MongolMark.com

MongolMark.com MongolMark.com - Official Page

Сонирхолтой мэдээ:2026 - 04 сарын Хонгконгийн дуулдаг худалдаанд Данзангийн 10 долларыг 2,000$ дуудаж эхлэх юм бна.www.m...
29/03/2026

Сонирхолтой мэдээ:

2026 - 04 сарын Хонгконгийн дуулдаг худалдаанд Данзангийн 10 долларыг 2,000$ дуудаж эхлэх юм бна.

www.mongolmark.com

🪙 1911 болон 1925 оны Хятадын болон Монголын зооснууд цуглуулагчдын хамгийн их хүсдэг үнэт зооснууд. Гэхдээ хуурамч зоос...
26/03/2026

🪙 1911 болон 1925 оны Хятадын болон Монголын зооснууд цуглуулагчдын хамгийн их хүсдэг үнэт зооснууд. Гэхдээ хуурамч зооснууд жил ирэх тусам улам нарийсч, зөвхөн хараад жинхэнэ эсэхийг таних боломж бараг л алга болжээ. Мэргэжлийн лабораторийн шинжилгээ үнэтэй, удаан байдаг. Тиймээс бид танд зориулж зоос таних аргуудыг хүргэж байна.

https://www.mongolmark.com/tester/

💵Цуглуулагч, дилер, сонирхогч хэн бүхэнд хуурамч зоосыг гэрийн нөхцөлд хурдан, найдвартай таних иж бүрдлийг бас санал болгож байна.

📦 Багцад юу багтах вэ?

Дижитал калибр – Зоосны диаметр, зузааныг 0.01 мм нарийвчлалтай хэмжинэ. Жинхэнэ зоос стандарт хэмжээсээс огтхон ч зөрөх ёсгүй.
Дижитал жин – Жинг граммаар өндөр нарийвчлалтай харуулна. Жинхэнэ 1911/1925 зоос хатуу жингийн стандартаар цутгагдсан байдаг.
Хүчтэй соронз & Мѳнгѳ мэдрэгч– Хямд хайлшаар хийсэн хуурамч зоос соронзонд татагдана. Мөнгө мэдрэгч мөнгийг хөмрөх үйлдэл хийлгэнэ.
LED гэрэлтэй томруулдаг шил – Ирмэг, бичиг, нарийн хийцийн согогийг ойроос харж болно.

✨ Давуу талууд
Хуурамч зоосыг хамгийн түгээмэл аргачлалаар шууд илрүүлнэ.
Бүрэн багцаар авбал 10% хямдралтай & хүргэлт үнэгүй.

https://www.mongolmark.com/tester/

1911 болон 1925 оны Хятадын болон Монголын зооснууд цуглуулагчдын хамгийн их хүсдэг үнэт зооснууд. Гэхдээ хуурамч зооснууд жил ирэх тусам улам нарийсч, зөвхөн хараад ж...

1913 оны Монголын гайхалтай 17 өнгөт гэрэл зурагуудЭдгээр түүхэн зургууд нь өнөөгөөс 113-н жилийн өмнө буюу 1913 онд Мон...
22/03/2026

1913 оны Монголын гайхалтай 17 өнгөт гэрэл зурагууд

Эдгээр түүхэн зургууд нь өнөөгөөс 113-н жилийн өмнө буюу 1913 онд Монгол нутгаар аялсан гэрэл зурагчин Стефан Пассэ (Stefan Passe) -гийн авсан гэрэл зургууд юм.

Аялал жуулчлал байтугай гадаад ертөнцөд бүрэн танигдаагүй, хүний хөл хүрээгүй, улс орон газар нутгийн зургийг авч “Дэлхийн Архив” хэмээх цуглуулгаа бүтээсэн Альберт Кан-ы цуглуулгад багтдаг зургууд билээ.

