хөхөндөө илүү анхаарал хандуулах. Жишээ нь хөхөнд массаж хийх.

2) Хөхийг латинаар Mamma гэх буюу "Ээж" гэсэн нэртэй. Ээж, охины хооронд эвтэй таатай харилцаа алдагдах үед аль алиных нь хөх өвддөг.

☝️ Нуруу өвдөх
Нурууны өвдөлтийг дотор нь хүзүү, цээж хэсэг, ахар сүүл гэж 3 хэсэгт хуваана. Хэсэг болгоны өвдөлт өөр өөр учир шалтгаантай. Амьдралдaa хармааргүй зүйлээ хойшоо чулуудсанаас болж нурууны өвдөлт үүсдэг. Хойшоо чулуудах? Ямар учиртай зүйрлэл вэ?
- дотоод болон гадаад хүний зөрчилдөөн
- амьдралд таалагдахгүй бүхнээ нүднээсээ далд нуух
- өөрөө өөртөө худал мэдрэмж итгүүлэх гэх мэт далд ухамсрын мэдээлэл нуугдаж байдаг юм байна. Нуруу өвдөнө өө гэдэг нь энэ хүнд амьдралын ачааг үүрэх тэнхэлгүй байна гэсэн дохио.

Арга зам: тай чи, иога гэх мэт энергийн дасгал хийх, нуруун дээрээ уушги байна гэж төсөөлөн бодож нуруу тал руугаа гүнзгий амьсгалах (амьсгалах гэдэг нь үлээх гэдэгтэй ойролцоо. Хүүхэд ёоёо болсон хэсэгт бид үлээж домнодог шиг арга), амьдралын чиг хандлагыг өөрчлөх. Том өөрчлөлт жижигхэн зүйлээс эхэлдэг болохоор 21 хоногт өөр дээр шинэ өөрчлөлт дадал болгох (жишээ нь өдөр бүр иога хийх).

☝️ Толгой өвдөх
Хүний биеийн төв цэг бол толгой. Толгой эргэх, толгой хатгаж өвдөх, толгой доргих гэх мэт толгой өвдөлт олон янз. Маш тодорхой бөгөөд товч хэлэхэд толгой өвдөх шалтгаан нь Амьдралд төөрчихсөн, амьдралын төв цэгээ олохгүй байгаа байдал. Эрэгтэй, эмэгтэй хүний толгойн өвдөлт өөр өөр байдаг байна. Эрэгтэй хүний толгой өвдвөл эго баланс алдагдсан байна гэж үзэх бол эмэгтэйн толгой өвдөлт толгой дүүрэн бодол иx гэнэ,

Арга зам: БИ ХҮСЭЖ БАЙНА!!! гэж өөртөө зоригтой хэлж амьдралд дайчин байх байдал гэнэ.

☝️ Экзем
Психосоматик салбар арьсыг өөрийн хил хязгаар, өөрөө өөртэйгөө харилцаx гэж хардаг. Арьс бол бидний дотоод, гадаад орчноос тусгаарлаж байгаа хамгийн том эрхтэн. Бидний нүдэнд харагдах арьсны өнгө, байдал бүгд бидний дотоод биетэй холбоотой. Хэрвээ арьс харшил, екзем өртөмтгий байвал асуудлыг голомтыг мөн адил дотроосоо хайна. Мэдээж механик аргаар арьс гэмтсэн бол өөр хэрэг (химийн хортой бодис). Тиймээс экзем, харшил чухам юунаас яаж аваад байгаагаа эхлээд сайн тодорхойлох хэрэгтэй.

Экзем бол бидний ухамсрын цагдаа ах. Дотоод бие, сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдсан үед экзем гарна. Экзем бидэнд ямар мэдээлэл өгөх гээд байна аа гэвэл энэ биеэ сайн анхаар, хайрла, халамжил гэсэн дохио мэдээлэл өгч байгаа.

