04/06/2024
НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ
Би автобусны буудал дээр машинд дайруулаад гэмтсэн муурийн зулзага мал эмнэлэг бараадуулах гээд машин зогсоож суусан юм. Түгжрээ ч их байсан, жолооч ах надад дараах зүйлийг ярьсан бөгөөд ярьсан зүйлийг нь түүний зөвшөөрсөнөөр бусдад сануулга болгох үүднээс бичлээ.
Ахын хүүхэд нас бусдын адил өнгөрсөн. Тэр айлын том хүү, 2 эмэгтэй 1 эрэгтэй дүүтэй. Аав ээж нь цэргийн газар ажилладаг байсан гэсэн.
Ах санаа алдаад, ээж минь үр хүүхэд биднийгээ ямар гайд унагааснаа өөд болохын үедээ ойлгосон доо бас их зовсон доо. Үйлийн үр гэж айхтар зүйл байдаг юм билээ гээд ийнхүү ярилаа. Тэднийх 1 охин нохойтой байж. Тэр нь жилд 2 гөлөглөдөг өвөл гөлөглөхөөр ээж нь гөлөгнүүдийг шууд төөрүүлээд хаячихдаг, дулаанд бол шууд муу усны нүхрүүгээ хийчихдэг байж. Эх нохой хэдэн өдөр шөнө гаслана, сүүлдээ бүр дуу нь ч гарахгүй болдог байж. Ах хүүхэд болохоор тэгдэг л юм байх гэж бодоод нэг их тоодоггүй байж. Харин аав нь эх хүн байж нүглээ яаж даана даа гээд л хааяа муудалцдаг байж л дээ. Цаг хугацаа ч өнгөрч ах дүү нар гэр бүлтэй болж тэр үеэс л гай гэгч нь нүүрлэж. Аав нь бурханы орноо одож харин ээж нь нас ахих тусам бие нь учир нь олдохгүй өвдөж эмнэлэг домлог болж нааштай байхгүй байсаар хэвтэрт орж, бага охин дүү нь Солонгос улсруу ажиллахаар яваад үйлдвэрийн ослоор өнгөрч, том охин дүү нь жирэмсэн болдог ч 3 үрээ алдаж сүүлдээ үр хүүхэдгүй эрүүл мэндийн асуудалд ороод ухаан солиорч хань нь орхиод сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн, бага эрэгтэй дүү нь хаана явдагын бүү мэд архи уудаг болж сураг байхгүй удаж байгаа гэсэн. Харин ах өөрөө 1 хүүтэй болж гадаад руу сургуульд явуулсан ч гэнэт толгой нь өвдөөд саажилттай болоод эхнэр нь танай эхийн бузар нүгэлийг бид үүрч чадахгүй гээд орхиод явсан. Ах нь авто ослоор нэг хөлөө алдсан хүн гээд хэцүүхэн л юм ярилаа. Би ч ёстой гайхаад дээр нь кино биш тэгээд бодит ямар аймар юм бэ гэж бодсоор чимээгүй л явлаа.
Ах нь ээжийгээ энэ бүхний эхлэл гэж зүүдлээчгүй явлаа. Ээж муудаад эхнэр маан нэг сайн үзэж хардаг хүн байна, чамайг аваад ир гэнэ гээд би ч яахав шүтлэг энэ тэргүй хүн дургүйхэн дагаад л явлаа. Эхнэр маань Хөвсгөлийнх. Бид бөөн юм болж Хөвсгөлийн тайга ороод л явган нүцгэн алхсаар нэг ядруу урцтай өвгөнийд очлоо. Нутгийн хүмүүс анддаггүй юм байналээ. Эхнэр хүүгээ л асуусан юм билээ анх. Гэтэл урцандаа оруулах битгий хэл үүднээсээ ч зайтай суулгаад их хүйтэн хоолойгоор:
-Хөхнөөс нь сүү гараагүй юм шиг савнаас нь үр унаагүй гэлтэй бузар нүгэлтэн 9 үеэрээ төлөмгүй их нүгэлийн төлөөсөө үрсдээ үлдээгээд үхэж чадахгүй хар гичиг нь амийг нь нэхэвч үйлийн үр цээрээ хүртэж зовлондоо зовлогоо тээж хөх нь чинэсэн гичигийг үйлт тамд унагасан гээд... бүр юу ч хэлээгүй байхад харааж загнаад эхийн чинь амь тасраад ч энэ үйл зогсохгүй, үрсээ хамгаалах чадамжгүй амьтанд хор яах гэж хүргэв. Би дийлэхгүй ээ дахиж битгий ирээ хүүг чинь аврахыг л хичээе гээд халгаасангүй. Тэр үед л ахых нь толгой дундуур цохиод авах шиг болсон гээд ах хэсэг дуугүй болчихов... Тэгснээ хүн өтдөг юм билээ, бид ээжийгээ яаж ч арчилаад нэмэргүй өтөөд хүн ойртох аргагүй үнэр орж их л зовсон доо. Өөд болохынхоо шөнө 3 цагийн л үед байх гэнэт л:
- Тэр хар жингэр одоо намайг авах нь ирчихээд оцойгоод суугаад байна, хөөж гарга гэж орилоод л аймшигтай байж билээ. Хүн гэж ад чөтгөр ч болдог, бурхан ч болдог. Хэн болж яаж амьдрах нь өөрт нь л байдаг байх даа миний дүү гээд санаа алдаад ах нь мөнгө авахгүй ээ гэлээ.
Та энэ тухайгаа сэрэмжлүүлээд "Аймар цаг" нэвтрүүлэгт оруулаач гэтэл
-Ах нь утаснаас хол хүн. Дүү харин бичээд өгөөч энэ тэнд хүний буруутай үйлдлээс болж зовсон амьтад их харагдах боллоо. Үйлийн үр үр хүүхдийг ч өршөөдөггүй юм байна. Над шиг ийм гай битгий үзээсэй олон түмэн минь. Бид 4-өөр л удамд минь ирсэн энэ муухай үйл тасраасай гэж залбираад л явна даа ах нь гээд хөдлөөд явсан даа.
Ахаа би амалсандаа хүрч бичлээ, та минь тэнхээтэй байгаарай🙏хэрэндээ товчилж бичлээ.
#сору аймар юмаа
Хэзээд хүн бай