Альберт Кан (Albert Kahn) -ын цуглуулгад 1909-1931 онуудад дэлхий даяар авсан нийт 72,000 өнгөт зураг байдаг бөгөөд тухайн үеийн 50 улсын зургийг өнгөтөөр авч хадгалсан байдаг.

Зургийн цомог үзэх:

https://www.mongolmark.com/1913-mongol-zurag/

1.II Николай хааны мөнгөн зоосНиколай 2 (1894–1917) нь Оросын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан бөгөөд түүний үед олон төр...
17/01/2026

1.II Николай хааны мөнгөн зоос

Николай 2 (1894–1917) нь Оросын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан бөгөөд түүний үед олон төрлийн мөнгөн зоос цутгагдаж хэрэглэж байжээ.

Түүний засаглалын үед Орос улс асар том газар нутагтай. Худалдаа болно мөнгөний систем нь тогтвортой байж алт, мөнгөн зоосыг албан ёсоор гүйлгээнд хэрэглэдэг байв.

Гэвч дэлхийн I дайн удалгүй гарч Оросын дотоодын бослого, улаан хувьсгалын улмаас 1917 онд Орос нутагт хаант засаг нуран унасан бөгөөд II Николай хааныг гэр бүлийн хамт маш хэрцгийгээр цаазалсан нь Оросын түүхэнд томоос том улаан толбо үлдээсэн байдаг.

II Николай хааны үед олон төрлийн мөнгөн зоос цутгагдсан.

Хамгийн түгээмэл нь:
* 15, 20, 25, 50 копейк
* 1 рубль (эрэлт ихтэй)

Эдгээр зоос нь:
* 90% цэвэр мөнгөөр хийгдсэн
* Жин, хэмжээ нь стандарттай
* Бат бөх, удаан хэрэглээтэй.

Зоосны нэг талд — II Николай хааны хөрөг. Нөгөө талд — Оросын хоёр толгойт бүргэд сүлдтэй.

2. II Николайгийн мөнгөн зоос Монголд

19–20-р зууны эхэн үед Монгол Улс өөрийн үндэсний мөнгөгүй байсан тул гадаадын мөнгөн зоос өргөн хэрэглэгддэг байв.

Тухайн үед: Хятадын мөнгөн зоос, Оросын мөнгөн рубль хамгийн түгээмэл байлаа.

Монголчууд бид худалдаа, наймаанд, мал, арьс шир, цай солилцоход эдгээр зоосыг ашиглаж "Цагаан мөнгө” Орос мөнгө” гэж нэрлэдэг байжээ.

3.Аль онууд ны илүү үнэ цэнтэй вэ?

Мэдээж хэрэг бүх II Николайгийн зоос ижил үнэлгээтэй биш. Хадгалалтын байдал сайн байх тусам үнэ нь өндөр байх нь тодорхой.

Илүү үнэ цэнтэйд тооцогддог онууд:
* 1895–1896 он – анхны цутгалтууд
* 1901 он – ховор
* 1912–1914 он – Монголд хэрэглэгдэж байсан ч сайн хадгалалттай нь цөөн

4.Мөнгөн зоосыг жинхэнэ эсэхийг яаж мэдэх вэ?

Энгийн шалгах аргууд:
* ⚖️ Жин: 1 рубль ойролцоогоор 20 гр
* 🧲 Соронз: жинхэнэ мөнгө татагдахгүй
* 🔔 Дуу: жинхэнэ зоос цангинасан дуугарна
* 🔍 Хийц: бичээс, нүүр тод, нарийн байх гэх мэт аргуудыг хэрэглэж болно.