☝️ Таргалалт
Таргалалт буюу илүүдэл жин. Хүн төрөлхтөн хайрын бэлэг тэмдгийг 💚 дүрсээр буюу бүрэн дүүрэн хэлбэрээр дүрсэлж ирсэн. Хайр гэдэг үгийн цаана бүрэн дүүрэн гэсэн сэтгэл ханамж мэдрэмж байдаг. Гэвч бидний далд ухамсар дотоод сэтгэл хайраар хоосон байгааг мэдсэн үед гадаад хайрандаа анхаарч эхэлдэг. Тэр бол идэх.Өөхлөлт ихтэй байна аа гэдэг нь өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлж байна гэсэн үг. Бусдаас өөрийгөө тусгаарлаад эхлэх бол өөрөө өөрийгөө гаргууд нь хаях, сэтгэл санааны гүн хямралд ороход ойрхон байна гэсэн.

Арга зам: хоол идэх цаг анхаарлаа өөр үйл ажиллагаанд зарцуулах. Жишээ нь бүтээлч байх. Хэт их хоол идмээр байвал ямар нэгэн бүтээлч зүйл хийх. Өдөр бүр жингээ үзэхгүй байх. Биеийн биш сэтгэлийн жингээ нэмэх буюу таашаал авдаг зүйлсээ хийх (хоолноос бусад).

☝️ Архи уух
Согтсон цагтаа л жаргалтай байгаа мэдрэмжийг хүн авах гэж архи уудаг. Архинд биш тэр сайхан мэдрэмжид донтсон учраас ямар ч үнэ цэнээр хамаагүй согтохын тэмүүлнэ. Архи уулаа гэж шүүмжилхээс илүүтэйгээр яагаад архи уугаад байгаа учир шалтгааныг олох хамгийн том шийдэл болно. Эрэгтэй, эмэгтэй хүний архидалт хоорондоо өөр өөр шалтгаантай байдаг. Би эрэгтэй тал дээр нь илүү мэдээлэл бичлээ.
Шалтгаан: өр зөөлөн, үргэлж ээжийн хайртай хүү байсан тэр л эр хатуу амьдралын ачааг дийлэхгүй байгаа учраас архи ууж энэ хүнд амьдралаас зайлс хийдэг. Согтуу эр ихэвчлэн ээжийгээ их ярих, ээжийн тухай дуу дуулах, хүүхэд насаа их дурсдаг. Хэт их архинд донтсон эр архийг уух биш угжиж таашаал авдаг (өөрийгөө нялх хүүхэд гэж бодох) үзэгдэл Дэлхийн бүхий л эрчүүдэд байдаг нийтлэг үзэгдэл гэнэ. Нэг үгээр хэлбэл хатуу амьдралд эрт бэлтгэгдээгүй хүмүүс архи их уудаг.

Арга зам: өөрийн уян зөөлөн байдлаа хүлээн зөвшөөрөх. Хүүхэд настайгаа хагацах ямар нэгэн зан үйл хийх (эрт цагт өсвөр насны хүүг ан руу авч яван эр хүн болсон гэдгийг мэдрүүлдэг байж), амьдралаас зугтах биш амьдралтай тэмцэх тэр дайчин занг өөртөө бий болгох (спортоор хичээллэх) гэх мэт олон арга зам байна.

☝️ Бөөр өвдөх
бөөр өвдөх гэр бүлийн, хосуудын асуудалтай холбоотой гэнэ. Хэтэрхий их хүлээлт ихтэй хайр дурлал эмэгтэйчүүдийн бөөр өвдөх шалтгаан болдог. Тиймээс хүсээд байгаа хайраа хажууд хүндээ эв зүйгээр хэлж ойлгуулах, хоорондоо зөрчилгүй байх.

Хэрвээ та өвдсөн бол эм уухаас өмнө яагаад өвдөв гэдгээ нэг сайн бодоод, судлаад, анхаараад үзээрэй.

Address

СХД, 1-р хороо, Business Tower, 9-908
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when bioamidral.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to bioamidral.mn:

Share