Хэрвээ хэт эргэлзээтэй байвал худалдаж авахаа түр азнаж мэргэжлийн хүнээр шалгуулахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон мөнгөн зоос шалгах СЕТ багц авч хормын дотор өөрт байгаа зоосыг шалгахыг хүсвэл доорх линкээр захиалга өгч хүргэлтээр аваарай.

www.mongolmark.com/tester/

Зоос тэгшлэгч багаж ашиглан мурийж, нугаларсан зоосыг аюулгүй, зөв тэгшилж сурахыг хүсвэл манай тайлбар видеог үзэж сони...
29/12/2025

Зоос тэгшлэгч багаж ашиглан мурийж, нугаларсан зоосыг аюулгүй, зөв тэгшилж сурахыг хүсвэл манай тайлбар видеог үзэж сонирхоорой.

Хуучны үнэ цэнтэй зоосны үнэ цэнийн хадгалж, зөв тэгшлэх төхөөрөмж захиалах бол доорх линкээр захиалга өгч болно:

Төхөөрөмжийн хэмжээ: 50мм х 50мм

Илүү дэлгэрэнгүй:
https://www.mongolmark.com/fixer/

#зоос #мөнгөнзоос

zooхүсвэл туршаад үзээрэй.Хуучин зоосыг гэмтээлгүй засах энгийн аргыг хуваалцаж байна.Захиалга ѳгѳх бол:www.mongolmark.com/fixer/

1914 он буюу “Бүгд Найрамдах Хятад Улсын 3 онд үйлдвэрлэв” гэсэн бичигтэй Юань Шикайн хөрөгтэй мөнгөн юань зоос нь уг цу...
26/12/2025

1914 он буюу “Бүгд Найрамдах Хятад Улсын 3 онд үйлдвэрлэв” гэсэн бичигтэй Юань Шикайн хөрөгтэй мөнгөн юань зоос нь уг цуврал зоосны анх дугаар оны гүйлгээний зоос нь байдаг.

Манай Монголчууд уг зоосыг “Ёншгойт” гэж нэрэлдэг бол баруунд уг зоосыг “Fatman Dollar” буюу "Тарган Эрийн Доллар” гэдэг байна.

Тэгвэл энэ мөнгөн зоосыг нийт 1 тэрбумаас илүү цутгасан байдаг гэдгийг та мэдэх үү?

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.mongolmark.com/yuan-shikai-yuan/

Мөнгөн зоосыг хэрхэн шалгах вэ? Анхан шатны 4 арга байдаг:

1. Дижитал калибр – Зоосны диаметр, зузааныг 0.01 мм нарийвчлалтай хэмжинэ.
2. Дижитал жин – Жинг граммаар өндөр нарийвчлалтай харуулна.
3. Супер соронз & мөнгө мэдрэгч – Хямд хайлшаар хийсэн хуурамч зоос соронзонд татагдана, Мөнгө мэдрэгч мөнгийг хөмрөх үйлдэл хийлгэнэ.
4. LED гэрэлтэй томруулдаг шил – Ирмэг, бичиг, нарийн хийцийн согогийг ойроос харж болно.

💬Илүү мэдээллийг чатаар аваарай.

Захиалга авах хаяг:
www.mongolmark.com/tester/

#мөнгөнзоос #зоос #монголмарк

🐉 Лууны дүрстэй “мөнгөн зоос бол ” – Заавал Хятад зоос байдаггүйг миний би та бүхэнд ѳмнѳ нь Вьетнам мѳнгѳн зоос дээр та...
22/12/2025

🐉 Лууны дүрстэй “мөнгөн зоос бол ” – Заавал Хятад зоос байдаггүйг миний би та бүхэнд ѳмнѳ нь Вьетнам мѳнгѳн зоос дээр тайлбарлаж байсан билээ.

Харин энэ мѳнгѳн зоосон дээр луу дүрслэгдэж, бүхэлдээ хятад ханзаар бичигдсэн байдаг тул олон хүн энэ зоосыг мѳн л Хятадын зоос гэж андуурдаг.
Гэвч үнэн хэрэгтээ энэ бол Японы зоос юм.

Барууны хэв маягийн дугуй зоосыг Япон улс Хятадаас эрт цутгаж эхэлсэн байсан нь маш сонирхолтой баримт юм. Доорх зоос нь 1870 онд, Эзэн хаан Мэйжигийн (жинхэнэ нэр нь Муцухито) зарлигаар хийгдсэн мөнгөн зоос юм.

Улсаа орчин үеийн болгох, барууны стандарттай ойртуулах зорилгоор Мэйжи эзэн хаан эртний, төвөгтэй мөнгөний системийг халж, алт, мөнгөөр баталгаажсан, барууны хэв маягийн валют нэвтрүүлсэн нь гадаад худалдааг хөнгөвчилсөн байна.

Уг зоосны дараагийн он жилүүдэд цутгагдсан зоосон дээр англиар “One Yen” гэж бичсэн байдаг тул хойшид андуурах нь элт багассан гэж үзжээ.��Харин энэ анхны зоос дээр англи бичээс огт байхгүй тул хятад ханз уншиж чаддаггүй хүнд танихад нэлээд төвөгтэй.

Дугуй хэлбэртэй байсан тул шинэ валютыг “Иен (Yen)” гэж нэрлэсэн бөгөөд Хятадтай адилхан 圆 (Юань) ханзыг ашиглаж байсан байдаг нь шууд харагдана.

Хожим энэ ханз Хятадад 元, Японд 円 болж хялбаршсан бөгөөд өнөөдөр ч Юань, Иений тэмдэг болгон хэрэглэгдэж байна.

Зоосны нүүр талд мэргэн ухааны сувд барьсан Япон луу дүрслэгдсэн байна.

Сонирхолтой нь, Хятадын эзэн хааны луу 5 сарвуутай байдаг бол Япон луу ердөө 3 сарвуутай байдаг.

Хятад, Японд хоёуланд нь эзэн хаадыг лууны удам гэж үздэг.

Хятадын домогт луунууд Хятадаас үүсэж, холдох тусам сарвуугаа алдсаар Солонгосын луу 4, Японы луу 3 сарвуутай болсон гэдэг.

Харин Японд эсрэгээр нь “луунууд Японоос гарч, холдох тусам сарвуу нь олширсон” гэж ярьдаг нь хоёр орны эртний өрсөлдөөний нэг илрэл болов уу.

Мэйжигийн 3-р оны (1870) мөнгөн иен нь Японы хамгийн ховор зооснуудын нэг боловч Хятадын олон ховор зоостой харьцуулахад үнэ нь харьцангуй боломжийн тул Монгол цуглуулагч та нэгийн олоод хадгалсан байхад илүүдэхгүй дээ.

Тэгвэл мөнгөн зоосыг хэрхэн шалгах вэ? Анхан шатны 4 арга байдаг:

1. Дижитал калибр – Зоосны диаметр, зузааныг 0.01 мм нарийвчлалтай хэмжинэ.
2. Дижитал жин – Жинг граммаар өндөр нарийвчлалтай харуулна.
3. Супер соронз & мөнгө мэдрэгч – Хямд хайлшаар хийсэн хуурамч зоос соронзонд татагдана, Мөнгө мэдрэгч мөнгийг хөмрөх үйлдэл хийлгэнэ.
4. LED гэрэлтэй томруулдаг шил – Ирмэг, бичиг, нарийн хийцийн согогийг ойроос харж болно.

💬Илүү мэдээллийг чатаар аваарай.

Захиалга авах хаяг:
www.mongolmark.com/tester/

#мөнгөнзоос #зоос #монголмарк

Барон Унгерн 1921 онд Богд хааны зарлигаар Богд хаант Монгол улсын анхны богино хугацааны өрийн бичиг болох "Бага Болзоо...
14/12/2025

Барон Унгерн 1921 онд Богд хааны зарлигаар Богд хаант Монгол улсын анхны богино хугацааны өрийн бичиг болох "Бага Болзоот" облигацыг гаргаснаар 20 зууны Монгол улсын анхны өөрийн бичгийн цаашлаад цаасан мөнгөний хөгжил эхэлсэн гэж баттай үздэг нэг хэсэг судлаачид байхад нөгөө хэсэг судлаачид нь Унгерн хүрээнээс явснаас 1 сарын дараа энэхүү өрийн бичгийг гаргасан тул Баронтой хамааралгүй гэж үздэг нэн сонирхолтой цааш нь судлах ёстой сэдэв юм.

Өрийн бичгийг гаргахын тулд ард талд нь батлан даах эд хөрөнгө, алт мөнгө хэрэгтэй байдаг, тэгвэл тэр хөрөнгө алт мөнгө дөнгөж тусгаар улсаа эмхлэн цэгцэлж байсан бидний Монголчуудад байсан уу?, Бароны алт гээч нь үнэхээр байсан байх нь уу гэдэг өөрөө тусдаа судлах ёстой түүхийн бас нэг сонирхолтой сэдэв болов уу.

1921-1922 оны хооронд "Бага болзоот" зээллэгийн бичиг дээрх долларын нэгжийг ашиглан тухайн үеийн сангийн яамны сайд Солийн Данзан удирдаж бидний гол сэдэв болох Данзангийн долларыг гаргасан түүхтэй. Гол зураач нь Марзан Шарав гэдэг.

Яагаад Доллар гэж нэрлэв? Монгол Доллар гэж нэрлэвэл шууд утгаар гадаад дотоодын худалдаачид, иргэдэд баталгаатай гэж итгэл төрүүлэхүйц байсан тул тэгж нэрлэсэн болов уу.

1924 онд уг мөнгөн дэвсгэртүүдийг хэрэглэх гэсэн боловч С.Данзан нь их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж эсэргүү хэмээгдэх болсноор эдгээр мөнгөн тэмдэгт гүйлгээнд гараагүй юм.

Дэвсгэртийн гол чимэглэл нь хас тэмдэг бөгөөд энэ нь Хинди, Буддын шашны соёлд бурханлаг чанар, сүнслэг утга учир-ыг илэрхийлдэг.

Хас тэмдэг нь Монголчууд бидний дунд өнөө хэр амжилт, хөгжил цэцэглэлтийн билэгдэл хэвээр байгаа ч Нацист Германууд уг бэлгэ тэмдгийг авч ашигласнаар сөрөг утга агуулгатай болсон нь нэн харамсалтай.

Мѳн дэвсгэртүүдийн голд Таван нүдэн бэлгэдлийг залсан нь маш сонирхолтой.

“ТАВАН НҮДЭН” бэлгэ тэмдэг нь монголчуудын эртний язгуур уламжлал, хөрөнгө баялаг арвидан үржихийн бэлгэдэл тэмдэг юм.

Данзангийн доллар цувралд 50 центээс 25 доллар хүртэлх 6-н өөр нэрлэсэн дэвсгэрт байдаг.

Нэрлэсэн дүнгээс үл хамааран өнөө үед хадгалагдан үлдсэн эх хувь нь маш ховор байдаг бөгөөд тухайн үед Монголд хүргэгдсэн ихэнх нөөцийг улсын мөнгөн тэмдэгт төгрөгийг Монгол долларын оронд сонгосны дараа устгасан бололтой.

Бичээч миний бие энэхүү Данзангийн долларыг хамгийн сайхан загвартай мөнгөн дэвсгэртүүд гэж боддог билээ.

МонголМарк.ком

Дэлгэрэнгүйг:
www.mongolmark.com/danzan-dollar/

#данзандоллар #данзан #монголдоллар

Мөнгөний сорьц гэж юу вэ? Энэ талаар ярихаас өмнө хөгжилтэй ч юм уу харамсалтай ч юм уу зүйлтэй таарч байснаа хуваалцах ...
08/11/2025

Мөнгөний сорьц гэж юу вэ?

Энэ талаар ярихаас өмнө хөгжилтэй ч юм уу харамсалтай ч юм уу зүйлтэй таарч байснаа хуваалцах хэрэгтэй болов уу?

5-6 жилийн өмнө нэг мөнгөн эдлэл хийдэг хүн 1925 оны 1 төгрөгийг дундуурдан нь хуваагаад мөнгөн бөгж хийсэн чинь халтар юм болчихсон гэж байхыг сонсоод хайран зүйл болжээ түүний оронд цуглуулдаг хүнд өгсөн бол хамаагүй үнэ цэнтэй дээрээс нь үнэлгээ өндөр болох байсныг тайлбарлаж өгч байлаа.

Бидний мэдэх хуучны Монгол мөнгөн зооснууд нь цэвэр .999 сорьцын мөнгө биш харин .900 сорьцын мөнгө байдгыг зарим хүмүүс мэддэггүй.

Цэвэршлийн тоо өндөр байх тусам мөнгө илүү зөөлөн, цэвэр байдаг боловч амархан зурдаг, нугардаг. Тиймээс гоёл чимэглэлд ихэвчлэн .925 (Стерлинг) мөнгө, гүйлгээний зоосонд .900 мөнгөн, харин хөрөнгө оруулалтанд .9999 (Дөрвөн есийн) мөнгө хэрэглэдэг.

Дээрээс нь цэвэр .999 сорцын мөнгө тийм ч үнэтэй биш, Монгол банкны өнөөгийн ханшаар 5,300₮ орчим байна.

Тэгэхээр 1925 мөнгөн 1 төгрөгийн зоос хайлш жингээрээ 20грамм - 2грамм х 5,300₮ гэж бодвол = 100,000₮ орчим л гэсэн үг.

Гэтэл энэ зоосны цуглуулгын үнэ цэн нь 400,000-500,000₮. Дээрээс нь түүх соёлын өндөр ач холбогдолтой.

Яагаад цэвэр мөнгө биш байдаг талаар асууж таарна, учир нь энэ зооснууд нь гүйлгээнд зориулсан төлбөрийн хэрэгсэл, улсын валют, харин цэвэр мөнгө, цэвэр алт зэрэг нь цэврээрээ их зөөлөн байдаг тохиромжгүй.

Гараас гарт дамжих төлбөрийн хэрэгсэл нь бөх бат байх шаардлагатай тул бүхий л улс гүрнүүд багахан хэмжээний хольцтой хайлш болгож мөнгөн зооснууд гаргасан байдаг.

Тэгэхээр Ёншгойт ч бай Монгол зоос ч бай та бүхэн ийм алдаа битгий гараарай гэж зөвлөе.

Мөн мөнгөний сорьцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг линк дарж ороод хүснэгт болон тайлбаруудыг нь хараарай.

www.mongolmark.com/mungu-sorits/

Харин хуурамч мөнгөн зоос авахаас өөрийгөө сэргийлж мөнгөн зоосыг хэрхэн шалгах талаар суралцаж тестер авах бол:

www.mongolmark.com/tester/

#сорьц #мөнгөнийсорьц #мөнгөнбөгж

Купинг лян гэж юу вэ?Купинг лян (庫平兩, kùpíng liǎng) нь Чин улсын Сангийн яамны хэрэглэж байсан албан ёсны “лян” буюу мөн...
28/10/2025

Купинг лян гэж юу вэ?

Купинг лян (庫平兩, kùpíng liǎng) нь Чин улсын Сангийн яамны хэрэглэж байсан албан ёсны “лян” буюу мөнгийг жинлэх стандарт нэгж юм.

Тухайн үеийн санхүү, татвар, бүртгэл-тооцоо, мөнгөн гулдмай болон зоосны жин, цэвэршилтийг хэмжихэд энэ лянгаас баримжаалдаг байв. Суурь томъёо нь энгийн: 1 лян = 10 цэн (mace) = 100 фэнь (candareen).

Хожим дахин XX зууны эхэн үеийн стандартчлалаар 1 Купинг лян ≈ 37.301 грамм болгожээ (түүхэн хэрэглээнд 37.5 г гэж багцаалсан нь бий).

Яагаад энэ нь чухал вэ?

Учир нь Хятадын сүүл үеийн машин дардаст “луу” долларууд болон худалдааны мөнгөн зооснууд дээрх “7 MACE AND 2 CANDAREENS” зэрэг тэмдэглэгээ нь үнэндээ Купинг лянд суурилсан жингийн тэмдэг юм. Жишээлбэл, 7 цэн 2 фэнь = 0.72 лян бөгөөд энэ нь ~26.86 г мөнгөтэй тэнцэж, тухайн үеийн Мексик/Испанийн худалдааны доллартай жин ойролцоо байхаар бүтээгдсэн.

Иймээс цуглуулагчид, судлаачид, худалдааны түүх сонирхогчдод Купинг лянгийн ойлголт нь зоосны жин, үнэ цэнэ, мөнгөний агууламжийг зөв тайлбарлах түлхүүр болдог.

Дэлгэрэнгүй хүснэгтийг орж үзээрэй:

https://www.mongolmark.com/kuping-tael/

Мөнгөн зоос шалгах сет харах бол:

www.mongolmark.com/tester/

БНХАУ-ын анхны цуврал дэвсгэртүүд дундах 10,000 юанийн "Мал Маллах (牧马) дэвсгэрт нь нилээн сонирхолтой түүхтэй дэвсгэрт ...
25/10/2025

БНХАУ-ын анхны цуврал дэвсгэртүүд дундах 10,000 юанийн "Мал Маллах (牧马) дэвсгэрт нь нилээн сонирхолтой түүхтэй дэвсгэрт юм.

Энэхүү дэвсгэрт нь зөвхөн Өвөр Монголын өөртөө засах орны цөөхөн газруудад эргэлтэд орж байсан бөгөөд, дэвсгэртийн нийт хэвлэсэн тоо нь мөн нилээн бага байжээ.

Өвөр Монголын өргөн уудам нутагт тээвэр холбоо тухайн үед хөгжөөгүйтэй ч холбоотой байх.

Энэхүү дэвсгэрт нь мэдээж хэрэг гүйлгээний валют, мөнгөн тэмдэгт боловч Хятадын коммунист намыг олон түмэнд таниулах, Хятадын ардын банкийг сурталчлах цаашлаад үндэстэн ястнуудын эв нэгдлийг холбох давхар зорилготой байсан болов уу гэж тааж байна.

Өнөө үед гүйлгээнд ороогүй хувилбарыг нь олж авах нь бараг боломжгүй болжээ.

Гол дүрслэл нь:

Дэвсгэртийн нүүрэн талын гол зурагт уудам тэнгэр, хээр талд малчин хүн уургаа барьж, сүрэг адуугаа хурааж буй дүрслэлтэй.

Хээр талд Монгол гэрүүд байгаа зэрэг нь байгалийн уудам, амар амгалан, энгийн амьдралыг мэдрүүлнэ.

1951 оны 5 сарын 17 гарч 1955 оны 4 сарын 1 нд гүйлгээнээс татсан энэхүү дэвсгэртийг "Чин" улсын өнөө л луутай зоостой адилхан хуурамчаар хийх нь маш элбэг.

Ар талд нь Хятадын ардын банкны нэр болон нэрлэсэн үнэ цэнийг монгол бичгээр хэвлэсэн, зөвхөн Өвөр Монголд гүйлгээнд байсан тул маш ховор.

Мэдээж хэрэг усан тэмдэггүй учир хуурамчаар хийхэд ч тус болоодхож.

Гэхдээ хуурамч жинхэнийг нь ялгах зөндөө аргууд байдаг: Дэвсгэртийн зузаан, А талын цэцгэн хээ Б талын цэцгэн хэний зөрүү гэх мэт.

Өнөөгийн үнэ цэнэ нь 800,000 мянган юанаас 2,000,000 сая орчим юань хүрдэг нь өнөөгийн төгрөгийн ханшаар 400 сая орчим төгрөг гэсэн үг. Солиотой хөөрөгдөл.

Тийм ч утгаар приус машин өгөөд авъя гэдэг пост үе үе яваад бдг нь араг ч үгүй байх. Гэхдээ манайд байхгүй л болов уу.

Гэснээс танд 1951 оны мөнгө зоос байгаа бол манай мөнгө шалгах сетийг ашиглаж хормын төдийд шалгаарай.

💬Илүү мэдээллийг чатаар аваарай.

Захиалга авах хаяг:
www.mongolmark.com/tester/

#мөнгөнзоос #зоос #монголмарк #дэвсгэрт

Мин Ман (Minh Mang) хааны алтан, мөнгөн зоос - Төөрөгдлийн эзэн Хятад энгийн хүмүүст ч хүртэл нууцлаг энэ зоосыг шууд ха...
24/10/2025

Мин Ман (Minh Mang) хааны алтан, мөнгөн зоос - Төөрөгдлийн эзэн

Хятад энгийн хүмүүст ч хүртэл нууцлаг энэ зоосыг шууд хараад Хятад зоос бна гэж андуурдаг нэгэн зоос байдаг нь Мин Ман хааны 15 оны зоос юм.

Ар тал дээрх зураг нь уламжлалт хятад зоосны хэв маягтай төстэй бөгөөд тухайн үеийн эзэн хааны нэр: "明命” (Míng Mìng) болон 通寶 (“төрийн зоос”) гэсэн Хятад ханз үсэгтэй.

Урд талд нь нисэж буй лууны дүрслэлтэй энэ зоосыг Монгол цуглуулагчид хүртэл Хятад зоос гэж андуурах нь элбэг.

Гэтэл яг үнэндээ энэ зоос нь 1834 онд буюу бидний мэддэг "Хятадын Луут" зоосноос даруй 100 гаруй жилийн өмнө бүтээгдэж бсн гэж бодохоор гайхалтай. Яаж хийдэг прецессийн талаар яривал домог цаашаа.

Хятад, Вьетнам хоёр олон зуун жилийн турш нягт харилцаатай байсан бөгөөд хэдэн зуун жил Вьетнам нь Хятадын вассал улс байсан нь тухайн улсын зоос нь дээр Хятад үс бичих, мөн лууны дүрс оруулахад нөлөөлсөн нь энэ зоос юм.

Аннамын ”安南” эзэн хаан Мин Ман хааны 15 дугаар онд энэ зоосыг бүтээж үнэлгээ нь 7 tien 2 phan гэж тогтоожээ.

Дотороо 2 сэрээтэй 1 сэрээтэй гэж 2 төрөл байдаг.

Вьетнамчууддаа "Нисэж буй луу" нэрээр алдартай энэ зоос арай танд байгаа юм биш биз?
Тэр зоос тань яг оригинал мөнгөн зоос мөн үү?

Анхан шатны шалгах сетээ манайхаас захиалаад аваарай.

1. Дижитал калибр – Зоосны диаметр, зузааныг 0.01 мм нарийвчлалтай хэмжинэ.
2. Дижитал жин – Жинг граммаар өндөр нарийвчлалтай харуулна.
3. Супер соронз & мөнгө мэдрэгч – Хямд хайлшаар хийсэн хуурамч зоос соронзонд татагдана, Мөнгө мэдрэгч мөнгийг хөмрөх үйлдэл хийлгэнэ.
4. LED гэрэлтэй томруулдаг шил – Ирмэг, бичиг, нарийн хийцийн согогийг ойроос харж болно.

💬Илүү мэдээллийг чатаар аваарай.

Захиалга авах хаяг:
www.mongolmark.com/tester/

#мөнгөнзоос #зоос #монголмарк

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MongolMark.com posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share